Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

            Улсын яллагч Н.Энхтулга,

            Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны өмгөөлөгч Ч.Будхүү,

            Өсвөр насны шүүгдэгч Б.Б**********с нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд /хаалттай/ нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б**********сөд холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Өсвөр насны шүүгдэгч Б.Б**********с нь Хөвсгөл аймаг дахь Политехникийн коллежийн хичээлийн танхимд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр насанд хүрээгүй насанд хүрээгүй хохирогч А.Б**********тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б**********с нь Хөвсгөл аймаг дахь Политехникийн коллежийн хичээлийн танхимд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр насанд хүрээгүй насанд хүрээгүй хохирогч  А.Б**********тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч  Б.Б**********сийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өглөө 09 цагийн хичээлээ хоцроод ангидаа ороод хоцорсон хичээлээ нөхөөд сууж байхад ангид байсан хүмүүс чанга яриад би ярьсан үгийг нь хурдан бичиж байхдаа дэвтэр дээрээ бичиж аваад байсан. Тэгэхээр нь би ангид байсан хүүхдүүдэд чимээгүй болооч гэж хэлсэн  чинь Б********** өөр дээрээ тусгаж аваад яасан гэнээ гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би урдаас нь дундаа ороод байгаарай чимээгүй бай гэсэн чинь намайг бас хэл амаар доромжлоод байхаар нь явж очоод Б**********гийн зүүн хөл хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр хоорондоо заамдалцаж аваад би Б**********г заамдсан чигээр нь түлхээд шалан дээр унагаасан. Шал руу унаж байхдаа Б********** ширээний булан мөргөсөн юм шиг байсан.  ...” гэх мэдүүлэг (хх 51-52х),

Насанд хүрээгүй хохирогч А.Б**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Монгол хэлний хичээл ороод ангийн хүүхэд Азаатай ширээ дээр сууж байхдаа хойд талд сууж байсан ангийн охин Лхагвадуламтай юм яриад байж байхад хойноос Б**********с чимээгүй байгаарай пязда минь гэхээр нь чимээгүй урагшаа хараад суухад Б**********с дундаа ороод байна уу, пязда минь гэхээр нь, яаж дундаа орсон юм гэж хэлэхэд гүйж ирээд зүүн талын хавирга руу өшиглөсөн. Би босож ирээд барилцаж авахад хичээл орж байсан багш, ангийн хүүхэд Үүрцайх, Пүрэвжаргал нар салгасан. Тэгсэн Б**********с хичээлээс гарахаар явж байхдаа гүйж ирээд цээжний аймхай хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Монгол хэлний хичээлээс гараад ариун цэврийн өрөө рүү орохоор явж байхдаа Б**********стэй тааралдаад намайг уучлаарай гэж уучлалт гуйхад би нэг зуусан хүүхдийг тавьдаггүй шүү гэж хэлсэн. Ингээд биеийн тамирын хичээл орохоор заал руу ороход Б**********с гүйж ирээд гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Зүүн талын хацар луу гурван удаа алгадаж, баруун чих рүү нэг удаа хүчтэй алгадахад тухайн үедээ чих юм сонсохоо байхаар нь заалнаас гарч математикийн цагаас чөлөө авсан. ...” гэх мэдүүлэг (хх-13, 15х),

Насанд хүрээгүй гэрч Ө.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б********** урдаас хараад сууж байхад Б**********с босож очоод цээж рүү нь, гар орчим руу нэг удаа өшиглөхөд Б********** нь ширээний гол руу ярьж суусан Лхагвадулам гэдэг охинтойгоо хамт унасан. Би очоод голоор нь ороод салгасан. Тэгсэн Б**********с тавьжээ андаа гэхээр нь за өөрсдөө учраа олно биз гээд бодоод тавьсан чинь Б********** эхэлж очоод нүүр лүү^. нэг цохиод зөрүүлээд Б**********с Б**********гийн зүүн шанаа руу нь гараараа цохисон. Урьдаас нь Б********** нэг цохиод авахад монгол хэлний багш орж ирээд нөгөө хоёр зодохоо больсон. Б********** багшийн ширээний хажуу талд зогсож байхад Б**********с чи их том болжээ гээд дахиад нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн. Монгол хэлний багш Б**********сийг гар гэхэд гарсан. Гарсны дараагаар 20 минутын дараа хичээл завсарлаад биеийн тамирын заал руу орцгоосон. Б********** хувцсаа сольчихсон сууж байхад Б**********с ирээд нэг удаа өшиглөхөд хана руу биеэрээ налсан. Налангуут нь очоод эхлээд баруун гараараа зүүн талын шанаа руу 2 удаа, зүүн гараараа баруун талын шанаа руу нэг удаа алгадсан. ... ” гэх мэдүүлэг (хх-18-19х),

Насанд хүрээгүй гэрч Д.Пүрэвжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б**********с босож ирээд хөл рүү эхлээд өшиглөсөн. Тэр хоёр заамдалдаж аваад хоорондоо ноцолдоод дундуур нь Үүрээ бид салгасан. ...Билгүүнээ очоод Б**********г хөл руу нь өшиглөсөн. Б********** босож ирээд барилцаж авахдаа Б**********, Б**********сийн шанаа, толгой руу нь гараараа нэг нэг удаа цохисон. Б**********с бол тэгж барилцаж авахад бол цохиогүй. Заал руу орсны дараа Б**********с, Б**********г зүүн гараараа нэг удаа алгадаж байхыг л харсан. ... ” гэх мэдүүлэг (хх-22-24х),

Насанд хүрээгүй гэрч Э.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б**********с босож ирээд хөл рүү өшиглөсөн. Б********** босож ирээд заамдалцаж аваад хоорондоо зодолдож байхад Б**********г ширээ рүү татсан чинь унахдаа шанаагаараа унаад хөхөрчихсөн. ...Б********** араас нь орж ирэхэд Б**********с хувцсаа солихоор Б********** дээр очсон. Яагаад дундаа ороод байгаа юм бэ гээд нэг удаа шанаа руу нь цохисон. Дахиад алгадахаар нь болиулсан. Би хувцсаа солиод холоос харж байсан болохоор хоёр дахь алгадахад нь гүйж очоод болиулсан. ... ” гэх мэдүүлэг (хх-27-29х),

Насанд хүрээгүй гэрч А.Лхагвадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-нд хичээл дээрээ сууж байхад манай ангийн хүүхдүүд болох Б**********, Б**********с хоёр маргалдаад байсан. Тухайн үед би юунаас болж маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна гэнэт л  энэ хоёр босож ирээд хоорондоо барьцалдаад авахад нь би ширээтэйгээ хамт газар унтчихаад эргээд харсан чинь Б**********, Б**********с хоёрыг манай ангийн хүүхдүүд тойрч зогсоод байж байсан. Үүний дараа энэ хоёрыг манай ангийн багш салгаад хичээлдээ үргэлжлүүлэн суусан. ... ” гэх мэдүүлэг (хх-31х),

Гэрч О.Баасанхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...багш Бямбасүрэн над руу 10 цагийн орчим залгаад “танай ангийн 2 хүүхэд зодолдоод байна” гэхээр нь цагийн дараа очсон. Намайг сургууль дээр очоод анги руугаа ороход нийгмийн ажилтан Мягмарсүрэн ангийн сурагч Б********** 2 орж ирсэн. Мягмарсүрэн багш надад “Танай ангийн 2 хүүхэд зодолдсон байна. Б**********с гэдэг хүүхэд ер нь хүүхдүүдийг дээрэлхдэг юм байна” гэж хэлсэн. Б**********гээс юу болсон талаар асуухад “Б**********с намайг чимээгүй бай, дундаа ороод байгаарай” гээд өшиглөхөд нь хажууд нь суудаг сурагч болох Лхагвадуламтай давхралдан унасан гэж хэлсэн. Нийгмийн ажилтан Б**********гийн чихний хэнгэрэг цоорсон юм шиг байна. Та ар гэрээс нь хүн дуудаж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна. Гадаа гарахаар чих нь сэнгэнээд, юм сонсохгүй байгаа байгаа болохоор чихээ хөвөнгөөр бөглөсөн байдалтай байна гэсэн. ... ” гэх мэдүүлэг (хх-33х),

Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б**********с босож ирээд Б**********гийн хэвлийн ^ хэсэг рүү л өшиглөх шиг болсон. Тэр хооронд манай ангийнхан салгаад би Б**********г нь очиж аваад салгасан. Шанаа нь хөхөрсөн байхаар нь Б**********с ингээд цохичихсон юм уу гэж асуухад тийшээ унахдаа ширээний булан мөргөчихлөө гэсэн. Тэрний дараагаар Б**********с нь цамцаа тайлж байснаа дахиж гүйж ирээд гэдэс рүү нь өшиглөсөн. Б**********с маань уур нь хүрээд гараад яваад өгөхөөр нь ангийнх багшид утсаар хэлж мэдэгдсэн. ... ” гэх мэдүүлэг (хх-35х),

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүүн хацар, цээжинд үүссэн цус хуралт нь надад үзүүлэхээс 5-7 хоногийн өмнө үүссэн байсан. Харин амбулаторийн картаас үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, мөн надад хэлсэн зовууриас үзэхэд хэнгэргийн цоорхой нь шинэ гэмтэл байх боломжтой. ...” гэх мэдүүлэг (хх-37х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 209 дугаартай:

1. А.Б**********гийн биед баруун чихний хэнгэргэн хальс цооролт, зүүн хацар, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. А.Б**********гийн биед үүссэн хэнгэргэн хальс цооролт гэмтэл нь  гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг  хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-42х),

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Дайртан овогт Бүдрагчаагийн Б**********сийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-56х), Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-57х), Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн сургалтын менежер Д.Мягмарнарангийн: “...Бүдрагчаа овогтой Б**********с нь 2021-2022 оны хичээлийн жилд Политехник коллежийн үсчин мэргэжлийн 11ж ангид суралцаж байгаа нь үнэн. ...” гэх тодорхойлолт (хх-59х), сурагчийн хувийн хэрэг (хх-60-64х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б**********с нь Хөвсгөл аймаг дахь Политехникийн коллежийн хичээлийн танхимд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр насанд хүрээгүй хохирогч  А.Б**********тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон өсвөр насны шүүгдэгч Б.Б**********сийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч А.Б**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-13, 15х),

Насанд хүрээгүй гэрч Ө.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-18-19х),

Насанд хүрээгүй гэрч Д.Пүрэвжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-22-24х),

Насанд хүрээгүй гэрч Э.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-27-29х),

Насанд хүрээгүй гэрч А.Лхагвадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг (хх-31х),

Гэрч О.Баасанхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-33х),

Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-35х),

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-37х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 209 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч  Б.Б**********сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч Б.Б**********с нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч  Б.Б**********с нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Өсвөр насны шүүгдэгч  Б.Б**********с нь насанд хүрээгүй хохирогч  А.Б**********гийн эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хохирогч шүүхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч  Б.Б**********сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч  Б.Б**********с нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг шүүх харгалзан Б.Б**********сөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай  хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч  Дайртан овогт Бүдрагчаагийн Б**********сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүдэгдэгч Б.Б**********сөд 120 (нэг зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Б**********сөд оногдуулсан 120 (нэг зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч А.Б********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч  Б.Б**********сөд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН