Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч Ч.С**********,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Х.О********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэлчулууны О**********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Х.О********** нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 2019 оны 09 сард иргэн Ч.С**********тай танилцаж улмаар фейсбүүкээр чат бичиж дотно харилцаанд орж үерхэж байгаад бэлгийн харьцаанд орж буй бичлэг 2019, 2020 онд хийж уг бичлэгийг хардалтын улмаас тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж буюу өөртэйгөө хамт байлгах, уулзахыг хүсэж өөрт нь түүний ойр дотын хүмүүст үзүүлэн олон нийтийн сүлжээнд байрлуулан хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээллийг тараахаар сүрдүүлсэн “Заналхийлэх” гэмт хэргийг,

Мөн хохирогч Ч.С**********ын “хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”- аар заасан “эмзэг мэдээлэл” болох бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл буюу хохирогчийн нүцгэн зураг болон видео бичлэгийг түүний төрсөн ойр дотнын хүмүүс болох эгч Ө**********, Ц********** нар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, М**********, О********** нарт 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус фейсбүүк чатаар илгээсэн, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нэгдсэн зар мэдээ фейсбүүк группт 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байрлуулж хохирогчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болох мэдээллийг тарааж “Хувь хүний нууц задруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.О********** нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 2019 оны 09 дүгээр сард иргэн Ч.С**********тай танилцаж улмаар фейсбүүкээр чат бичиж дотно харилцаанд орж үерхэж байгаад бэлгийн харьцаанд орж буй бичлэг 2019, 2020 онд хийж уг бичлэгийг хардалтын улмаас тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж буюу өөртэйгөө хамт байлгах, уулзахыг хүсэж өөрт нь түүний ойр дотын хүмүүст үзүүлэн олон нийтийн сүлжээнд байрлуулан хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээллийг тараахаар сүрдүүлсэн “Заналхийлэх” гэмт хэргийг, Мөн хохирогч Ч.С**********ын “хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”- аар заасан “эмзэг мэдээлэл” болох бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл буюу хохирогчийн нүцгэн зураг болон видео бичлэгийг түүний төрсөн ойр дотнын хүмүүс болох эгч Ө**********, Ц********** нар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, М**********, О********** нарт 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус фейсбүүк чатаар илгээсэн, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нэгдсэн зар мэдээ фейсбүүк группт 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байрлуулж хохирогчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болох мэдээллийг тарааж “Хувь хүний нууц задруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Х.О**********ын  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хоёр 2019 оны 10 дугаар сард танилцаад 12 дугаар сараас үерхэж эхэлсэн. Хэзээ гэдгээ мэдэхгүй байгаа байна фейсбүүк хаяг руу нэвтэрч ороход нэг залуутай давхар үерхэж байсан. 2019 оны 12 сарын 20-ний өдөр өөрийн бэлэг эрхтнээ оролдож байгаа бичлэгээ явуулсан. Ингээд 2019 оны  12 сарын 28-ны өдөр хамгийн анх өөрсдийн хүслээрээ бэлгийн харилцаанд орсон. Ер нь бол байнга надад худлаа хэлдэг  үүнээс болоод би С**********ыг  пизда, гичий гэж хэлдэг болсон. Хэнтий аймгаас Улаанбаатарт ирэхэд  хүүхдээ авхуулах боломжгүй гэсэн гээд худлаа хэлэхээр нь хоёр удаа алгадсан. Маргааш нь Хөвсгөлд ирээд шууд үр хөндүүлсэн.

С********** олон залуустай харьцаад байхаар нь уурлаад харьцахаа болихгүй бол бичлэгийг чинь хамаатны ах руу чинь явуулна гэж сүрдүүлсэн. 2021 оны 6 сард Шинэ-идэр суманд манай гэрт байхад С**********т чи наад залуугаасаа сална гэсэн яагаад салахгүй байгаа юм бэ гэсэн чам ирсэн. Тэгэхээр би уурлаад гэдэс рүү нь өшиглөөд, толгой руу нь хоёр удаа цохисон. Тухайн үед ээж, лүү хоёр миний хажууд байж байгаад болиулсан.  Ингээд 2021 оны эхээр  гэр рүүгээ яваад үүнээс хойш холбоо тасарсан. Би холбоо барих гэж хичээгээд болохгүй болохоор нь төрсөн ах М********** руу надад танай дүүгийн бичлэг байгаа үүнийг ах дүү нар руу чинь явуулна гэж бичсэн. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 05-нд аргаа бараад  нүцгэн зургийг фейсбүүк  дээр тавьсан. Харин бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавиагүй, хүмүүст үзүүлээгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.С**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...шинэ жил болоод удаагүй байхад О********** над руу фейсбүүкээр чат бичээд сайн уу би чамайг өмнө нь харж байсан. Би танай суманд очиж байсан  гэсэн зурвас илгээсэн. Танилцсанаас хойш 1 сар орчмын дараа чи над руу нүцгэн зургаа явуулаач гэсэн зурвас ирэхээр нь блок хийсэн. Ингээд 2019 оны намар 9 сард Дархан-Уул аймагт оюутан болж очсон. Шинэ фейсбүүк хаягаар О**********аас миний өрөөний охидтойгоо авхуулсан цээж нүцгэн зураг ирсэн. Би фейсбүүк хаягийнхаа нууц үгийг алдсан байсан ба өөрийн хаяг руу орж чадахаа байсан. Шинэ хаяг нээгээд О**********тай чат бичихэд надтай үерх тэгэхгүй бол энэ зургийг нийтэд дэлгэнэ” гэж сүрдүүлсэн. Тэр үед би найз залуутай байсан бөгөөд О********** найз залуу руу маань яриад бид салсан. ... арга хэмжээнд оролцохоор би Улаанбаатар хот ороод О********** залгаад уулзъя гэсэн тэгэхэд анх удаа царайг нь харсан бид хоёр Улсын их дэлгүүрийн тэнд уулзаад хоолонд ороод салсан. Ингээд Дархан руу буцсан. Үүнээс хойш чатаар харьцдаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О********** над руу залгаад Улаанбаатар хотод ир ирэхгүй бол нөгөө зургийг чинь олон нийтийн сүлжээнд тавина шүү гээд би О**********тай уулзахаар Улаанбаатар хот орсон. Тэгээд бид хоёр уулзаж кино үзээд гарч ирэхэд барагцаагаар 20 цаг болж байсан. Би О**********т шөнийн 02 цаг 45 минутын вагоны тасалбар бичүүлсэн гэдгээ хэлээд бид хоёр алхсаар хороолол орсон. Тэгсэн О********** “цаг чинь болоогүй байн хоёулаа даарч зогсож байхаар буудал орж хөзөр тоглож байгаад  цаг чинь болохоор би хүргээд өгье гэсэн. Ингээд буудал орж өрөө хөлслөөд хөзөр тоглосон. Хөзөр тоглож байтал О********** над руу гэнэт дайраад би бэлгэвч авчихсан чи айлтгүй ийм юм хийж үзээгүй юм уу гээд гарах гэтэл хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд вагоноосоо хоцроод өглөө эрт О**********ыг унтаж байхад гараад вокзал дээр очин 9 цагийн тасалбар бичүүлж авсан. 9 цагийг хүлээгээд сууж байтал О********** ирсэн тэгээд би Дархан явсан. Үүнээс хойш О**********т байгаа зургийг устгуулах зорилгоор худлаа үерхэж байгаа дүр үзүүлдэг байсан. Ингээд хичээлийн амралт эхэлж би Хөвсгөл аймаг руу гэртээ харьсан ба корона вирусийн халдвараас шалтгаалан сургууль ороогүй. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр О********** залган танай суманд ирсэн байна, одоо хүргэн ахындаа байна манай ахынд хүн байхгүй чи хүрээд ир зургийг чинь устгаад хоёулаа асуудлаа шийдье гэхээр нь очсон. Очиход О********** пиво уугаад сууж байсан хэлснийхээ дагуу зургийг устгасан. Тэгээд надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Сайтаас порно бичлэг үзүүлж түүнийхээ дагуу хийхийг шаардаж цохих гээд байсан. Би айсандаа өөрийнх нь хэлснээр бэлгийн харьцаанд орсон. О********** бичлэг хийж авсан устгуулах гэсэн боловч чадаагүй. Гэртээ ажилтай байсан учир гэртээ харьсан ба О********** буцаад Төмөрбулаг сум руу явсан. 2020 оны 05 дугаар сарын сүүлээр сонгуулийн сурталчилгааны ажил эхлээд би Монгол ардын намын  сурталчилгаанд явсан. Сурталчилгаанд явж байсан оюутнууд аймаг орж Хүрэлсүх сайдын уулзалтад суусан. Тэр үед О********** ээжийнхээ хамт аймагт орж ирсэн ба ээж нь О**********ыг үлдээгээд ганцаараа буцаад явсан. Миний хувьд  өмнө нь О**********т миний сарын тэмдэг ирэхгүй байгаа жирэмсэн болсон байж магадгүй гэж хэлж байсан бөгөөд бид хоёр хамт Жаргалан эмнэлгийн урд тадын эмийн сангаас тест аван шалгахад хоёр зураас гарсан тул О**********т үзүүлсэн. О********** би одоо яах уу гэж надаас асуусан. Тэгээд байж байтал оюутнуудыг буцаан дуудаж очоод машиндаа суугаад буцаад сум явсан. Үүний дараа 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр О********** миний фейсбүүк чатыг шалгаад ангиараа бөөндөө уулзъя гэсэн мессежийг хараад уурлаад янхан, гичий гэж доромжлоод ална гээд байсан. Намайг Төмөрбулаг суманд ир гээд байхаар нь ээждээ ажлын анкет бөглөнө гэж худлаа хэлээд ээжийнхээ хамт аймагт ирсэн. Аймаг гарахдаа О**********т хэлсэн. Аймагт ирээд ээжид найзындаа очиж хонолоо маргааш шалгалттай хамт бэлдэнэ гэж хэлээд Нэгдсэн эмнэлгийн хажууд О**********тай уулзсан. О********** мотоциклтой ирээд араар суу гэхээр нь суухад гүүр гараад Цагаан бургасны аманд очиж зогсоод буу гэхээр нь буух гэж байтал шууд толгой руу цохисон. Тэгээд бууж ирээд хоёр гараараа миний зүүн баруун шанаа руу ээлжилж цохиод газар унахад өшиглөөд байсан. Тэгээд уйлаад орилсон чинь чи муу янхан үхсэндээ уйлж орилоод байгаа юм гээд дахиад толгой руу хэд хэдэн удаа цохисон өөрөөс нь холдоход араас чулуу шидээд ална гээд байсан. Тэгж байтал ойролцоо зуслангийн айлаас хүн гарч ирээд чи болиоч хүн аллаа шдээ гээд орилсон. Тэгтэл О********** мотоцикл дээрээ суугаад намайг араараа суу гэсэн. Араар нь суутал хөдөлж яваад даваа даваад Төмөрбулаг сум руу салдаг хэсгээр салаад зүүн талынх нь судгийг дагаж явсаар байгаад айлын эзэнгүй нурсан малын хашаан дээр очсон. Тэнд зогсоод дахиад л толгой тархигүй зодоод байсан. Тэгээд наад хүүхэд чинь минийх биш биз дээ янхан минь өөр хэнтэй унтсан би наад хүүхдийг чинь гартал өшиглөж чадна шүү гээд миний гэдэс рүү өшиглөөд цохио, тамхи татаж байснаа би чиний нүүрийг чинь хүн харахын авралгүй болгоод өгч чадна шүү гээд тамхиныхаа цогоор нүүр түлэх гээд байсан. Тэгэхээр тонгойсон чинь шилэн хүзүүн дээр дарсан. Сүүлд хорсож өвдөж байсан. Тэгээд хувцсаа тайл наанаа өөрийгөө ханга янхан минь би бичлэг хийнэ гэхээр нь хэлснээр нь хийсэн. Тэгээд өөрийнхөө бэлэг эрхтнээ гаргаж ирээд өөрөө өөртөө гар хангалга хийгээд намайг хөх гэсэн. Би хөхөж чадахгүй огьж байсан чинь үснээс зулгаагаад миний ам руу бэлэг эрхтнээ хийж хөдөлгөж байгаад аман дотор дур тавьсан. Ингэсний дараа ааш нь засраад Төмөрбулаг сумын төвд байрлах гэртээ аваачсан. Бид хоёр тэндээ хоноод маргааш нь буцах гэтэл миний нүүр энд тэндгүй хавдсан байсан тул гайгүй болгож байгаад яв гээд тэнд 2-3 хоносон. Тэнд хонохдоо түүнээс айгаад хэлснээр нь бэлгийн харьцаанд хэд хэдэн удаа орсон. Тэгээд би аймаг орж хоноод маргааш нь  гэртээ харьсан. Тухайн үед гэрийнхнээсээ айгаад жирэмсэн болсноо хэлээгүй. Хот ороод ажил хийгээр үр хөндүүлье гээд Улаанбаатар явсан. Улаанбаатар хотод очоод байж байтал О**********ын Хэнтий аймгаас ирсэн гээд Баянзүрх дүүрэгт буудал авч уулзсан тэр үед намайг ээждээ утсаар жирэмсэн болсноо хэл утсаар ярьж байгаагаа бичээд явуул гээд би ээждээ хэлж чадаагүй байсан болохоор намайг гаднаас түгжчихээд гарж яваад архи уучхаад ирсэн байсан. Тэгээд толгой нүүр нүдгүй цохиод орон дээр хажууд суу гээд суусан чинь ахиад толгой руу цохиход нь би орноосоо унасан тэгтэл худлаа уналаа муу янхан босоод ир гээд босгож ирээд элэгдээд үснээс татаж байгаад нүд рүү цохичихсон тэр үед толгой манараад нүд бүрэлзээд аймаар өвдсөн тэгээд өвдөөд нүд цавчганаад байсан чинь наад нүдээ зүгээр байлгаач янхан минь гээд хоолойд хутга тулгаад би чам шиг янхныг алчхаад өөрийгөө алчхаж чадна шүү гээд байж байтал байрлаж байсан өрөөний хаалгыг нэг согтуу эмэгтэй хүн татсан чинь О********** би чиний нүдэн дээр энэ хүүхнийг оруулж ирээд шаачих уу гээд намайг нэг үг дугараад үзээрэй гэж хэлээд хаалган дээр очтол тэр буудлын жижүүр тэр хүнийг аваад явсан. Тэгээд ор руугаа ор хувцсаа тайл дээр гараад хий гээд хийж чадахгүй байсан чинь би тавимаар байна янхан минь гээд толгой руу цохиод тэхээр нь буугаад нойл орох гэсэн чинь худлаа хуцаж хүнээс зугтлаа муу янхан гээд гэдэс рүү цохиод түлхэж унагаагаад дээрээс дарж хэвтчихээд наанаа шээ янхан минь гээд миний бэлэг эрхтэн лүү гараа хийгээд хөдөлгөж өөрөө хүчтэй хийгээд тэгээд авчирсан байсан архиа уугаад унтаад өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 18-нд Дархан-Уул аймагт очоод хичээлдээ явж байтал О********** уулзмаар байна мөнгө ол гэж шаардаад би ном авна гэж ахдаа худлаа хэлж мөнгө аваад тэр мөнгөөрөө 2020 оны 10 сарын эхээр Дарханд ирэхээр нь буудал авч хоолонд ороод 2 хоноод явсан. 2021 оны 3 дугаар сарын 17-нд манай суманд О********** ирчихлээ уулзъя гараад ир уулзахгүй бол ахынд чинь явж ороод чиний бичлэгүүдийг үзүүлээд ахтай чинь самраад хаячихна шүү гэхээр нь би айсандаа хойд талын суварга дээр уулзъя гэж хэлээд явж байтал араас ирээд араар суу гээд намайг өвсний фонтын хашаа руу аваад явсан тэгээд очоод намайг ангийнхаа хүүхдүүдтэй чат бичлээ хамт тоглолоо гээд толгой руу цохиод чулуу авч дайраад утас шалгаад порно бичлэг хийж явуул гэж шаардахад нь би нүүрээ оруулахгүй харанхуй газар хийж явуулсан байсан чинь ингэж бичлэг хийдэг юм уу янхан минь гээд хөл бөгс рүү өшиглөөд толгой руу хоёр гарын булчин руу ээлжилж цохиод эрхтнээ хөх гэж үсдэж дарж сөхрүүлж суулгаж байгаад хөхүүлээд зан нь засраад намайг буцаагаад хүргэж өгөөд явсан маргааш өглөө нь явахаасаа өмнө уулзъя гэж дуудаад байхаар нь уулзсан чинь чи надаа цэргийн баярын мэнд хүргэсэнгүй гэж гар булчингаас чимхээд ахиад харгисалж зодсон намайг уйлаад орилсон чинь толгой руу цохиод бас л нөгөө гаж үйлдлүүдээ хийлгэж зан нь засраад сум руугаа явсан. 2021 оны 4 сарын сүүлээр ирээд уулзъя гээд ахиад намайг бичлэг хийж явуулсангүй хий гэснээр хийсэнгүй гээд ирээд Шинэ-Идэр сумын ойролцоо байдаг өвсний фонтын хашаанд аваачиж зодсон толгой руу цохиод алгадаад үсдэж элэгдээд эрхтнээ гаргаж ирээд хийе өмдөө тайл гээд хүйтэн цастайд тайлуулаад бэлгийн харилцаанд орсны дараа буцаад явсан. 2021 оны 5 дугаар сарын 30-нд манай суманд ирээд уулзъя чамайг алнаа гарч ирэхгүй бол ахынд чинь ороод яаж зодно гээч үстэй толгойноос чинь чирээд гудамд гаргаад ахтай чинь ална гэхээр нь би айгаад уулзахаар очсон чинь араар суу гээд фонтын хашаа руу авч яваад зодоод эхэлсэн толгой руу цохиод араас өвдөглөж унагаагаад элэг гэдэс рүү цохиод хувцсаа тайл би одоо бичлэг хийнэ чи өөрийгөө хангаарай наад мотоцикл дээрээ гар гээд тэгээд би өөрөө гараараа хийж байгаад амруу чинь тавина чанга дугараад олигтойхон дугараарай янхан минь гээд бичлэг хийгээд өөрөө өөрийгөө оролдоод намайг хөх гээд хөхүүлж дараа нь өөрөө гараараа хийж байгаад миний ам руу тавьсны дараа нь битгий олон юм хуцаад байгаарай янхан минь ахиад ангийнхаа хүүхдүүдтэй чат бичээд уулзаад үзээрэй тэгвэл энийг чинь явуулна шүү гээд одоо надтай манайх руу яв гээд нь амжихгүй ээ гэсэн чинь худлаа ч хамаагүй хэлээд аргалж явна шүү гээд намайг гэрт хүргэж өгөөд ахындаа хоноод маргааш нь буюу 2021 оны 5 дугаар сарын 31-нд хүргэнийхээ хүүхдийг аваад хамт Төмөрбулаг явсан тэгээд тэндээ гэр бүлийнхэнтэйгээ ярьж чадалгүй 7 хоносон худлаа хэлэн байж ирээд хэцүү байна одоо би яах вэ гэхэд ах руугаа мессеж бич гээд өөрөө бичээд явуулсан тэгээд 2021 оны 6 дугаар сард манай ангийн хүүхэд залгаад би гадаа ярьж байсан чинь миний утсыг авч яриад гэрийнхээ гадаа намайг өшиглөхөөр нь би ахиад зодуулахаасаа айгаад гэрт нь ороод цонхны хажууд сууж байсан чинь орж ирэнгүүтээ шууд өшиглөөд унагаачихсан тэгээд гараа атгаад толгой руу цохиод ахиад цохих гэхээр нь толгойгоо дараа унасан чинь нуруу руу цохичихсон тэгсэн чинь ээж нь урдуур ороод хүний хүүхэд аллаа ш дээ чи болилдоо О********** аа гээд уйлаад тэгсэн чинь О********** би наад нөхрийг чинь ална аа гээд сандал бариад хөл рүү цохиод тогооны савнаасаа хутга аваад ална гэж хөөгөөд дүү нь хутгыг нь авсан тэгээд арын өрөө рүүгээ оруулаад толгой хөл нуруу руу цохиод өшиглөөд гаръя гээд үснээс чирээд ээж нь болио миний хүү гэхээр холд гээд ээжийгээ түлхэж унагаагаад намайг чирээд гэрийнхээ үүдэндээ аваачаад толгой руу цохиход нь манараад тэрнээс хойш юу болсныг мэдээгүй нэг мэдсэн орон дээр нь сэрээд ээж нь надаа гар ариутгагч үнэртүүлсэн байсан тэгээд хэл татаж амьсгалж болохгүй бөглөрөөд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын эмнэлэгт хүргэн ах нь хүргэж ирсэн. Тэгээд эмнэлэгт тариа хийлгээд хэвтэж байгаад ах нь ирж авсан тэгээд маргааш нь хүргэн ах эгч хоёртой нь аймгийн төв ороод гэр рүүгээ яриад Цагаан бургасны даваан дээр унаа хөлсөлж гараад ах ирж авсан. ...” гэх мэдүүлэг (хх-64-70х, 74-76, 79-81, 84-85, 86-92х),

Гэрч Х.Чимэдрэгзэний мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай охин Ч.С********** нь 2020 оны 08 дугаар сард хотоос ярих даа ээжээ би жирэмсэн болсон юм байна би авхуулмаар байна эмчид үзүүлтэл ургийн байрлал нь гажигтай гэсэн... 2021 оны 06 дугаар сарын 06-нд билүү 07-нд билүү утас нь холбогдохоор нь асуутал аймагт байна унаа олдохгүй байна сумын унаа хүн авч явахгүй гээд байна ачаа ачиж байгаа гэнэ гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 06 сарын 08-нд аймгаас унаа хөлсөлж Цагаан бургасны даваан дээр хүргүүлээд эндээс ах нь мотоциклоор очиж авсан. Тэгээд ирэхээр нь бид нар яагаад хэл чимээгүй таг болов яав юу болов гэж асуухад огт юм яриагүй. Тэгтэл манай дүү Ө********** наад С********** чинь хэн нэгний дарамт шахалтад орчихсон юм биш биз дээ сайн асуугаарай гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сумын төвд сонгуулийг нь өгүүлээд тэр өдөртөө хөдөө гэр рүүгээ авч явсан. Тэгээд орой хувцсаа тайлахад нь хартал хөлийн хянга, өвдөгний дотор нэг гуяных нь ар хэсэгт нь хөх болж цус хуралттай болсон байсан. Тэгээд би наад бие чинь яагаад энд тэндгүй хөх алаг болчихсон юм бэ зодуулж цохиулаа юу гэж асуугаад дөхөж очиж толгойг нь барьж үзэхэд толгой энд тэндээ бондойж хавдсан байсан. Мөн цамцыг нь сөхөөд хартал нурууны хэсэгт нь мөн хөхөрч цус хурж хавдсан байсан. Тэгээд маргааш нь би охинтойгоо хоёулаа сууж байгаад ярилцсан. Эхэндээ манай охин С********** уйлаад огт юм ярихгүй байсан. Их шоконд орсон байдалтай надад анзаарагдсан. Би нөгөө Төмөрбулагийн залуутайгаа үерхсэн хэвээр байгаа юм уу тэр залуу чинь зодож цохидог юм уу гэж асуусан. Тэгтэл тийм гэж хэлсэн. Тэгээд юм ярихгүй байсан. Тэгтэл ах нь утас нь манайд байгаа ер нь утсыг нь шалгаж үзье гэж шийдээд С**********аас утасных нь кодыг цаасан дээр зуруулж аваад сумын төв рүү явсан. Тэгээд манай хүү М********** манай дүү Ө**********тай хамт утсыг нь нээж мессежийг нь уншсан байсан. Тэгтэл нэг бичлэгийн тухай юм байна. Цаад хүнээс нь чиний бичлэг надад байгаа шүү олон нийтийн сүлжээнд тавина шүү гэсэн утгатай мессеж байна гэж ах нь ярьсан. Тэгээд С**********ын утсыг манай дүү Ө********** нээлтэй ажиглаж байтал чатаар нь нөгөө залуугаас С**********ын зураг болон бичлэгийг явуулсан байсан. Мөн өөр эмэгтэй хүнтэй авхуулсан зураг ирлээ гэж байсан. Ингээд бид нар цуглаж байгаад С**********аас зураг бичлэгийн талаар асуухад О********** гэдэг залуу намайг өөрийгөө оролдсон бичлэг хийж явуул хийхгүй бол өмнөх бичлэгүүдийг тавина, ална, зодно гэх мэтээр айлгадаг. Урьд өмнө намайг хүчээр тийм зүйл хийлгэж бичлэг хийж авсан болохоор дарамтад орж өөрийгөө оролдсон бичлэгүүд тэр хүнд байгаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-100-103, 104-106х),

Гэрч С.Ц**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 08 дугаар сар байх өдрийг сайн санахгүй байна. С**********ын ээж Чимэдрэгзэн эгч над руу залгаад С********** Улаанбаатар хотоос ирж байгаа эгчийн дүү тосоод авчих жирэмсэн болсон гэнэ ураг нь буруу байрлалтай ургийн гажигтай авхуулах шаардлагатай юм шиг байна гэхээр би С**********ыг тосож аваад аймгийн нэгдсэн эмнэлгийн төрх тасагт дээр очиж Отгонбаяр эмчтэй уулзаад ураг буруу байрлалтай, ургийн гажигтай гэсэн үл хөндүүлэх шаардлагатай болчхоод байна гэдгээ тайлбарлаж хэлсэн. Ингээд Отгонбаяр эмч С**********тай уулзаад өөрөөр нь гарын үсэг зуруулаад үр хөндсөн. Тэгээд эмнэлгээс гараад манайд хоёр хоноод гэр лүүгээ явсан. ... Тухайн үед С**********ын баруун нүд нь хөхөрч бага зэрэг шаргал туяатай болсон байсан. Тухайн үед өөрөөс нь наад нүд чинь яачихсан юм бэ гэхэд юу ч дугарахгүй шокийн байдалтай байхаар нь дахиж юм асуугаагүй. ...” гэх мэдүүлэг (хх-109-110х),

Насанд хүрээгүй гэрч Х.М**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 04 дүгээр сард С********** нь миний төрсөн ах О**********тай үерхэж байгаа гээд манай ирж байсан. Тэр үеэс таньж мэддэг болсон... Хоорондоо тун сайн харилцаатай нэг нэгийгээ хайраа хайраа гээд байдаг. Бид нарын хажууд ерөөсөө хэрэлдэж маргалдаж байгаагүй... Зодож цохиж байхыг нь хараагүй, хоёулаа хамт гарч яваад орж ирэхдээ О********** ах С**********т хандан чи хэнтэй яриад байгаа юм гээд жаахан хардсан маягаар асуусан чинь С****** эгч ерөөсөө дугарахгүй байсан. Тэгээд О********** ахын дуу нь жаахан чангараад ирсэн чинь ээж хэрэлдэж, маргалдаж болохгүй гэсэн чинь хоорондоо ярилцаад өнгөрсөн. Тухайн үед тийм аймаар сүртэй асуудал болоогүй...О********** ахын хувьд хаяа түргэн ууртай. Гэхдээ тэр болгон уурлаад байдаггүй. Хүнтэй нэг их юм ярьдаггүй дуу цөөтэй хүн байгаа юм. С****** эгч ер нь дуу цөөтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-113-115х),

Гэрч Н.Э**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэргийнх нь талаар мэдэхгүй учраас мэдүүлэг өгөхгүй. Харин хувийн байдлынх нь талаар мэдүүлэг өгнө... Миний хүү О********** жаахан түргэн ууртай, уур нь амархан гардаг, цайлган цагаан сэтгэлтэй хүн байгаа юм. Тамхи бол татдаг. Архи бол уудаггүй, уугаад согтуу ирж байхыг нь би хараагүй. ...” гэх мэдүүлэг (хх-118-119х),

Гэрч Х.Ө**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С********** эхэндээ юм ярихгүй байснаа нэлээн хэсэг байж байгаад гэнэтхэн уйлаад унасан. Тэгээд би найз залуу чинь юм уу найз залуу чинь зодсон юм уу гэхэд би өрөөнийхөө гурван охинтой авхуулсан цээж нүцгэн зургаа хакердуулаад алдчихсан юм. Тэр зургаас болж энэ залуутай уулзаж эхэлсэн. Уулзахгүй бол янз бүрийн групп болон сайт дээр зургийг чинь тавилаа гээд байдаг. Тэгээд би энэ асуудлыг өөрөө шийднэ гэж явсаар энэ байдалд хүрлээ гэж хэлсэн. Тэгэхээр би эгчийн дүү чи нүцгэн байгаагаасаа юунд ичсэн юм бэ ийм хүчирхийлэлд автаж байхаар хэлэхгүй яасан юм бэ гэсэн чинь яг ч бүр нүцгэн байгаагүй алчуураар биеэ ороосон байсан юм гэх хэлсэн. Ингээд эгчийн дүү мессеж болон чатаа үзүүл дээ гэхэд утсан дээр нь аймаар аймаар үгтэй янхан минь орны дэвсгэр минь гэсэн үгтэй мессеж О**********ын хийсэн бичлэг байсан. Ихэнхдээ бид нар тэр залууд буруу өгөхөөсөө өмнө дүүгээ л буруутгаж байсан. Чи өөрөө адилхан ахтай, дүүтэй хүн, чи өөрөө донтчихсон юм биш үү гэсэн ухааны юм ярьж байсан. Тэгэхэд С********** уйлаад та нар надад итгэхгүй бол өөрсдөө миний утсыг хэсэг бариад үзэхгүй юу би угаасаа ганцаараа баймаар байна гэсэн. Ингээд би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 09 дүгээр сарын дунд хүртэл С**********ын утсыг барьсан. Намайг С**********ын утсыг барьж байх хугацаанд О********** гэх залуугаас аймаар аймаар үгтэй мессеж С**********ын өөрийнх нь нүцгэн зураг өөрийнхөө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг өөрөө өөрийгөө хангаж байгаа бичлэгээ явуулдаг байсан. Тухайн үед би ирсэн юмыг харчхаад хариу өгдөггүй байсан. Тэгэхээр чи миний явуулсан чатыг харчхаад яагаад хариу өгдөггүй юм бэ янхан минь дэвсгэр минь гээд аймаар аймаар мессеж явуулдаг байсан....Мөн би тэр үед нь ах, дүү нар луу залгаж үүссэн нөхцөл байдлыг хэлээд та нар луу С**********ын талаар янз бүрийн юм явуулбал битгий аваарай гэж хэлсэн. Ингээд байж байтал нэг өдөр С**********ыг нүцгэн зургийг Шинэ-Идэр сумын фейсбүүк группэд байршуулсан байгаа талаар манай хамаатны хүүхэн хэлсэн. Ингээд аргагүйн эрхэнд тэр залуугийн тавьсан зургийг устгуулах гэж би С**********ыг дуудаж О********** гэх залуу руу мессеж бичүүлсэн. Тухайн үед С********** чи юунд ингэж байдаг юм ганцаараа баймаар санагдаад байсан юм чамайг өөрчлөгдөх болов уу гэж бодсон хоёулаа өөрөөр амьдаръя чиний хүслээр амьдрахаа больё би өөрийнхөөрөө амьдармаар байна гэсэн утгатай мессежийг явуулсан. Үүнээс хойш янз бүрийн асуудал гарах юм бол С**********ыг дуудаж өөрөөр нь мессеж бичүүлдэг байсан. Мөн хэсгийн төлөөлөгчтэй байнга л холбогдож болсон зүйлийн талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-122-126, 129х),

Гэрч Х.Я**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С**********ыг Төмөрбулаг сумын иргэн О********** гэдэг залуу янз бүрийн байдлаар хүчирхийлж эрхшээлдээ оруулж дарамталж байсан талаар сүүлд Ө********** дүүгээсээ мэдсэн. Учир нь С**********ын гар утасны чатаар С**********ын нүцгэн зураг болон нүцгэн янз бүрийн байдлаар бичсэн бичлэг зэрэг ирсэн байсныг Ө********** надад үзүүлсэн. Би анх хараад маш их цочирдож түр шокт орсон. Тэгээд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад өргөдөл бичээд өгсөн байгаа санаа зоволтгүй тайван байж байгаарай гэж хэлсэн. Мөн тэр залуу явуулсан чатдаа манай ах дүү нарын хоорондоо харилцдаг ахан дүүсийн группт байдаг нэрсийг жагсаагаад чиний зураг бичлэгийг ах дүү нар луу чинь явууллаа шүү янхан минь гээд бичсэн байсан. Тухайн үед би арай ч ийм зүйлийг хүний ах дүү нар луу явуулахгүй байлгүй гэж бодож байтал сонгуулиас хойш 7 хоногийн дараа шиг санагдаж байна нэрийг нь одоо санахгүй байна нэгэн танихгүй хаягаас эхлээд Нi  гэсэн чат явуулсан байсан. Би анзаараагүй байж байтал хэдэн минутын дараа дахин чат ирэхээр нь хартал нөгөө үл таних хаягаас С**********ын цээжнээс доош нүцгэн өөрийгөө оролдож байгаа бичлэг явуулсан байсан. Уг бичлэгийг би хараад маш их айсан. Би дүү Ө**********ыг дуудаж ийм бичлэг ирчихлээ гэж утсаа өгсөн. Тэгтэл Ө********** намайг наад ирсэн бичлэгээ скрен шот хийгээд явуулчих. Тэгээд устгаарай. Үүнээс хойш танд чатаар ийм бичлэг зураг ирэх юм бол шууд устгачхаж байгаарай битгий үзэж өөрийгөө хямраагаарай гэсэн. Түүнээс хойш дахин нэг бичлэг явуулсан байхаар нь би хараагүй шууд устгасан. Тэр бичлэгийнхээ доор энэ хэн бэ гэж бичсэн байсан. Мөн үүний дараа сумын группт бичлэг оруулсан байсан. Үүний дараа би болон манай ах дүү нар маш их санаа зовж сэтгэл санааны дарамтад байх болсон...” гэх мэдүүлэг (хх-131-132х),

Гэрч П.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэн Ч.С********** нь ажилгүй анхны жирэмслэлт сүүлийн сарын тэмдэг 2020 оны 06 дугаар сарын 10-ны орчим иргэн гэсэн мэдээлэлтэй байсан. Сарын тэмдэг сүүлд ирсэн хугацаанаас үзэхэд 9-10 долоо хоног жирэмслэлт гэж үзэхээр байсан. Харин эхо оношилгоогоор 7-8 долоо хоногтой өсөлтгүй жирэмсэн гэж оношлогдож умайн хөндийг цэвэрлүүлэх ажилбар хийгдсэн. Ажилбарын дараах онош өсөлтгүй жирэмслэлт гэж бүртгэгдсэн. Эмнэлгийн нөхцөлд зулбалт, өсөлтгүй жирэмсэн нь эрсдэл, хүндрэлгүй бол шууд цэвэрлүүлээд буцдаг. Гэхдээ ажилбар хийгдсэн учраас заавал журналд бүртгэгддэг. Энэ нь манай журналд бүртгэгдсэн байгаа анхаарал татах хөхөрсөн шалбарсан зүйл ажиглагдаагүй дагуулж явсан эгч нь нэмэлт тайлбар хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (хх-135-136х),

Гэрч Д.М**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 08-р сард Төмөрбулаг сумын эрүүл мэндийн төвд ухаан алдаж унасан гэх хүлээн авахаар өөрөө ирсэн биеийн байдал хэвийн байсан. ... С**********ын биеийн байдал тухайн үед амин үзүүлэлтүүд хэвийн байсан учир үзлэг хийгээд зөвлөгөө егөөд буцаасан. ... С********** Х.О**********тай хамт ирсэн хэсэг хугацааны дараа О**********ын ээж Э********** гэдэг хүн орж ирж байсан. Өөр хүн ирээгүй санагдаад байна би сайн санахгүй байна. Хүнд зодуулсан талаар яриагүй зүгээр байж байгаад ухаан алдаад унасан гэж ярьж байсан. Ил харагдах шарх сорви байгаагүй. ... Манай эмнэлгийн бүртгэлд бүртгэгдээгүй биеийн байдал хөнгөн байсан учир С**********ын биеийн байдал тухайн үед амин үзүүлэлтүүд хэвийн байсан учир үзлэг хийгээд зөвлөгөө өгөөд буцаасан. Ямар нэгэн баримт бичиг үйлдэгдсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-139-140х),

Гэрч Ч.М**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... С**********ыг хөдөө явахад нь гар утсыг нь би авч үлдсэн юм. Тэгээд утсыг нь харж байтал нэг хүнээс хараалын үг дарамталсан чат гэх мэт нэлээн олон зүйл утсанд нь ирсэн байхаар нь би гайхаад Ө********** эгчид үзүүлсэн юм. Манай дүүгийн гар утсанд ирсэн мессеж болон чат нь үл мэдэгдэх хаягтай хүнээс ирээд байдаг байсан. Тэгээд ээж болон Ө********** эгч бид нар юм асуухаар дуу гарахгүй намайг юм асуухаар уйлаад юм ярьж өгөхгүй байсан. Тэгээд Ө********** эгч нэг өдөр болсон асуудлыг нь яриулсан байсан. Манай дүүг дарамталдаг хүчирхийлдэг тэр хүнийг Төмөрбулаг сумын уугуул О********** гэдэг залуу гэдгийг бид мэдсэн. Нэг залуу над руу нэгж явуулаад Сумьяатай яриулаад өгөөч гэж мессеж бичдэг байсан. Би хариу бичихгүй 500 нэгжийг нь буцааж явуулдаг байсан. Ер нь өдөр болгон үдэш орой гэлтгүй над руу залгаад мессеж бичээд байдаг байсан. Та нар нэгжгүй юм уу Сумьяатай яриул гэх мэт зүйлүүд байнга бичээд байдаг байсан. Сүүлдээ хуурамч хаяг нээсэн бололтой манай дүүгийн нүцгэн зураг бичлэг явуулж дарамтлах болсон. Энэ хүн манай дүүг өөрийн эрхшээлдээ оруулж бэлгийн болон бие махбод, сэтгэл санааны асар их хохиролд оруулсанд маш их гомдолтой байна. ...” гэх гэх мэдүүлэг (хх-142-143х),

Гэрч Д.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... хэд хоногийн өмнө танай хойд талын зам дээр нөхөр нь эхнэрээ зодсон асуудал болсон байна. тухайн үед танайхаас хүн гарч ирж харсан байна. хэн харсан юм гэж асуухад Улаанбаатар хотоос манай эгч байсан. тэр эгч маань иймэрхүү юм ярьж байсан...Улаанбаатар буцсан...” гэх гэх мэдүүлэг (хх-146-147х),

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О********** 2020 оны 8 сард найз охинтой болсон гэж Сумъяабазар гэдэг охин дагуулж Төмөрбулаг суманд ирсэн байсан. Тэгээд би цэрэгт яваад 2021 оны 10 дугаар сард О********** нь найз охиноосоо салсан гэж байсан...хоорондоо эвтэй байдаг байсан. Муудалцаж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг (хх-150-151х),

Гэрч Э.О**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... хэзээнээс үерхэж эхэлснийг мэдэхгүй байна. нэгдүгээр курсийн оюутан байхдаа үерхэж эхэлсэн юм шиг байсан...нэг удаа уулзаж хоолонд орсон тэгэхэд О********** надтай нэг их юм яриагүй. С**********ыг юм ярихаар сонин сонин хараад нүднийхээ булангаар хараад байсан. Миний бодлоор жаахан дарамттай байдаг юм уу гэж анзаарагдсан... тэр болгон уулзаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-154-156х),

Гэрч Б.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...эрэгтэй, эмэгтэй 2 хүн хэрэлдээд эрэгтэй нь эмэгтэйгээ цохиж зодоод байгаа харагдсан. Эрэгтэй нь эмэгтэйгээ хардаад байгаа юм уу гэлтэй нэг хүний нэр хэлээд чи тэрэнтэй яваа биз дээ гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-159-160х),

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 296 дугаартай:

1.2. Ч.С**********ын охин хальсанд 9,3,6 цагийн түвшинд хуучин урагдал тогтоогдлоо.

3. Ч.С**********ын биед мөөгөнцөр өвчин тогтоогдлоо.

4.5. Ч.С**********ын бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэх дүгнэлт (хх-163х),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Ч.С**********ын биед гэмтэл байхгүй байсан. Харин тогтоол дээр...орхигдуулсан байна...” гэх мэдүүлэг (хх-168-169х),

Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйн: “...Сэтгэн бодох, хэл яриа, оюуны чадамжийн хувьд хэвийн. Сэтгэл санааны хүчтэй цочрол, стресс, айдас, түгшүүрийн түвшин өндөр, сэтгэл гутралын байдлаас болж депресс үүссэн. Амиа хорлох бодол төрдөг нь сэтгэл гутрал, сэтгэл зүйн хямралаас үүдэлтэй...Энэ байдал нь үргэлжилбэл үйлчлүүлэгчийн зан үйл. Нийгэмшихүй, улмаар танин мэдэхүйн өөрчлөлт гарч болзошгүй гэсэн хэдий ч эмчлэгдэх боломжтой... гэх дүгнэлт (хх-176-179х),

Эд зүйл/ баримт бичиг, мэдээлэл бусад баримт/-ийг хүлээн авсан тухай баримт (хх-194-148х),

Эд зүйл/ баримт бичиг, мэдээлэл бусад баримт/-ийг хүлээн авсан тухай баримт (2хх-10-14, 17-19, 22-27х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3-р багийн Засаг дарга Л.Батсайханы тодорхойлолт (2хх-04х), Мэргэн овогт Хүрэлчулууны О**********ын иргэний үнэмлэхийн хуулбар (2хх-05х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2хх-06х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.О********** нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 2019 оны 09 сард иргэн Ч.С**********тай танилцаж улмаар фейсбүүкээр чатлаж дотно харилцаанд орж үерхэж байгаад бэлгийн харьцаанд орж буй бичлэг 2019, 2020 онд хийж уг бичлэгийг хардалтын улмаас тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж буюу өөртэйгөө хамт байлгах, уулзахыг хүсэж өөрт нь түүний ойр дотын хүмүүст үзүүлэн олон нийтийн сүлжээнд байрлуулан хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээллийг тараахаар сүрдүүлсэн “Заналхийлэх” гэмт хэргийг, Мөн хохирогч Ч.С**********ын “хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”- аар заасан “эмзэг мэдээлэл” болох бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл буюу хохирогчийн нүцгэн зураг болон видео бичлэгийг түүний төрсөн ойр дотнын хүмүүс болох эгч Ө**********, Ц********** нар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, М**********, О********** нарт 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус фейсбүүк чатаар илгээсэн, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нэгдсэн зар мэдээ фейсбүүк группт 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байрлуулж хохирогчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болох мэдээллийг тарааж “Хувь хүний нууц задруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.О**********ын  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ч.С**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-64-70х, 74-76, 79-81, 84-85, 86-92х),

Гэрч Х.Чимэдрэгзэний мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-100-103, 104-106х),

Гэрч С.Ц**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-109-110х),

Насанд хүрээгүй гэрч Х.М**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-113-115х),

Гэрч Н.Э**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-118-119х),

Гэрч Х.Ө**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-122-126, 129х),

Гэрч Х.Я**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-131-132х),

Гэрч Д.М**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-139-140х),

Гэрч Ч.М**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-142-143х),

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 296 дугаартай дүгнэлт (хх-163х),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-168-169х),

            Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйн дүгнэлт (хх-176-179х),

Эд зүйл/ баримт бичиг, мэдээлэл бусад баримт/-ийг хүлээн авсан тухай баримт (хх-194-148х),

Эд зүйл/ баримт бичиг, мэдээлэл бусад баримт/-ийг хүлээн авсан тухай баримт (2хх-10-14, 17-19, 22-27х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.О**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийг, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний нууц задруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэргийг, хувь хүний хуулиар хамгаалагдсан олж мэдсэн хүн өөрийнх нь эсрэг зөвшөөрөлгүйгээр задруулж, хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг тус тус шүүгдэгч Х.О********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Х.О********** нь хохирогч Ч.С**********ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн, мөн  хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь эсрэг зөвшөөрөлгүйгээр задруулсан бөгөөд хохирогч Ч.С********** нь шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санаа, бие махбодын хохирол 30,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Х.О********** 2,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх хохирол болох 28,000,000 төгрөгийн эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжилбэл нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нь хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.О**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэргийг, мөн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь эсрэг зөвшөөрөлгүйгээр задруулж хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.О********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2хх-6х)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.О********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Х.О********** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.О**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялд нь нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт торгох ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг  8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээдэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4-р зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мэргэн овогт Хүрэлчулууны О**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хүрэлчулууны О**********ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О**********т оногдуулсан торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Х.О**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялд нь нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт торгох ялыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.О********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

6. Эрүүгийн ********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг CD-ийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.С********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтын шаардлагаа ханган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О**********ын шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН