Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0385/З |
Дугаар | 128/ШШ2020/0552 |
Огноо | 2020-09-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2020/0552
2020 оны 09 сарын 02 өдөр Дугаар 128/ШШ2020/0552 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: МХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц, улсын байцаагч Д.О.
Гуравдагч этгээд: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Цэ, хүсэлт гаргагч Г.Ү, Д.Бя, хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдолдоо: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.16...- дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмаар, шүүхэд шууд хандахаар хуульд зааснаас бусад гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага нь холбогдох хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу урьдчилан шийдвэрлэх ёстой байх тул Өрсөлдөөний тухай хуулийн 26.1.3-т улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхтэй. гэж заасны дагуу улсын ахлах байцаагч Ш.Цмын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5550 дугаартай Шийтгэлийн хуудас-аар шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12/1990 тоот албан бичгээр гомдол гаргасныг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Дарга, Улсын Ерөнхий байцаагч Б.Л нь ...тус газрын зүгээс гомдлыг хянах боломжгүйг мэдэгдэж байна гэсэн хариуг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/596 тоот албан бичгээр ирүүлсэн.
Манай байгууллага нь уг албан бичгийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 болон 14.1.1-т заасны дагуу гомдол, нэхэмжлэлийг гаргах үндэслэл бүрдсэн.
...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч Ш.Цм, улсын байцаагч Д.О нар нь Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 1/03 тоот Хяналт шалгалтын удирдамжийг гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн.
Хяналт шалгалтаар МХХК-ийн зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалган 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот Шийтгэлийн хуудас-аар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулсан шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, доор дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасныг зөрчсөн талаар.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид нь Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын тогтоох хэсэгтээ Шалгалтын явцад ажлын хэсэг компанийн холбогдох албан тушаалтан, захирлуудыг байлцуулан тухайн багц шилжүүлэх үйлчилгээнд хамаарал бүхий 10 хэрэглэгчийн дугаарыг түүврийн аргаар сонгож, гэрээнүүдийг хуулбарлан авсан болно, ...хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байгаа тул ... гээд тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаагүй, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэх заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн МХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй гэжээ.
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас харвал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасныг мөн гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмыг ноцтой зөрчиж, Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган зөрчил үйлдсэн, үйлдээгүй эсэхийг тогтоолгүй ...хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэх заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн... гэж хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаагүй, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэх асуудлын талаар урьдчилсан дүгнэлт, шийдвэр гаргаж, түүнийгээ батлах замаар ажиллаж байгааг хуульд заасан журам зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, интернет, вэб сайт гэх мэт мэдээллийн бүх сувгаар мэдээлсэн асуудлын талаарх мэдээллийг хэрэглэгч, олон нийт болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргэн ажиллаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, асуудлыг нарийвчлан шалгалгүйгээр Хэрэглэгчийг хохироосон гэрээ байгуулсан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ гэм буруутай эсэх, хэрэглэгч яаж хохирсон талаар нотлоогүй, асуудалд бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд явуулалгүй шалгуулагч этгээдийг зөвхөн буруутгах байр сууринаас хандсан болохыг тодорхой харуулж байна.
Улсын байцаагчийн дүгнэлтэд эдгээр нөхцөлүүд хэрхэн хангагдаж байгааг хэрхэн тогтоосон талаар огт баримт нотолгоо байхгүй, зөвхөн өөрийн таамаг, урьдчилсан дүгнэлтэд үндэслэн үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 52 дугаар зүйлийн 52.4 дүгээр заалтуудыг зөрчсөн талаар.
2019 оны 01 дүгээр сарын 24-ний 1/03 тоот Хяналт шалгалтын удирдамжийн дагуу Хяналт шалгалт хийх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тогтоожээ. Гэтэл энэ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект ээр хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 15 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа болон санхүүгийн хяналт шалгалт хамаарахгүй, мөн хуулийн 52.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй гэж заасныг зөрчсөн, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу Хяналт шалгалтын удирдамжид шалгалтын ямар төрлөөр хяналт шалгалт явуулж байгааг тусгаагүй зэргээс харахад манай байгууллага дээр төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтын алийг явуулсан нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна. Энэ нь хяналт шалгалтын ажлыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэхээр байна.
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн талаар.
Манай байгууллага нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12/97 тоот Мэдээлэл хүргэх тухай албан бичгээр 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдээллийн талаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдсэн.
Ийнхүү мэдэгдсэнээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдээллийг Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг 3 хоногийн дотор шалгаж, шийдвэр гаргах байсан.
Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 1/03 тоот Хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллага дээр ирж зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт явуулан, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 тоот тогтоолоор Зөрчлийн хэрэг нээсэн.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдээллийн талаар мэдэгдсэнээс хойш 33 хоногийн дараа зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон.
4. Улсын байцаагчийн дээр дурдсан хууль бус үйл ажиллагааны үр дүнд нээсэн зөрчлийн хэрэг нээсэн тогтоол анхнаасаа илт хууль бус болох тухайд
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь дээр дурдсанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтаа хуульд нийцүүлэн явуулаагүйн дээр Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэн, зөрчлийн хэрэг нээхдээ манай байгууллагаас өгсөн тайлбар, тайлбарт хавсарган өгсөн баримтуудыг үнэлэлгүйгээр, хууль зөрчиж явуулсан Хяналт шалгалтын хүрээнд түүврийн аргаар сонгогдсон 10 хэрэглэгчээс авсан мэдээлэл, тодруулгад үндэслэж зөвхөн нэг талын ашиг сонирхлоор зөрчлийн хэрэг нээсэн, зөрчлийн хэрэгтэй танилцаж тайлбар гаргах нөхцөлөөр хангаагүй зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй гэж үзэхээр байна.
Мо-ын зүгээс тайлбар, мэдүүлэг болон холбогдох баримтуудыг өгөхдөө дээрх багц шилжилтийн ажиллагаа нь төлбөр тооцооны системийн шинэчлэлтийн цогц ажлын нэгээхэн хэсэг бөгөөд төлбөр тооцооны систем шинэчлэгдсэнээр хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад илүүтэй нийцсэн үйлчилгээний нөхцөл, хөнгөлөлт урамшууллыг нэвтрүүлэх, дараа төлбөрт хэрэглэгч хэрэглээнийхээ мэдээллийг цаг хугацааны хоцрогдолгүйгээр шалгаж, мэдээллээ авах зэрэг боломжууд нээгдэж байгаа талаар тайлбар баримтуудыг хүргүүлсэн.
Мөн салбарын техник, технологи хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед шаардлагатай шинэчлэл сайжруулалтыг хийх нь Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар төрөөс баримтлах бодлого, дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээнд шилжих бэлтгэл ажил, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад үндэслэгдсэн зайлшгүй хийгдэх шинэчлэлтийн ажил бөгөөд эдгээр хүчин зүйлүүдийг харгалзан үзэж шийдвэр гаргах нь чухал юм.
Захиргааны эрх бүхий байгууллага нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, улсын байцаагчийн гаргасан захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй, зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын үндэслэл нь анхнаасаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн үйл ажиллагаа байх тул хууль бус захиргааны актад тооцогдох үндэслэл болно.
Иймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч Ш.Цэын хууль бус захиргааны акт болох 2019 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 0005550 тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх шалтгаан:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн мэдээллийн төв 1284 утсанд 2019 оны эхний 3 сарын байдлаар 774 иргэн хандсанаас 70 иргэн харилцаа холбооны салбарын талаар гомдол, саналыг ирүүлсэн байна. Мөн өдөр тутмын хэвлэл болох Өдрийн сонин-ы 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №013 дугаарт МХХК-ийн Мнь хэрэглэгчдэдээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор системийн шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох SIGNATURE, MOBIZONE, IPHONE, MOBIMIX болон байгууллагад зориулсан CORPORATE BASIC, CORPORATE MIDDLE, HYBRID-1, HYBRID-2, HYBRID-3 багцуудыг 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шилжүүлэхийг анхаарна уу гэсэн мэдээлэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох зорилгоор Өрсөлдөөний тухай хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх заалтыг удирдлага болгон Агентлагийн даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/03 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажил явуулсан.
Түүнчлэн тус хяналт шалгалтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөн байж болзошгүй гэж үзэн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1902000081 тоот зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийдвэрлэсэн болно.
2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 52 дугаар зүйлийн 52.4 дүгээр заалтуудыг зөрчсөн гэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх зүйн байдлыг зохицуулсан Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Улсын байцаагч зөрчлийг хянан шалгах ажиллагааг 60 хоногийн дотор явуулна гэж, тус хуулийн 23.2 дахь хэсэгт Энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тус тус заасан байдаг. Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газраас томилогдсон хяналт шалгалтын бүрэлдэхүүн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт ажлын 13 хоногт багтаан шалгалтыг хийж, улмаар 02 дугаар сарын 11-ний өдөр улсын байцаагчийн дүгнэлтийг гарган ажилласан. Түүнчлэн тус улсын байцаагчийн шалгалтын дүгнэлтэд үндэслэн прокурорын хяналт дор 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн хэрэг нээн хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн.
Мөн Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар заасан байдаг.
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэсэн тухайд:
Агентлагийн даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/03 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажил явуулсан. Хяналт шалгалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалтууд зөрчигдсөн гэж үзсэн тул хяналт шалгалтын дүгнэлтийн дагуу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1902000081 тоот зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
МХХК-иас гаргасан хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх хугацааны туршид шат шатны Прокурорын байгууллагаас нийт 3 удаа хэргийн материалыг татан авч хянаж, ажилласан.
4. Улсын байцаагчийн дээр дурдсан хууль бус үйл ажиллагааны үр дүнд зөрчлийн хэрэг нээсэн тогтоол анхнаасаа илт хууль бус болох гэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж биелэлтэд тасралтгүй хяналт тавьж шийдвэр гарган ажилладаг. Дээрх чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт явуулж зөрчлийн хэрэг нээсэн.
1. Хяналт шалгалтаар тогтоогдсон улсын байцаагчийн дүгнэлт,
2. Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв тоот утсанд гомдол гаргасан 4 хэрэглэгчийн гомдол,
3. МХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон 2 албан тушаалтны мэдүүлэг, холбогдох баримтууд
4. Тухайн багц солих үйл ажиллагаанд холбогдох тодруулга тайлбар, мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороо болон МХХК-аас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авч нэгтгэн дүгнэхэд:
МХХК-ний дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох SIGNATURE, MOBIZONE, IPHONE, MOBIMIX болон байгууллагад зориулсан CORPORATE BASIC, CORPORATE MIDDLE, HYBRID-1, HYBRID-2, HYBRID-3 багцуудыг дараа төлбөрт Миний Мо, Хосолсон төлбөрт HYBRID багцад шилжүүлэх үйл ажиллагаа нь:
1. Мнь багцын үйлчилгээг солихтой холбогдсон Хуучин багцтай хэрэглэгчдийг Миний болон Хосолсон төлбөрт 9900, Хосолсон төлбөрт 19900 багцууд руу шилжүүлэх тухай 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 2217 тоот тушаал, шийдвэрийг гаргасан байна.
2. Өдрийн сонин-ы 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №013 дугаарт МХХК-ийн Мнь хэрэглэгчдэдээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор системийн шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох SIGNATURE, MOBIZONE, IPHONE, MOBIMIX болон байгууллагад зориулсан CORPORATE BASIC, CORPORATE MIDDLE, HYBRID-1, HYBRID-2, HYBRID-3 багцуудыг 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийн хувьд 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс 02 сарын 03-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шилжүүлэхийг анхаарна уу гэсэн мэдээлэл гарсан.
3. МХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2019 оны 01 сарын 10-ны өдөр 12/97 албан тоотоор .... дээрх багцуудын үйлчилгээг техникийн нөхцөл байдлын улмаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэвийн үзүүлэх боломжгүй болж байгаа тул тус өдрөөс эхлэн бүрэн зогсоож байгаагаа үүгээр мэдээлж байна гэх мэдээллийг ирүүлсэн. Энэ талаар тайлбар тодруулгыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авахад 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12/638 тоот албан бичгээр 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө уг багц солих үйлчилгээг бүрэн дуусгахаар ажиллаж байна гэсэн зөрүүтэй хариуг ирүүлсэн.
4. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн 2019 оны 02 сарын 26-ны 02/265 албан бичигт 2019 он гарснаас хойш 9 хэрэглэгч багцын төлбөр өндөр байна гэх агуулгатай гомдлыг утсаар гаргасан. Ирүүлсэн гомдлыг МХХК-д хүргүүлсэн гэх албан тайлбарыг ирүүлсэн.
5. Түүнчлэн 2019 оны 4 дүгээр сарын 40-ны өдөр холбогдогчоос авсан мэдүүлэгт ...дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний багц солих үйлчилгээ 2019 оны 4 сарын 01-ний өдрийн дотор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийгдэж дууссан. Багц шилжээгүй үлдсэн хэрэглэгч байхгүй. 2 сарын 01-ээс 03 сарын 01 хүртэл хугацаанд 21 мянган хэрэглэгчийн багцыг сольсон. 03 сарын 01-ны өдрөөс 04 сарын 01 хүртэл хугацаанд 11 мянган хэрэглэгчийн багцыг сольсон гэсэн байна.
6. Мөн түүврийн аргаар сонгогдсон 10 хэрэглэгчийн 7 хэрэглэгчээс тайлбар тодруулгыг авахад ямар багцын үйлчилгээг МХХК-иас авч байгаагаа мэдэхгүй гэсэн нь, мөн хяналт шалгалтын байгууллагад зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн, энэ талаараа хэрэглэгчдэд залруулга хийгээгүй зэрэг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх;, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй гэж тус тус заагдсан хэрэглэгчийн үндсэн эрх зөрчигдсөн.
Эндээс дүгнэхэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно. гэж заасныг зөрчсөнийг тогтоосон болно.
МХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчидтэй хийсэн гэрээтэй холбоотой хэрэглэгчийн гомдлыг авч үзвэл:
1. Гомдол гаргасан иргэд, хэрэглэгчдийн мэдүүлгээс дүгнэхэд тухайн багц шилжүүлэлтийн ажлыг иргэн, хэрэглэгчийг өөрийг нь зөвшөөрөөгүй байхад сольж байгаа, гэрээг санаачлагч талын гэрээний эрх, үүрэг, үндсэн нөхцөлийн талаарх тайлбаруудын хийгдэж байгаа байдал харилцан адилгүй байгаа зэрэг нийтлэг ноцтой зөрчлүүд илэрсэн.
2. Түүврийн аргаар сонгогдсон хэрэглэгчдийн МХХК-тай хийсэн гэрээг судлан үзэхэд гэрээ гарын үсгээр баталгаажаагүй, багцын өөрчлөлтүүдийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэсэн байдал тодорхой биш, гэрээнд санал гаргагч тал болох Мын эрхийг түлхүү тусгагдсан байсан.
3. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн 2019 оны 02 сарын 26-ны 02/265 албан бичигт 2019 он гарснаас хойш 9 хэрэглэгч багцын төлбөр өндөр байна гэх агуулгатай гомдлыг утсаар гаргасан. Ирүүлсэн гомдлыг МХХК-д хүргүүлсэн" гэх албан тайлбар ирүүлсэн.
4. МХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулсан гэрээг судлан үзэхэд дараах байдлаар Иргэний хуулийг зөрчсөн. Үүнд:
1) Гэрээний 3.7-д Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний төлбөр нэхэмжлэх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлж болно гэсэн нь Иргэний хуулийн 202.4 дэх хэсэгт Дор дурдсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээд санал гаргагч талын оронд түүнтэй адил эрхтэйгээр тухайн гэрээний харилцаанд оролцохоор заасан буюу оролцох бололцоотой байхаар тогтоосон бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна... гэж заасныг,
2) Гэрээний 3.8-д үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний үнэ болон нөхцөл гэрээнд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй байна... гэсэн нь Иргэний хуулийн 202.2.1 дэх заалтад саналыг хүлээн авах, түүнээс татгалзах зэрэгт хэт урт буюу тодорхой бус хугацаа тогтоосон; 202.2.4 дэх заалтад гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан гэж тус тус заасныг,
3) Гэрээний 3.11-д Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ, үйлчилгээний нөхцөл, хавсралт болон бусад баримт бичгүүд нь талуудын хоорондох бүхий л тохиролцоог илэрхийлнэ гэсэн нь Иргэний хуулийн 202.2.8 дах заалтад нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн гэж заасныг,
4) Гэрээний 9.1-д гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд гэрээг санаачлагч тал өөрийн үйл ажиллагаанаас хамаарах бүх нийтийг хамаарсан сүлжээний доголдол, тасалдал зэргийг оруулж байгаа нь Иргэний хуулийн 202.2.11 дэх заалтад санал гаргагч, түүний хууль ёсны төлөөлөгч зэрэг этгээдийн санаатай буюу хэт болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцахыг үгүйсгэсэн буюу хязгаарласан; гэж заасныг тус тус зөрчсөн.
5) Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12, 202.2.13, 202.2.14 дах заалтуудыг гэрээнд огт тусгаагүй байгаа нь гэрээг санаачлагч МХХК нь тус стандарт гэрээнд гэрээний хариуцлага хүлээх ямар ч заалтыг оруулаагүй нь тус гэрээг бүхэлд нь хүчингүй болгох гол шалтгаан гэж үзэж байна.
5. МХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулсан гэрээ нь дараах байдлаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн. Үүнд:
М-ийн хэрэглэгчтэй байгуулж буй суурь гэрээний 3.8, 5.3, 8.4 дэх заалтууд нь:
1) Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй
2) Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх,
3) Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй,
4) Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дах хэсэгт Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно. гэж тус тус заасныг зөрчсөн байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан үндэслэлээр МХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тус тус үзсэн болно.
Монгол Улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа МХХК нь:
1) Хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийг үнэн бодит мэдээллээр хангаагүй,
2) Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүчээр тулгасан,
3) Хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээний нөхцөл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан ноцтой зөрчил гаргасанд нь М" ХХК -ийн хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн ба тус компанийн дээрх хууль бус үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2-р зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 20 сая төгрөгөөр торгох хуулийн хариуцлагыг хүлээлгэсэн болно.
Түүнчлэн зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд эрхийн акт тухай бүр прокурорт хянагдаж байдаг болно.
Иймд улсын байцаагчийн холбогдох хариу тайлбар, зөрчлийн хэргийн материалыг хянан үзэж 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/2230 дугаартай МХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийн 3-д зааснаар МХХК-д 0005550 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсныг прокуророос хянаад хэвээр үлдээсэн болно.
Гомдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг нээх тогтоолд ...хэрэглэгчийг хохироосон гэрээ байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байгаа тул бичсэн нь үндэслэлгүй гэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ гэж хуульчилсан. Энэ нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах үндэслэл ба харин зөрчил ил тодорхой тохиолдолд эрх бүхий албан тушаалтан шууд шийтгэл оногдуулах ойлголт юм.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгаж тогтоох, шаардлагатай учраас хуульд зааснаар зөрчлийн хэрэг нээн, тогтоолд хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж бичсэнийг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн зөвхөн таамаг төдий, урьдчилан дүгнэж, шийтгэл оногдуулсан гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд нотлох баримтад хамаарах зүйлүүдийг тусгаж өгсөн ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж эрх бүхий албан тушаалтан үзсэн байна.
Гомдол гаргагч гомдолдоо төрийн хяналт шалгалтын хугацааг хэтрүүлэн шалгасан талаар дурджээ. Гэтэл бид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол гаргасан асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдлыг хэлэлцэж байгааг дурдмаар байна.
Зөрчлийн хэргийг нээхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд ямар тохиолдолд ажлын 3 хоногт шийдвэр гаргах талаар тодорхой хуульчилсан. Өөрөөр хэлбэл хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн, байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн, мөн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийдвэр гаргахаар тодорхой хуульчилж өгсөн.
Эрх бүхий албан тушаалтан төрийн хяналт шалгалтын явцад зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлтэй, хуулийг зөрчөөгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж хуульчилсан.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийн 3-д зааснаар МХХК-д 0005550 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Гомдол гаргагч МХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Цэд холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ш.Цэын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот Шийтгэлийн хуудас болон 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 7/21 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч улсын байцаагч Ш.Цэм, Д.Ос нь зөрчлийн хэрэг нээсэн тогтоолдоо Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 1/03 тоот удирдамжийн дагуу МХХК-ийн зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж явуулахад Хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаагүй, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэх заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн гэж дүгнэн Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө Газрын Улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот шийтгэлийн хуудсаар МХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор МХХК нь үүрэн холбооны үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон бөгөөд үйл ажиллагаанд нь хариуцагчаас хуулийн дагуу хяналт тавьж ажиллаж байжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн мэдээллийн төв 1284 утсанд 2019 оны эхний 3 сарын байдлаар 774 иргэн хандсанаас 70 иргэн харилцаа холбооны салбарын талаар гомдол, саналыг ирүүлсэн, мөн өдөр тутмын хэвлэл болох Өдрийн сонин-ын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 013 дугаарт МХХК-ийн Мнь хэрэглэгчдэдээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор системийн шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж байсан энэ ажлынхаа хүрээнд дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох Signature. MobiZone. IPhone.MobiMix болон байгууллагад зориулсан Corporate Middle. Hubrid-1. Hubrid-2. Hubrid-3. Багцуудыг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 02 сарын 03-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шилжүүлэхийг анхаарна уу гэсэн мэдээлэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн байна.
Үүний дагуу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7/01 дүгээр зөрчлийн хэрэг нээх тухай дүгнэлтийг гаргаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах, 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй, 7.2-т Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө, 12 дугаар зүйлийн 12.9-д Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэсэн зөрчлийг гаргасан гэж хариуцагч үзсэн нь үндэслэлтэй байна .
Мнь багцын үйлчилгээг солихтой холбогдсон Хуучин багцтай хэрэглэгчдийг Миний М болон Хосолсон төлбөрт 9900, Хосолсон төлбөрт 19900 багцууд руу шилжүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 24-ний 2217 тоот тушаал, шийдвэрийг гаргасан байна.
Өдрийн сонин-ы 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 013 дугаарт МХХК-ийн Мнь хэрэглэгчдэдээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор системийн шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа нэрээр дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох Signature. MobiZone. iPhone. MobiMih болон байгууллагад зориулсан Corporate Middle. Hubrid-1. Hubrid-2. Hubrid-3 багцуудыг 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийн хувьд 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс 02 сарын 03-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шилжүүлэхийг анхаарна уу гэсэн мэдээлэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзсэн нь мөн үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10.2.3-д Бараа ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 0005550 дугаар шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч Мм корпорацийг 20 сая /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 51.3, 52 дугаар зүйлийн 52.4 дүгээр заалтуудыг зөрсөн гэж тайлбарладаг ч Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Улсын байцаагч зөрчлийг хянан шалгах ажиллагааг 60 хоногийн дотор явуулна гэж, тус хуулийн 23.2 дах хэсэгт Энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тус тус заасны дагуу Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газраас томилогдсон хяналт шалгалтын бүрэлдэхүүн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 13 хоногт багтаан шалгалтыг хийж, улмаар 2 дугаар сарын 11-ний өдөр улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлүүлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар заасны дагуу улсын байцаагч зөрчлийн хэрэг нээн шалгасныг Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг Монгол Улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа МХХК нь Хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийг үнэн бодит мэдээллээр хангаагүй, Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүчээр тулгасан, Хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээний нөхцөл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч МоХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Цэ, улсын байцаагч Д.Онарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 12.1.10, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Цэ, улсын байцаагч Д.От нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот шийтгэлийн хуудас болон албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай М ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ