Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00165

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн иргэний хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Алтай сумын харъяат, 1986 оны 11 сарын 17-нд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хөшөөтийн уурхайн Монис компанид тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Цэцэг сумын Баяновоо багт оршин суух, ПМ86111708 дугаарын регистртэй, Буурал овогт Шагайгийн Тунгалагтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Алтай сумын харъяат, 1981 оны 11 сарын 09-нд өдөр төрсөн, 36 настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Алтай сумын Алтангадас багт оршин суух, ПА 81110913 дугаарын регистртэй Болдоочон овогт Баярхүүгийн Түмэндэмбэрэлд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Тунгалагтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Б.Түмэндэмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Тунгалагтуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Б.Түмэндэмбэрэлээс гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг төлүүлэх, мөн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.

Би Б.Түмэндэмбэрэлтэй 2009 онд гэр бүл болж, 2010 онд хүү Т.Буд-Очир, 2013 онд хүү Т.Дөлгөөн нарыг төрүүлсэн. Б.Түмэндэмбэрэлтэй гэр бүл болж амьдарснаас хойш хэрүүл зодоонтой байсан. Б.Түмэндэмбэрэл нь бүдүүлэг хүн хайрлаж хүндлэхээ мэддэггүй, огцом түргэн зантай, маш их ууртай уурлахаараа юу хийж байгаагаа мэддэггүй, өөрийгөө удирдах чадваргүй, 2014 онд зусланд байхад миний хамарыг хуга цохиж би биедээ хүнд болон хөнгөн гэмтэл авч байсан. Цаашид энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй тул 2 хүүгээ өөрийнхөө асрамжид авна. Б.Түмэндэмбэрэл бид хоёр 2006 оноос 2016 оныг дуустал хамт амьдрах хугацаандаа байнгын хэрүүл маргаантай, хоёр биенээ ойлгодоггүй байсан. Б.Түмэндэмбэрэл маш их ууртай, уурлахаараа намайг хэвтэрт ортол зоддог байсан тул цаашид хамт амьдрахад хэцүү байсан.

Иймд Б.Түмэндэмбэрэлээс гэрлэлт цуцлаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох малнаас өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг, 6 ханатай бариа гэрийг тавилгатай нь авах хүсэлтэй байна. УАЗ-469 машин, Мустанг маркийн мотоциклийг нөхөрт Б.Түмэндэмбэрэлд өгөхөд татгалзах зүйлгүй. Алтай суманд байгаа бидний барьсан амбаар, хашааг мөн Б.Түмэндэмбэрэлд өгье гэсэн саналтай байна.

... Б.Түмэндэмбэрэлийн жижиг бариа гэр, зуух яндан, сийлбэртэй авдар, эмээл хазаар, морины хэрэгсэлийг авна гэсэн саналыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Түмэндэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...эхнэр Ш.Тунгалагтуяагийн гэрлэлт цуцлуулах саналыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хоёр хүүхэдтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Би одоогоор өөрийн гэсэн амьдрах гэр оронгүй, ах дүүгийн айл дамжиж амьдарч байгаа тул илүү жижиг бариа гэрээ зуух, яндантай нь, миний өөрийн авч ирсэн сийлбэртэй авдартай хамт авмаар байна. Мөн миний хэрэглэж байсан морины хэрэгсэл болох эмээл хазаар, ногт чөдөр гэх мэт зүйлсийг авах саналтай байна. Малаа эхнэр хүүхдүүддээ өгнө. Ш.Тунгалагтуяа машин, мотоциклийг өгнө гэсэн тул би авъя. Хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлье гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Тунгалагтуяа гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Тунгалагтуяа, хариуцагч Б.Түмэндэмбэрэл нар нь 2009 оны 08 сарын 16-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2010 оны 03 сарын 31-нд хүү Т.Буд-Очир, 2013 оны 11 сарын 27-ний өдөр хүү Т.Дөлгөөн нар төрсөн болох нь №0071680, Г-17 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Т.Будочирын №0376283 дугаарын ПА 10233113 регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Т.Дөлгөөний №0000913147 дугаартай, ПА13312717регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заажээ.

Гэрлэгчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байгаа гэх ба цаашид амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачлага гаргаагүй, хэн аль нь хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Түмэндэмбэрэл нь хүүхдүүдтэйгээ хамт амьдрах хүсэлтэй гэх боловч тэрээр 2016 оны 11 сараас хойш хүүхдүүдээсээ тусдаа амьдарсан, хүүхдүүд эхийнхээ асрамжид байсан нь зохигчийн тайлбараар нотлогдож байх ба хүүхдүүдийн дассан орчин, хүү Т.Буд-очирын ээжтэйгээ байх санал зэргийг харгалзан хүү Т.Буд-очир, Т.Дөлгөөн нарыг эх Ш.Тунгалагтуяагийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан үндэслэлээр гэрлэгчдийн дундаас 2010 оны 03 сарын 31-нд төрсөн хүү Т.Буд-Очир, 2013 оны 11 сарын 27-нд төрсөн хүү Т.Дөлгөөн нарыг эхШ.Тунгалагтуяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Т.Буд-Очир, Т.Дөлгөөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Түмэндэмбэрэлээр тэжээн тэтгүүлж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг дурьдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Тунгалагтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан Б.Түмэндэмбэрэлээс нэг жилийн хугацаанд хоёр хүүхдэд төлбөл зохих тэтгэлэгийн үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 57.052 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Буурал овогт Шагайн Тунгалагтуяа /ПМ86111708/, Болдоочон овогт Баярхүүгийн Түмэндэмбэрэл /ПА81110913 / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 03 сарын 31-нд төрсөн хүү Т.Буд-Очир, 2013 оны 11 сарын 27-нд төрсөн хүү Т.Дөлгөөн нарыг эх Ш.Тунгалагтуяагийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Т.Буд-Очир, Т.Дөлгөөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэгБ.Түмэндэмбэрэлээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

5. Нэхэмжлэгч Ш.Тунгалагтуяа, хариуцагч Б.Түмэндэмбэрэл нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Тунгалагтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Түмэндэмбэрэлээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 57052 төгрөгийг хариуцагч Б.Түмэндэмбэрэлээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ш.Тунгалагтуяад даалгасугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.