Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 92

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, Өргөө баг, 22 дугаар хороолол, 16 дугаар байрны 87 тоотод оршин суух, Харчу овогт Төрбатын Ууганбаяр /регистрийн дугаар МД81051293, утас 99371551/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, Өргөө баг, 22 дугаар хороолол, 16 дугаар байрны 87 тоотод оршин суух Боржигон овогт Цэнгэлийн Дарханцэцэг /регистрийн дугаар ТИ82092905, утас 96364600, 95192678/-т холбогдох

"гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай" үндсэн нэхэмжлэлтэй,

“Хүү У.Нямбаярыг өөрийн асрамжинд авах, тэтгэлэг гаргуулах,  хүүхэддээ амьдарч буй орон сууцнаас ногдох хувь 24,000,000 төгрөг гаргуулах,  мөн 13,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ууганбаяр, хариуцагч Ц.Дарханцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ууганбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ц.Дарханцэцэг бид хоёр 2006 оны 06 сард танилцаж, 2007 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд буюу 2008 оны 06 дугаар сарын 15-нд хүү У.Нямбаяр төрсөн. Би 2014 оны 09 сард Хятад улсын Бээжин хотод 1 жил 8 сарын сургалтад сурахаар болж явсан. Ингээд 2016 оны 07 сард сургуулиа төгсөөд гэртээ эргэж ирээд Улаанбаатар хотод ажилд орж тэндээ амьдарсан. Бид хоёр нийт 11 жил хамт амьдрахдаа гэр бүлийн маргаан том, жижиг гэхгүй гардаг байсан. Хамтран амьдраад 4-5 жилийн дараа миний сэтгэл санаа өөрчлөгдөж Ц.Дарханцэцэгтэй хамт амьдрах бодолгүй болсон.

Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй. Иймд насанд хүрээгүй хоёр хүүхдээ нэг нэгээр нь авна.” гэв.

 

Хариуцагч  Ц.Дарханцэцэг нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Би тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй ч Т.Уугабаярын ажил хөдөлмөрийн онцлогийг харгалзан ажил албан тушаалдаа дэвжих хөгжих боломжийг  бүхийл талаар ойлгож байсан.

Ингээд Ууганбаярын сурах хүслийг дэмжин 2014 онд Бээжин хотод 1 жил 8 сарын хугацаатай сурах үед нь бүхий л эдийн засгийг өөрөө даан гэрээ авч явж байсан ба хүүхдээ сурч боловсрох  орчинг дээшлүүлнэ гэж бодож ярилцаж байснаас биш  өөр эмэгтэйтэй холбогдон өөрсдийн босгосон амьдралаа сүйрүүлнэ гэж бодсонгүй.

Т.Ууганбаяр сургуулиа төгсөөд хотод ажиллаж эхэлснээс хойш бид маргаан гараагүй. Т.Ууганбаяр хотод ажлаа хийн би хүүхдүүдээ өсгөн хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байсан.

Одоог хүртэл би хүүхдээ өсгөж сургуульд орсноос хойш хичээл давтуулах сургуулиас зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд оролцуулах эцэг эхийн хуралд оролцох мөн 2014 оноос хойш миний асрамжид Т.Ууганбаярын оролцоо байгаагүй тул хүү Б.Нямбаяр хүү У.Анхбаяр нарыг өөрийн асрамжид авна.” гэв.

 

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

“...У.Нямбаяр, У.Анхбаяр нарыг эх Ц.Дарханцэцэгийн асрамжид үлдээж хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох,

Дархан-Уул аймаг, Дархан сум,  Өргөө баг,  16-87 тоот 2 өрөө байрыг зарж, зарагдсан үнийн 50 хувиар хувааж авах. Байр зарагдтал Ц.Дарханцэцэг уг байранд амьдрах

Ц.Дарханцэцэг 13,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрлийн гэрээг байгуулав.”гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ууганбаяр нь хариуцагч Ц.Дарханцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч Ц.Дарханцэцэг нь нэхэмжлэгч Т.Ууганбаярт холбогдуулан Хүү У.Нямбаярыг өөрийн асрамжинд авах, тэтгэлэг гаргуулах,  хүүхэддээ амьдарч буй орон сууцнаас ногдох хувь 24,000,000 төгрөг гаргуулах,  мөн 13,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Ууганбаяр, хариуцагч О.Хатанбаатар нар нь 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү У.Нямбаярыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,  төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаан дээр эвлэрэн хэлэлцэж шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ “У.Нямбаяр, У.Анхбаяр нарыг эх Ц.Дарханцэцэгийн асрамжид үлдээж хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Дархан-Уул аймаг, Дархан сум,  Өргөө баг,  16-87 тоот 2 өрөө байрыг зарж, зарагдсан үнийн 50 хувиар хувааж авах. Байр зарагдтал Ц.Дарханцэцэг уг байранд амьдрах, Ц.Дарханцэцэг 13,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрлийн гэрээг байгуулав” гэж тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

 

Гэрлэгчид цаашид гэрлэлтээ хэвээр үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

            Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй асрамжийн асуудал дээр эвлэрсэн бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү У.Нямбаяр, 2002 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү У.Анхбаяр нарыг эх Ц.Дарханцэцэгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Т.Ууганбаяр, эх Ц.Дарханцэцэг нар нь хүүхэд болох У.Нямбаяр, У.Анхбаяр нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харчу овогт Төрбатын Ууганбаяр, Боржигон овогт Цэнгэлийн Дарханцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү У.Нямбаяр, 2002 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү У.Анхбаяр нарыг эх Ц.Дарханцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү У.Нямбаяр, 2002 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү У.Анхбаяр нарыг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг Т.Ууганбаяраас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг, хариуцагч Ц.Дарханцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 646,900 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “У.Нямбаяр, У.Анхбаяр нарыг эх Ц.Дарханцэцэгийн асрамжид үлдээж хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Дархан-Уул аймаг, Дархан сум,  Өргөө баг,  16-87 тоот 2 өрөө байрыг зарж, зарагдсан үнийн 50 хувиар хувааж авах. Байр зарагдтал Ц.Дарханцэцэг уг байранд амьдрах, Ц.Дарханцэцэг 13,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА