Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 199

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х******* овогт Д******* М******* /ПМ*******/, Ш******* овогт М******* Б******* /ПЭ*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Зохигчид хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож, Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч Д.М*******, хариуцагч М.Б******* нар дараах байдлаар эвлэрч гэрээ байгуулав.

Нэг: Нэхэмжлэгч Д.М*******, хариуцагч М.Б******* нар гэрлэлт цуцлуулахыг харилцан тохиролцож байна.

Хоёр: Охин Б.******* /2009 оны 07 дугаар сарын 08-нд төрсөн/ ээж Д.М*******ын асрамжид үлдээнэ.

Гурав: Д.М******* нь хариуцагч М.Б*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Охин Б.******* Ховд аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцуулах, суралцах хугацаанд нь аав М.Б******* нь харж хандаж, өөрийн асрамжид байлгах, Б.******* бүх талын эдийн засгийн боломжоор хангах, хооллох, хувцаслах үүргийг хүлээнэ. Мөн сургуулийн амралт болон охин хүссэн үед нь ээж Д.М*******тай уулзах, хамтран амьдрах боломжийг олгоно.

Дөрөв: Охин Б.******* 18 нас хүртэл хугацаанд болон суралцах хугацаанд гарах бүх зардлыг эцэг М.Б******* хариуцахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээг зохигч сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэж эвлэрэнхэлэлцсэнийг баталсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.

4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.М*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б*******гаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.