| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2022/0033/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/29 |
| Огноо | 2022-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ундрах |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Дулам,
Улсын яллагч: Г.Ундрах,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******эд холбогдох ***дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 00настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ***аймгийн ***сум, ***2 дугаар баг, ***хаягт оршин суух, ******* /РД:00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэр 42 дугаар зөрлөгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...02 дугаар сарын 17-ны өдөр ажлынхаа ***ыд ороход 5 хүн архи уугаад сууж байсан. Тэгээд суу гэхээр нь суугаад 2 шил архи хувааж уусан. Тэр үед ***намайг хатгаад байсан. Тэндээс гэр лүүгээ гараад явсан араас гарч ирээд цохисон. Тэгээд чи яаж байна гэсэн намайг цохисон. Тэгэхээр нь би цохисон. Тэгээд цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны үед:
1. Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 251 дугаартай дүгнэлтийн
1. *******ын биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
З.*******ын биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. *******ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт хэсэг (хх-ийн 22-23),
2. Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 252 дугаартай дүгнэлтийн
1. ***ийн биед баруун шанаа, зүүн сарвууны гадна зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. *******ийн биед илэрсэн зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..."гэх дүгнэлт хэсэг (хх-ийн 30-31),
7.Яллагдагч *******ийн "...Би тухайн хэрэг болдог өдөр Орхон гэдэг айлд орсон юм. Тэгтэл тэнд 4-5 хүн байсан бөгөөд ***эхнэртэйгээ тэнд байсан юм. Тэгээд тэнд намайг суу гээд бид хэд 2 шил 0.75 литрийн архи уусан юм. Би бага зэргийн согтолттой байсан бөгөөд уугаад сууж байхад ***намайг гараараа хатгаад янз бүрийн юм яриад зүгээр суулгахгүй байсан юм. Тэгээд би гэртээ харихаар болоод гэрээс гартал араас ***гарч ирсэн. Тэгээд намайг баруун шанаа руу үгийн зөрүүгүй цохиод би унасан юм. Тэгээд босож ирээд яаж байгаа юм бэ гээд хоорондоо цохилцоод зодолдсон юм. Тэгээд салаад гэртээ харьсан. Бид хоёр зодолдох үед хоёулхнаа байсан бусад нь гэрт байсан. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 61),
8.Хохирогч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0290009 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 80/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ***аймгийн ***сумын ***2 дугаар багийн нутаг дэвсгэр ***дугаар зөрлөгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******ийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн үйлдэл нь хууль зүйн хувьд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* шүүгдэгч *******ээс нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд *******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.******* /РД:00000000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/ дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА