| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00160/И |
| Дугаар | 00171 |
| Огноо | 2017-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 00171
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ж сум Б баг Хас хороолол дүгээр айлын тоотод оршин суух Б овогт Н ын Г гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Булган суманд 1979 онд төрсөн Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, хувиараа бизнес эрхлэх, Ш овогт Д ийн Н д холбогдох зээлээр худалдсан мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 2011 оноос эхлэн хувиараа наймаа хийж байх үед хариуцагч Д.Н ын баз Даваа нь надад тусалж мотоцикль зарж өгдөг байсан.Ингээд миний заруулж байсан мотоциклоос нэгийг нь Д.Н д зээлээр өгсөн байсан.Тэр үеэс хойш би Д.Д.Н аас мотоциклийн үнэ 1.200.000 төгрөгийг нэхдэг боловч өнөөдрийг хүртэл надад 200.000 төгрөг өгсөн.Үлдэгдэл сая төгрөгийг өгөөгүй тул Д.Н аас 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даваа нь Г д мотоцикль зарж өгдөг байсан юм байлаа. Даваагаас Д.Н нэг мотоциклийг нь зээлээр авчихаад өнөөдрийг хүртэл мөнгийг өгөхгүй байна.
Г нь удаа дараа мөнгөө нэхэмжилсэн боловч өгөөгүй.Г нь Д.Н ын гэрт нь очиход удаачихлаа 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. Зээлийн гэрээг амаар буюу бичгээр байгуулж болох учир амаар байгуулсан юм.
Иймд Д.Н аас мотоциклийн үнэ 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Г гийн нэхэмжлэлтэй танилцлаа.Д.Н миний бие нь Н.Г д 1.000.000 төгрөг өгөх нь үнэн бөгөөд 2017 оны 12 дугаар сард багтааж төлж дуусгах нь үнэн болно.Н.Г д идэшний үхэр, эсвэл бэлэн мөнгөөр 500.000 төгрөг өгнө гэж тохиролцсон бөгөөд энэ тохирооны дагуу төлж барагдуулья гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь зээлээр худалдсан мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгний шаардлагыг зөвшөөрч шүүхэд тайлбар гаргажээ.
Хариуцагч Д.Н нь тайлбараа нотолсон баримтгүй бөгөөд нэхэмжлэгчтэй нэхэмжлэлийн зарим шаардлагад тохиролцсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарлахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Д.Н нь уг мотоциклийг 1.200.000 төгрөгөөр худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Д.Н нь 1.000.000 төгрөгийг төлөөгүй 200.000 төгрөг төлж өгсөн гэх тайлбар, хариуцагч Д.Н ын 200000 төгрөгийг төлж өгсөн үлдэгдэл 1.000.000 төгрөгний 500.000 төгрөгийг төлж өгнө гэх тайлбараар талууд амаар гэрээ байгуулахдаа зээлээр худалдан авсан боловч үнийн дүнд хүү төлөх талаар тохиролцоогүй байна.
Иймд хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн тайлбартай холбогдуулан ...Би хариуцагч Д.Н тай тал үнийг төлөх талаар тохиролцоогүй гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Д.Н аас мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Н аас худалдсан мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Г д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н аас 29000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.