Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 01

 

Э.П, П.Д, А.Б

                                нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Сайнхүү

Шүүгдэгч А.Б өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч П.Д өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Э.П, А.Б, П.Д, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм нарын давж заалдах гомдлоор, Э.П, П.Д, А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.П: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 23 настай, бага боловсролтой, ам бүл 3, ээж, аав хоёрын хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суудаг, Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны №50 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, Жаргалтайж овогт Э П, РД:ДК96123011.

Шүүгдэгч П.: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт оршин суудаг, Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны №50 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн

 

2.

17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,  Аливаа овогт П Д, РД:ДП84101412.

Шүүгдэгч А.Бадамсэрээжид: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, 1993 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суудаг, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн   2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар тэнсэж байсан, төрөөс авсан гавьяа шагнал байхгүй, Жалайр овогт А Б, РД:ДК93052810

Шүүгдэгч Э., П., А.Б нар нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух иргэн Т.С нэг тооны тэмээг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны үед хулгайлж, тус багийн Халзан довон гэх газарт нядлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Жаргал тайж овгийн Э. П, Аливаа овгийн П. Д, Жалайр овгийн А. Б нарыг бусдын мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, П.Д нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Б 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 8 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял сольсон 17 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.П нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П эдлэх 1 жил 7 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Д эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Б эдлэх 6 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж. Шүүгдэгч Э.П, П.Д, А.Б нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, хохирогч Т.С 1200.000 төгрөг төлсөн, хохирогч нь замын зардал бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 34-54 ГАА улсын дугаартай, УАЗ-2202 маркын пургон автомашин нь эрүүгийн 1816000350028 дугаартай  хэрэгт шийдвэрлэгдсэн, шүүгдэгч нараас  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар

3.

шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.П, П.Д, А.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Анхан шатны шүүх П.Д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оноож биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хорих ял нь П.Д амьдралд хүнд тусч байна. П.Д эхнэр 4 хүүхэд нь тусдаа амьдарч байгаа бөгөөд 4 хүүхэд нь айл айлаар хэсч хэцүү байдалд байна. Миний үйлчлүүлэгч П.Д нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэглэж оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Б Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулcныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хуудсанд А.Б хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй.        

Иймд А.Б оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг эсхүл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.П, П.Д, А.Б нар нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух иргэн Т.Соёлмаагийн нэг тооны тэмээг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны үед хулгайлж, тус багийн Халзан довон гэх газарт нядалж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар тогтоогджээ.

 

4.

Гэрч Ж.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Д.Эрдэнэпүрэв бид хоёр тэмээгээ хайх гэж 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамт доод хоолой орсон юм. Тэгээд Олонбулаг багийн Халзан довон гэх газрын баруун талд шувуу нисээд байхаар нь очоод хартал 1 тооны тэмээ нядлаад арьс, шир толгой, дотор гэдсийг нь аваад хаячихсан байхаар нь сумын цагдаад мэдэгдсэн...”  гэх мэдүүлэг /ХХ21/,

Гэрч Д.Эрдэнэпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Халзан довон гэх газар явж байхад шувуу эргэлдээд байхаар нь яваад очтол дотор гэдсийг нь хаяад арьсыг нь бөөрөнхийлж тавиад махыг нь аваад явсан нэг тооны тэмээний сэг байсан. Уг тэмээг би урьд өдөр нь тэмээ хурааж явахдаа харахад хэрэг болдогийн хажуухан талд бэлчиж байсан... Манай багийн Т.Соёлмаагийн тэмээ байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ22/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Сувдаа нь надад танай тэмээ алга болчихсон юм уу гэж асуусан тэгэхээр нь би мэдэхгүй яаж байна гэсэн чинь танай цагаан хошуутай тэмээ чинь их номхон тэмээ байна гэсэн. Тэгээд бурантаг шидсэн чинь зүгээр зогсож байгаад баригдаж, алуулсан гэсэн. Хүмүүс ярихдаа Соёлоогийн тэмээ байгаа юм гээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ23/,

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сард тэмээний мах худалдаж авсан. Гэхдээ яг хэдэн килограмм мах худалдан авсан талаараа санахгүй байна. Э.П хүмүүстэй ирээд өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ37-38/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ7-9/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ10-13, хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай автомашины үнэлгээ /ХХ102/, 45  дугаартай тэмээний үнэлгээ /ХХ104/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Э.Пүрэвням, П.Дашням, А.Бадамсэрээжид нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, П.Д нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Б 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжээрээ санаатай гэмт хэрэг үйлджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.П, П.Д, А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэж, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сар, болон 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж, шүүгдэгч нарын хувын байдалд  тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

5.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Э.П, П.Д нарын ял шийтгүүлсэн тухай хувийн мэдээллийг орхигдуулж, шүүгдэгч А.Б ял шийтгүүлсэн талаарх хувийн мэдээллийг бичсэн нь ялгамжтай байдал үүсгэснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                              Ч.ЭНХТӨР

                                        ШҮҮГЧИД                              Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                                   Ш.БАТТОГТОХ