Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/192

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгч: Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Бын Өт холбогдох эрүүгийн 2212000000194 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Архангай аймгийн Хотонт сум ...................гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Бын Ө/РД:АМ............./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Хотонт сум Өндөрсант багийн Далтын даваа гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Бьтай маргалдан түүний зүүн гарыг хутгаар зүсэж эрхий хурууны угт зүсэгдсэн шарх, зүүн гарын алган талд зүсэгдсэн шарх, зүүн гарын чигчий хурууны 1-р үенд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000194 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Г.Бийн өгсөн:

“...Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой гэртээ байж байхад манайд А.Б, Б.Ө, Улаанай, Э.А нар улаан хүрэн өнгийн королла маркийн машинтай халамцуу ирээд Б.Ө, намайг ах машинд суучих гээд машинд нь С.Т бид хоёр суугаад С.Тийн гэрт очоод 2,5 литрийн савлагаатай Сэрүүн пиво 6 лаа хувааж уугаад Өндөрсант багийн төв орж пиво авч ууя гээд 6 лаа Өндөрсант багийн төвд очиж 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво аваад дэлгүүрийн үүдэнд Б.Ө 2 найзтайгаа таараад Өндөрсант багийн төвөөс жоохон өгсөж байгаад хээр зогсоод 8-лаа 2,5 литрийн савлагаатай 3 ширхэг пиво уучихаад Б.Өгийн 2 найз нь яваад өгсөн. А.Б, Б.Ө, Улаанай, Э.А, С.Т бид 6 машиндаа суугаад А.Б машинаа бариад Өндөрсант багийн Далтын даваан дээр гарч ирээд зогсоод үлдсэн 2,5 литрийн савлагаатай 1 ширхэг пивоо уугаад салъя дүү нь маргааш өглөө ажилтай гээд пиво задлаад сууж байхад Б.Ө надад хандаж чи миний найзуудтай уухгүй, үлдсэн нэг пиво миний 2 найзтай уучихгүй гээд агсраад бүгдээрээ цувраад ир зодолдъё гээд намайг машины хаалга онгойлгоод толгой хэсэгт 1 удаа өшиглөсөн. Ахын дүү боль, ах нь ядарсан ч чамтайгаа шүү гэж хэлээд сууж байтал машины хаалга онгойлгоод дахин өшиглөхөөр нь би машинаас бууж барьцалдаж аваад хоолойг нь бооход ахаа болъё гээд би тавихад Б.Ө гэр рүүгээ явган гүйгээд яваад өгсөн гэр нь ойрхон Далтын давааны доор байдаг удалгүй Б.Ө мотоцикль унаад ирээд зогсоход баруун гартаа хутга барьсан нь машины гэрэлд хальт харагдсан. Ирээд Г.Бь пизда минь буугаад ир одоо үзчихье гээд би машинаас буух гэтэл зүүн гарын алга, чигчий хуруу, долоовор хуруу, гарын ар хэсэгт нийт хутгаар 4 удаа хутгаар зүссэн. Тэгээд би машинд сууж байхад А.Б, Улаанай, Э.А гурвыг машин тойруулж хөөж элдэж байгаад хутгаа аваад мотоциклоо асаагаад яваад өгсөн. Тэгээд миний гараас цус алдаад гараа боогоод 03 цагийн үед Хотонт сумын эмнэлэгт ирээд үзүүлж оёдол тавиулсан. Би Б.Өтэй маргалдсан асуудал болоогүй. Намайг пиво уух байсан юм бол үлдсэн 1 ширхэг пивоо манай хоёр найзтай цуг уусангүй салж байгаад уулаа гээд над руу агсарсан. Яагаад над руу заналтай нь аргагүй дайраад байгааг би ойлгоогүй. Би хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байгаагүй.  Миний биед Б.Ө зүүн гарын алга руу 3 удаагийн үйлдлээр сийчиж хутгалж гэмтэл учруулсан. Би ямар иштэй хутга байсанг сайн анзаараагүй цагаан иштэй байх шиг байсан. Би Б.Өг цохиж зодсон асуудал болоогүй агсраад дайраад байхаар нь ахын дүү боль гээд барьж аваад дарж боосон өөр зүйл болоогүй. Миний биед зүүн гарын алга хэсэг, эрхий  хурууны дээд хэсэг чигчий хурууны дээд хэсэг, ядам хурууны үе хэсэгт зүсэгдсэн шархтай, алга, эрхий хурууны ар хэсэгт Хотонт сумын эмнэлэгт оёдол тавиулсан. Би маш гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/

 

*Гэрч С.Тийн өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 0-ны өдөр би гэртээ байж байхад Б.Ө, Улаанай, Э.А, Б 4 ирээд аккумлятор авч яваад орой 07 цагийн үед манайхтай айл байдаг Г.Бь ахтай уулзаад манайд Г.Бь ах Б.Ө Улаанай, Э.А, Б, 5 лаа манайд орж ирээд 2,5 литрийн савлагаатай сэрүүн нэртэй пиво 1 ширхэгийг 6 лаа хувааж уугаад Хотонт сумын Өндөрсант багийн төв ороод дэлгүүрээ 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво аваад гарч ирээд Б.Ө 2 найзтайгаа таараад гол гараад 2,5 литрийн савлагаатай 3 ширхэг пивыг 8-лаа хувааж уугаад Б.Өын найз гэх 2 залуу яваад бид 6 Б.Бгийн машинд чихэж суугаад Б машинаа бариад Өндөрсант багийн нутаг Далтын даваан дээр зогсоод үлдсэн 2,5 литрийн савлагаатай 1 ширхэг пивыг хувааж уугаад сууж байтал Б.Ө агсраад Г.Бь ах машинд сууж байхад машины хаалгыг онгойлгож Г.Бь ахын толгой руу өшиглөсөн. Г.Бь ахыг хоёулаа зодолдчихъё гээд чирч машинаас буулгаад Г.Бь ах дээрээс нь дараад хэвтэхэд агаа болъё гээд Г.Бь ах тавихад шууд гэр рүүгээ гүйж яваад ирэхдээ мотоциклоо унаад хутга аваад буцаж ирээд Г.Бь ахыг одоо хоёулаа зодолдъё гээд хутгаар Г.Бь ахын зүүн гарын алга дотор гадна хэсэгт 3 удаа хутгалсан. Тэгээд Хотонт эмнэлэгт ирж оёдол тавиулсан. Б.Ө, Г.Бь ах хоёр маргалдсан зүйл болоогүй гэнэт л Б.Ө агсраад Г.Бь ахыг хоёулаа зодолдчихъё гээд өшиглөж аваад барьцалдаж аваад салаад Б.Ө шууд гэр рүүгээ яваад хутга авчираад Г.Бь ахын зүүн гар луу хутгалсан. Өөр зүйл болоогүй. Г.Бь ахыг Б.Ө нь машинд сууж байхад нь толгой руу нь 1 удаа өшиглөөд зодолдчихъё гээд гэрээсээ хутга авчираад зүүн гарын алганы дотор гадна хэсэгт нь 3 удаа хутгалсан. Г.Бь ах Б.Өыг газар унагааж байгаад хоолойг нь боосон цохиж зодсон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/

 

*Гэрч Э.Агийн өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 02 өдөр Хотонт сумын Орхон багийн нутаг яргайтын шуудуунд Б ахын машин нь суусан байхаар нь Н, Ө бид 3 очоод машиныг нь гаргаж өгөөд Өндөрсант багийн ороод Б ах 2,5 литрийн савалгаатай 3 ширхэг пиво аваад замдаа 2 ширхэгийг нь Н, Б.Ө, Б, ах бид 4 хувааж уугаад би машин дотор унтаад өгсөн байсан. Б.Ө намайг дуудаад Ч.Намсрай ирчихсэн байна ганц пиво хуваагаад уучихъя гээд би босоод очиход Г.Бь, Б, Б.Т, Н, Б.Ө, Ч.Намсрай нэг танихгүй залуу нар сүүлийнхээ пивыг уугаад сууж байх шиг байсан. тэгээд пиво ууж дуусаад Ч.Намсрай танихгүй залуугийн хамт яваад өгсөн. Тэгээд Г.Бь, Б, Б.Т, Н, Б.Ө, бид зургаа Б ахын машинд чихиж суугаад гэр рүүгээ явж байхад Хотонт сумын Өндөрсант багийн нутаг Далтын даваан дээр зогсоод 2,5 литрийн савлагаатай 1 ширхэг пиво ууж байгаад Б.Ө нь Г.Бь ахад агсан тавиад машины хаалгыг нь онгойлгоод өшиглөхөд Г.Бь ах машинаас буугаад барьцалдаж аваад үсдэж дараад газар унагааж боогоод Б ах салгаад босгоход Б.Ө гэр рүүгээ харилаа гээд гүйгээд явсан. Бид 5 машиндаа суугаад явах гэж байтал Б.Ө мотоциклтой ирээд,Б.Бь ах машины зүүн талын урд суудал дээр цонх онгорхой сууж байхад нь ирээд 3 удаа цохиод авлаа гэж харахад Г.Бь ах наадахаа аваарай гэж хэлээд машины арын суудал руу ороод ирсэн. Тэгээд Б Н бид 3 машинаас буугаад Б.Ө дээр очиход Б.Ө баруун гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Б.Өыг гэр рүү нь явуулаад машины цонхоор харахад Г.Бь ахын гар нил цус болсон байсан. Тэгээд бид 5 Хотонт сумын эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан. Б.Ө, Г.Бь ах хоёр юунаас болж маргалдсанг мэдээгүй Б.Ө бүгдээрээ надтай цувраад зодолдчих гээд агсараад орилоод байсан. Г.Бь ахыг Б.Ө нь Машинд сууж байхад нь 1 удаа өшиглөөд зодолдчихъё гээд барьцалдаж аваад салсан. Б.Ө гэр рүүгээ яваад мотоциклоо унаж ирээд Б.Ө нь Г.Бь ахыг 3 удаа цохиод авлаа гэж харахад дараа нь Б.Ө гартаа хутга барьцан Г.Бь ахын гараас цус гарсан байсан. Б.Ө нь Г.Бь ахыг зүүн гарын алга болон эрхий хурууны ар хэсэгт хутгалж гэмтэл учруулсан. Би тухайн шөнө саргүй харанхуй байсан учир ямар иштэй хутга байсныг нь хараагүй хутга барьчихсан машины гэрэлд гялалзаж харагдсан. Хутгыг нь авах гээд авч чадаагүй мотоциклоо унаад хутгаа аваад хойд зүг рүү яваад өгсөн. Г.Бь ах Б.Өыг газар унагааж байгаад хоолойг нь боосон цохиж зодсон асуудал болоогүй. Намайг Г.Бь ах Б.Ө нар цохиж зодсон асуудал болоогүй. Г.Бь ах, Б.Ө нар согтсон байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

 

*Гэрч А.Нгийн өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хотонт сумын Орхон багийн нутаг яргайтын шуудуунд А.Б ахын машин нь горхинд суугаад Б.Ө, А.Б ах, Э.А бид 4 очоод машиныг нь гаргах гэтэл машиных нь аккумлятор нь суугаад Г.Бь ахынхтай айл байдаг С.Тийнд аккумлятор гуйх гээд очиход Г.Бь ах С.Т хоёр 2,5 литрийн савлагаатай пиво уугаад сууж байсан. Пивоноос нь Б.Ө. А.Б ах, Э.А бид 4 хувааж уугаад С.Төөс аккумляторыг гуйж аваад машинаа асаагаад шавраас машинаа гаргачихаад Б.Ө, А.Б ах, Э.А бид дөрөв Хотонт сумын Өндөрсант багийн төв рүү явж 2,5 литрийн савлагаатай 3 ширхэг пиво аваад замдаа бид дөрөв 1 пивыг нь уучихаад С.Тийнд очиж аккумляторыг нь буулгаж өгчихөөд 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пивыг С.Тийн гэрт Г.Бь ах С.Т, А.Б, Б.Ө, бид тав хувааж уугаад Э.А гэрт ороод шууд унтаад өгсөн. Бид тав пивоо ууж дуусчхаад бид 6 Б ахын машинд чихиж суугаад Өндөрсант багийн төвийн дэлгүүрээс 2,5 литрийн савлагаатай 4 ширхэг пиво аваад Б.Өын найз Ч.Намсрайтай, нэг танихгүй залуутай явж байхад нь таараад 8 лаа 3 ширхэг пиво уугаад Ч.Намсрай танихгүй залуугийн хамт яваад өгсөн. Тэгээд бид зургаа Хотонт сумын Өндөрсант багийн Далтын даваан дээр гараад үлдсэн 1 ширхэг пиво уугаад талд орж байхад Г.Бь ах Б.Ө хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод бид 4 салгаад байж байтал Б.Ө гэр рүүгээ гүйгээд явсан. Удалгүй Б.Ө мотоциклоо унаад хүрээд ирсэн Г.Бь ах машины зүүн талын урд суудал дээр цонх онгорхой сууж байхад нь ирээд цонхоор ноцолдоод байх шиг байсан. Г.Бь ах наадахаа аваарай гэж хэлэхэд А.Б Э.А бид 3 машинаас буугаад Б.Ө дээр очиход Б.Ө машин тойрч зугтаагаад байсан. Тэгээд С.Т Г.Бь ахын гараас цус гараад байна гээд машинд дээр очиход гараас цус гарч байсан. Тэгээд Б.Ө Мотоциклоо унаад ертөнцийн зүгээр хойшоо яваад өгсөн. Тэгээд бид 5 Хотонт сумын эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан. Б.Ө, Г.Бь ах хоёр юунаас болж маргалдсаныг мэдээгүй гэнэт л барьцалдаж аваад ноцолдоод байсан. Б.Ө Г.Бь ахыг цохиж зодоогүй Бь ах Б.Өын дээр гарчихсан багалзуурдаад байсан. Тэгээд Б.Ө гэр рүүгээ яваад мотоциклоо унаад хүрч ирээд барьцалдаж авч харагдсан. Б.Ө юугаар Г.Бь ахын гарыг зүссэнг би хараагүй Г.Бь ахын гараас цус гараад байсан. Би Б.Ө Г.Бь ахын гарыг юугаар зүсэж гэмтэл учруулсанг харанхуй шөнө байсан учир хараагүй. Г.Бь ах Б.Өыг газар унагааж байгаад хоолойг нь боосон цохиж зодсон асуудал болоогүй. Намайг Г.Бь ах Б.Ө нар цохиж зодсон асуудал болоогүй. Г.Бь ах, Б.Ө нар согтсон байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/

 

*Гэрч А.Бгийн өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний машин шаварт суучихаад А.Н, Б.Ө, Э.А 3 ирээд миний машиныг шавараас гаргах гэтэл аккумлятор нь суугаад С.Тийнхөөс аккумлятор авах гээд очиход С.Т, Г.Бь хоёр 2.5 литрийн савлагаатай пиво уугаад сууж байсан пивоноос нь бид дөрөв нэг, нэг аягыг уугаад С.Төөс аккумляторыг нь гуйж аваад машинаа шавраас гаргаад Б.Өсөхбар, А.Н, Э.А, бид дөрөв Хотонт сумын Өндөрсант багийн төв ороод дэлгүүрээс 3 ширхэг 2,5 литрийн савлагаатай нийслэл пиво аваад замдаа 1 ширхэг пивыг нь би дөрөв хувааж уугаад Тийнд очоод аккумляторыг нь өгөөд тэндээ үлдсэн 2 ширхэг пивыг Б.Ө, Г.Бь, Э.А, С.Т, А.Н бид 6 хувааж уугаад Хотонт сумын Өндөрсант багийн төв рүү явж дэлгүүр оороод 2 ширхэг 2,5 литрийн савлагаатай пиво аваад Б.Өын найз болох 2 залуутай дэлгүүрийн гадаа таараад Сантын төвөөс урагшаа гараад 8 лаа 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво уугаад Б.Ө, Г.Бь, Э.А, С.Т, А.Н би 6 салаад гэр рүүгэээ явж байх замдаа Хотонт сумын Өндөрсант баг Далтын даваа гэх газар зогсоод үлдсэн нэг пиво ууж байх хооронд Б.Ө нь Г.Биас хэрүүл өдөөд задалчихъя гээд маргалдаад Г.Бийг Б.Ө өшиглөх шиг болсон Г.Бь Б.Өын газар унагаагаад дараад авахад нь би гүйж очоод салгахад Б.Ө больё гээд гэр рүүгээ харилаа гээд гүйгээд явсан. Бид 5 машиндаа суугаад явах гэж байтал Б.Ө мотоциклтой ирээд Б.Бь машины зүүн талын урд суудал дээр цонх онгорхой сууж байхад нь ирээд цохиод авлаа гэж харахад Г.Бь ах наадахаа аваарай наадах чинь хутагтай байна гэж хэлээд машины арын суудал руу орсон. Тэгээд би машинаас буугаад хутгаа ахдаа өгчих гэхэд машин тойрч зугтааж байгаад мотоциклоо асаагаад яваад өгсөн. Г.Бь ахын гараас цус гараад тогтохгүй би бүсээр гарыг нь боож цусыг тогтоогоод Хотонт сумын эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан. Б.Ө, Г.Бь ах хоёр юунаас болж маргалдсанг мэдээгүй Б.Ө Г.Биас хэрүүл өдөөд байсан. Г.Бь ахыг Б.Ө нь машинд сууж байхад нь 1 удаа өшиглөөд зодолдчихъё гээд барьцалдаж аваад салсан. Б.Ө гэр рүүгээ яваад мотоциклоо унаж ирээд Б.Ө нь Г.Бь ахыг цохиод авлаа гэж харахад гар руу нь хутгалсан Г.Бь ах наадах чинь хутгатай байна хутгыг нь аваарай гэж орилохоор нь хутгатай байгааг нь мэдсэн. Б.Ө нь Г.Бийн зүүн гарын алга болон эрхий хурууны ар хэсэгт хутгалж гэмтэл учруулсан. Би тухайн үед хутгийг нь хараагүй Г.Бь ах наадах чинь хутгатай байна гэж хэлэхэд нь хутгаа өгчих гэж хэлэхэд машин тойрч зугтааж байгаад яваад өгсөн. Г.Бь ах Б.Өыг газар унагааж байгаад хоолойг нь боосон цохиж зодсон асуудал болоогүй. Намайг Г.Бь, Б.Ө нар цохиж зодсон асуудал болоогүй. Г.Бь ах, Б.Ө нар согтсон байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-52 дугаар тал/

 

*Хохирогч Г.Бийн дахин өгсөн:

“...Б.Ө нь миний эмчилгээний зардлыг өгч надаас уучлалт гуйсан одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 80 дугаар тал/   

 

*Яллагдагч Б.Өын өгсөн:

“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-62 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 193   дугаартай“...Г.Бийн биед зүүн гарын эрхий хурууны угт зүсэгдсэн шарх, зүүн гарын алган талд зүсэгдсэн шарх, зүүн гарын чигчий хурууны 1-р үенд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Хотонт сум Өндөрсант багийн Далтын даваа гэх газар  иргэн Г.Бь нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Ө нь иргэн Г.Бийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Бийн”...Б.Ө надад хандаж чи миний найзуудтай уухгүй байж, уух байсан юм бол үлдсэн нэг пиво миний 2 найзтай уучихгүй гээд агсраад бүгдээрээ цувраад ир зодолдъё гээд намайг машины хаалга онгойлгоод толгой хэсэгт 1 удаа өшиглөсөн. Ахын дүү боль ах нь ядарсан ч чамтайгаа шүү гэж хэлээд сууж байтал машины хаалга онгойлгоод дахин өшиглөхөөр нь би машинаас бууж барьцалдаж аваад хоолойг нь бооход ахаа болъё гээд би тавихад Б.Ө гэр рүүгээ явган гүйгээд яваад өгсөн гэр нь ойрхон Далтын давааны доор байдаг удалгүй Б.Ө мотоцикль унаад ирээд зогсоход баруун гартаа хутга барьсан нь машины гэрэлд хальт харагдсан. Ирээд Г.Бь пизда минь буугаад ир одоо үзчихье гээд би машинаас буух гэтэл зүүн гарын алга, чигчий хуруу, долоовор хуруу, гарын ар хэсэгт нийт хутгаар 4 удаа хутгаар зүссэн. Тэгээд би машинд сууж байхад А.Б, Улаанай, Э.А гурвыг машин тойруулж хөөж элдэж байгаад хутгаа аваад мотоциклоо асаагаад яваад өгсөн. Тэгээд миний гараас цус алдаад гараа боогоод 03 цагийн үед Хотонт сумын эмнэлэгт ирээд үзүүлж оёдол тавиулсан. Би Б.Өтэй маргалдсан асуудал болоогүй. Намайг пиво уух байсан юм бол үлдсэн 1 ширхэг пивоо манай хоёр найзтай цуг уусангүй салж байгаад уулаа гээд над руу агсарсан. Би хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байгаагүй.  Миний биед Б.Ө зүүн гарын алга руу 3 удаагийн үйлдлээр сийчиж хутгалж гэмтэл учруулсан. Би ямар иштэй хутга байсанг сайн анзаараагүй цагаан иштэй байх шиг байсан. Би Б.Өг цохиж зодсон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг, гэрч С.Тийн”...Б.Ө агсраад Г.Бь ах машинд сууж байхад машины хаалгыг онгойлгож Г.Бь ахын толгой руу өшиглөсөн. Г.Бь ахыг хоёулаа зодолдчихъё гээд чирч машинаас буулгаад Г.Бь ах дээрээс нь дараад хэвтэхэд агаа болъё гээд Г.Бь ах тавихад шууд гэр рүүгээ гүйж яваад ирэхдээ мотоциклио унаад хутга аваад буцаж ирээд Г.Бь ахыг одоо хоёулаа зоолчихъё гээд хутгаар Г.Бь ахын зүүн гарын алга дотор гадна хэсэгт 3 удаа хутгалсан. Тэгээд Хотонт эмнэлэгт ирж оёдол тавиулсан. Б.Ө, Г.Бь ах хоёр маргалдсан зүйл болоогүй гэнэт л Б.Ө агсраад Г.Бь ахыг хоёулаа зодолдчихъё гээд өшиглөж аваад барьцалдаж аваад салаад Б.Ө шууд гэр рүүгээ яваад хутга авчираад Г.Бь ахын зүүн гар луу хутгалсан. Өөр зүйл болоогүй. Г.Бь ахыг Б.Ө нь Машинд сууж байхад нь толгой руу нь 1 удаа өшиглөөд зодолдчихъё гээд гэрээсээ хутга авчираад зүүн гарын алганы дотор гадна хэсэгт нь 3 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Агийн”...Б.Ө мотоциклтой ирээд,Б.Бь ах машины зүүн талын урд суудал дээр цонх онгорхой сууж байхад нь ирээд 3 удаа цохиод авлаа гэж харахад Г.Бь ах наадахаа аваарай гэж хэлээд машины арын суудал руу ороод ирсэн. Тэгээд Б Н бид 3 машинаас буугаад Б.Ө дээр очиход Б.Ө баруун гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Б.Өыг гэр рүү нь явуулаад машины цонхоор харахад Г.Бь ахын гар нил цус болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Нн”...Г.Бь ах наадахаа аваарай гэж хэлэхэд А.Б Э.А бид 3 машинаас буугаад Б.Ө дээр очиход Б.Ө машин тойрч зугтаагаад байсан. Тэгээд С.Т Г.Бь ахын гараас цус гараад байна гээд машинд дээр очиход гараас цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Бгийн”...Б.Ө нь Г.Биас хэрүүл өдөөд задалчихъя гээд маргалдаад Г.Бийг Б.Ө өшиглөх шиг болсон Г.Бь Б.Өын газар унагаагаад дараад авахад нь би гүйж очоод салгахад Б.Ө больё гээд гэр рүүгээ харилаа гээд гүйгээд явсан. Бид 5 машиндаа суугаад явах гэж байтал Б.Ө мотоциклтой ирээд Б.Бь машины зүүн талын урд суудал дээр цонх онгорхой сууж байхад нь ирээд цохиод авлаа гэж харахад Г.Бь ах наадахаа аваарай наадах чинь хутагтай байна гэж хэлээд машины арын суудал руу орсон. Тэгээд би машинаас буугаад хутгаа ахдаа өгчих гэхэд машин тойрч зугтааж байгаад мотоциклоо асаагаад яваад өгсөн. Г.Бь ахын гараас цус гараад тогтохгүй би бүсээр гарыг нь боож цусыг тогтоогоод Хотонт сумын эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан. Б.Ө, Г.Бь ах хоёр юунаас болж маргалдсанг мэдээгүй Б.Ө Г.Биас хэрүүл өдөөд байсан. Г.Бь ахыг Б.Ө нь машинд сууж байхад нь 1 удаа өшиглөөд зодолдчихъё гээд барьцалдаж аваад салсан. Б.Ө гэр рүүгээ яваад мотоциклоо унаж ирээд Б.Ө нь Г.Бь ахыг цохиод авлаа гэж харахад гар руу нь хутгалсан Г.Бь ах наадах чинь хутгатай байна хутгыг нь аваарай гэж орилохоор нь хутгатай байгааг нь мэдсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Өын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 193 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Б.Ө нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн гарын эрхий хурууны угт зүсэгдсэн шарх, зүүн гарын алган талд зүсэгдсэн шарх, зүүн гарын чигчий хурууны 1-р үенд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Г.Бийн биед зүүн гарын эрхий хурууны угт зүсэгдсэн шарх, зүүн гарын алган талд зүсэгдсэн шарх, зүүн гарын чигчий хурууны 1-р үенд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч  Г.Бь нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Б.Өыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Ө нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Б.Ө нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Б.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Бын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР