| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0225/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/224 |
| Огноо | 2022-08-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Д.Б****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*********ийн *******д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:(яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Д.Б****** нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн иргэн Ю.М*********ийн Самсунг А02 гар утсыг нууцаар, хууль бусаар авч Ю.М*********ид 400.000 төгрөгийн, 2021 оны 08 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө Ж.Б*********ын Самсунг-М12 гар утсыг нууцаар, хууль бусаар авч Ж.Б*********од 500.000 төгрөгийн нийт 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б****** нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн иргэн Ю.М*********ийн Самсунг А02 гар утсыг нууцаар, хууль бусаар авч Ю.М*********ид 400.000 төгрөгийн, 2021 оны 08 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө Ж.Б*********ын Самсунг-М12 гар утсыг нууцаар, хууль бусаар авч Ж.Б*********од 500.000 төгрөгийн нийт 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... М********* ах Долгор эгчийн гэрт байхад гар утсаар эхнэртэйгээ ярьж байхыг би харсан. Ингээд М********* ах, О********* 2 гэрээсээ гараад М********* ахыг машинтай гэрт нь хүргэж өгсөн. Би М********* ахын гэрт нь араас нь очих үед М********* ахын байшингийн хаалга онгорхой гэрээ газарт ганцаараа унтаж байсан. Би М********* ахын гадуур хувцасны зүүн талын халаасанд байсан гар утсыг авсан. Тэгээд гэрээс нь гараад Хөвсгөл эгчийн хашаан дотор байдаг амбаар орж унтсан. Би тэр утсыг Хөвсгөл эгчийн амбаарт байдаг эсгийн дотор нуусан байсныгаа аваад өмднийхөө халаасанд хийсэн байсныг М********* ах ирж авсан. ...” гэх мэдүүлэг (хх-136-137х),
Хохирогч Ю.М*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 15-ны өглөө дэлгүүр орох гээд явж байхад 10-н жилийн ангийн хүүхэдтэйгээ таарч дэлгүүрийн гадаа Тосонцэнгэл сумын зүс таних ******* гэх залуутай таарч 0.5 литрийн Хараа нэртэй архийг аваад *******гийн хамт харьж явтал төрсөн ахтайгаа таарч бид хашаан дотор орж авсан архиа хувааж уугаад сууж байтал ах яваад өгсөн. Архи дуусаад ******* гэх залуу яваад өгсөн. Би тэгээд хашаанаас гараад урд айлын сүүдэрт сууж байхад О********* ганцаараа миний хажууд ирээд таныг хүргэж өгье гээд машинтайгаа манай ахын хашааны гадаа ирж зогсоод бид 2 орсон. Ороод О********* миний утасны код юу билээ гэхэд нь би хэлж өгөхөд манай эхнэр Ариунаа луу залгаад ярьж дуусахаар нь би эхнэртэй ярихад унт гээд байсан би шууд унтаад өгсөн. О*********г гарч явахыг мэдэхгүй байна. Хэсэг унтаж байгаад нойл орох гээд байшингаас гарах гэтэл гаднаас түгжээтэй байсан. Түгжээтэй байсан болохоор хөх жилетикнийхээ зүүн талын цахилгаантай халааснаас утсаа аваад ярих гэтэл утас байхгүй байсан. Гар утсаа гэрт хайгаад олдохгүй болохоор нь цонхоор гарч хашаан дотор болон гудамжаар хайгаад олохгүй болохоор нь цонхоор гарч хашаан дотор болон гудамжаар хайгаад олохгүй болохоор нь урд айлынхаа Долгор гэж айлд ортол ******* гэх залуу тэднийд унтаж байхаар нь сэрээгээд асуух гэтэл сэрэхгүй байсан. Долгор гэх айлд байж байтал О********* дүү ороод ирсэн. Тэр үед нь би О*********гаас ахынхаа гар утас хаана байгаа юм гэхэд би мэдэхгүй ээ таныг хүргэж өгөөд таны зүүн халаасанд хийж цахилгааныг нь татаад явсан гээд байсан. Тэгтэл гаднаас эхнэр орж ирээд О********* болон Т********* нарын хамт гэртээ харьсан . ...2021 оны 08 дугаар сарын 21-ний 16 цагийн орчимд миний 88664911 дугаарын гар утас руу дүү О********* 89175791 дугаарын утсаар залгаж манай гэрт ******* ах ээжид утас зарна гээд байна. Та очоод үзчих гэхэд нь би гэрээсээ гараад О*********н гэрт очиж үзтэл хашаанд байдаг жижиг байшин дотор ******* согтуу унтаж байхад нь сэрээхэд миний утсыг шууд халааснаасаа гаргаж надад өгсөн. Би гайхаад *******гаас чи ахынхаа утсыг хаанаас авсан юм гэхэд би мэдэхгүй байна. Миний унтаж байсан эсгийн доогуур байсан гэж надад хэлсэн. Тэгтэл О*********н ээж Хөвсгөл эгч гаднаас орж ирээд наадах чинь архи уухаараа энд унтдаг юм. Утас эсгийн доогуур байна гэж надад хэлсэн. *******гаас гар утсаа авсан. ...” мэдүүлэг (хх-18-19, 22-23х),
Хохирогч Ж.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ганцаараа амарч байхад 14 цагийн орчимд найз Д********* нь ******* гэх залуутай 0.75 литрийн хараа нэртэй архитай гэрт орж ирсэн. Манай гэрт бэлэн бууз байсан болохоор бууз жигнэж өгөөд байж байтал ******* гэх залуу Д*********гийн авчирсан архийг хундагалж тойруулсан. Тойруулсан архи нь дуусахад би дэлгүүр явж 0.5 литрийн Хараа нэртэй архи авчирч мөн адил бид гурав хувааж ууж байхад Д********* харилаа гээд гэрээс гараад яваад өгсөн. Би Д*********г явуулчхаад гэрээ дотор талаас нь түгжиж байхад ******* газар хэвтэж байсан. Тэгээд би жоохон согтох гээд байхаар нь өөрийнхөө орон дээр гарч унтсан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны шөнө шээс хүрээд босоод утасныхаа цагийг харахад 01 цаг өнгөрч байсан. Унтахаасаа өмнө гэрээ дотроосоо түгжиж унтсан болохоор түгжээгээ онгойлгож нойл ороод гэртээ орж ирэхэд ******* хурхираад яг байрандаа унтаж байхыг хараад би гэрээ дотроосоо түгжээд гар утсаа дэрнийхээ хажууд тавиад унтсан. Унтаж байгаад сэрэхэд байшингийн хаалга онгорхой ******* байхгүй болохоор нь цаг харах гээд утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан болохоор *******г утсаар ярих гээд аваад явсан юм байна гэж бодоод гадаа гарч модоо услаад гэрт орж ирээд зурагт асаагаад зурагтын цаг харахад 07 цаг 40 минут болж байсан. ... Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-37-4х),
Гэрч Б.Хөвсгөлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 20-ны орой ******* манай хажуу талын амбаарт орж хоносон. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өглөө эрт амарч байхад 15 цаг 30 минутын орчимд хажуу амбаараас ******* гарч ирээд надад хавтастай хар утас зарах гээд байхаар нь би хүү О********* руу залгаж ******* надад утас зарах гээд байна гэж хэлсэн. Тэгтэл удалгүй гаднаас М********* орж ирээд бид хоёр цуг гэрийн хажуу талын амбаар руу ороход ******* доошоо хараад унтаж байхад нь *******г сэрээгээд халаасыг ухтал надад зарна гээд байсан хавтастай хар утсыг гаргаж ирсэн. Тэгээд би чиний утас мөн үү гэж М*********оос асуутал мөн байна гээд утсаа аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-26-27х),
Гэрч Т.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хөдөө мал дээрээ байж байтал 13 цагийн орчимд нөхөр М********* над руу залгаж согтуу бололтой байхаар нь чи хаана байгаа юм гэж асуухад Долгорынд байна гэсэн. Тэгээд утсаа салгасан. Тэр үед би хамт ажилладаг дүү О********* руу залгаж М********* ах чинь Долгор гэж айлд согтуу байна очиж аваад ахын нь байшинд хүргээд өгчих гэхэд заа гээд утсаа тасалсан. Нэг цаг орчмын дараа миний утас руу нөхрийн дугаараас О********* залгаж хойно ахын нь байшинд ирсэн одоо М********* ах унтах гэж байна гээд тасалсан. Хэсэг хугацааны дараа би О*********гийн утас руу залгаж М********* ах чинь унтаа юу гэж асуухад би гэр лүүгээ харьж явна. М********* ахын жилетикний халаасанд утас, цэнэглэгчийг хийгээд орхисон гээд утсаа тасалсан. ...” гэх мэдүүлэг (хх- 30-31х)
Гэрч Хаш-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... ******* надад хандаж ахаа та миний утсыг авахгүй биз би хүнд мөнгө өгөх ёстой юм гэхэд нь би зарах гэж байсан гар утсыг нь үзэхэд цэнэггүй байхаар нь машин дотроо цэнэглэж байгаад үзээд 150.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд би “Цалгиун” нэртэй дэлгүүрийн АТМ-ээс мөнгөө аваад *******д 150.000 төгрөг өгөхөд Шижирбаатарыг дагуулаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг (хх-44-45х)
Гэрч Ч.Түмэнцогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Иргэн Д.Б****** нь архины хамааралтай, тодорхой оршин суух хаяг байхгүй. Өөрийн гэсэн гэр оронгүй айл айлаар хоног төөрүүлж явдаг. Ер нь их тэнүүлчин амьдралтай...” гэх мэдүүлэг (хх-48-49х),
Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №ТХҮ-821/1662 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Samsung A-02 маркийн гар утас 1 ширхэг 400.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх дүгнэлт (хх-88-90х),
Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №ТХҮ-921/1714 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Samsung М-12 маркийн гар утас 1 ширхэг 500.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх дүгнэлт (хх-76-78х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Олон Булаг ургийн овогт Д*********ийн ******* иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-108х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-131х), шийтгэх тогтоолуудын хуулбар (хх-101-105х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б****** нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн иргэн Ю.М*********ийн Самсунг А02 гар утсыг нууцаар, хууль бусаар авч Ю.М*********ид 400.000 төгрөгийн, 2021 оны 08 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө Ж.Б*********ын Самсунг-М12 гар утсыг нууцаар, хууль бусаар авч Ж.Б*********од 500.000 төгрөгийн нийт 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Б******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ю.М*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-18-19, 22-23х),
Хохирогч Ж.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-37-4х)
Гэрч Б.Хөвсгөлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-26-27х),
Гэрч Т.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-30-31х)
Гэрч Хаш-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-44-45х)
Гэрч Ч.Түмэнцогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэх мэдүүлэг (хх-48-49х),
Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №ТХҮ-821/1662 дугаартай дүгнэлт (хх-88-90х),
Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №ТХҮ-921/1714 дугаартай дүгнэлт (хх-76-78х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.Б****** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Б****** нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Б****** нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн иргэн Ю.М*********ийн Самсунг А02 гар утсыг нууцаар, хууль бусаар авч Ю.М*********ид 400.000 төгрөгийн,
2021 оны 08 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө Ж.Б*********ын Самсунг-М12 гар утсыг нууцаар, хууль бусаар авч Ж.Б*********од 500.000 төгрөгийн гар утаснуудыг тус тус хулгайлж хохирогч нарт нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирогч нарын гар утаснуудыг буцаан өгсөн, хохирогч нар нь хохирол гомдолгүй байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б****** нь Хөвсгөл аймгийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил, тэнсэн харгалзах ялаар тус тус болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-131х) шийтгэх тогтоолуудын хуулбар (хх-101-105х)-аар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Д.Б******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б****** нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б****** нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг өөрийгөө өмгөөлөх эрхээр нь ханган шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Эрүүгийн 2238000000295 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 17 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олон Булаг ургийн овогт Д*********ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олон Булаг ургийн овогт Д*********ийн *******г 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б****** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б******гийн цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ял оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Д.Б******гаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН