| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0210/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/221 |
| Огноо | 2022-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч Н.Д*******,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Л.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагважавын Д*******ид холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Л.Д******* нь 2022 оны 05 дугар сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн 4-10 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Н.Д*******тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Д******* нь 2022 оны 05 дугар сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн 4-10 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Н.Д*******тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Д*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 4-10 тоот буюу өөрийн гэртээ 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 17 цагийн орчимд том хүү Д.С*************ийн хамт хөдөөнөөс ирсэн юм. Гэрт ирэхэд эхнэр Н.Д******* байхгүй ажлаасаа ирээгүй байсан. Эхнэрийн маань ажил 19 цагт тардаг 19 цаг өнгөрч байхад ажлаасаа гэртээ ирэхгүй байхаар нь би гар утсаар залгахад эхнэр надад фитнестээ явах гэж байна гэж хэлсэн. Би бодохдоо намайг хөдөө явсан хойгуур ийм юманд явдаг болсон юм байна даа гэж бодсон. Би хөдөө 4 хоночхоод ирсэн юм. Тэгтэл 20 цагийн үед гаднаас найз Л******** манайд 2.5 литрийн хэмжээтэй 3 ширхэг Сэнгүр пиво барьчихсан орж ирсэн. Тэрийг нь бид хоёр хувааж ууж эхэлсэн. Найз Л********ы хамт юм яриад пиво уугаад сууж байтал гаднаас 21 цагийн үед эхнэр Н.Д******* ганцаараа орж ирсэн юм. Тэгээд пиво ууж дууссаны дараа Л******** 00 цагийн үед гэр лүүгээ яваад өгсөн. Харин би пиво ууж согтсондоо халуураад эхнэр Д*******г унтаж байхад нь гэртээ ирэхгүй оройтоод фитнес бүжигт яваад байна гэж уурлаад цохиж өшиглөсөн юм. Тэгтэл эхнэр орилоод хашхираад нь унтаж байсан том хүү маань сэрээд босож ирээд намайг тэврээд барьж авсан. Би ч хүүхдэдээ дарагдаад унтчихсан юм. Ийм зүйл болсон. ... Би нэлээн согтолттой байсан....Би Н.Д*******г гэртээ оройтож ирээд мөн намайг хөдөөнөөс ирж байхад хоол цай байхгүй байсан болохоор эрүүлдээ тэрийг бодож байгаад согтуудаа уураа гаргаад зодчихсон юм. Би гараараа Н.Д*******гийн нүүр лүү 1 удаа цохиж хөлөөрөө бөөрнийх нь орчимд 1 удаа өшиглөсөн. ....” гэх мэдүүлэг (хх-15х),
Хохирогч Н.Д*******гийн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 19 цаг 10 минут гэж ажлаа тараад Мөрөн сумын Центер төвийн 3 давхарт байрлах дасгал хөдөлгөөн хийдэг бүжгийн дамжаанд бүртгүүлчихсэн байсан тул уг дамжааныхаа дасгалд 19 цаг 20 мин****с 20 цаг 30 минут хүртэл оролцсон. ...гэртээ ирэхэд 20 цаг 50 минут болж байсан. Гэртээ орж ирэхэд Л.Д******* нь найз Л********ы хамт пиво уугаад сууж байсан. ... 00 цаг өнгөрч байхад Л******** эхнэр хүүхдүүдтэйгээ хамт гэр рүүгээ явцгаасан. Л.Д******* тэд нарыг гаргаж өгөөд гэртээ орж ирээд над руу дайрч давшилж эхэлсэн. Ширээн дээр байсан аягатай пиво над руу шидээд хэл амаар доромжлоод байсан. ...Тэгснээ намайг хэл амаар доромжилж байснаа гараараа миний нүүр рүү 2 удаа цохиод бас хөлөөрөө миний цээжин тус газарт 2-3 удаа өшиглөсөн. Би шууд орон дээрээ эвхэрч унаад хэвтэж байтал миний дээрээс хөлөөрөө дэвсэж эхэлсэн. Нэг жил зодоогүй болохоор чи даварчихсан байна гээд зодоод байсан. ...” гэх мэдүүлэг (хх-12-13х),
Гэрч Н.Н********гийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 4-10 тоотод буюу эгч Н.Д*******гийн гэрт 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчим ганцаараа очиход эгч Н.Д******* болон түүний нөхөр Л.Д******* хоёр хүүхэд нь байсан. Эгч Н.Д*******гийн царайг харахад уруул хэсэгтээ хөхрөөд хавдчихсан бие хаа нь хөхөрч, цус хуралтууд үүссэн, хөдөлж, алхаж чадахгүй болчихсон байдалтай орон дээрээ эвхрээд ёолоод сууж байсан. Би эгчээс юу болсон талаар асуухад урьд шөнө энэ Д******* намайг жил чамайг зодоогүй байхад давраад байгаа юм уу чи гээд үгийн зөрөөгүй зодож, нүдсэн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-17х),
Насанд хүрээгүй гэрч Д.С********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж маань тэр үед 18 цагаас 21 цаг хүртэл дасгалд явдаг байсан юм. ...тэгээд 00 цаг өнгөрч байхад Л**** ах гэрийнхэнтэйгээ яваад өгсөн. Тэгтэл аав ээжтэй хэрүүл өдөөд, хэрүүл хийх гээд байсан...ах бид хоёр аавыг унтуулчихлаа гэж бодоод доод том өрөөнийхөө буйдан дээр унтаж байсан. Шөнө нэг сэрэхэд ээж дээд өрөөнд аймар хашхираад орилоод Т******** миний хүү ирээрэй, туслаарай гээд орилоод байсан...ээжийн царайг харахад хамар амнаас нь цус гоожсон, нүүрнийх нь баруун тал хавдсан уйлсан байдалтай байж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-23-24х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 341 дугаартай
1. Н.Д*******гийн биед хавирганы хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний хөдөлгөөн, хуйх, уруул, завьж, эрүү, цээж, зүүн бугалга, баруун даланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
3.Н.Д*******гийн биед үүссэн хавирганы хугарал нь тусдаа бусад цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмийн хөнгөн зэрэгт хамаарна..
4. дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022,05,28-ны өдөр үүссэн байх боломжтой.
5. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 5 хувиар тогтонги алдагдана. ...” гэх дүгнэлт (хх-28х),
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмч Э.Ичинхорлоогийн дүгнэлт (хх-29, 51х),
Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баруун талын 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн шалтгаантай. Бусад КТГ-нь шинжилгээний хариу дээр гарсан эмгэгүүд нь удаан хугацааны туршид хүний биед үүсгэгдэх өөрчлөлтүүд юм. Энэ өөрчлөлтүүд нь гэмтлээс болж үүсгэгдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-35х),
2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Н.Д*******гийн сэтгэл зүйн дүгнэлт (хх-41-44х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 372 дугаартай:
1. Н.Д*******гийн нэмэлтээр ирсэн материалд гэмтэл тогтоогдсонгүй. Өмнө нь гаргасан Шүүхийн шинжилгээний 341 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй. ... гэх дүгнэлт (хх-55х),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-75-77х),
Ярилцлагын тэмдэглэл (хх-79, 108х),
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-80-83х),
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-84-90х),
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-91-95х),
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-96-99х),
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-100-104, 105-107х),
Мөрөн сумын Үерт 9 дүгээр багийн хамтарсан багийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-109-113х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-65-66х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-68х), Хотгойд Лхагважавын Д*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-69х), захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-71-74, 78х) ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-63х), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Д******* нь 2022 оны 05 дугар сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн 4-10 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Н.Д*******тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Л.Д*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хохирогч Н.Д*******гийн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 19 цаг 10 минут гэж ажлаа тараад Мөрөн сумын Центер төвийн 3 давхарт байрлах дасгал хөдөлгөөн хийдэг бүжгийн дамжаанд бүртгүүлчихсэн байсан тул уг дамжааныхаа дасгалд 19 цаг 20 мин****с 20 цаг 30 минут хүртэл оролцсон. ...гэртээ ирэхэд 20 цаг 50 минут болж байсан. Гэртээ орж ирэхэд Л.Д******* нь найз Л********ы хамт пиво уугаад сууж байсан. ... 00 цаг өнгөрч байхад Л******** эхнэр хүүхдүүдтэйгээ хамт гэр рүүгээ явцгаасан. Л.Д******* тэд нарыг гаргаж өгөөд гэртээ орж ирээд над руу дайрч давшилж эхэлсэн. Ширээн дээр байсан аягатай пиво над руу шидээд хэл амаар доромжлоод байсан. ...Тэгснээ намайг хэл амаар доромжилж байснаа гараараа миний нүүр рүү 2 удаа цохиод бас хөлөөрөө миний цээжин тус газарт 2-3 удаа өшиглөсөн. Би шууд орон дээрээ эвхэрч унаад хэвтэж байтал миний дээрээс хөлөөрөө дэвсэж эхэлсэн. Нэг жил зодоогүй болохоор чи даварчихсан байна гээд зодоод байсан. ...” гэх мэдүүлэг (хх-12-13х),
Гэрч Н.Н********гийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 4-10 тоотод буюу эгч Н.Д*******гийн гэрт 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчим ганцаараа очиход эгч Н.Д******* болон түүний нөхөр Л.Д******* хоёр хүүхэд нь байсан. Эгч Н.Д*******гийн царайг харахад уруул хэсэгтээ хөхрөөд хавдчихсан бие хаа нь хөхөрч, цус хуралтууд үүссэн, хөдөлж, алхаж чадахгүй болчихсон байдалтай орон дээрээ эвхрээд ёолоод сууж байсан. Би эгчээс юу болсон талаар асуухад урьд шөнө энэ Д******* намайг жил чамайг зодоогүй байхад давраад байгаа юм уу чи гээд үгийн зөрөөгүй зодож, нүдсэн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-17х),
Насанд хүрээгүй гэрч Д.С********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж маань тэр үед 18 цагаас 21 цаг хүртэл дасгалд явдаг байсан юм. ...тэгээд 00 цаг өнгөрч байхад Л**** ах гэрийнхэнтэйгээ яваад өгсөн. Тэгтэл аав ээжтэй хэрүүл өдөөд, хэрүүл хийх гээд байсан...ах бид хоёр аавыг унтуулчихлаа гэж бодоод доод том өрөөнийхөө буйдан дээр унтаж байсан. Шөнө нэг сэрэхэд ээж дээд өрөөнд аймар хашхираад орилоод Т******** миний хүү ирээрэй, туслаарай гээд орилоод байсан...ээжийн царайг харахад хамар амнаас нь цус гоожсон, нүүрнийх нь баруун тал хавдсан уйлсан байдалтай байж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-23-24х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 341 дугаартай
1. Н.Д*******гийн биед хавирганы хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний хөдөлгөөн, хуйх, уруул, завьж, эрүү, цээж, зүүн бугалга, баруун даланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
3.Н.Д*******гийн биед үүссэн хавирганы хугарал нь тусдаа бусад цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмийн хөнгөн зэрэгт хамаарна..
4. дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022,05,28-ны өдөр үүссэн байх боломжтой.
5. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 5 хувиар тогтонги алдагдана_. ...” гэх дүгнэлт (хх-28х),
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмч Э.Ичинхорлоогийн дүгнэлт (хх-29, 51х),
Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баруун талын 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн шалтгаантай. Бусад КТГ-нь шинжилгээний хариу дээр гарсан эмгэгүүд нь удаан хугацааны туршид хүний биед үүсгэгдэх өөрчлөлтүүд юм. Энэ өөрчлөлтүүд нь гэмтлээс болж үүсгэгдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-35х),
2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Н.Д*******гийн сэтгэл зүйн дүгнэлт (хх-41-44х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 372 дугаартай:
1. Н.Д*******гийн нэмэлтээр ирсэн материалд гэмтэл тогтоогдсонгүй. Өмнө нь гаргасан Шүүхийн шинжилгээний 341 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй. ... гэх дүгнэлт (хх-55х),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-75-77х),
Ярилцлагын тэмдэглэл (хх-79, 108х),
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-80-83х),
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-84-90х),
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-91-95х),
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-96-99х),
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-100-104, 105-107х),
Мөрөн сумын Үерт 9 дүгээр багийн хамтарсан багийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-109-113х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, гэр бүлийн ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Л.Д******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Д******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Л.Д******* нь хохирогч Н.Д*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч Н.Д*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмчилгээний зардал 314,000 төгрөгийн хохирлын баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Д*******оос 314,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Д*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д******* нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Хохирогч Н.Д*******гийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 5.000.000 (таван сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Д******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Л.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д*******ийг хохирогчтой уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх санал, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Д*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Шүүгдэгч Лхагважавын Д*******ийг тодорхой газар очих буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 04-10 тоотод, тодорхой хүнтэй буюу Нэргүйн Д*******тэй харилцахыг хазаарлах хязгаарлалтын үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Д*******ийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон хохирогчийн өмгөөллийн санал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах мөн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотгойд овгийн Лхагважавын Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хотгойд овгийн Лхагважавын Д*******ийг 400 (дөрвөн зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Шүүгдэгч Лхагважавын Д*******ийг тодорхой газар очих буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 04-10 тоотод, тодорхой хүнтэй буюу Нэргүйн Д*******тэй харилцахыг хазаарлах хязгаарлалтын үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээ тус тус авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Л.Д******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Л.Д*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Д*******оос 314.000 (гурван зуун арван дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Д*******д олгож, хохирогч Н.Д*******гийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 5.000.000 (таван сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д*******ид шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН