Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Номин,

Улсын яллагч: Г.Ундрах,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 ***аймаг ***сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох ***дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын   00-ний өдөр **аймаг ***суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, 000000 ажилтай, ам бүл 1, ***аймгийн ***сум 0000 тоотод оршин суух, Өвөр тогоруутан овогт Батбаярын Амгалан /РД:РС01291219/,

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ***аймгийн ***сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт *******той тэр үеийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах боон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:   

1. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хэрийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дугаар тал)

2.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан №476 дугаартай дүгнэлтийн:

        1. *******ын биед тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        3.*******ын гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх дүгнэлт хэсэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

3. Хохирогч *******ын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ хойд зүг рүү үхэртээ явсан юм. Тэгээд манай гэрээс 1 км орчим зайд  хар өнгийн Сонота-6 маркийн машин шаварт суучихсан, мөн цагаан өнгийн ачааны машин байсан бөгөөд тэр машин нь мөн шаварт суучихсан байсан юм. Тэнд 6-7 хүн байсан юм. Тэгээд би тухайн хүмүүсээс малаа асуух гээд очсон чинь ***сумын ******, ***, ***, ***, ***бас нэг танихгүй залуу явж байсан. Тэгээд намайг падаа авчраад чирээд өгөөч гэхээр нь түлш байхгүй гэсэн чинь портероос аваад хийчих гэсэн. Тэгээд надад усны сав өгөхдөө газар унацгаачихсан юм. Тэгээд тухайн унасан усны савыг ав гээд тэнд байсан танихгүй залуу намайг захирангуй загнаад байхаар нь "би ямар та нарын машиныг шаварт суулгасан биш” гээд уурлаад мотоциклтойгоо холдоод явж байтал хойноос тухайн танихгүй залуу дуудаад ах хүрээд ир гэхээр нь очтол намайг мотоцикл дээр сууж байхад заамдаж байгаад хэдэн оны төгцөг вэ гээд Миний нүд нүүр шанаа руу хэд хэдэн удаа цохисон юм. Тэгээд би мотоциклоосоо буугаад зууралдаад авсан чинь ***ирээд салгах гэсэн чинь намайг тавихгүй дахин дахин цохиод байсан. Би цохих гэсэн чинь битгий цохь гээд намайг цохиулахгүй байсан. ***чи хөгшин хүний нүд эвгүй болгочихлоо гэж байсан. Тэгээд бид хоёрыг салгасан юм. Тэгээд салсны дараа нөгөө танихгүй намайг цохисон залуу над руу дайраад байхаар нь би гарт баригдсан нарийхан үжирч муудсан жижиг бургасаар дал нуруу орчим нь 2 удаа цохисон. ***ирээд намайг согтуу хүнтэй маргалдлаа гээд хавсарч унагаад 1 удаа миний гар руу өшиглөөд зайл гээд байсан. Тухайн үед ***хажууд байсан. Цаана шаварт суусан машин дээрээ байсан юм. Тухайн үед бид нар хар машины хажууд муудалцсан нөгөө цагаан машин нь бид нараас 200 орчим метр зайд байсан. Бусад нь цагаан машин дээр байсан. Тэгээд би гэртээ ирээд эхнэр мэдсэн. Тухайн залууг урьд нь харж байгаагүй. Тухайн залуу Орхон суманд цахилгааны монтёр хийдэг гэж байсан. Тэнд байсан ***, ***, ***гурав эрүүл, бусад нь архи уучихсан согтуу байсан. Намайг цохисон залуу нэлээд согтолттой байсан. Би эрүүл байсан. Миний зүүн нүд хавдаж зовхи хаагдсан, хамар, зуун шанаа, хацар, хүзүү, зулгарч цус хуралт үүссэн, толгой өвдөх шарх зовуурь байгаа. Миний даралт ихсээд 100/150-тай болсон байсан. Миний үйлдлээс ***гэмтэл шарх үүсээгүй байх. Нарийхан муу бургасаар цохисон. Гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дугаар тал),

4. Гэрч *******ийн “...2022 оны 04-р сарын 27-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад манай нөхөр *** гаднаас цусаа гоожуулаад хүнд зодуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд би ямар хүнд хаана зодуулсныг нь асуугаад очиход хар өнгийн суудлын машин, саарал купертэй цагаан өнгийн портер юм уу бонго маркийн машинтай хүмүүс согтуу байсан. Тэр хүмүүс дунд Орхон сумын Цагдаа байсан ***, ***сумын иргэн ***, ***эхнэртэйгээ байсан. ***шаварт суусан машиныг шавраас татаж гаргах гэж ирсэн байсан. Тэгээд би тэр хүмүүс дээр очоод / нөхрөөсөө ***сумын цагдаа хамт явсныг нь сонссон байсан учир/ тэр цагдаа нь хаана байна гэхэд нэг залуу би тэр цагдаа чинь байна цагдаагаа таньдаггүй юм уу? гэж хариулсан. Тэгээд би та нар яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ гэж асуухад танай нөхөр чинь өөрөө болохгүй байсан юм гэж хэлсэн. Тэгснээ ***цагдаа би хараагүй гэж байснаа сүүлдээ харсан болж хувирсан. Тэгээд би та нарыг бүгдийг нь баримтжуулна гээд зургийг нь дарж авсан. Тэгээд гэр лүгээ буцаж байхдаа ***сумын Цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн. Манай нөхөр *** шаварт суусан машиныг нь шавраас гаргаж өгөх гэж очоод зодуулсан Манай нөхөр ***ын зүүн нүд хавдаж хөх няц болж юм харахгүй байгаа, хамрын үзүүр нь халцарсан, доод талд байсан хорхой идсэн шүд нь хугарсан, хоолой нь улайсан, хувцас хунар нь цус болчихсон байсан. Тэр хүмүүс ер нь бүгд согтууруулах ундааны хэрэглэсэн байсан. Тэр хүмүүс дундаас ***, ***2 эрүүл байсан. Манай нөхрийг ***сумын монтёр хийдэг залуу гэсэн нэрийг нь сайн мэдэхгүй байна тэр хүзүү нүүр рүү нь гараараа толгой хэсэг рүү нь нүдээд байсан гэсэн яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Манай нөхөр *** ерөөсөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй архи уугаагүй байсан. Би ***сумын эмнэлэг рүү дуудлага өгч бага эмч Бямбасүрэн ирж биеийн байдлыг нь үзээд явсан. Бямбасүрэн эмчээс үзүүлсэн талаар бичиг хийлгэж авсан. Бид хоёр гомдолтой байна эмнэлэгт үзүүлнэ буруутай этгээдэд арга хэмжээ авхуулмаар байна ...” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 12-13 дугаар тал)

 

5. Гэрч *******ын “... Хэзээ гэдгээ санахгүй байна 4-р сарын сүүлээр ***аймгийн ***сумын төвөөс 1-р баг Сайханы ам гэх газар руу ******нарын хамт явсан юм. Тэгээд Орхон голын салаанд ***ын *** ***улсын дугаартай Сонота-6 маркийн машинтай явсан бөгөөд тухайн машин шаварт суучихсан юм. Тэгээд би машин татуулахаар сумын төвөөс өөрийнхөө машиныг дуудсан юм. Миний машиныг аваад манай эхнэр Х*** нар ирсэн. Тэгээд машин чирэхээр очсон боловч өөрөө нэлээд зайтай 200-300 мөтрийн зайд суучихсан юм. Тэгээд ***ах ***, ***бид хэд миний машиныг гаргах гээд миний машин дээр байж байсан. ***ын машины тэнд ***, ***нар байсан юм. Тэгээд тэр үед ***ирээд хэрүүл зодоон болоод явсан гэдгийг нь дараахан нь ***ыг явсны дараа мэдсэн. ***ыг авгайтайгаа ирээд хүн зодлоо гээд байхад нь л мэдсэн. Би зодоон болох үеэр нь байгаагүй, мэдээгүй. ***нь манай гадаа 1 шил архи авчраад ***, ***, бид 4 хувааж уугаад гол явсан юм. Урьд нь уусан байсан эсэхийг нь мэдэхгүй байна. ***архи уусан эсэхийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),

6. Гэрч *******гийн “...2022 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна би ажил дээрээ байж байтал манай нөхөр ***утсаар яриад ***аманд машин шаварт суучихлаа машин аваад хүрээд ирээч гэхээр нь хажуугийн айлын ***гэх залуугаар портер машинаа бариулаад тухайн газар нь очсон боловч шаварт суусан машин дээр очиж чадалгүй бүүр наана 400-500 орчим метрийн зайнд манай машин шаварт суучихсан юм. Тэгээд ***ах ***нар ирээд манай машиныг гаргах гээд ноцолдож байгаад гаргасан юм. Тэгээд машин дээрээ байж байхад ***ын эхнэр нь гээд эмэгтэй бид нар дээр хүрч ирээд хүн зодчихлоо гээд маргаан хийгээд байсан юм. Тэгээд ***тай муудалцаж зодолдсон гэдгийг нь мэдсэн юм. Би хэрүүл зодооны талаар харсан зүйл байгаагүй. ***ах согтуу байсан бусад нь гайгүй байх шиг байсан. Уусан эсэхийг нь анзаараагүй гуйвсан дайвсан зүйл мэдэгдээгүй. ***ийн биед гэмтэл учраагүй мэдэгдэх зүйл байхгүй байсан. ***ыг нь хараагүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

7. Гэрч *******ын “...2022 оны 04 дүгээр сарны 27-ны өдөр байсан. ***аймгийн ***суманд гэртээ байж байгаад хажуу талд амьдардаг ***гэх залуутай хамт Батаа ахын гэрт очихоор явсан. Тэгээд ***ахын гэрт очсон чинь гэртээ блок хийж байсан. Тэгээд блокийг нь хийж дуусчхаад ойрхон гол гарч хэсэг сууя гэж ярилцаад *** ах бид гурав миний *** улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй ***аймгийн ***сумын ***ны ам гэх газар руу явсан. ***ны аманд очоод тэндээ миний машин шаварт суучихсан. Тэгсэн ***ах өөрийнхөө машиныг аваад ир гэж хүнд хэлсэн тэр машин нь бас ирж яваад шаварт суучихсан. Тэгээд байж байтал ***гэх хүн ганцаараа мотоциклтой ирсэн. Тэгээд бид хэд нийлээд машинаа түрж гаргах гэсэн боловч дийлээгүй. Тэгэхлээр нь *** гэх хүнийг гэрээсээ портер машинаа асааж ирээд чирээд өг гэж гуйсан чинь машин нь түлш байхгүй асахгүй байгаа гэхээр нь ***ахын портер машинаас түлш авчих гээд 5 литрийн савтай ус байсныг асгаад энэ саванд түлш хийгээд авчих гэж хэлээд ***ахын портер машин суучихсан байсан газар луу алхсан. Би урд нь түрүүлээд алхсан. Тэгтэл гэнэт ард *******хоёр хоорондоо маргалдаад зодолдоод эхэлсэн. Тэгэхээр би буцаж гүйж очоод тэр хоёрыг салгасан. Тэгсэн ***ын нүд нь улайчихсан байсан. ****ах уурлаад газраас нэг бургас аваад ***руу дайраад 1-2 удаа цохисон. Тэгсэн ***, ***ыг газар унагаагаад дахиад хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн ***ахын нүд нь бүр хавдаад тагларчихсан. Харин би дахиж тэр хоёрыг салгаад босгосон чинь *** ах босож ирээд гартаа байсан бургасаараа миний толгойны дагз орчимд нэг удаа цохичихсон. Тэгээд би уур хүрээд гарт байсан бургасыг нь булааж аваад *** ахыг цааш нь түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд би боль боль гэсэн чинь болиод мотоциклоо унаад гэртээ харьсан. Явахдаа би хүн дагуулж ирээд чамайг алуулна би ч гэсэн чам шиг дүүтэй гэж хэлсэн. Удалгүй нэг машинтай эрэгтэй нэг эмэгтэй хүн дагуулж ирсэн. Тэгсэн хамт ирсэн дүү нь гэх залуу чи миний ахыг зодсон байна одоо хоёулаа гээд дайраад байсан. Тэгэхээр  би салгасан. *** ах архи уугаагүй байсан. Угаасаа тийм ууртай хүн юм шиг байсан. Харин ***бага зэрэг согтуу байсан. Гараараа цохисон нүүр орчимд нь цохисон байх нуд нь хавдчихсан байсан. Өөр шарх гэмтэл анзаарагдаагүй. Миний толгой руу модоор цохичихоор нь уур хүрээд түлхчихсэн чинь унаад өгсөн. Тэрнээс би албаар унагаад цохиж зодсон асуудал байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тухайн үед хэсэг өвдөөд зүгээр болсон. ***ах машин нь шаварт суучихсан гээд машин руугаа явсан байсан бараг миний машинаас 500-600 метр зайд байсан. Харин маргаан болох үед миний машины хажууд би бас ***, ***бид хэд л байсан. Бас араас ***тог тавиулна гээд ярьж байгаад ирсэн ***гэх хүн байсан. Өөр хүн байгаагүй санагдаж байна. Тухайн хүмүүс сүүлд ирсэн хүмүүс. Тэнд зодоон болсон талаар ч мэдэхгүй байх. ***гэдэг нь ***ахын эхнэр нь, харин ***гэдэг нь гэртээ тог тавиулна гээд ***тай утсаар ярьж байгаад араас ирсэн залуу байгаа юм. Харин ***гэдэг нь ***эгчтэй цуг ирсэн байсан. Би ***ыг зодож, хөөж туусан асуудал огт байхгүй. Би ***, ***хоёрыг боль гэж олон удаа хэлж салгасан. Сүүлдээ бүр дийлдэхгүй болихгүй болохоор нь салгаад яв гээд бүүр хөөсөн удаа ч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч хохирол төлбөрөө төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.  

Хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн болон бусад зардалд 334,200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. /хх-80/

Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс гаргуулна гэх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ......... овогт ............../РД:00000000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450/ дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4.Хохирогч ******* цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА