Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 316

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл   

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын туслах прокурор Нэргүй,   

шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар,

шүүгдэгч А.Дашдорж, Ш.Монголхүү, А.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг морьт овогт Аюушийн Дашдорж, Шанд овогт Адъяагийн Ууганбаяр, Харчин овогт Шийлэгбазарын Монголхүү нарт холбогдох 201626030688 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, Токио авто угаалгын газарт угаагч ажилтай, Ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг Жирмийн цагаан нуур гэх газарт оршин суух, 300 толгой бог, 20 толгой бод малтай, 5 ханатай гэр, мотоцикль зэрэг нэр хөрөнгөтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Алаг морьт овогт Аюушийн Дашдорж, /РД:ИП81041377/

 

Монгол улсын иргэн 1984 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морингийн 13-615 тоотод оршин суух, 300 толгой бог, 40 толгой бод малтай, 5 ханатай гэр зэрэг нэр хөрөнгөтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шанд овогт Адъяагийн Ууганбаяр, /РД:ИП84022970/

 

Монгол улсын иргэн 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багт оршин суух, 7га газар, 5 ханатай гэр, погончик зэрэг нэр хөрөнгөтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Шийлэгбазарын Монголхүү, /РД:ЙЙ76090118/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч А.Дашдорж нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зээлийн 21/7б тоотод 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед шүүгдэгч А.Ууганбаяр, Ш.Монголхүү нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багт бэлчээрт байсан иргэн Д.Сүхбаатарын “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хээр морийг “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хонгор морийг хулгайлан, махлан худалдаж, бусдад 2.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.Ууганбаяр нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зээлийн 21/7б тоотод 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед шүүгдэгч А.Дашдорж, Ш.Монголхүү нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багт бэлчээрт байсан иргэн Д.Сүхбаатарын “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хээр морийг “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хонгор морийг хулгайлан, махлан худалдаж, бусдад 2.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ш.Монголхүү нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зээлийн 21/7б тоотод 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед шүүгдэгч А.Дашдорж, А.Ууганбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багт бэлчээрт байсан иргэн Д.Сүхбаатарын “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хээр морийг “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хонгор морийг хулгайлан, махлан худалдаж, бусдад 2.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Дашдорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч А.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Ш.Монголхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12 дугаар хуудас

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Сүхбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Баянцогт суманд эхнэр Бадамсүрэнгийн хамт өөрийн эзэмшлийн малаа маллан амьдардаг. Миний эзэмшлийн адуунаас 4 тооны адуу салж явдаг бөгөөд 4 тооны адуу маань Төв аймгийн Аргалант суманд байх Жирмийн цагаан нуур гэх газар байдаг, би хааяа эргэж харчихаад явдаг байсан. Сүүлд хүүхэд хагалгаанд орох гээд эмнэлэг яваад 4 тооны адуугаа харж чадахгүй байсан юм. Тэгтэл 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай 4 тооны адуунаас 2 тооны адуу нь алдагдчихсан, хулгайлсан хүмүүсийг нь барьсан гэж цагдаагийн байгууллагаас ярьсны дагуу би өөрийн 4 тооны адуугаа шалгаж үзтэл алаг, ягаан зүсмийн 4 тооны адуу байгаад харин Хээр халтар, болон Хонгор зүсмийн 2 тооны адуу алдагдсан байсан....би 1 тооны адууг нь 1.200.000 төгрөгөөр үнэлсэн. Миний уналгандаа хэрэглэдэг байсан 2 тооны адуу байсан. Надад 2.400.000 төгрөгний хохирол учирсан....надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлын 2.400.000 төгрөгөө бүрэн хүлээн авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-57 дугаар хуудас/

 

Гэрч С.Баянбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгч миний утас руу залгаад Жирмийн цагаан нуур гэх газар орчмоор танай 4 тооны адуу явдаг юм байна, тэгээд 2 тооны адуу нь байхгүй байна уу, нэг шалгаад үзээрэй гэж хэлэхээр нь би эхнэр Ганцэцэгийн утас руу залгаад болсон асуудлын талаар хэлтэл манай эхнэр Ганцэцэг 2 тооны адуу байна, 2 нь байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аргалант сумын хэсгийн төлөөлөгч рүү утасдаад манай 4 тооны адууны 2 тооны адуу нь байна, 2 тооны адуу нь байхгүй байна гэж хэлсэн чинь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр танай морийг хулгайлсан хүмүүс баригдчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би аавд хэлээд манай аав Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Баянзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журмын хамгаалах тасгийн эргүүлийн офицер ажилтай. 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр би цагдаа ахлагч Ц.Золбоотын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах биогийн шалган нэвтрүүлэх пост эрхэс 46-д 14 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 03 цаг 25 минутанд 24-18 ТӨВ Тоёота раум маркийн мөнгөлөг өнгийн авто машиныг шалгахад Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багт оршин суух Аюушийн Дашдорж,  Шийлэгбазарын Монголхүү нар нь Жирмийн цагаан нуурны орчмоор 4 тооны адуу бэлчиж байхаар нь хээр зүсмийн адууг зайдан унаж Био комбинатад байх ахындаа ирж гаргасан гэж хэлэхээр би жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж шалгуулсан. Унаж явсан машиных нь ард талыг шалгахад адууны гэдэс, цувдаа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05/414 тоот дүгнэлт: 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо зээлийн 21-7б тоотод хулгай орж Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багт оршин суух, Д.Сүхбаатарын “зүүн гуяндаа том чандмань тамгатай хонгор морь, зүүн гуяндаа том чандмань тамгатай хээр морийг хулгайлж махлан худалдсан гэх хэргийн сэжигтэн А.Ууганбаяр, А.Дашдорж, Ш.Монголхүү, Ж.Баяраа нарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн А.Ууганбаяр, А.Дашдорж, Ш.Монголхүү, Ж.Баяраа нарын дардсууд нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Сэжигтэн А.Ууганбаяр, Ш.Монголхүү, Ж.Баяраа нарын дардсууд нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардсуудтай тохирохгүй байна. Харин А.Дашдорж нь өмнө санд бүртгэгдсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 69-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Дашдорж нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зээлийн 21/7б тоотод 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед шүүгдэгч А.Ууганбаяр, Ш.Монголхүү нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багт бэлчээрт байсан иргэн Д.Сүхбаатарын “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хээр морийг “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хонгор морийг хулгайлан, махлан худалдаж, бусдад 2.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.Ууганбаяр нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зээлийн 21/7б тоотод 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед шүүгдэгч А.Дашдорж, Ш.Монголхүү нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багт бэлчээрт байсан иргэн Д.Сүхбаатарын “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хээр морийг “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хонгор морийг хулгайлан, махлан худалдаж, бусдад 2.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ш.Монголхүү нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зээлийн 21/7б тоотод 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед шүүгдэгч А.Дашдорж, А.Ууганбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багт бэлчээрт байсан иргэн Д.Сүхбаатарын “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хээр морийг “зүүн гуяндаа том чандмань тамгатай” хонгор морийг хулгайлан, махлан худалдаж, бусдад 2.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, адууны арьс шир, тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Сүхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Баянбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Баянзулын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05/414 тоот дүгнэлт, А.Дашдорж, А.Ууганбаяр, Ш.Монголхүү нарын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр А.Дашдорж, А.Ууганбаяр, Ш.Монголхүү нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан байх тул шүүгдэгч А.Дашдорж, А.Ууганбаяр, Ш.Монголхүү нарт оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь хувийн байдалд тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч А.Дашдорж, А.Ууганбаяр, Ш.Монголхүү нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,  

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дашдорж, А.Ууганбаяр, Ш.Монголхүү нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн тул хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, С.Нэргүйгийн эзэмшлийн 24-18 ТӨВ улсын дугаартай Тоёота Раум маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаах олгох, шүүгдэгч А.Дашдорж, Ш.Монголхүү нар нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 11 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч А.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Сүхбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

           

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алаг морьт овогт Аюушийн Дашдорж, Шанд овогт Адъяагийн Ууганбаяр, Харчин овогт Шийлэгбазарын Монголхүү нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дашдорж, А.Ууганбаяр, Ш.Монголхүү нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар А.Дашдорж, А.Ууганбаяр, Ш.Монголхүү тус бүрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Дашдорж, А.Ууганбаяр, Ш.Монголхүү нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жил 6 сарын жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Дашдорж, Ш.Монголхүү нарт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Аргалант сумын цагдаагийн хэсэгт, ялтан А.Ууганбаярт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар А.Дашдорж, А.Ууганбаяр, Ш.Монголхүү нар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, С.Нэргүйгийн эзэмшлийн 24-18 ТӨВ улсын дугаартай Тоёота Раум маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаах олгох, шүүгдэгч А.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Дашдорж, Ш.Монголхүү нар нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 11 хоног цагдан хоригдсон, хохирогч Д.Сүхбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөрийг болохыг тус тус дурьдсугай.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан А.Дашдорж, А.Ууганбаяр, Ш.Монголхүү нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ