| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00432/И |
| Дугаар | 135/ШШ2018/00533 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2018/00533
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* 10 хэсэг, ******* тоотод оршин суух А- / /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, 3 дугаар баг, ******* ******* ******* тоотод оршин суух Э-/ /-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие *******тэй 2006 онд гэр бүл болж 2008.04.11-нд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд охин 2006.09.22-нд, охин 2009.07.21-нд, хүү 2011.12.19-нд тус тус төрсөн. ...Эхнэр -20*******.11.23-нд гэнэт надад Японд оёдолчноор ажиллахаар боллоо явлаа гээд намайг 3 хүүхэдтэй минь орхиод виз бүтсэн гээд яваад өгсөн. Бид хоёр 2017 оны 10-р сард уулзаж ярихад Э-нь өөр хүнтэй амьдардаг болсон тухайгаа хэлсэн. Одоо бид хоёрын дунд эхнэр нөхрийн дотно харилцаа гэж байхгүй, цаашид хамт амьдрах боломж байхгүй. Бид гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ би өөрийн асрамжид авч, *******ээр тэтгэлэг тогтоолгохгүй, -нь хүүхдүүддээ санхүүгээр тусалж дэмжиж байхаар харилцан тохиролцсон.” гэжээ.
Хариуцагч -шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******-тэй 2006 оноос хойш хамт амьдарч байгаад 2013 онд хүүхдийн шүд эрүүлжүүлэхээр нэгдсэн эмнэлэгт япон улсаас эмч нар ирсэн байсан. Би тухайн үед өөрөө бие дааж япон хэл сурсан байсан учир ирсэн эмчтэй танилцаад интернетээр харьцаж байсан. Тэгээд тэр хүн намайг 20******* онд япон улсруу татсан. Тэндээ одоо хамт амьдарч байгаа. 2017 оны 10 сард *******-гээс гэрлэлтээ цуцлуулахаар ирсэн боловч *******- нь зөвшөөрөөгүй учир буцаад явсан. Дахиад 2018 оны 3 дугаар сард ирээд би хүүхдүүдээ өөрийн асрамжид авъя гэсэн боловч нөхөр, хүүхдүүд хүний нутагт хэл ус мэдэхгүй хэцүү байх би энд нь сургуулийг нь төгсгөе гээд би хүүхдүүддээ санхүүгийн асуудлаар тусалж байхаар харилцан тохиролцсон. Хүүхдүүд одоо жоохон байна хүүхдүүдээ биеэ даагаад ирэхээр нь өөр дээрээ авна гэж тохиролцсон байгаа. Би одоо виз мэдүүлчихсэн удахгүй буцаад япон улсруу явна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч *******- гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг ...Эхнэр -20******* оны 11 дүгээр сарын 23-нд Япон руу ажиллахаар виз бүтсэн гэж явсан, 2017 онд ирэхэд нь өөр хүнтэй хамт амьдрахаар явсныг мэдэн, 2018 оны 03 дугаар сард Монголд ирэхэд нь 2 талын ах дүүс, бид 2 ярилцаад шийдсэн гэж... тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч -...2006 оноос хамт амьдарч байсан, 2013 онд Нэгдсэн эмнэлэгт ирсэн хүүхдийн шүдний эмч нарт тусалж байх үедээ танилцсан эмчтэй интернэтээр харьцаж байгаад 20******* онд виз бүтэж яваад хамт амьдарсан. 2017 оны 10 дугаар сард ирсэн. 2018 оны 03 дугаар сард ирээд асуудлаа цэгцлэхээр өргөдөл гаргасныг зөвшөөрч байгаа. Би дахин виз мэдүүлсэн буцаж Япон улс руу явна... гээд маргахгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******-, хариуцагч -нар 2006 оноос хамтран амьдарч Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон амьдарч байсан гэр бүл бөгөөд тэдний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин , 2009 оны 07 дугаар сарын 21-нд охин А.Нандин Эрдэнэ, 2011 оны 12 дугаар сарын 19-нд хүү нар төрсөн нь гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээс нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж хуульчилсан байна.
Гэрлэгчид 2006 оноос 20******* он хүртэл гэр бүлийн хамтын амьдралыг хэвийн үргэлжүүлж байсан бөгөөд хариуцагч -20******* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Япон улсад ажиллахаар явснаас тусдаа амьдарч байгаа түүнийг 2017 оны 10 дугаар сард Монгол улсад эргэн ирэх хүртэл гадаад улсад ажиллаж байгаа, гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар мэдэгдээгүй байсан байна.
Хариуцагч -20******* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Япон улсад виз мэдүүлэн зорчсон шалтгаан нь гадаадын иргэнтэй холбоо тогтоон, тус улсад хамтран амьдарч байсан явдал бөгөөд 2017 оны 10 дугаар сар, 2018 оны 03 дугаар сард Монгол улсад ирэх үедээ гэрлэлт цуцлуулахаар болсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч хэн аль нь маргаангүй болсон байна.
Иймд гэрлэгчид 20******* оны 11 дүгээр сараас гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжүүлэх боломжгүй тусдаа амьдарч байгаагаас эвлэрэх боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлт цуцлах талаар маргаангүй, хариуцагч -бусадтай хамтран амьдарч байгаа зэргээс Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхийг , бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй байх тул шүүх нэхэмжлэгч *******-, хариуцагч -нарын гэрлэлтийг цуцлав.
Тэдний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин , 2009 оны 07 дугаар сарын 21-нд төрсөн охин , 2011 оны 12 дугаар сарын 19-нд төрсөн хүү нар гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойш эцэг *******-гийн асрамжид байгаа, хүүхдийн ээнэгшин дассан болон сурч боловсорч байгаа орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа, хариуцагч -хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, эцэг *******-гийн оролцоог үгүйсгэхгүй байгаа тул эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг,эх хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэйг дурьдаж, зохигчид хүүхдүүддээ сэтгэл санаа эд материалын тусламж үзүүлж, харж хандаж байхаар тохиролцсон байх тул эх *******ээс тэтгэлэг гаргуулж шийдвэрлээгүй болно.
Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулахтай холбогдуулан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс хүүхдийн асрамж тогтоолгохтой холбоотой шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар А- /РД:КИ81062413/, Э-/РД:ДЗ78022803/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин //, 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин /РД:/, 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү /РД:/ нарыг эцэг *******-ий асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар зохигчид хүүхдүүддээ сэтгэл санаа эд материалын тусламж үзүүлж, харж хандаж байхаар тохиролцсон тул эх *******ээс тэтгэлэг гаргуулж шийдвэрлээгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, зохигчид гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ