| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00386/И |
| Дугаар | 135/ШШ2018/00532 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2018/00532
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* утас: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ****** хороо, ******* ******* тоотод оршин суух ******* д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь нөхөр ******* 2004 онд танилцан гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2006.05.05-нд хүү ******* маань төрсөн. Хүүхэд төрснөөр хойш сэтгэл санаа болон үзэл бодол нийлэхгүй муудалцдаг болсон. Иймээс 2008 оноос хойш өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү маань надтай амьдарч миний асрамжид байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 1 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхэд төрснөөс хойш үзэл бодол нийлэхгүй тусдаа амьдарч эхэлсэн. С.*******нь хүүхэдтэйгээ уулзъя гэж ирж байгаагүй. Манай хүүхэд өөрийн төрсөн аавыг мэддэггүй. 2010 оноос хамтран амьдрагчтай болсон. Хамтран амьдрагчаасаа хүүхэдтэй болж 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Шинэ төрсөн хүүхдийг төрсөн эцгийнх нь нэр дээр гэрчилгээг авах гэхэд өмнө хамт амьдарч байсан хүнээсээ гэрлэлтээ цуцлуулахгүй бол хүүхдийг эцгээр нь овоглож чадахгүй байгаа юм.” гэжээ.
Хариуцагч С.*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Ж.*******тай 2004 онд гэр бүл болж хамт амьдарч байх хугацаандаа буюу 2006 оны 05-р сарын 05-ны өдөр хүүтэй болсон. Үүнээс хойш зан байдал болон хоорондын харилцаа муудаж 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусын амьдралаар амьдарч байна. Хүү нь эх болох Ж.*******ын асрамжид байдаг бөгөөд уулзахыг хориглодог байсан. Хүү болон д хуулийн дагуу тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй, мөн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар гэрлэлт цуцлагдсан ч хүүтэйгээ уулзах, тус хуулийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч инэцогтод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү *******ын асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй гэснээр хариуцагч С.*******шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болох ч хариуцагч С.*******...аавыг сахиж сахиур хийдэг тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү... гэж хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч ...инэцогтын аав угийн бие муутай хүн байдаг учир хариуцагч инэцогтыг шүүх хуралдаанд заавал оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналтай байна.. гэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч инэцогтыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.*******нар нь Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон амьдарч байсан гэр бүл бөгөөд тэдний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүү ******* төрсөн нь гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээс нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж хуульчилсан байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2008 оноос гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжүүлэх боломжгүй тусдаа амьдарч байгаагаас эвлэрэх боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлт цуцлах талаар маргаангүй, мөн бусадтай хамтран амьдарч байгаа зэргээс Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхийг , бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй байх тул шүүх нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч С.*******нарын гэрлэлтийг цуцлав.
2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ******* гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойш эх Ж.*******ын асрамжид байгаа, хүүхдийн ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа, хариуцагч С.*******хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байгаа тул эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг инэцогт, эх Ж.******* нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү *******ыг эцэг инэцогтоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд төлсөн 99,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул хариуцагч С. Шинэцогтоос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29,000 төгрөг, гэрлэлт цуцлуулахтай холбогдуулан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус хариуцагч инэцогтоос гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, хариуцагч инэцогтоос хүүхдийн асрамжтай тогтоолгохтой холбоотой шаардлагад төлөх тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигин овогт Содномдаржаагийн *******/РД: ЧД82041573/, Боржигин овогт Жалсрайгийн ******* /РД: МЮ*******081165/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү *******ыг эх Ж.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү *******д эцэг инэцогтоос тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд төлсөн 99,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С. Шинэцогтоос улсын тэмдэгтийн хураамжид 99,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, хариуцагч инэцогтоос хүүхдийн асрамжтай тогтоолгохтой холбоотой шаардлагад төлөх тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, зохигчид гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ