| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2021/0045/Э/204/2021/0035 |
| Дугаар | 2022/ШЦТ/81 |
| Огноо | 2022-07-27 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/81
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Хохирогч: ***********
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Дашцэрэн, И.Чимэдбадам,
Шүүгдэгч: ************************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаа
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан 2022 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой **************, **************** овогтой***************************** нарт холбогдох эрүүгийн 2027000860092 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт *********** аймгийн********* сумын ********** багийн ***********гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ************** овогтой *************************** /РД: ****************************/.
2. Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт *******************аймгийн ***************сумын **************багийн*************** гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,************* овогтой *********************** /РД**********************************/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ********************* нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутгаас хохирогч ******************* 4 тооны адууг хулгайлсан,
**************нь давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрээс хохирогч *******************шар тарлан сувай шүдлэн эм үхэр 1 ширхэг, 3 тооны бяруу нийт 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч********************** мэдүүлэхдээ:
Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-ний шилжих шөнө ************** ************* гэсэн хулгайч нарт 10 тооны малаа алдаж, өөрийн биеэр эдгээр хулгайч нартай 3 жилийн хугацаанд тэмцэлдсэн байдаг. Би 3 жилийн хугацаанд тэмцэлдэхдээ мөн давтан үйлдлээр манайхаас дахин 2 тооны морь хулгайлж, нийт 35 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хэрэгт дээр гэрчээр асуугдсан ************** гэдэг хүний ач, зээ нь юм. Хулгайч нартай 3 жил тэмцэлдэхэд 10 удаа хилс хэрэгт гүтгэгдэж байсан. Эдгээр хулгайчид нь намайг өмнө нь мөрдөн байцаалтын шатанд *************нь 4,5-аар нь адуу хөтөлж явсан, гэрийн гадаа ирж мал төхөөрсөн гэх мэт гүтгэж явсаар энэ хэргийн учир зангилааг тайлж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй хийгээгүй хэрэгт намайг гүтгэж байна. Би мөрдөн байцаалтын шатанд CD бичлэг нотлох баримтаар өгсөн. Уг бичлэгт **************гэдэг хүн айлд заналхийлсэн яриа ярьсныг бичиж авсан. Үүнд ***************модны хэрэгт унагана гэж намайг модны хэргээр шалгуулж байсан уг хэрэг нь нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй хаагдаж байсан. Манай аав **************** хэрэгт унагана гэж *************** 4 тооны үхэр, **************4 тооны адууг хулгайлснаар хэрэгт унагана гэж байгаад намайг энэ хэрэгт хилс хэргээс гүтгэж байна. Мал хулгайлсан гэдгийг гэрчилж байгаа гэрч нар нь хоорондоо төрөл садангийн хүмүүс хэрэгт унаган гэсэн зорилгоор мэдүүлэг өгч нотлох баримтгүй зүйлд намайг гүтгэж байгаа тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхад мөрдөгч ************ нь гэрч С*****************гэж хүнийг авч ирж мэдүүлэг авмаар байна чи цагдаа дээр аваад ирээрэй гэж хэлж байсан. Тэгээд би ****************** цагдаа дээр авч ирж мэдүүлэг өгүүлэхэд миний хийгээгүй хэргийг хийсэн мэтээр мэдүүлэг өгсөн байсан. Гэрчүүд нь *************хүүхдүүдийг хэрэгт унагаж чадахгүй бол ална гэсэн санаатай байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэрч ****************** нь цагдаагийнхантай холбоотой байдаг. Хэрвээ үнэнийг тогтоох хэрэгтэй байгаа бол гэрч нартай бид хоёрыг нүүрэлдүүлэн байцаалгах хүсэлттэй байна. 2015 онд 8 бод малыг хулгайлсан гэх асуудал надад байхгүй. Тухайн мал хулгайлсан гэх хэрэг Архангай аймгийн Хотонт суманд болсон. Уг адууг төхөөрсөн хүн********* *******************малын гэдсийг нь цэвэрлэсэн хүн ************том охин ********************** нар үйлдсэн байхад хэргийг эдгээр хүмүүс гэрчилж мэдүүлэг өгч байгаа нь эргэлзээтэй байна. Мөн 4 тооны үхрийн хэрэгт малын зүсийн асуудал тэнгэр газар зөрүүтэй хохирогч******************* нь мөрдөгч ******************төрөл садангийн хүн гэтэл бид хоёрт энэ хэргийг дохсон. Өөрийн алдсан үхрийнхээ зүсийг нотолж чадахгүй шүүх хуралдаанд хүртэл ирж суудаггүй нь эргэлзээтэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч****************** мэдүүлэхдээ:
2015 оны 11 дүгээр сард 4 тооны адуугаа алдсан нь үнэн. Сүүлд 2019 онд ******************н гэх цагдаа танайх 4 тооны адуугаа алдсан уу? гэж асуухад би алдсан гэдгээ хэлэхэд та ************* гэж хүнээс асуугаарай гэж хэлж байсан. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр адуугаа алдсан талаараа прокурорт гомдол гаргасан. Гомдол гаргасныхаа дараа************ гэж хүнтэй уулзаж алдсан адууныхаа талаар асуух гэсэн чинь манай хүүхэд ************ асуугаарай гэхээр нь би **************** очоод асуухдаа бичлэг хийсэн. Түүнийг хэрэгт хавсаргасан байгаа. Намайг ************** гэж хүнтэй хуйвалдсан гэж яриад байна. Би **************************гэж хүмүүсийг танихгүй мөрдөгч ******************** гэж хүний хэлснээр очиж уулзсан. Очиж уулзахад ************** гэж хүн манай алдсан адууг өнгө зүс дэл сүүлтэй нь нэрлэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа манайх ахиад 5 тооны адуугаа алдсан. Алдсан адууныхаа эрэлд явахад 2 тооны адуугаа “****************” гэх газраас олоод бусдыг нь олоогүй. Тухайн үедээ хойд зүг рүү алдсан байх гэж бодсон. Иймд би хэрэгт авагдсан адууны үнэлгээний дагуу 3 300 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хохирогч *********************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2015 оны 11 дүгээр сарын сарын 15-ны өдрийн үеэр Өвөрхангай аймаг ******************** сумын *************** багийн нутаг ****************** гол гэх газраас 4 тооны хул зүсмийн азарга, хонгор халзан байдас, нарийн харсан хүнд хойд хоёр хөл нь шилбэ хүрсэн цагаантай, хонгор зүсмийн хязаалан байдас, бор хээр гүү тус тус гадастай онги тамгатай адуу алдагдсан. Тухайн үед 10 гаруй хоног хайж байж болох газар нутгаар хайгаад олоогүй. Би утсаар ярьж бүртгүүлсэн. Албан ёсоор амаар, бичгээр гомдол гаргаагүй. Энэ оны 05-06 сард прокурорт өргөдөл гаргаж өгчхөөд *************** очиж уулзаад асуухад хэдэн жилийн өмнө ***************** гэрт орой *************, *************** 2 4 тооны адуу мориор тууж ирээд та хэд хоног харж байгаач гэж хэлээд үлдээсэн гэсэн. Тухайн 4 адуу тооны адууны зүсийг асуухад миний алдсан 4 адууны зүс тамга зэргийг яг таг хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-26 дугаар хуудас/,
Гэрч ********************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...************* хүү ************** дүү нутгийн иргэд ********* гэж дууддаг. Нэрийг нь хэлж мэдэхгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын үед хар голтой хул зүсмийн азарга, хонгор халзан гүү, бор хээр, хонгор зүсмийн гүүтэй нийт 4 тооны адууг ************* сумын **************агийн “***************” гэх газар луу өдөр болгон шахаад байсан. Тухайн 4 тооны адууг 20 гаруй хоносон. Гэтэл нэг шөнө оройхон****************** гадаа бор хээр гүүг нь, хул азарга нь ************** гадна тус тус нядалсан. Намайг ************** утсаар залгахад адуу нядлаад өг гэсэн намайг очих үед *****************гадаа хул азаргыг өвчиж байсан. Бор хээр байдас гүүг *гадаа Додо хийсэн. Маргааш өглөө нь манай хадам аав ************** автомашинтай ирээд 2 адууны махыг ачиж явсан. **************** нь махыг нь зарсан юм. Харин хонгор халзан гүүг нь өөрсдөө идсэн гэсэн. Адууны махаа мотоцикл дээр ачиж явсан. Би дараа жил нь буюу 2016 онд ******** сумын *багт ********* гэдэг хүнд тухайн 4 тооны адууны талаар ярьж хэлсэн чинь манай **** багийн ********** хул азаргатай 3 гүүтэй нийт 4 тооны адуу алдсан гэж надад ярьж байсан. Би анх хэний адуу болох талаар мэдээгүй. Гэхдээ ***************хар голтой хул азаргатай адуу байхгүй гэдгийг айл саахалт амьдарч байгаа мэдэлгүй яах вэ тэгээд юун адуу нядлав авч ирээд гээд сураглаад *************** асуусан чинь 2015 онд манай эндээс ****************гэж хүн алдсан гэж надад хэлсэн.**************************г үхрүүдийг /н хүү ****************гэх айлын үхэр эхийгээ хөхөөд байгаа бяруунууд байгаа юм гэж хэлээд тавьсан байсан. Тийм учраас ************** авч ирсэн байх гэж бодож байна. Ц************* 3 сар **************** үхэр байгаа юм 2016 оны намар 9-10 сарын үеэр өөрийн автомашинтай 3 тооны бяруу ачиж явсан. Харин 1 тооны шүдлэн үхрийг ******************** хүнд зарчихсан байсан.
***************** бид хоёр нэг эцгийн хүмүүс байгаа юм. Хэн хэнийгээ сайн танина. Би ********************* гэрээр орж гардаг. Манайхан гэр хоорондоо ойрхон айл саахалт байдаг.********************2 хүүхдийг шоронд оруулах талаар огт яриагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-32, 219-220, 3 дугаар хх-ийн 232-234 дүгээр хуудас/,
Гэрч **********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2015 оны өвөл 11 дүгээр сарын сүүлээр байх хүмүүс идэш хоолоо хийгээд байж байсан үед 2 тооны адууны мах нэгийг нь 400 000 төгрөгөөр, нийт 800 000 төгрөгөөр 2 адууны махаа худалдаж авсан. Би ********* аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүнсэнд 2 тооны адууны мах өгөх гээд Хотонт сумын ******** гэх хүнээс мөнгө авчихсан байсан. Тэгээд ************ манай байрны гадаа таараад манайх адуу зарна та авах уу гэхээр нь би 2 тооны тарган адууны махны хэрэг байна гэж хэлсэн чинь би зарна надад ч мөнгөний хэрэг гараад байгаа гэж хэлээд 500 000 төгрөг бэлэн авсан. Би нөгөөдөр нь ****************утсаар ярьсан 2 тооны адуугаа хөтлөөд Хархорин сумын төв дээр ир гэсэн чинь манай адуу танай хүү ********, ****************нарын ойролцоо байгаа тэгээд хийчихнэ та ирээд авчих гэж хэлсэн. Намайг 2 хоногийн дараа очих үед манай хүү ********** гадаа 1 адууг нь нөгөөхийг нь **************гэрийн гадаа нядалсан байсан. Би тэндээс автомашиндаа ачаад Хотонт сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-54 дүгээр хуудас/,
Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2015 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь хэлж мэдэхгүй байна.*******************************нар хул зүсмийн азарга, хонгор байдас тус тус гадастай онги тамгатай адуунуудыг *********** аймгийн * сум****************ын “****** гэх газар авч ирээд 10 гаруй хонуулсан. ***********намайг тухайн адууг харж байгаараа гэж хэлээд гэр лүү явсан. Тухайн үед **************гэр нь ********************голын урд элстий гэх газар байсан. Тухайн тооны адуу нь гүйгээд алга болох гээд байхаар нь **************гэр лүү залгаад хэлэх гэтэл ээж *********************** утсыг нь аваад юу адуу бэ яасан гэж хэлсэн чинь ********************* би яваад очно гэж хэлээд утсаа салгасан. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа ирээд ********************* нар хонгор халзан байдас гүүг манай гадаа нядалж махыг мотоцикл дээр ачиж гэр лүүгээ явсан. **************************************нартай таарсан гэсэн. Мөн буцаж 2-3 хоногийн дараа манай гэрт ирээд танай аав ***************2 адууны мах авна гэсэн хул зүсмийн азарга, бор хээр зүсмийн байдсыг зарахаар болсон. Тэгээд **************** манай хүргэн **************бид 3 нядалсан. Харин бор хээр байдсан гүүг ******** нь манай төрсөн ах *********** тус тус нядалж маргааш нь манай аав ************ гэх хүнд 2 адууг худалдсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 56-58 дугаар хуудас/,
Гэрч ***********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би ************** гэж хүний *гэх хүнтэй **************нэг ангид сурч байсан. Мал махны наймаа хийдэг. Хамаатан садангийн холбоо байхгүй. Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн махны тендерт 2015 оны 11 дүгээр сард*********** гэх иргэн 2 тооны адууны мах худалдаж авсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч ******************н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2015 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр *********** ахын хамт мотоциклтой ***************** урдаасаа хойшоо давж явах үед * нар мотоциклтой зөрсөн.*********************** Бид нар зогсож бол уулзаагүй. Мотоцикл дээр юм ачсан байсан. Юу ачиж явсан талаар бол ***************ах бид хоёр мэдээгүй ...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч **************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2018 оны 06 дугаар сард манайхыг ********* аймгийн ********* сум ****************************************гэх газарт байх үед ********* 4 тооны үхэр манай үхэрт авч ирж тавьсан. **************надад анх хэлэхдээ эхийгээ хөхөөд байна түр тавьчихмаар байна гэсэн. Нэг орой морьтой туугаад манай үхэрт нийлүүлсэн байсан. Тэгээд 2016 оны намар 11 сарын сүүл 12 дугаар сарын гэхээр манайхан өвөлжөөнд буучихсан байх үед морьтой ирээд 3 тооны бяруугаа туугаад аваад явсан. Шүдлэн сувай үнээг нь би *************сумын цагдаа *****************гэдэг хүнд 300 000 төгрөгөөр зараад аав нь ирээд авто машинтай ачаад явсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 232-233 дугаар хуудас/,
Гэрч **************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2016 оны 06 дугаар сарын үеэр өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Манайх ***************** гэх айлын малчин хийгээд************ аймгийн**********сумын Т************* гэх газар айл байх үед өглөө үхэр хурааж явах үед *************** гэх хүний үхэр дотор нуруу, гэдэс хэсгээрээ цагаантай ягаан алаг эм шүдлэн насны үхэр, улаан зүсмийн охин 1 тооны бяруу тус тус байхаар тэнд нь салгаж орхисон. Тухайн өдөр нь ************************** надаас уг нь 4 тооны үхрийг сурсан. Тэгэхээр нь би өглөө үхэрт байхаар нь үлдээчихсэн одоо гол дээр байгаа гэж хэлсэн. ***************** ах надаас үхэр асуухдаа *************** урд шөнө авч ирж өгсөн. Манай үхэртэй нийлүүлж харж байгаарай гэсэн. Манайх 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *************** айлын малчин хийхээ болиод тэндээсээ нүүсэн. Манайхыг нүүх үед тухайн 4 тооны үхэр ************* гэх хүний үхэрт байж байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 221-223 дугаар хуудас/,
Гэрч *************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би аав *********, ээж ************нарын хамт ********аймгийн ********сумын**************багийн нутаг *************гэх газар оршин суудаг. 2016 оны 05 дугаар сард одоо өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Манай 4 тооны үхэр алга болчхоод нэлээн хэд хоног тухайн газар нутгаар хайсан мөн айлаас ч их сурч асуугаад сураг гараагүй. 1 нь шүдлэн охин ягаан зүстэй, нөгөө нь 3 улаан, ягаан зүсмийн 2 нь эр, 1 эм бяруунууд байсан. Эм нь чих нь араасаа ганзага эмтэй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 218 дугаар хуудас/,
Гэрч ***********мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би халамцуу ************гэрт очсон юм. Тэгэхэд намайг**********************архиар шахаж байгаад хэд хэдэн зүйл асуугаад байсан. Тухайн яриа ******************* гэрт болсон ба гэрт нь ********** эхнэр *************** хүү ***************** нар байсан. Өөр хүн байгаагүй. Өмнөх мэдүүлгийг өгөх өдөр ********************* манай гэрт машинтай ирж надаас голын гарам заагаад өгөөч гэж худал хэлээд намайг дагуулж Хархорин сумын цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэгээд мэдүүлэг өгсөн. Анх 2020 онд ******************** гэрт ороход намайг дагуулж өөр гэрт орж архи гаргаж уусан юм. Тэр үед миний гар утас олдохгүй байсан. Одоо бодоод байхад намайг бичлэг хийнэ гэж бодсон юм шиг байна лээ. Үнэндээ бол надаас үг авах гэж л архиар шахсан. Согтуу үедээ **************** ярсан зүйлийг ***************** хэлсэн...” гэх мэдүүлэг, /3 дугаар хх-ийн 235-236 дугаар хуудас/,
Гэрч ******************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй. ******************гэх айлын 4 тооны хар голтой хул зүсмийн азаргатай адуу алдсан талаар нутгийн иргэд ярьж байсан. Тэр үед Балдантай уулзаад юм ярьж байх үед ****************надад хул азаргатай 3 гүүтэй, 4 адуу ирсэн байгаа гэж ярьсан ...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/,
Гэрч********************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай гэрийн гадна бор хээр зүсмийн хээлтэй гүүг нь нядалсан байсан. *****************дүүгийн гадна ямар зүстэй адууг нядалсан талаар мэдэхгүй байна. Намайг хонинд явсан хойгуур ************нь дүү *********хамт гэрийн гадна 1 тооны адуу нядалсан байсан. Манай аав маргааш нь махыг шуудайнд хийгээд аваад явсан. ************нар өөрийн адуунаас хийгээд зарж байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/,
“*****************” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 202700860092 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2027000860092 дугаартай тогтоолууд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/429 дугаартай албан бичиг, **************гомдол /1 дүгээр хх-ийн 1-4, 13, 14, 15 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч **************** нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны үед **********аймгийн * сумын********* ***** багийн нутгаас хохирогч********4 тооны адууг хулгайлсан, *************нь давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сард ******** аймгийн **********сумын *************** багийн нутаг дэвсгэрээс хохирогч ***************** 4 тооны үхрийг хулгайлан авсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************нар үйлдсэн болох нь
Хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч *********************** нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 20-25, 213-217 дугаар хуудас/, гэрч *********************************** нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 26-32, 219-220, 50-54, 56-58, 45-46, 33-34, 232-233, 221-223, 218, 40, 47, 3 дугаар хх-ийн 232-234, 235-236 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *************давтан, бүлэглэж, бусдын малыг хулгайлах, шүүгдэгч **************бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэрч нар нийлж гүтгэсэн гэж тайлбарлан маргасан боловч энэ нөхцөл байдал нь баримтаар тогтоогдохгүй, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Гэмт хэргийн хохирогч *****************3 300 000 төгрөг, хохирогч******************1 000 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлгээр тогтоосон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч *********** хохиролд 2 650 000 төгрөгийг,***************охиролд 1 650 000 төгрөгийг тус тус гаргуулж,******************оршин суух хохирогч*********** 3 300 000 төгрөгийг /РД://***************/, *********************оршин суух хохирогч / 1 000 000 ****************төгрөгийг /////////////////// олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6-д “Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.”гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан
Шүүгдэгч ************************ нар нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, шүүгдэгч *******************нь 2016 оны 05 дугаар сард буюу гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.2, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *********************** нараас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн СД нүүд нь нотлох баримын шаардлага хангахгүй, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан өөрөөр хэлбэл хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, дээрх бичлэгүүдэд яригдаж байгаа зүйлсийг эргэлзээгүй үнэн гэж үзэх боломжгүй байх тул шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүгдэгч ***************************х нар нь 09 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Харрер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийН 40 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хохирол төлж барагдуулах хүртэл хугацаанд хэвээр үлдээсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** овогтой ******************давтан, бүлэглэж, бусдын малыг хулгайлах,
****************овогтой *************** бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.2, 2-т заасныг журамлан ***************** нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Цэрэнбалбараас хохиролд 2 650 000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг, ****************хохиролд 1 650 000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, ***********************оршин суух хохирогч ******************* 3 300 000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг /РД:****************/, / оршин суух хохирогч Г.Базаргүрт 1 000 000*********** /нэг сая/ төгрөгийг /РД:*************/ тус тус олгосугай.
4. Шүүгдэгч ********************нар нь 09 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн Харрер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хохирол төлж барагдуулах хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА