| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2022/0148/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/156 |
| Огноо | 2022-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Д.О*******,
Шүүгдэгч Э.Э*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Э******* Э*******д холбогдох эрүүгийн 2207 00135 0125 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, өдөр хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД: *******/,
Б******* овогт Э******* Э*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М*******” тоот өрөөний коридорт хохирогч Д.О*******тэй “найз залууг маань архи уулгаж уруу татсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биеэс зуурж татах, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шилбэ, баруун бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар хэргийн оролцогч нар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Э.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Тухайн өдөр энэ эгч шинээр ажилд орж байгаа гэж байсан. Энэ эгчийг би өмнө нь танихгүй, харж байгаагүй. Өглөөнөөс хойш намайг шоглосон байдалтай, аяга таваг өгөхдөө хүртэл шидээд байсан. Ажлынхантайгаа хоол идэж байхад буруу хөл дээрээ боссон юм уу гээд шоглоод доромжлоод байгаа нь мэдэгдэхгүй тиймэрхүү зүйлс ярьсан. Тэрийг нь тоогоогүй. 307 дугаартай өрөө бол миний байрлаж амардаг өрөө. Энэ эгч Бөхөөд дэлгүүр явах хүн байна уу, оо сойз авахаар хамтдаа дэлгүүр явах уу гээд хамтдаа явсан. Тэгээд энэ хоёр С гэх хүний машины түлхүүрийг аваад хэнд ч хэлэхгүй, ажлын цагийг таслаад дэлгүүр явсан. Сүүлд нь ажлаасаа хоёулаа хөөгдсөн. Энэ эгч над руу инээгээд доромжлоод ийм байдлыг их үүсгэсэн. Тэгээд би эхний удаа цэнэглэгчээ авах гээд орохдоо энэ эгчийг миний өрөөнд инээгээд сууж байхыг хараад юу ч хэлэхгүй, тэсээд гарсан. Хоёр дахиа ороод ирэхэд миний хувцсыг хогон дээр шалаар хаясан байсан. Би энэ эгчид юу ч хэлээгүй чимээгүй хаясан. Тухайн үед өрөөнөөс хөөж гаргахаас өөр арга байгаагүй, юм хэлэхэд над руу инээгээд пивоо гартаа бариад доромжилсон харцаар харж байсан. Тиймэрхүү байдалтай сууж байсан. Би өрөөгөө цоожлох гээд ороход энэ эгч байж байсан. Манай байгууллагынхан бид хоёрыг үерхээд хүүхэдтэй болсныг мэдэж байгаа. Та яагаад ийм байдал үүсгэж байгаа юм бэ гэхэд эгчийн дүү чи одоо юу вэ аятайхан байгаарай гэсэн. Тухайн үед адилхан бие биедээ хүрэлцээд адилхан зууралдаж авсан. Дараа нь тэр явдал дуусаад өрөө өрөө рүүгээ орсон байхад өөрөө Бөхөө рүү залгасан. Тэгээд чанга яригч дээр нь тавиулаад сонсоход би одоо Налайх явмаар байна, хоёулаа хамт явъя гэж шууд хэлсэн. Тэгэхэд нь би утсыг салгаад дараа нь цагдаа ирээд гурвууланг нь авч явсан...” гэв.
Хохирогч Д.О******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Э*******г огт танихгүй. Б эмчийн найз охин гэдгийг ч мэдэхгүй. Би өөрөө гуйж тэр хүнтэй цуг дэлгүүр яваагүй. Өглөө М гээд шар залуу намайг шүршүүрт орох өрөө заагаад өгөөч гэхэд ажилчдын шүршүүрийг зааж өгсөн. Тэгэхэд нь тэр залууд би дэлгүүр явмаар байна оо, сойзоо мартчихаж гэж хэлсэн. Түүнээс биш би Б гэх эмчийг танихгүй. Нэг удаа би хоолон дээр харсан. Би юуны эмч гэдгийг ч мэдэхгүй. Энэ охиныг найз охин нь ч гэж мэдэхгүй. Би өөрөө зүгээр байхдаа хүн харахад инээж байгаа юм шиг царайтай байгаад байдаг. Хүн хараад инээгээд байна гэдэг. Би энэ хүнийг шоглоод инээгээд байх зүйл байхгүй. Тэгээд би өдөр шүршүүрт орчхоод, ажилдаа гараад өдөр цайны цагаар 12 цаг 40 минутын үед өрөөндөө суугаад стори бичиж байгаад гарахад шатан дээр М, Б нар таарсан. Тэгээд Б нь “та дэлгүүр явах юм уу гэж байсан тэгэхээр нь хоолны дараа явна гэж хэлсэн. Тэгээд 3 давхрын шатаар гараад явсан. Би Б гэх хүнийг архи ууж байна гэж мэдээгүй. Хоолондоо ороод гарч ирээд буцаад ажлаа хийгээд өрөөндөө ороод сууж байхад Б эмч залгаад та дэлгүүр явах уу гэсэн. Тэгээд гараад үүдэнд очиход Б гаднаас орж ирж байсан. Подволк дээрээ саарал жилетки өмссөн байсан. Тэгээд та юм өмсөхгүй юм уу гэхэд зүгээр гээд хар машинд суугаад явсан. Тэр машиныг хэний машиныг мэдэхгүй. Би өдөржин тэд нартай шоудсан юм байхгүй. Өглөөнөөс хойш би ажлаа хийгээд байж байгаад цайны цагаар өдөр 02 цагийн үед шинэ гүүрний тэнд байдаг дэлгүүр явсан. Дэлгүүр ороход та надаа мөнгө зээлэх үү гэж байсан. Тэгээд ороод нэг нэг лааз пиво авсан, би нойтон салфетки, оо сойз авсан. Нойтон салфетки оо, сойзоо зодуулсны дараа орон дээр орхисон. Дараа нь ирэхэд алга болсон байсан. Тэгээд дэлгүүр явж ирээд өрөө рүүгээ ороод сууж байтал манай зохион байгуулагч Ц орж ирээд чи яагаад Б эмчтэй цуг дэлгүүр явсан юм бэ, наадах чинь өглөөнөөс хойш ажлаа хийгээгүй, ажлын цагаар архи уугаад амрагчид нь бариа заслаа хийхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд Ц эгч гарч явсны дараа юмаа бичээд сууж байтал Б эмч над руу залгаад та гурван давхар луу руу ороод ирээ гэж хэлсэн. Тэгээд гарсан болохоос биш би тэд нартай өмнө нь архи уусан зүйл байхгүй. Би энэ охиныг найз охин нь гэж мэдээгүй. Өрөөнд нь ороход ширээн дээрээ дуусаж байсан боргио тавьчихсан. Нэлээд уусан шинжтэй сууж байсан. Тэгээд цуг сууж байсан С гээд залууг би танихгүй. Надад пивоноос хийж өгөхөөр нь та хоёр дууссан юм өгөөд байхдаа яадаг юм гэтэл манай үеэл одоо дэлгүүр явах гэж байгаа гэсэн. Тэгээд Б эмч энэ охиныг орж ирэхэд нь өрөөнд байгаагүй гараад явсан байсан. Өөрийнхөө өрөө рүү гараад явсан байсан. Тэр хооронд нь тал пивийг нь урдаа тавиад сууж байтал энэ охин орж ирээд уурласан. Эхлээд дуугүй сууж байтал над руу дайраад байхаар нь би танай найз залууг чинь уруу татаж архи уугаагүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр өрөөнөөс гараад ганц хоёр юм хэлсэн. Түүнээс биш би энэ охиныг цохиж зодсон үснээс нь зулгаасан зүйл огт байхгүй. Бид хоёр хоёулахнаа байсан. Намайг үсдээд хөдөлгөхгүй барьж байгаад элэгдээд гар луу цохиж байсан. Тэр үед би ухаан балартаад хэн намайг оруулсныг мэдэхгүй байна. Би 314 дүгээр өрөөндөө ороод орон дээрээ сууж байгаад гараад ирэхэд хоёр амрагч тааралдаад энэ охиныг аймар зодож байсан, би харсан чамд гэрч болно гэж хэлсэн. Би тэр эгчийн нэрийг мэдэхгүй. Би буцаад өрөөндөө ороод байж байтал нэг давхрын үүдэнд байдаг залуу, Ц эгч, Б ах нар орж ирээд над руу дайраад чи хүн уруу татаж архи уулгалаа гээд байхаар нь би цагдаа дуудсан. Цагдаа ирээд авч явсан. Намайг цагдаа хүлээн авах дээр очоод үзүүлээд ир гэсэн. Э*******, Б нар цагдаа дээр үлдсэн. Би зүгээр ажлаа хийж байсан бол 900.000 төгрөгийн цалин авах байсан. Мөн би эмнэлэгт хэвтээд эрүүл мэндээрээ хохирч байгаа тул Э*******гээс 3 сая төгрөг нэхэмжилнэ гэж бодож байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Д.О******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* хороо М******* сувиллын газарт түр гэрээ байгуулан ажилд орсон. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15 билүү 16 цагийн үед өөрийнхөө сууж ажилладаг өрөөндөө байж байтал Б эмч над руу залгаж намайг өөрийнхөө байгаа гэх өрөөндөө дуудсан. Тэгээд өрөөнд нь яваад ортол Б эмч 1 танихгүй залуутай хамт дундаа 1 дуусаж байгаа пиво тавьчихсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан... Б “дэлгүүр явна” гээд өрөөнөөс гарч явсан ба удалгүй гаднаас Бын найз охин гэх Э******* гэх охин орж ирсэн. Тэгснээ над руу “та яагаад хүний найз залууг уруу татаж архи уулгаад байгаа юм бэ” гэж уурлахаар нь гэнэт миний уур хүрээд “би ямар уулгачихсан юм уу” гэсэн. Тэгтэл Э******* нь над руу уурлаж дайраад өрөөний гадаа, коридорт намайг үсдэж аваад зуураад, баруун гараас татаж чангаагаад намайг зодсон. Тухайн үед амралтын газрын амрагчид Э.Э******* бид хоёрыг салгаж намайг өрөөнд оруулсан... Э.Э******* намайг зодох үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй, зөвхөн Э.Э******* бид 2 л байсан... Би түүнийг ерөөсөө цохиж зодож биед нь халдаагүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан дээрх бүх гэмтлийг Э.Э******* гэх охин надад учруулсан...” /хх-07/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... өрөөнд Д.О*******, найз С бид 3 хамт байж байтал гаднаас Э.Э******* орж ирээд намайг “ажил төрлөө хийгээчээ, хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ” гээд загнахаар нь тэр хэдийг үлдээгээд гараад явчихсан юм. Удалгүй “Д.О*******, Э.Э******* хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад зодолдсон байна” гээд цагдаа ирчихсэн байсан... Тэр хоёр өрөөний гадаа, шатны ойролцоо хоорондоо хэрэлдэж муудалцсан гэсэн. Яг тийшээ нь туссан камер байхгүй...” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* хороо, М******* сувилал амралтын газрын өрөөнд Б.Б, сувилагч Д.О******* бид хэдийг байж байхад гаднаас Б.Бын найз охин Э.Э******* орж ирээд Б.Бод уурлаад, түүнийг Д.О*******тэй хардаж, Д.О*******тэй хэрэлдсэн. Тэгээд тэр хоёр хоёулаа өрөөнөөс гараад явсан, би ч тэр өрөөнөөс гараад тэр чигээрээ амралтын газраас яваад өгсөн юм. Сүүлд нь юу болсон талаар сонсоход Э.Э******* нь Д.О******* гэх эмэгтэйтэй хэрэлдэж муудалцан хоорондоо зууралдаж, зодолдсон гэж сонссон...” /хх-20/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр 29-ний өдрийн 223 дугаартай дүгнэлт:
Иргэний нэхэмжлэгч П.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ЭМДтХуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8-д “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжпэл гаргах, гаргасан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан. Иймээс гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд дээрх хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжпэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна... хохирогч Д.О******* нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Н “806.0 буюу 012521 оношны бүлгээр” хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,150,900 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Э*******гээс гаргуулж өгнө үү...” /хх-88-89/ гэх мэдүүлэг,
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.О******* нь манай эмнэлэгт тархи доргилт оношоор хэвтэн эмчлүүлж байгаад гарсан ба 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 04-ний хооронд хэвтэн эмчлүүлсэн ор, хоногийн төлбөр болох 203,100 төгрөгийг төлөөгүй байгаа...” /хх-83/ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Э.Э*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....16 цагийн үед амралтын газрын өрөө рүү орж өөрийнхөө хувцасыг авах гэтэл, миний хувцаснуудыг бүгдийг нь шалаар нэг тараагаад хаячихсан дээрээс Б.Б, түүний нэг эрэгтэй найз нь, амралтын газрын сувилагч О******* нар бөөндөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд О*******ийг Б.Б бид хоёрыг хоорондоо үерхдэг гэдгийг мэдсээр байж бид хоёрыг хэрэлдэж муудалцсан байхад далимдуулж цуг ууж идлээ гэж бодоод О******* рүү уурлаад “чи чинь одоо ичиж санаа зовдоггүй юм уу, хүний нөхөр уруу татаад явж байхаасаа ичээч” гэж хэлсэн чинь О******* надруу сонин инээчихээд гараад явчихаар нь би түүний араас дагаж гараад О*******д “надад хэлэх юм байвал одоо шууд хэлчих, битгий хүний нөхөр уруу татаад бай” гэсэн чинь намайг “Эгчийн дүү аятайхан байгаарай” гэж хэлчихээд эргэж хараад явчихаар нь би түүний ардаас очиж үснээс зулгаагаад хоорондоо зууралдаж авсан асуудал болсон юм. Тухайн үед би О*******ийн үснээс нь зулгааж, түүнтэй зууралдаж байх явцдаа гар, хөл рүү цохичихсон юм. Өөр ямар нэгэн асуудал болоогүй....” /хх-41-42/ гэх мэдүүлэг,
Эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/,
Хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой бичгийн баримт, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-54/,
Хэвтэн эмчлүүлсэн тодорхойлолт /хх 55-57/,
Томографийн дүгнэлт /хх 24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр 29-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/,
Прокурорын албан бичиг /хх-78/,
Эмчилгээний үнийн тухай хуулбар баримт, хэрэглэсэн эмийн хуудас /хх-79/,
Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулах тухай төлбөрийн задаргаа /хх-82/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай прокурорын тогтоол /хх-85/,
Шинээр гаргаж өгсөн амбулаторийн эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э*******гийн холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг хохирогчид тархи доргилт, баруун шилбэ, баруун бугалгад цус хуралт үүсгэж санаатайгаар халддаг. Энэ халдлагын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол саналтай хохирол учруулсан гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Э.Э******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй байна...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Э.Э*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Э.Э******* нь хохирогч Д.О******* “найз залууг маань архи уулгаж уруу татсан” гэх шалтгаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биеэс зуурж татах, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шилбэ, баруун бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Д.О*******ийн өгсөн: “...гаднаас Бын найз охин гэх Э******* гэх охин орж ирсэн. Тэгснээ над руу “та яагаад хүний найз залууг уруу татаж архи уулгаад байгаа юм бэ” гэж уурлахаар нь гэнэт миний уур хүрээд “би ямар уулгачихсан юм уу” гэсэн. Тэгтэл Э******* нь над руу уурлаж дайраад өрөөний гадаа, коридорт намайг үсдэж аваад зуураад, баруун гараас татаж чангаагаад намайг зодсон. Тухайн үед амралтын газрын амрагчид Э.Э******* бид хоёрыг салгаж намайг өрөөнд оруулсан... Э.Э******* намайг зодох үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй, зөвхөн Э.Э******* бид 2 л байсан... Би түүнийг ерөөсөө цохиж зодож биед нь халдаагүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан дээрх бүх гэмтлийг Э.Э******* гэх охин надад учруулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бын өгсөн: “...Удалгүй “Д.О*******, Э.Э******* хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад зодолдсон байна” гээд цагдаа ирчихсэн байсан... Тэр хоёр өрөөний гадаа, шатны ойролцоо хоорондоо хэрэлдэж муудалцсан гэсэн. Яг тийшээ нь туссан камер байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Сын өгсөн: Б.Б, сувилагч Д.О******* бид хэдийг байж байхад гаднаас Б.Бын найз охин Э.Э******* орж ирээд Б.Бод уурлаад, түүнийг Д.О*******тэй хардаж, Д.О*******тэй хэрэлдсэн. Тэгээд тэр хоёр хоёулаа өрөөнөөс гараад явсан, би ч тэр өрөөнөөс гараад тэр чигээрээ амралтын газраас яваад өгсөн юм. Сүүлд нь юу болсон талаар сонсоход Э.Э******* нь Д.О******* гэх эмэгтэйтэй хэрэлдэж муудалцан хоорондоо зууралдаж, зодолдсон гэж сонссон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр 29-ний өдрийн 223 дугаартай дүгнэлтэд Д.О*******ийн биед тархи доргилт, баруун шилбэ, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх шинжээчийн дүгнэлт,
Гэрч М.Дын өгсөн: “...Д.О******* нь манай эмнэлэгт тархи доргилт оношоор хэвтэн эмчлүүлж байгаад гарсан ба 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 04-ний хооронд хэвтэн эмчлүүлсэн ор, хоногийн төлбөр болох 203,100 төгрөгийг төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Э*******гийн өгсөн: “....О*******ийг Б.Б бид хоёрыг хоорондоо үерхдэг гэдгийг мэдсээр байж бид хоёрыг хэрэлдэж муудалцсан байхад далимдуулж цуг ууж идлээ гэж бодоод О******* рүү уурлаад “чи чинь одоо ичиж санаа зовдоггүй юм уу, хүний нөхөр уруу татаад явж байхаасаа ичээч” гэж хэлсэн чинь О******* надруу сонин инээчихээд гараад явчихаар нь би түүний араас дагаж гараад О*******д “надад хэлэх юм байвал одоо шууд хэлчих, битгий хүний нөхөр уруу татаад бай” гэсэн чинь намайг “Эгчийн дүү аятайхан байгаарай” гэж хэлчихээд эргэж хараад явчихаар нь би түүний ардаас очиж үснээс зулгаагаад хоорондоо зууралдаж авсан асуудал болсон юм. Тухайн үед би О*******ийн үснээс нь зулгааж, түүнтэй зууралдаж байх явцдаа гар, хөл рүү цохичихсон юм. Өөр ямар нэгэн асуудал болоогүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр 29-ний өдрийн 223 дугаартай дүгнэлт, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Энэ гэмт хэрэг нь хэргийн оролцогч нарын ажил үүргийн болон тухайн үед бий болсон таагүй харьцааны үүдэлтэй үйлдэгдсэн байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Э*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Э*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзаад эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулж өгнө үү гэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүхээс шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснээс гадна Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн жирэмсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 3 сая төгрөгийг нэхэмжилснээс 120,000 төгрөгийн шинжилгээний зардалыг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Э.Э******* нь шүүх хуралдааны үед төлж барагдуулсан болно.
Мөн хохирогч Д.О******* нь 203,100 төгрөгийн эмчилгээний зардлыг Н төлөөгүй, М******* сувилалд ажиллаж олох байсан орлого 900,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтгүй байх тул дээрх нэхэмжлэлтэй холбоотой 1,103,100 төгрөгийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйгээр шийдвэрлэлээ.
Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,776,900 төгрөгийн төгрөгийн шаардлагатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болголоо.
Н нь тухайн хэрэгт Э газрыг төлөөлж Прокурорын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр оролцон шүүгдэгч Э.Э*******гээс эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.О*******ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Н “S06.0 буюу 012521 оношны бүлгээр” хэвтэн эмчлүүлсэн 1,150,900 төгрөгийн нөхөн гаргуулах зардлыг нэхэмжилжээ.
Шүүх уг иргэний нэхэмжлэлтэй холбоотой гэрч М.Дын мэдүүлэг, Э газрын 2022.06.13 ны 04/2949 тоот албан бичиг, хохирогч Д.О*******ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022.05.31 ны өдрийн 1/181 дугаартай албан бичиг, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад нөхөн төлбөртэй холбоотойгоор 39,600 төгрөгийн эмийн эмчилгээний баримтаас өөрөөр хохирогчийн 7 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой бусад зардал нь тодорхойгүй байх тул хэлэлцүүлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд иргэний нэхэмжлэгч П.Ганбаатарын нэхэмжилсэн 1,150,900 төгрөгийн нэхэмжлэлийг эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол
шүүгдэгч Э.Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД