Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 03

 

Ц.С холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Эрдэнэсоёл,

Хохирогч Ц.Н,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг,

Шүүгдэгч Ц.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Ч.Энхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, хохирогч Ц.Н, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын давж заалдах гомдлоор Ц.Саранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багт оршин суудаг, Орвоон овогт Ц С /ВЖ79081716/ нь 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 25-ны хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг "Хар нүдэн" гэх газарт, өөрийн гэртээ, өөрийн төрсөн охин болох бага насны буюу 11 настай Ц.Н биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан давтан үйлдлээр хүчиндсэн, мөн шүүгдэгч Ц.С нь өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй Ц.Норжинбууд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж 2013 оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших тээврийн биржийн буудлын өрөөнд, 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвийн баруун талд өөрийн эзэмшлийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийн бүхээгт, 2014 оны 10 дугаар сарын эхээр Баянхонгор аимгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Түйн голын бургасан дотор, 2014 оны 10 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг мод үржүүлэхийн дээд ууланд, 2014 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутагт өөрийн гэртээ, 2014 оны 11 сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр баг Баян дэнжийн 7-2 тоотод оршин суух Д.Мөнх-Эрдэний гэрт, 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр болон 2014 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, мөн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 3-17 тоотод оршин суух Ц.Алтангэрэлийн гэрт давтан үйлдлээр хүчиндсэн,

Мөн Ц.С нь өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж өөрийн төрсөн охин болох бага насны буюу 11 настай Ц.Н 2009 оны 10 дугаар сарын 22-ноос 2009 оны 10 дугаар сарын 25-ны хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг "Хар нүдэн" гэх газарт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан давтан үйлдлээр, Мөн өөрийн төрсөн охин болох Ц.Н насанд хүрээгүй байхад нь хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж 2013 оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Тээврийн биржийн буудлын өрөөнд, 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвийн баруун талд өөрийн эзэмшлийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийн бүхээгт, 2014 оны 10 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Түйн голын бургасан дотор, 2014 оны 10 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг мод үржүүлэхийн дээд ууланд, 2014 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутагт, өөрийн гэртээ, 2014 оны 11 сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр баг Баян дэнжийн 7-2 тоот хаягт орших Д.Мөнх-Эрдэнийн гэрт, 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр болон 2014 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, мөн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 3-17 тоотод оршин суух Ц.Алтангэрэлийн гэрт давтан үйлдлээр хурьцал үйлдэж бэлгийн замын халдварт өвчин болох трихомниаз өвчинг халдаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Ц.С 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож. Шүүгдэгч Ц.С Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж. Шүүгдэгч Орвоон Овогт Цэрэнбатын С хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Орвоон Овогт Ц. С / 14 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ц.С арван дөрвөн / 14 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С энэ хэрэгт гурван зуун гучин долоон / 337 / хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож. Шүүгдэгч Ц.С нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-R80 гэсэн бичигтэй сиди 2 ширхгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалж, шүүгдэгч Ц.С, хохирогч Ц.Н нараас авсан хатаасан цус 2 ширхгийг, шүүгдэгч Ц.С, хохирогч Ц.Н нарын дотоож 2 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.С урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.С эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тооцож. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдэж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах үед хүнд биечлэн гардуулж, эсхүл шууданг хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдаж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гарах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: 1. Шүүгдэгч Ц.С нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед хохирогчтой бэлгийн харьцаанд орж байгаагүй, бэлгийн замын халдварт өвчин халдаагаагүй гэж мэдүүлэг өгч байгаа боловч түүний мэдүүлэг нь хохирогч Ц.Н мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Чойжинхорлоо, гэрч Б.Доржхорлоо, Э.Баярмаа, Б.Цолмон, Э.Булганчимэг нарын мэдүүлэг болон Ц.Н хүүхдийн төлөө 108 утсаар ярьж байсан ярианы тэмдэглэл бүхий CD-ний бичлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 53, 62 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-т “ Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан байгаа Ц.Норжинбуугийн мөрдөн байцаалтын шатнаас эхлэн мөрдөн байцаагч Гансүхэд 2 удаа, Аймгийн Прокурорын газарт3, Улсын ерөнхий прокурорын газарт4 тус тус өргөдөл гаргаж, 2015.02.05-ны өдөр Хохирогчоор /ЭБШХ 147.4-ийг тайлбарласан/5 ,2015.05.21-ний өдөр Хохирогчоор /ЭБШХ 42.5 сануулсан, ХЁТ-тэй/6, 2016 оны 10.13-ны өдөр хохирогчоор /МУҮХ 16,14, ЭБШХ 147.4, ЭХ 254 сануулсан, өмгөөлөгчтэй/7, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн анхан шатны шүүх хуралд8, 2016 оны 06 сарын 27-ны өдрийн анхан шатны шүүх хуралд /хууль сануулсан/9 өгсөн мэдүүлэгтээ “яагаад худал ярих болсон шалтгаан” –аа дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Түүний хувьд амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээгээгүй10 гэдгээ ч шүүх хурлын асуулт хариултын явцад хэлж байсан. Насанд хүрээгүй гэрч Г.Чойжинхорлоо11, Э.Баярмаа12, Б.Цолмон13, Э.Булганчимэг14 нарын мэдүүлэг болон Ц.Н “Хүүхдийн төлөө төв”-ийн 108 утсаар ярьж байсан ярианы тэмдэглэл бүхий CD-ний бичлэг нь Ц.Н ярьсан зүйлээс улбаатай буюу дамжмал эх сурвалжтай байгааг шүүх анхаарч үзэхгүй байна. Нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг нь Ц.Н удаа дараагийн: “Тухайн үед манай гэр бүлийн харилцаа таагүй байсан юм. Ийм байдалтай удаан үргэлжлэхийг хүсээгүй. Хүүхдийн дам ярианаас 108 гэх утас байдгийг сонсож хүүхдийн тусламжийн төвийн 108 утас руу ярьсан.”15 “Би ангийн багш найз хоёртоо аавыгаа гүжирдсэн гэж хэлэхээсээ санаа зовоод тэгээд хэлсэн юм”16,  “Аавыг чадмаар санагдаад ярьсан юм”17, “Миний өгч байсан мэдүүлгүүд бүгд худлаа. Аавыгаа гүтгэсэндээ харамсаж байна. Хүчиндүүлж байсан мэдүүлгүүд бүгд худлаа. Аавыгаа хашраах гэж худал мэдүүлэг өгсөн. Аав өөр эмэгтэйтэй явалдаад ээжийг зовоогоод байсан. Нотолгоотой болгох гэж боломжтой цаг хугацааг хэлсэн”18, “8 сарын 30-нд ирэхэд аав аймагт байхгүй байсан. ... Айлын түлхүүр гэрийн хүмүүст өөрсдөд нь байдаг”19 гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа болно. Гэрч Б.Доржхорлоо гэдэг хүн хэрэгт ямар ч байцаалт өгөөгүй байхад “... гэрч Б.Доржхорлоо, Э.Баярмаа, Б.Цолмон, Э.Булганчимэг нарын мэдүүлэг болон... зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна”20 гэж дүгнэжээ.

2. Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 53 дугаартай дүгнэлтээр “Ц.Н нь урьд өмнө бэлгийн ажил хийж байсан нь охин хальсны хуучин урагдлаар тодорхойлогдоно. Охин хальс хуучин урагдаж сорвижсон байсан байна”21 гэсэн байдаг. Харин хохирогч Хүрэлсүхтэй үерхэж байсан талаар мэдүүлж үүний талаар мөрдөн байцаалт явуулж гэрч Соронзонболдын “2014 оны зун намайг угаадас асгаад явж байхад уулзаж байсан. Манай гадаа нэг зогсож байсан.”22, гэрч Баяржавхлангийн “Гэр нь ойрхон байсан болохоор нэг нэгнийдээ очдог байсан байх. Би нэг сонирхоод Хүрэлсүхээс асуухад үерхэж байгаа гэсэн. ... тэр хоёр нэлээн дотно болсон харагдсан”23 гэх мэдүүлгээр няцаагдаж байгаа юм. Шинжилгээгээр Ц.Н нь бэлгийн замын халдварт өвчин трихомониаз өвтэй гарсан боловч Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 62 дугаар дүгнэлтээр24 Ц.С биед бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байдаг. Энэ дүгнэлтийн 5-д “ хохирогч сэжигтэн нарын хэн нэг нь өнгөний өвтэй бөгөөд бэлгэвч хэрэглэхгүйгээр хурьцал үйлдэхэд бие биедээ өвчин халдаахгүй гэсэн ойлголт бараг үгүй ба анагаахын шинжлэх ухаанд судлагдсанаар тийм тохиолдол маш ховор байдаг болно.”25 гэж дүгнэсэн байгаа. Харин наалдцын шинжилгээний хариунуудад хоёуланд нь флоркокк +++ гэсэн нь хохирогч, сэжигтэн нар нь хоорондоо бэлгийн харьцаа хийсэн байж болох магадлалтай байна”26 гэж дүгнэсэн нь гэрч С.Одонтуяагийн “Флоркокк гэдэг нь хүн бүрт байдаг элемент. Хүнд хэвийн байгаа үедээ /++/ байх ёстой үүнээс их байвал энэ нь ямар нэг үрэвслийн шинж байна гэсэн үг. Флоркокк нь бэлгийн замаар халдварлахгүй”27, “Флоркокк адил байгаагаар хоорондоо бэлгийн харьцаанд орсон гэж тодорхойлж болохгүй. Үүгээр тодорхойлохгүй”28 гэх мэдүүлэг, гэрч С.Ганчимэдийн “Флоркокк ++-с илүү байвал бэлэг эрхтэн бохирдолтой байна гэсэн үг. Энэ нь өвчин биш бусдад халдварлахгүй”29 гэх мэдүүлгээр тус тус няцаагдаж байна. Хүчиндүүлсэн гэх мэдүүлэг нь агуулгын хувьд бусад нотлох баримтаас зөрүүгүй, бусад нотлох баримтаар батлагдсан, өөрөөр хэлбэл эх сурвалж нь тодорхой, хэргийн нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан”, “Ц.С хүчиндүүлээгүй гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзлээ”31 гэж дүгнэсэн байх боловч Ц.Н амь мэдүүлэг нь бусад ямар нотлох баримтаар батлагдаж, бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн “агуулгын хувьд бусад нотлох баримтаас зөрүүгүй” гэж дүгнэсэн нь “нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзнэ”32 гэснийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл агуулгын хувьд гэж үзэж буй нь хийсвэрлэн дүгнэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд Ц.Н хүчиндүүлсэн гэх мэдүүлгүүд нь дараах байдлаар няцаагдаж, хүчиндүүлээгүй гэх мэдүүлэг нь нотлогддог юм.

Үүнд: 1. 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 25-ны хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сум 3-р багийн нутаг “Хар нүдэн” гэх газарт өөрийн гэртээ Ц.Норжинбуутай бэлгийн харьцаанд орсон гэх үйлдэл буюу намайг 11 настай байхад би сургуулийнхаа 11-р сард өгдөг амралтаараа хөдөө гэртээ очсон байсан ба тэр үед манай ээж Улаанбаатар хот руу хамаатныхаа хүний найрт оролцох гээд явчихсан аав бид 2 хоёулханаа байсан тэгээд би орой унтах гээд орондоо очихсон байж байхад аав өөрийнхөө хувцсыг тайлаад миний унтаж байсан орон дээр миний хажуугаар орж ирээд миний тухайн үед өмсөж байсан дотоож, футболк хоёрыг тайлаад миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаад минийх рүү хийгээд хөдлөөд байсан тэгээд жаахан хөдөлж байгаад минийхээс цус аавынхаас шингэн зүйл гараад тэгээд аав босоод би нүүр гарын алчуураар арчиж цэвэрлэсэн тэр үед манайх Баацагаан сумын 3-р багийн нутаг “Хар нүдэн” гэх газар байсан ба ойр хавьд нэг их айл байгаагүй 500 орчим метр зайд Шатар гэдэг айл л байсан тэр айл удалгүй нүүгээд явсан. 7 дугаар ангид сурдаг байхаас хойш миний бэлэг эрхтнээс шингэн ногоон өнгөтэй, үнэртэй зүйл гардаг болсон, одоо ч гэсэн гардаг юм. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагүй, тэгээд уг өдрийн маргааш нь гэрт орой унтах гэж байхад мөн л хүчиндсэн. Тэгээд ээж тэр өдрөөс хойш 3-4 хоноод Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд хүнгүй байх боломж л гарвал намайг байнга хүчинддэг, “би 8 настай ерөнхий боловсролын сургуульд ороод 4-р ангид сурч байх үеэс тухайн үед намайг 11 настай байх үеэс эхлэн намайг хүчиндэж эхэлсэн. Намайг эсэргүүцэхээр толгой руу цохиж зодоод, чимхээд байдаг юм. Яг хэдэн удаа хүчиндсэн талаар мэдэхгүй байна ээжийг байхгүй үед зөндөө л хүчиндсэн” гэх мэдүүлэг нь: - хуримын урилга эх хувиараа33,

-Гэрч Ш.Батбаатарын: “Самданхорлоогийн хурим найр 2009 оны 10 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод болсон” 34,

-Гэрч Ц.Баянзулын: “2009 оноос 2010 оны хичээлийн жилийн 5-р ангийн улирлын амралт 2009 оны 11 сарын 09-нөөс 12 сарын 7-ны өдрийг хүртэл амарсан байна. Ц.Норжинбуу 2009 оны 7 өдрөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд хичээлдээ сууж байсан. 2009 оны 12 сарын 14-нөөс 29-ны өдөр хичээл тасалсан”36 гэх мэдүүлэг,

- Үзлэг хийсэн тэмдэглэл37 /2009-2010 оны 5б ангийн Золбаяр багшийн журналд үзлэг хийсэн/

- Номун далай цогцолбор сургуулийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 265 дугаартай албан бичигт: “ тус сургуулийн 2009-2010 оны хичээлийн жилийн 1-р улирлын амралт 2009 оны 11 сарын 03-наас эхлэх байсан боловч N1H1 вирусын ханиад дэгдэлт их байсан учир 8 долоо хоног хичээллээд 2009 оны 10 сарын 26-наас 2009 оны 11 сарын 23-ныг хүртэл амарсан байна”38 гэх баримт, - суралцагчийн ирцийн бүртгэл.39 /суралцагчдийн 1-р улирлын амралт 2009 оны 11 сарын 7-ноос 2019 оны 12 сарын 06/ гэх баримтуудаар,

2. 2013 оны 04 сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших тээврийн биржийн буудлын өрөөнд болсон гэх үйлдэл буюу “... мөн 2013 оны 4 дүгээр сард сургуулийн хаврын амралтын өмнөх өдөр шөнийн 23 цагийн үед би Алтангэрэл ахынд байж байсан чинь аав хөдөөнөөс ирээд намайг гараад ир гээд дуудахаар би гарсан чинь аав өөрийнхөө машинтай ганцаараа байсан ба намайг машиндаа суулгаад авч яваад тээврийн товчооны тэнд байдаг зочид буудалд оруулаад хүчиндсэн. Тэгээд шөнийн 02 цагийн үед манай ангийн хүүхэд болох Чойжинхоролын гадаа үлдээгээд, тэднийд хоноорой гэж хэлээд явсан юм. Би тэднийд орж хоносон” гэх мэдүүлэг нь:

- Ц.Н /ЭБШХ-ийн 42.5 үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарласан 2015 оны 05 сарын 21/ тээврийн товчоонд буудалд ороогүй, худал хэлсэн. Миний анх өгсөн мэдүүлэг худлаа.40

– Гэрч Амаржаргалын “41 /Баянхайрхан буудал/,

- Гэрч Ичинхорлоогийн42 /Бүрэнхайрхан буудал/ -гэрч Цэвэлмаагийн /Монгол зоог/: “Буудалд жолооч нарыг амраадаг, энгийн хүмүүсийг түр хугацаагаар оруулдаггүй юм”43

 – Буудлын бүртгэл44 зэрэг баримтаар,

99511964 дугаарын сүүлийн 3 сарын гадагш ярьсан болон илгээсэн мессежийн жагсаалт45 баримтаар Чойжинхоролын дугаар руу шөнө 01-02 цагийн хооронд дуудлага хийсэн баримт байхгүй.

3. 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвийн баруун талд өөрийн эзэмшлийн УАЗ469 маркийн авто машин дотор болсон гэх үйлдэл буюу “... мөн 2014 оны 8 сарын 31-ний өдөр Чойжинхорол бид хоёрыг баруун бүсийн худалдааны төв дээр үсээ засуулж байсан чинь аав таксинд суугаад төслийн хашааны тэнд хүрээд гэсэн, би тэнд нь очсон байж байсан чинь аав өөрийнхөө УАЗ469 машинтайгаа ирээд намайг суулгаад аймгийн төвөөс баруун зүгт эзэнгүй газар авч очоод намайг хүчиндсэн. Мөн тухайн үед хүзүү хөхөрчихсөн байсан, удалгүй зүгээр болчихсон. Энэ үед Алтангэрэл ахынд хүн байхгүй байсан юм. Би ааваас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй.  Би эрэгтэй хүүхэдтэй үерхдэггүй. Би энэ талаар анх 108 дугаарын утсанд хандаж хэлж байсан, өөр хүнд хэлж байгаагүй” гэх мэдүүлэг нь:

-Гэрч Доржбатын: “2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай гэр Баян-Овоо сумын 1-р баг Бор худаг гэдэг газар намаржиж байсан юм.  Энэ үеэр буюу 2014 оны 8 сарын 30-ны өдөр Ц.С Баатар гэдэг хүний хамт манай гэрт ирээд хоноод маргааш өглөө нь явсан юм. Манайд ирэхдээ Баатар гэдэг хүний хамт цагаан өнгийн портер маркийн машинаар ирээд манайхаас 20 ямаа аваад явсан юм. Тэр үед Ц.С Галуут сумаас ямаагаа туугаад гэр рүүгээ явж байна гэсэн. Галуут сумаас хүнээс ямаа худалдаж авсан гэж байсан”46 гэх мэдүүлэг,

-Гэрч Т.Батбаатарын: “Ц.С 8 сарын 28-ны өдөр ирэхдээ бор өнгийн УАЗ469 маркийн машин унаад ирсэн. Машинаа зарах хэрэгтэй байна гэхээр нь Галуут сумын Оросоо гэх залууд машиныг нь өгөөд оронд нь цагаан өнгийн портер машин авсан. Ц.С машинаа зарчихаад надтай хамт 29-ны өдөр машинаа аваад, 30-ны өдөр манай гэрээс худалдаж авсан ямаагаа бөөгнүүлээд... би түүнтэй хамт Баацагаан сум яваад 31-ний шөнө Ц.С гэрт хүрч хоноод маргааш нь буюу 09 сарын 01-ний өдөр тэднийхээс явсан. Бид 2 замдаа явж байхдаа Баян-Овоо сумын Бор худаг гэдэг газар Дооёо гэдэг айлын отрын гэрт нь хоноод маргааш өглөө нь эрт явсан”47 гэх мэдүүлгээр,

-Хохирогч Ц.Н “8 сарын 30-нд ирэхэд аав аймагт байхгүй байсан”48 гэх мэдүүлгүүдээр,

4. 2014 оны 10 сарын эхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших “Түйн гол” –ийн бургасан дотор гэх үйлдэл буюу “... 2014 оны 10 дугаар сарын эхээр аав, ээж бид 3 Мөнхжаргал ахынд очиж цай уусан ба аав тэднийд архи уугаад намайг Алтангэрэл ахынд очоод байж бай гээд явуулсан. Тэгээд би очоод байж байсан чинь нэг их удалгүй аав гадаа таксигаар ирээд намайг утсаар дуудаж гаргаж ирээд нөгөө таксигаараа гол дээр очоод таксины жолоочтой маргалдаад, такси нь яваад өгсөн. Такси явсны дараа намайг ус туулуулаад голын цаад талд гаргаад бургасан дотор намайг хүчиндсэн. Тухайн үед намайг ус туулуулаад явж байхад миний гар утас хаягдсан. Тэгээд эргээд ус туулж гарч ирээд Алтангэрэл ахынд алхаж ирсэн. Мөн намайг үсээ угааж байхад аав норсон улаан өнгийн цамцаа надаар угаалгасан. Тэгээд шөнө унтах гэж байхад ээж ирсэн. Аав голын тэнд малгайгаа хаячихсан байсан, маргааш нь яваад малгайгаа олоод ирсэн. Маргааш нь би найз Чойжинхоролын хамт гээсэн гар утсаа хайж голын тэрүүгээр явж хайгаад олоогүй юм” гэх мэдүүлэг нь:

-Гэрч Д.Мөнхжаргалын: “2014 оны 10 сард Ц.С манайд ирээгүй. Цагаан сар өнгөрөөгөөд ирдэг юм”49 гэх мэдүүлгээр,

-Хохирогч Ц.Н: “ Миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд худлаа байсан”50 гэх мэдүүлгүүдээр,

5. 2014 оны 10 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багийн нутаг мод үржүүлэхийн дээд ууланд гэх үйлдэл буюу “... мөн 2014 оны 10 дугаар сарын дундуур аав мотоцикльтой аймагт ирээд Алтангэрэл ахынд байж байсан чинь намайг мод үржүүлэхийн тэнд хүлээж бай гэчихээд жаахан байж байгаад ирээд мод үржүүлэхийн цаад талд ууланд авч очоод мөн хүчиндсэн. Аав ээжид мэдэгдэхгүй аймагт мотоциклоор ирээд намайг аваад гүүрний дээд талд эзэнгүй газар авч очоод хүчинддэг байсан. Уг газар нь аймгийн гүүрийн дээд талд голоор гараад уулын үерт эдэгдсэн газар байсан” гэх мэдүүлэг нь:

-Хохирогч Ц.Н: “ Аавыг чадмаар санагдаад ярьсан юм”51 , “Миний өгч байсан мэдүүлгүүд бүгд худлаа. Аавыгаа гүтгэсэндээ харамсаж байна. Хүчиндүүлж байсан мэдүүлгүүд бүгд худлаа. Аавыгаа хашраах гэж худлаа мэдүүлэг өгсөн. Аав өөр эмэгтэйтэй явалдаад ээжийг зовоогоод байсан. Нотолгоотой болгох гэж боломжтой цаг хугацааг хэлсэн”52 гэх мэдүүлгүүдээр,

-99511964 /Ц.Н тухайн үед хэрэглэж байсан/ дугаарын сүүлийн 3 сарын гадагш ярьсан болон илгээсэн мессежийн жагсаалт 53 , 96750022, 96780011 /Ц.С тухайн үед хэрэглэж байсан/ дугаарын орсон гарсан яриа, мессежийн жагсаалт54 баримтаас үзэхэд энэ цаг хугацаанд энэ дугаарууд хоорондоо дуудлага хийсэн, мессеж бичсэн баримт байдаггүй юм.

6. 2014 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3-р багийн нутагт өөрийн гэртээ гэх үйлдэл буюу “...2014 оны 11 дүгээр сард сургуулийн амралтаар би Баацагаан суманд хөдөө гэртээ очсон байсан чинь намайг очсоны дараа ээж аймаг явсан. Тэгээд ээжийг явсны дараа гэрт мөн намайг хүчиндсэн” гэх мэдүүлэг нь:

-Гэрч Туулын: “Цэцэгбатыг явсан хойгуур гэрт нь Ц.С, Мэлсжаргал, Баярцэцэг хажуу айлын... ах бид нар бөөнөөрөө байсан. Ц.Н нэг удаа ирж 7 хоносон. Тэгэхэд ээж нь байсан. Хамт ээжийнхээ араар унтаж байгаад явсан. Би байх хугацаандаа бэлгийн харьцаанд ордог талаар ерөөсөө харж байгаагүй, сонсоогүй”55 гэх мэдүүлгээр,

-Гэрч Мэлсжаргалын: “ туслах малчнаар ажиллаад 5 жил болж байна. Цэцэгбат аймаг ганц нэг удаа явж байсан. Ганц хоёр хоноод удалгүй ирдэг. Бид гэрт нь байнга байдаг. Хүүхэд нь цаад орон дээрээ унтдаг байсан. Ер нь ээжтэйгээ хамт унтдаг байсан”56 гэх мэдүүлгээр,

7. 2014 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1-р баг Баяндэнжийн 7-2 тоот хаягаар оршин суух Д.Мөнх-Эрдэнийн гэрт гэх үйлдэл буюу “2014 оны 11 дүгээр сард би аавын хамт цахим үнэмлэхээ хөөцөлдөх гээд сумын төв орсон юм, тухайн үед манай ээж аймгийн төв дээр байсан юм. Тэгээд аав Наянтай ахынд хүмүүстэй архи уусан. Тэгээд тэднийд ороод аав тэндийд унтана гэсэн чинь Мөнх-Эрдэнэ ахын эхнэр Энхбаяр бид хоёрыг унтуулах гээд аавд газраар, надад гэрийн баруун талд орон дээр ор засаж өгсөн чинь аав охинтойгоо унтана гээд надтай хамт орон дээр унтсан. Тэгээд шөнө хүмүүсийг унтсан хойно намайг нэг удаа хүчиндсэн. Тэгээд маргааш нь аав бид 2 цуг гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг нь:

-Гэрч Мөнх-Эрдэнийн: “2014 оны 11 сард тэр хоёр манайд ирж хоноод маргааш нь буцсан. Цуг хүүхдийнхээ наагуур унтсан. Тийм зүйл сонсоогүй, хараагүй”57, “тухайн үед манайх хөдөөнөөс ирээд 4 ханатай жижиг гэрт байсан. Ц.С, Ц.Н 2 манайд ирж хоносон. Манайд хүчингийн хэрэг болоогүй. Тухайн үед манайх нялх хүүхэдтэй шөнө гэрэлтэй унтсан. Ц.Н матрасан дээр, наагуур нь Ц.С унтсан. Шөнө Ц.С бөөлжлөө гээд би түмпэн авч өгсөн”58 гэх мэдүүлгээр,

8. 2014 оны 12 сарын 06-ны өдөр Баянхонгор сумын 1-р баг 3-17 тоотод оршин суух Алтангэрэлийн гэрт гэх үйлдэл буюу “ 2014 оны 12 сарын 06-ны өдөр хөдөөнөөс аав надтай цуг аймагт ирсэн ба аймагт ирээд Алтангэрэл ахынд байж байгаад хүн байхгүй байхад намайг жижиг өрөөнд оруулаад орон дээр хэвтүүлээд өөрийнхөө өмдийг доош нь шувтлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг ил гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан. Тэгж байгаад аавынхаас шингэн зүйл гараад больсон. Аавыг намайг хүчиндсэний дараа миний бэлэг эрхтэн нойтон болчихсон, шингэн зүйл гараад байдаг юм. Мөн надаас өөр хүнтэй унтвал би амиа хорлоно гээд байдаг юм. Би хүүхдийн тусламжийн утас болох 108 дугаарын утас руу 203 кодоор сэтгэл зүйчтэй ярьж зөвлөгөө авсан байсан. Тэр хүн ээждээ хэл гэж байсан, тэгээд би бодож байгаад ээждээ хэлсэн”59 , “...2014 оны 12 сарын 06-ны өдөр би аавтай хамт аймагт ирээд Алтангэрэл ахынд орсон чинь гэрт нь хүн байхгүй байсан чинь өдөр нь хүчиндсэн”. гэх мэдүүлэг нь:

-Гэрч Мөнхжаргалын: “2014 оны 12 сарын 06-ны өдөр Баацагаан сумын Сэвсүүл гэх газраас Ц.С болон түүний хүүхэд Ц.Н бид 3 аймагт ирсэн. Аймагт ирээд Ц.Н Алтангэрэл ахынд буулгаад, Ц.С сөүл рестораны гадаа буулгасан юм. Тэгээд 22 цагийн үед сөүл ресторан дээр ирээд тэнд байж байгаад шөнө би гэртээ харьсан60, “шинэ жилээс намайг явахад Ц.С байсан”61 гэх мэдүүлгээр,

-Гэрч Г.Ганцэцэгийн: “уяачдын шинэ жил болж байгаа гэж сонсогдоод Ц.С ирсэн сурагтай байсан. Манайхаар тухайн үед ирээгүй”62 гэх мэдүүлгээр,

-Гэрч Ц.Алтангэрэлийн: “...Уяачдын шинэ жил болж байгаа гэж сонссон. Энэ өдөр манайд ирээгүй. Аймагт ирсэн сурагтай байсан”63

-Гэрч Х.Баянмөнхийн: “ Шинэ жил тараад Баацагаан сумын уяачид аймгийн Уяачдын холбооны гишүүд бид сөүл рестораны зочид буудалд ороод тэндээ юм яриад суусан. Тэгээд шөнө 4:00 цагийн үед унтацгаасан. Тухайн үед Ц.С байсан ба орой 04 цагийн үед нэлээн согтсон байхаар нь өрөө аваал унтуулсан. Ц.С ерөөсөө гараагүй. Бид 2 нэг ширээнд суусан байсан юм. Буудалд надтай хоносон. Маргааш өглөө нь бид хамт цай уусан”64 гэх мэдүүлгээр,

9. 2014 оны 12 сарын 07-08 шилжих шөнө Баянхонгор сумын 1-р баг 3-17 тоотод оршин суух Алтангэрэлийн гэрт гэх үйлдэл нь буюу “...тэр өдрийн маргааш нь буюу 7-ны өдөр Алтангэрэл ахынд хонож байхдаа шөнө аав миний өвөрт орж ирээд намайг хүчиндсэн. Аав намайг байнга хүчинддэг бөгөөд өөрийнхөө санаж байгааг хэлж байгаа юм. Аав мөн Батааг хүүхэд нь бариад өгчихсөн байна, чи хэлж болохгүй шүү, болгоомжтой байгаарай гээд байсан. Мөн миний утас руу эрэгтэй хүүхэд залгавал мэдчихээд намайг цохиж зодох гээд байдаг. Мөн Алтангэрэл ахынд Баярхүү, Гантөмөр бид 3 байж байсан чинь аав гаднаас орж ирээд намайг толгой дээр ус хийгээд өг гээд намайг гал тогооны өрөөнд оруулж ирээд банзал чинь хаагуур, хэнтэй банзалдсан, яагаад утсаа авахгүй байгаа юм гээд байсан” гэх мэдүүлэг нь:

-Гэрч Д.Мөнхжаргалын: “... Тэгээд маргааш орой нь буюу 2014 оны 12 сарын 07-ны орой Эрдэнэбат гэдэг айлаас Ц.С аваад тэр оройдоо адуу тэжээж байсан гэрт очиж хамт хоносон. Тэгээд маргааш нь Ц.С гэрлүүгээ явна гэхээр нь 9 эрдэнэ зах дээр хүргэж өгсөн”65 , “ шинэ жилийн маргааш нь манай морь тэжээдэг хашаа байдаг юм тэнд Ц.С бид 2 очиж ганц пиво уугаад хоносон”66 гэх мэдүүлгээр,

-Гэрч Г.Ганцэцэгийн: “Тэр үеэр Ц.С манайхаар ерөөсөө ирээгүй”67

-Гэрч Ц.Алтангэрэлийн: “Уяачдын шинэ жил болж байхад манайд ерөөсөө ирээгүй. Манайхаар ирээгүй”68 гэх мэдүүлгээр,

10. 2014 оны 12 сарын 18-ны өдөр Баянхонгор сумын 1-р баг 3-17 тоотод оршин суух Алтангэрэлийн гэрт гэх үйлдэл буюу “...хамгийн сүүлд 2014 оны 12 сарын 18-ны өдөр би 13 цаг 30 минутын үед хичээлээсээ ирсэн чинь Алтангэрэл ахынд аав ганцаараа байж байсан ба би ороод хувцсаа сольчихоод жижиг өрөөнд орсон чинь аав хувцсаа тайл гээд миний өмдний нэг шурханагийг тайлаад дотоожийн нэг гуяыг тайлаад орон дээр хэвтүүлээд хүчиндсэн. Тэгээд босоод байж байтал гаднаас 20 орчим минутын дараа аавын дүү Бямбадоржийн хүүхэд болох Гантөмөр орж ирсэн. Удалгүй ээж орж ирсэн” гэх мэдүүлэг нь:

-Гэрч Гантөмөрийн: “Хөдөөнөөс аав ээж нь ирэхэд манай өрөөнд унтдаг. Орон дээр Ц.Н эгч, Цэцэгбат эгч 2 газраар Ц.С ах бид 2 унтдаг. Ц.С ах ганцаар ирвэл Ц.С ах орон дээр, Ц.Н эгч газраар унтдаг. Ц.Н эгч аавтайгаа хамт унтаж байгаагүй”69

-Гэрч Г.Ганцэцэгийн: “Манай нэг өрөөнд Ц.Н байдаг. Орон дээр унтдаг. Аавыгаа ирэхээр газар унтаж байгаа харагддаг, ээж нь ирэхээр ээжтэйгээ унтаж байдаг. Өрөөнд нь Гантөмөр унтдаг”70, “Манай гэр байнга хүнтэй байдаг. Манай нөхөр Алтангэрэл 13-14 цагийн хооронд ирдэг би болохоор хичээлээ тараад ирдэг юм. Гэхдээ манай гэр бол байнга хүнтэй байдаг юм”71 гэх мэдүүлгээр,

-Гэрч Ц.Алтангэрэлийн: “Манай гэр байнга хүнтэй байдаг. Би 13-14 цагийн хооронд ирж цайгаа уугаад явдаг юм.”72 гэх мэдүүлгээр тус тус Ц.Н хүчиндүүлсэн гэж мэдүүлсэн нь няцаагдаж, хүчиндүүлээгүй гэх мэдүүлэг нь батлагдаж байгаа болно.

4. Шүүх яллах талыг баримталж хэрэгт авагдсан зарим эргэлзээ бүхий зүйлийг нягталж үзсэнгүй гэж үзэж байгаа. Үүнд:

-Ц.Н шүүх хуралд “Гантуяа гэх хүн аавын оронд байх ёстой, манай гэр бүлийг үймүүлсэн хүн” гэж мэдүүлсэн. 1-р хавтаст хэргийн 162-168-р талд үүнтэй холбоотой баримт хэрэгт байгаа. 2014 оны 11 сарын 13-ны өдрийн 5/245 дугаартай прокурорын тогтоолоор73 Цэцэгбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ бол зүгээр нэг зохиож гаргаж ирсэн зүйл биш тухайн үед үнэхээр болж өнгөрсөн асуудал, харин Ц.С Гантуяа гэх эмэгтэйтэй хамт байсан боловч түүнийг энэхүү хэрэгт гэрчээр асуугаагүй байдаг. Ц.С хувьд би гэр бүлээс гадуурх харилцаатай байсан талаар удаа дараа мэдүүлж байгаа учир Гантуяаг гэрчээр асуух нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм. Хэдийгээр Гантуяад хууль сануулж мэдүүлэг авсан ч Цэцэгбаттай холбоотой хэргийн хувьд тухайн үедээ гэр бүлээс гадуурх харилцааны талаар мэдүүлээгүй болох талтай гэж үзэж байгаа юм. Зөвхөн өөрт учирсан гэмтлийн талаар л мэдүүлжээ гэж үзэж байгаа юм.

-Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа74 авагдсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт: “... Хохирогч ... хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох”-оор заажээ. Энэ дүгнэлт бол анх гомдол гаргасан өдрөөс хойш 1 жил 10 сарын дараа гаргасан дүгнэлт билээ. Тэгэхээр энэ баримт нь тухайн дүгнэлт гаргасан цаг үе буюу 2016 оны 10 сарын 17-ны өдрийн байдлаар “Ц.Н нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл, болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай”75-г дүгнэсэн байна. Анх гомдол мэдүүлж байсан цаг хугацаанд хохирогчийн тухайн үеийн сэтгэл зүйн байдлыг дүгнэсэн бол хэрэгт ач холбогдолтой байх байсан. Одоо цаг хугацааны хувьд тухайн үеийн сэтгэл зүйн байдлыг дүгнэх боломжгүй ч “өсвөр насны хүүхэд сэтгэл зүйн хувьд огт үндэслэлгүй зүйлийг ургуулан бодож, худал ярих боломжтой юу” гэдгийн нас зүйн шинжлэх ухааны хүрээнд дүгнэх боломжтой харагдаж байгаа.

-Гэрч А.Нямсүрэнгийн мэдүүлэгт ч “ Ц.Н нь ер нь худлаа ярих гээд байдаг байсан”76 талаар дурдсан байдаг. Түүнчлэн гэрч Г.Ганцэцэгийн “би наад утсаа болиоч гэж хэлж байдаг юм”77, Гэрч Гантөмөрийн “... Утсаар байнга ярьдаг. Facebook- рүү ороод хүнтэй танилцаад утсыг нь аваад ярьж байгаа харагддаг”78 зэрэг нь хохирогчийн хувийн байдлыг тодруулах нь зүйтэй байсан байдал харагдаж байгаа юм. Хэрэгт авагдсан 99511964 дугаарын гадагш ярьсан болон илгээсэн мессежийн жагсаалтыг79 сайн судалж үзвэл олон өөр төрлийн дугаар руу олон давтамжтай мессеж илгээсэн байдал харагддаг.

-Анхан шатны шүүх хуралд иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг “гэм буруугүй” гэж дүгнэсэн бөгөөд шийтгэх тогтоолд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

Дээрх баримтуудыг үнэлж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.С холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ц.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Ц.С миний биед холбогдуулж өөрийн охин Ц.Н 2009 оноос хойш удаа дараалан хүчиндсэн гэж 2014 оноос хойш шалгаж, удаа дараалан шүүх хурал болж ял оногдуулж, эсхүл цагаатгаж шийдвэрлэж байна. Анх хэрэг шалгагдаж эхлэхэд би өөрийн охиноо хүчиндээгүй, өөрийн охиноо хүчиндэх тийм бузар хэрэг хийгээгүй гэдгээ хэлж мэдүүлж хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж найдаж өдийг хүрсэн. Гэтэл намайг өөрийн охиноо хүчиндсэн гэж үзэж 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэлээ. 2013-2014 оны хооронд манай гэр бүлийн хоорондын харилцаа маш таарамжгүй харилцаатай байсан би тэр үед Гантуяа гэж хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсны улмаас манай гэр бүлд хэрүүл маргаан тасардаггүй, эхнэр хүүхдэдээ ширүүн ханддаг, эхнэр цагдаад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан гээд гэр бүлийн амьдрал маань тогтворгүй болж эхэлсэн юм. Үүнээс улбаалж манай охин аавыгаа чадах гэж цагдаад гомдол гаргаж хүчиндсэн гэж худал мэдүүлсэн. Манай охин худал мэдүүлсэн гэдгээ олон удаагийн шүүх хурал дээр хэлсэн. Шийтгэх тогтоолд 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 25-ны хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3-р багийн нутаг “ Хар нүдэн” гэх газарт өөрийн гэртээ, 2013 оны 04 сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших тээврийн биржийн буудлын өрөөнд, 2014 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвийн баруун талд өөрийн эзэмшлийн УАЗ469 маркийн авто машин дотор, 2014 оны 10 сарын эхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших “Түйн гол” –ийн бургасан дотор, 2014 оны 10 сарын дундуур Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багийн нутаг мод үржүүлэхийн дээд ууланд, 2014 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3-р багийн нутагт өөрийн гэртээ, 2014 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1-р баг Баяндэнжийн 7-2 тоот хаягаар оршин суух Д.Мөнх-Эрдэнийн гэрт, 2014 оны 12 сарын 06-ны өдөр болон 2014 оны 12 сарын 7-8 шилжих шөнө, мөн 2014 оны 12 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 3-17 тоотод оршин суух Ц.Алтангэрэлийн гэрт тус тус охин Ц.Н хүчиндсэн гэж түүний худал мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэж намайг ялласан ба дээрх хугацаанд би хаана юу хийж байсан талаараа цагдаа болон олон удаагийн шүүх хурал дээр дэлгэрэнгүй ярьж мэдүүлсэн. Мөн манай охин Ц.Норжинбуу нь олон удаагийн шүүх хурал дээр “миний өгсөн мэдүүлэг худлаа би төрсөн аавыгаа гүжирдэж би өөрөө зохиож ярьсан. 2014 оны 9 дүгээр сард манай гэр бүлийн байдал үнэхээр хэцүү байсан. Аав Ганчимэг гэх эмэгтэйтэй явалдаж байгаад ээжид баригдаад тэгээд ээжийг цагдаад өгсөн ээжид эрүүгийн хэрэг үүсгэсэн болохоор ээжийг шоронд орох юм байна гэж бодсон. Аав, ээж хоёр надаас хөндийрөөд би ганцаардах болсон. Тэгээд аавыгаа чадчихъя гэж бодоод 108 дугаарын утсанд залгаад аав намайг хүчиндсэн гэж хэлсэн. Анх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 108 дугаарт залгасан, түүнээс хойш 108 дугаараас над руу байнга залгах болсон. Би эхнээс нь худлаа ярьсан болохоор цааш үргэлжлүүлэн худлаа ярих шаардлагатай болсон. Аав намайг хүчиндээгүй гэдгээ илэрхийлж өмнө өгсөн мэдүүлэг бүгд худал мэдүүлэг тийм зүйл огт болоогүй гэдгээ удаа дараа илэрхийлж миний төрсөн охин яагаад аавыгаа гүжирдэж худал мэдүүлэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарлан хэлж энэ хэргийн учир тайлагдлаа гэж би ойлгосон. Гэтэл шүүхийн тогтоолд бичигдсэнээр намайг төрсөн охиноо хүчиндсэн гэж үзэж байгаа нотлох баримт нь миний төрсөн охин Ц.Н анх худал өгсөн мэдүүлгүүд гэж үзэж миний охины өгсөн худал мэдүүлэгт үндэслэж намайг буруутгалаа. Миний охин тийм зүйл огт болоогүй аавыгаа гүжирдэж, зохиож ярьсан худал зүйлүүд гэдгээ хангалттай их учирлаж, энэ талаараа удаа дараа мэдүүлсээр байхад худал өгсөн мэдүүлгийг үндэслэж намайг яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний охин аавыгаа гүжирдэж худал мэдүүлэг өгсөн, Худал мэдүүлэг өгөх болсон шалтгаанаа хүртэл шат дараатай хэлж тийм зүйл огт болоогүй гэдгээ удаа дараа илэрхийлж энэ хэргийн үнэн зөв тайлагдаж учир нь олдож нэг тийшээ боллоо гэж ойлгож байсан боловч шүүх миний охины үнэн зөв өгсөн мэдүүлгийг биш намайг хүчиндсэн гэж гүжирдсэн худал мэдүүлэгт үндэслэж олон жилийн ял өглөө. Миний охин Ц.Норжинбуу нь гэр бүл дэх таарамжгүй байдал үүссэний улмаас үүдэн тухайн үед насанд хүрээгүй байсан тул учир холбогдлыг сайн ухаж мэдээгүйгээс өгсөн худал мэдүүлгээс өөр баримт байхгүй байхад дан ганц худал өгсөн мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Миний охин Ц.Норжинбуугийн өгсөн мэдүүлгийг ямар үндэслэлээр юунд тулгуурлаж шууд үнэн зөв гэж үзэж байгаагаа шүүх тайлбарлалгүйгээр Ц.Норжинбуугийн анх өгсөн худал мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим заалтыг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “ Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан. Ц.Н нь гэр бүл дэх таарамжгүй байдлын улмаас өгсөн худал мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларч анх өгсөн мэдүүлгүүд үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэдэг нь илт байхад шууд худлаа өгсөн мэдүүлгээр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт яллах талыг барьсан гэж миний бие үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”. гэж заасан байх ба  миний охин Ц.Н нь аав намайг хүчиндээгүй гэдгээ хангалттай мэдүүлсэн байхад дээрх хуулийн заалтыг удирдлага болгохгүйгээр цагаатгах талын нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулж шууд яллах талын нотлох баримт буюу Ц.Н худал өгсөн мэдүүлгээр яллаж байгаа нь хуульд болоод шударга ёсонд нийцэхгүй нотлох баримтгүйгээр ял оноолоо. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр анхан шатны шүүх тогтоолоо уншиж сонсгохдоо Ц.С миний биеийг ямар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоож тооцолгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолыг 2018 оны 11 сарын 19-ны өдөр гардан авахад шийтгэх тогтоол дээр Ц.С миний биеийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байсан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1-д заасан заалтыг зөрчиж Ц.С миний биеийг ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй атлаа шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хорих ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учир Ц.С миний бие Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/273 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээрх гомдлыг гаргаж байна.

 

Хохирогч Ц.Н өмгөөлөгч Р.Уранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримт тус хэргийн хохирогч Ц.Н нь “ Би аавыгаа өөр хүүхэнтэй явалдснаас болж ээжийг маань шоронд оруулах гэж байна гэдэгт уур хүрээд өөрийгөө өөр хүнтэй унтаж байсан талаарх бодлоор бүх үйлдлийг санаанаасаа зохион худал мэдүүлсэн” гэх тайлбар, мэдүүлгийг анхан болон давж заалдах шатны шүүхэд удаа дараа гаргаж үүнтэй холбоотой хүсэлтээ бичгээр шат шатанд нь өгч байсан. Ц.Н дээрх мэдүүлэг, тайлбаруудыг өгөхөөс өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй ч хэрэг болсон тухайн үед Ц.Н нь насанд хүрээгүй байсан, тухайн мэдүүлгийн улмаас ямар үр дагавар үүсэхийг урьдчилан таамаглах чадваргүй, энэ талаар эрх зүйн мэдлэггүй, хүүхдийн гэнэн томоогүй, эмх цэгэцгүй зохиож худал ярих ахархан бодол төсөөлөлд хөтлөгдсөн байдал нь түүнийг тухайн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл юм. Мөн Ц.Н тайлбар, мэдүүлэг авахдаа асран хамгаалагч, харгалзан дэмжигч, өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр байцаалт мэдүүлгийг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Миний үйлчлүүлэгч Ц.Норжинбуу нь хүүхдийн болчимгүй бодлоор мөн хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас ээжийгээ өмөөрч аавыгаа чадах зорилгоор тухайн үеийн мэдүүлгийг өгсөн боловч энэ нь Ц.Норжинбууд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Хууль хяналтын байгууллага нэг үндсэн чиг үүрэг нь хэргийн үнэн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох, хэрэг гарсан гэх шалтгаан нөхцөлийг нарийвчилж байж тухайн хэргийн хохирогч, болоод гэм буруутай этгээд байгаа эсэхийг тогтоох хууль зүйн шаардлагатай. Миний үйлчлүүлэгч нь анх надаас хууль эрх зүйн туслалцаа хүсэж хандахдаа “ээжийгээ өмөөрч аавыгаа чадах үүднээс тухайн үед аав намайг хүчиндсэн гэж мэдүүлсэн, тухайн үед би ийм зүйл болдог гэдгийг мэдээгүйдээ ийм зүйл хийсэн, одоо би цагдаа, шүүхийн байгууллагад үнэнээ хэлээд байхад миний одоо өгч байгаа мэдүүлгийг хүлээн авахгүй юм, энэ үнэн бодит байдлыг тогтооход надад хууль эрх зүйн туслалцаа үзүүлээч” гэсэн хүсэлтийг илэрхийлснээр өөртөө өмгөөлөл хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу хэргийн материалтай танилцсан, үйлчлүүлэгчтэй уулзаж эрх зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр дараах гомдлыг гаргахаас өөр аргагүй байдал хүрч байна. Хүчингийн хэргийн гол нотлох зүйл нь хохирогчийн мэдүүлэг байдаг. Хохирогч өөрөө худлаа хэлсэн шалтгаанаа заагаад байхад хууль хяналтын байгууллага энэ бүхнийг нарийвчлан, шалтгаан нөхцөлийг тогтоох шаардлагатай. Ц.Н сүүлд өгсөн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан зарим баримтаар давхар нотлогдож, харин өмнө өгсөн мэдүүлэг нь түүний ээжийгээ өмөөрсөн, гэр бүлээ аваръя гэсэн айлын ганц хүүхдийн дураараа шийдсэн шийдэл байх үндэслэлтэй байна. Дээрх нөхцөл байдал, баримтуудаар Ц.Н нь бусдад хүчиндүүлсэн гэж үзэх үндэслэл нотолгоо байхгүй, харин “ ээжийгээ өмөөрсөн гэр бүлээ аврах гэсэн хүүхдийн томоогүй сэдэлт санаагаар” анхны мэдүүлгүүдээ өгсөн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-т хандсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн хэргийг шалгахдаа Ц.Н сэтгэцийн байдалтай холбоотой асуудлыг шалгаад байгаа болохоос түүнийг яагаад ийм мэдүүлэгч өгч байгаа, түүний шалтгаан нөхцөл юу байв, гэрийн хүмүүжил нь ямар байв, түүний гэр бүлд үүссэн нөхцөл, цаг хугацааны дэс дараалал гэх зэрэг суурь шалтгаануудыг илрүүлсэн нотлох баримтууд хэрэгт хангалттай биш байна. Эдгээр нь энэ хэрэг гарсан гэх, Ц.Н нь бусдад хүчиндүүлсэн гэж үзэх үндэслэл нотолгоо биш юм. Хэргийг анхнаас нь хяналт тавьж байсан прокурор анх удаа өөрийн дотоод итгэлээр Ц.Н мөрдөн байцаалтын шатанд анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар мэдүүлгийг хууль ёсны дагуу авагдсан нотлох баримт гэж үнэлээд хэрэгсэхгүй болгож байсан боловч дээд шатны прокурор эрхийн дагуу хохирогчийн байцаалтад суугаагүй сонсож нүдээр хараагүй байж ямар үндэслэлээр дахин шалгуулж заавал ял шийтгэл оногдуулах гэж байгаа нь харин ойлгомжгүй байдаг. Анхан шатны шүүхээс тухайн хэргийн талаар удаа дараа шүүх хуралдаан болж цагаатгах тогтоол, шийтгэх тогтоол зэрэг хэд хэдэн эрх зүйн акт гараад байгаа нь шүүхийн байгууллага ч гэсэн эргэлзэж байна гэсэн үг. Шүүхэд эргэлзээ байх л юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалт, хуулийн дагуу хохирогчид үнэхээр гэм хор хохирол учирсан уу, энэ нь сэтгэл зүйн болоод бие мах бодид ямар хохирол учруулсан, тухайн хохирол нь одоо хохирогчид ямар байдлаар нөлөөлж байгааг шалгаагүй. Харин эсрэгээр шүүх ял шийтгэл оногдуулж л байвал шударга шүүх гэх буруу мөртлөө бодит ойлголтыг төрүүлж, прокурорт буцсан хэрэгт хэд хэдэн удаа яллах дүгнэлт үйлдэж шилжүүлбэл хэргийг шууд шүүгдэгчийн эсрэг шийддэг практик бий болж байна гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гол зарим нь гэмт халдлагаас хамгаалах, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн эдлүүлэхэд чиглэгддэг ч энэ хэрэгт харин ч аав нь шоронд явснаар хохирогч нь хохирч, сэтгэл зүйн болоод эдийн засгийн хувьд хохирогч цаашид ирээдүйдээ итгэх итгэл нь алга болж байгаа гэдгийг анхан шатны шүүх анхаарах шаардлагатай байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тус хэргийг талуудад ашигтайгаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хохирогч Ц.Н нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа:

Тус тогтоолд үнэн зөв бичигдсэн нэг ч зүйл байхгүй. Хэрэгт байгаа зүйлийг хуулаад бичсэн байна. Хавтаст хэрэгт миний 2014 оны 12 сарын 19-нд өгсөн гомдол мэдүүлэг бүгд огт худлаа. Би энэ талаараа болохгүй зүйл хийсэн гэдгээ мэдээд мэдүүлгээ тийм зүйл болоогүй гэж үнэнээ хэлсэн шат шатанд нь хандсан боловч үүнийг анхаарч хандалгүй худал хэлсэн бүх үгэнд итгээд миний аав хийгээгүй хэргийн төлөө шүүхээс ял оноосонд гомдолтой байна. 2009 оноос хойш гэж уялдуулан өөрийн санаад орсон цаг хугацааг зохиож худал хэлсэн зүйлийг үнэмшиж ойлгоцгоосон. Шүүхээс нотлох баримт гэж авч үзэж байгаа 108 хүүхдийн тусламжийн утсанд би аавыгаа гүжирдсэн аавыг минь яллах гээд байна. Би буруу зүйлд хийсэндээ харамсаж байна гэж удаа дараалан ярьсан гэвч мөрдөн байцаагч ярианы бичлэгийг бүрэн ихээр аваагүй. Зөвхөн яллах талыг баримталж өөрийн ашигтай хэсгийг хуулбарлаж авсан үүнийг шүүх нотлох баримт гэж үзэн аавыг минь ялласан. Би анх болсон бүх шүүх хуралдаанд зөвөөр ярьж мэдүүлэг өгөөд байхад намайг буруутгаж шийтгэхгүй юу ч хийгээгүй гэм буруугүй аавыг минь шийтгэж байгаад гомдолтой байна. Аавыгаа чадах гэсэн 108 утсанд ярьсан бичлэгийг нотлох баримт гэж авч байгаа юм бол бүрэн ихийг нь бүгдийг үзэж хуулбарлаж аваагүй. Би бичлэгт яагаад аавыгаа гүжирдсэн мөн аав ямар ч буруугүй талаар хэлсэн ярьсан хэсгийг хавтаст хэрэгт аваагүй байгаад гомдолтой байна. Шүүхээс гэрч гэж авч үзсэн Чойжинхорлоо, Баярмаа нь 2014 оны 12 сарын 19-нөөс хойш зөвхөн миний худлаа хэлсэн үгэнд итгэмж мэдүүлэг өгсөн. Би анхнаасаа худлаа ярьсан болохоор дахиад худлаа ярьж зохиож хэлсэн. Гэвч Чойжинхорлоо, Баярмаа нар миний үгэнд л итгэсэн байдаг. Гэрч нь үзэж харсан болон хажууд байсан хүнийг л гэрч гэх ёстой байх. Энэ хоёр хүн зөвхөн миний л үгээр худал мэдүүлэг өгсөн. Гэвч үүнийг гэрч гэж авч үзэн миний аавд ял өгсөнд гомдолтой байна. 2014 оны 12 сарын 19-нөөс 2015 оны 01 сарын хооронд өгсөн 3 мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж аавыг минь ялласан. 2015-2018 оныг хүртэл миний өргөдөл бүхий л дээд шатанд хэлж ярьж залруулж гомдол гаргаад байхад хүлээж авсан хэрнээ шалгаагүй. Гантуяа гэх эмэгтэй манай гэр бүлийг ийм байдалд хүргэсэн. 2014 онд манай гэр бүлийн байдал маш хэцүү байсан.  Аав ээж бид хоёрыг  хаяад өөр хүнтэй суух нь гэж бодсон. Мөн ээжийг шоронд орох нь гэж бодсон. Энэ үед миний дэргэд хэн ч байгаагүй. Би гэр бүлээ авч үлдэхийн тулд энэ бүх зүйлийг худал зохиож хэлсэн. Энэ үед би 16 настай байсан “шилжилтийн нас” би гэр бүлээ аварч үлдэхийн тулд л ийм зүйл хийсэн. Тухайн үед аав ээжээс уучлалт гуйхгүй хийсэн зүйлдээ гэмшихгүй Гантуяа гэх эмэгтэйтэй амьдарч байсан. Би аавд маш их гомдож энэ зүйлийг зохиож аавыгаа чадах гэж цагдаад худал мэдүүлэг өгсөн би буруу зүйл хийж байна гэдгээ мэдээд 2015 оны 01 сараас хойш одоо хүртэл үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би аавыгаа ийм том ялд оруулна гэж мэдээгүй. Би маш их харамсаж байна. Мөн хэн ч надад энэ зүйлийн хор уршиг хууль зүйн талаас зөвлөөгүй. Би аавыг танаас салахгүй тулд худлаа ярьсан гэдгээ ээжид хэлсэн. Тэгэхэд хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэг байсан. Би одоо хүртэл миний алдааг залруулаад үнэн зөвөөр нь шийдэж харин намайг буруу болчимгүй зүйл хийсэнд шийтгэлгүй хууль зохиох хариуцлага хүлээлгээд дуусгах юм байх гэж бодсон. Шүүх үндэслэлгүйгээр хууль зөрчиж аавд ял өгч байгаад гомдолтой байна. Удаа дараа цагаатгасан тогтоолуудыг хэвээр нь үлдээж шийдэж өгөхийг хүсэж байна. Хэрэв тэгэхгүй бол аавыг минь хэлс хэргээр ялд явуулах юм бол би дараагийнхаа тэмцлийг хийж хүний эрхийг хамгаалах газар, дээд шүүх, хууль зүйн яам, УИХ, ерөнхийлөгч гэх бүхий л хуулийн үнэн зөв шийддэг хянадаг газруудад өргөдөл, гомдлоо гаргаж өөрийн биеэр очих болно. Миний гаргасан энэ гомдлыг та бүхэн нухацтай хянаж шалгаж үзээд хүлээн авч шийдэж тусалж өгнө үү. Үнэн гэдэг зүйлийг зөвхөн би гэрчилж худал үгэнд анхан шатны шүүгч, прокурор хоёр итгэж байгаад гайхаж байна. Би Давж заалдах шатны хуралд өөрийн биеэр бичсэн гомдлоо та бүхэнд тайлбарлан хэлж ярих болно. Хэрэг хийгээгүй хүнийг хурдан суллаж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Эрдэнэсоёл давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Шүүгдэгч болоод шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Ц.С нь Ц.Н хүчиндэж байсан үйл явц, үйлдлийг харсан гэрч байхгүй ийм тул гэмт хэрэг биш гэж яриад байгаа нь ойлгомжгүй. Хүчиндүүлсэн хүн сэтгэл санаа маш ихээр цочирддог тухайн үед Гантуяатай холбогдож ээжийг минь зовоосон учир 108 дугаарт залгаж худлаа ярьсан гэх зэргээр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр байнга ярьж тайлбарлаж байна. 16 настай хүүхэд аль 11 настайгаас нь эхлээд болсон үйл явдлыг зохиож худлаа ярих тэр дундаа Ц.С Ц.Н хүчиндэж байсан гэх үйлдлийг харсан гэрчийг нэхээд байгаа явдал эдгээр нь ямар ч боломжгүй яаж ч бодсон хүчиндэх гэм хэргийг хажуугаас нь хэн хараад зогсож байх юм. Ц.Н нь хүчиндсэн гэх үйлдэл бүрийг бүр үйл явдал процессоор нь тэдэн сарын тэдний өдөр яг тэгж тэгж хүчиндсэн миний өмдийг тайлсан өрөөсөн шурханаг тайлсан тэгж хэвтүүлсэн би арчиж цэвэрлэсэн дахиж битгий тэгээрэй тэдний хүүхэд аавыгаа барьж өгсөн гэж байна чи тэгж болохгүй шүү гэх зэргээр үйл баримтаар нарийн ярьдаг юм. Хэрэв үүнийг худлаа ярьсан бол 16 настай хүүхэд 11 наснаас хойш болсон зүйлийг нарийн үйл явдлаар дүрсэлж ярих уу үгүй юу гэсэн асуудал яригдана. Өмгөөлөгч нь Ц.Н хүчиндүүлсэн бол сэтгэл санааны асар хүнд дарамтанд орох ёстой гэтэл Ц.Н сэтгэл санааны дарамтанд ороогүй гэж яриад байгаа нь ойлгомжгүй. Ц.Н өөрийнхөө амийг хорлох оролдлого хийж байсан талаараа ярьсан мэдүүлэг хавтаст хэрэгт байж байгаа тэр талаар шалгасан баримт хүртэл байгаа. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Н нь Ц.С хүчиндүүлээгүй Хүрэлсүх, Батдорж гэдэг хоёр залуутай унтдаг байсан талаар ярьсан гэдэг. Шүүх хуралдаан дээр асуухаар Ц.Н нь Батдорж билүү хэн билээ гээд хүмүүсийнхээ нэрнээс шал өөр нэр хэлээд тэр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэдэг. Түүнийг нь шалгахаар нөгөө хүмүүс нь усанд унаад нас барсан Баацагаан сумын харьяа хүмүүс болж таараад юм бүрийг урьдаас нь тааруулаад хараад байдаг хүмүүс байгаа юм. Уг хэрэгт гол буруутай болоод байгаа Гантуяа гэдэг эмэгтэй байдаг. Энэ хүний хэргийг би өөрөө хяналт тавьж шалгаж байсан Гантуяа Ц.С огт хамаагүй зүгээр буудалд ажиллаж байсан Гантуяаг орж зодсон үйлдлийг тухайн үеийн хуулийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр шалгаж шийдэж байсан юм. Үүн дээр Р.Уранцэцэг өмгөөлөгчийн ярьж байгаа шиг Ц.Н ээжийгээ дагаж цагдаад очиж хэдэн сар жилээр байцаагдаад аавыгаа чадах сэдэл төрсөн гэж ярьж байна энэ нь ор үндэслэлгүй юм тухайн хэрэг хэрэгсэхгүй болсон тогтоолын хуулбар байж байгаа. Ц.С галуутаас УАЗ469 машинаа зараад буцаж явах үедээ нэг “Бор худаг” гэж яриад нэг “Савх” гэж газар байсан Дооёо гэдэг айлд очиж хоносон гээд яриад байдаг юм. Анхан шат болон давах хурал дээр “Савх” гээд ярьж байна. Өмгөөлөгч нь Ц.С хавтаст хэрэг өгсөн мэдүүлэг дээр “Бор худаг” гэдэг газар ирж хоносон гэж яриад байна. Энэ хоёр газар хоорондоо ямар зайтай газар бэ гэхээр би нутгийн хүн тул энэ хоёр газар хоорондоо хол зайтай талаар мэдэж байна. Цаг хугацааг нь тааруулж зохиож яриад энэ байдал нь зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй энэ хүмүүс үнэн яриад байна уу худлаа яриад байна гэдэг байдал эргэлзээтэй. Би прокурорын хувьд хохирогч Ц.Н зөрчигдсөн эрх ашиг, хохирол гомдол зэрэг дээр нь хамгаалж шүүх хуралдаанд оролцох ёстой байхад бүх зүйл эсрэгээрээ байна. Уг хэрэг нь гэр бүлийн хүрээнд болсон хэрэг тул ах дүүс хүмүүсийнхээ нөлөөнд автаад мэдүүлгээсээ буцаад бүх зүйлийг Гантуяа гэдэг эмэгтэй рүү чихсэн унтсан гэж ярьж байгаа хүмүүсийг нь хөөж шалгах ямар ч боломжгүй болсон. Тусламжийн 108 дугаарын утсанд ярьсан байдлаа хүртэл буруу худлаа би чадах гэж ярьсан гэж худлаа яриад байж байна. Анх шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, 108 дугаарын утсанд хандсан мэдээлэл, зэрэгт маш их мэдээлэл байгаа. Ц.С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь заалтад тусгагдсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг 108 дугаарын тусгай утсанд хандсан мэдээлэл, шинжээчийн удаа дараалсан дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон ийм учраас анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбартаа: Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эдийн болон эдийн бус хохирлыг хүлээсэн хүнийг хохирогч гэнэ гэж үздэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцаас хохирогч байна гэж харахад хүнд байна гэж ойлгож байна. Эрүүл мэндийн талаар хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал гарсан хохирогч бэлгийн замын халдварт өвчинтэй байсан тухайн үед Ц.С болоод түүний эхнэр нь бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчин байгаагүй одоо ч байхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр харахад ямар нэгэн байдлаар хохирол учраагүй байна гэж үзэж байгаа. Давж заалдах гомдол дээр Баярмаа өмгөөлөгч хэрэг байгаа 10 үйлдлийг нотлох баримтын хэмжээнд гаргаж няцааж байна. Үүнийг зохиож байхгүй зүйлийг байлгасан мэтээр ойлгож байна уу гэж прокурор үзэж байна. Гэтэл үгүй юм хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтаар нотлогдож байна. Мөн харсан хүнийг шаардаад байна гэсэн юм ярьж байна. Гэтэл Ц.Н ярьсан үйлдэл дотор хэд хэдэн айлд хонохдоо хүчиндсэн гэж ярьдаг гэтэл тэр айлын хүмүүс манайд ирээд хоноод явсан нь үнэн гэвч тийм зүйл болоогүй бид нар үзэж хараагүй сонсоогүй гэсэн мэдүүлэг өгдөг. Энэ утгаар нь аваад үзэхээр харсан үзсэн мэдэрсэн хүн байхгүй ийм зүйл болоод байна гэдэг явдлыг Ц.С эхнэр, Ц.Н сайн найз нар мэдрэх боломжтой, ангийн багш нь мэдрэх боломжтой гэтэл ийм зүйл болж байгаа талаар хэн ч мэдээгүй тул хохирогч нь худал мэдүүлэг өгөөд байсан гэдэг нь ойлгомжтой байна. Үйлдлүүдийг маш сайн тайлбарлаж ярьдаг гэж прокурор хэлж байна гэтэл өнөөдөр бид нар мэдээллийн ямар эрэн зуунд амьдарч байгаа билээ сургуулийн хүүхэд битгий хэл цэцэрлэгийн хүүхэд хүртэл маш их мэдээлэлтэй амьдарч байна. Өнөөдөр бүх зүйлийг болсон мэтээр уран цэцэн ярьсан энэ ярьсан зүйл нь үнэн эсэх талаар эргэлзээтэй юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Бага насны хүүхэд худлаа ярих явдал мэр сэр байдаг шүү дээ. Харин худлаа ярьж байсан уу тухайн үед нь сэтгэл санаа ямар байсан талаар шинжээчээр дүгнэлт гаргуулах ёстой байсан одоо өөрийнхөө худал мэдүүлэг ямар ач холбогдолтой талаар мэддэг болсон. Ц.Сыг зөрүүтэй мэдүүлэг өгдөг гэж байна тэр 10 үйлдлийг Ц.С мэдэхгүй тул зөрүүтэй ярих нь аргагүй шүү дээ харин тэр 10 үйлдэл болсон гэх цаг хугацаанд хаана ямар ажил хийж явсан талаараа ярьсан түүнийг нь гэрчүүд нотлоод байгаа шүү дээ үүнийг нь Баярмаа өмгөөлөгч маш тодорхой хэлдэг. Ийм учраас энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй хохирогч нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан зарим үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Прокуророос шүүгдэгч Ц.С-ыг 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг Хар нүдэн гэдэг газарт, өөрийн гэртээ төрсөн охин болох бага насны буюу 11 настай Ц.Н-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан давтан үйлдлээр хүчиндсэн, 2013 оны 4 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд насанд хүрээгүй хохирогч Ц.Н-г хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийт 9 удаа хүчиндсэн, өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх замаар насанд хүрээгүй Ц.Н-д бэлгийн замын халдварт өвчин халдаасан үйлдэлд  2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг, 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж дүгнээд хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос Ц.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж,  2002 оны эрүүгийн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт заасан бэлгийн замын халдварт өвчин халдаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гэвч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ц.С-ын Ц.Н-г хүчиндсэн гэх зарим үйлдэл нотлогдон тогтоогдоогүй байхад хэргийг прокурорын яллах дүгнэлтэд заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Тухайлбал: Хохирогч Ц.Н нь 11 настай, ерөнхий боловсролын дунд сургуулийн 4 дүгээр ангид сурч байхдаа 11 сард өгдөг амралтаараа Баянхонгор аймгийн Баацагаан сумын Хар нүдэн гэдэг газарт байсан  хөдөө гэртээ очсон байхад буюу ээж  нь Улаанбаатар хотод хамаатныхаа хуриманд явсан байх үед аав Ц.С нь түүнийг анх хүчиндсэн гэж мэдүүлсэн нь учир зүйн болон цаг хугацааны хувьд зөрүүтэйн дээр хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Гэрч Г.Ганцэцэгийн: “2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон хүү Самданхорлоогийнх нь хуриманд Ц.Саранбаатарын эхнэр Цэцэгбат ирж оролцсон, Ц.С хөдөө гэртээ Ц.Н сумандаа сургуульдаа сурч байсан ба хуриманд ирсэн хүмүүсийн зарим нь маргааш нь буцсан тухай мэдүүлгийн хурим болсон цаг хугацааны талаарх мэдээлэл нь “Хуримын цайллага 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагт Сүнжингранд зочид буудалд болно. Таныг хүндэтгэсэн А.Самданхорлоо, Ц.Уянга” гэсэн бичлэг бүхий хуримын урилгатай тохирч байгаа бөгөөд Цэцэгбат нь 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод хуриманд оролцсон болох нь тогтоогдож байна.

Мөн гэрч Ц.Баянзул: ”Журналаас харахад 2009-2010 оны хичээлийн жилд 5 дугаар ангийн 1 дүгээр улирлын амралт нь 2009 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байгаа” талаар  мэдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад 5 дугаар ангийн сурагчдын 1 дүгээр улирлын амралт 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд байхаар зохицуулсан байна.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуулийн С.Золбаяр багштай 5б ангийн багшийн журналын сурагчдын ирцийн бүртгэлд С.Н нь 2009 оны 1 дүгээр улиралд 10 дугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хичээл орсон ажлын өдрүүдэд өвчтэй, чөлөөтэй, тасалсан талаарх тэмдэглэгээ хийгдээгүй буюу хичээл нь тасалдаагүй, 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хичээлд оролцож дөрвөлжин тэмдэглэгээ, 2009 оны 10 дугаар сарын 22, 23, 26-ны өдөр хичээлдээ ирж цэг тэмдэглэгээ хийлгэж байсан нь уг журналд тэмдэглэгдсэн байна. Мөн оны 10 дугаар сарын 24, 25-нд амралтын өдрүүд байсан байна. /хэргийн 5 дугаар хавтасны 187 дугаар хуудас, 203 дугаар хуудас, хэргийн 6 дугаар хавтасны 1 дүгээр хуудас/

Ц.Н нь 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 25-ны хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн Хар нүдэн гэх газарт байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй энэ талаарх хохирогчийн мэдүүлэг цаг хугацааны хувьд зөрүүтэй байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхээс энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг бодитой шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн байна.

Тиймээс давж заалдах шатны шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоож, тогтоогдсон бодит байдалд нийцүүлэн хэргийг зөвтгөн зүйлчилж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч Ц.С нь өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй Ц.Н хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж 2013 оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших тээврийн биржийн буудлын өрөөнд, 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвийн баруун талд өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн бүхээгт, 2014 оны 10 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Түйн голын бургасан дотор, 2014 оны 10 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг мод үржүүлэхийн дээд ууланд, 2014 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутагт өөрийн гэртээ, 2014 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр баг Баян дэнжийн 7-2 тоотод оршин суух Д.Мөнх-Эрдэний гэрт, 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр болон 2014 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, мөн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 3-17 тоотод оршин суух Ц.Алтангэрэлийн гэрт давтан үйлдлээр хүчиндсэн болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийн хэсэг үндэслэлтэй байна.

Ц.С насанд хүрээгүй Ц.Н хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж 2013 оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших тээврийн биржийн буудлын өрөөнд хүчиндсэн үйлдэл нь хохирогч Ц.Н энэ талаар мөрдөн байцаалтад өгсөн:

“2013 оны 4 дүгээр сард сургуулийн хаврын амралтын өмнөх өдөр шөнийн 23 цагийн үед Алтангэрэл гэдэг ахынд байхад нь аав Ц.С нь утсаар дуудаж гаргаж ирээд машиндаа суулган авч явж тээврийн товчооны тэнд байдаг буудалд оруулан хүчиндээд шөнийн хоёр цагийн үед ангийнх нь Чойжинхорлоогийн гэрийн гадаа үлдээгээд, тэднийд хоночихоорой гэж хэлээд явсан” тухай мэдүүлэгээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Н энэ талаарх мэдүүлэг үнэн зөв болох нь гэрч Г.Чойжинхорлоогийн: “Ц.Н нэг удаа шөнө утсаар яриад танайд очиж хоноё гэхэд нь зөвшөөрхөд 02 цагийн үед гэрт нь ирж хоноод өглөө эрт тухайн айлын хүмүүсийг босохоос нь өмнө явсан байсан тухай” мэдүүлэг,

Гэрч Т.Булгамаагийн: “Ц.Н танайд очоод хоночихоё гэж гуйж байна гэж охин Г.Чойжинхорлоогоо хэлэхэд нь зөвшөөрөхөд шөнийн 01.00 цагаас 02.00 цагийн үед машины дуу гарч Ц.Норжинбуу орж ирж хоноод явсан тухай” мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Ц.С нь насанд хүрээгүй Ц.Н хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвийн баруун талд өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн бүхээгт хүчиндсэн болох нь:

Хохирогч Ц.Н энэ талаар мөрдөн байцаалтад өгсөн “2014 оны 8 дугаар сарын 31-нд буюу хичээл орохын өмнөх өдөр Чойжинхорлоогийн хамт худалдааны төвд үсээ засуулж байхад нь аав Ц.С нь утсаар дуудаж УАЗ-469 машиндаа суулган аймгийн төвийн баруун талд эзэнгүй газар аваачин хүчиндсэн тухай” мэдүүлгээр тогтоогдож байна.

Нөгөө талаас гэрч Т.Батбаатарын: “2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ц.С гэрт нь бор өнгийн УАЗ-469 маркийн машин унаж ирээд машинаа зарах хэрэгтэй байна гэхээр нь маргааш нь Галуут сумын Оросоо гэдэг залууд уг машиныг нь өгөөд оронд цагаан өнгийн портер машинаар сольж өгсөн бөгөөд 8 дугаар сарын 30-ны өдөр машинаа аваад ямаагаа бөөгнүүлээд гэр рүүгээ гарсан ба Ц.С гуйлтын дагуу гэр рүү нь хамт явж замдаа Баян-Овоо сумын Бор худаг гэдэг газар Дооёо гэдэг айлд хоноод маргааш нь өглөө нь эрт явсан тухай” мэдүүлэг,

Гэрч Г.Доржбат нь: “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын бор худаг гэдэг газар намаржиж байхад нь 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ц.С нь цагаан өнгийн портер маркийн машинаар Баатар гэдэг хүнтэй ирж хоноод маргааш нь тэднийхээс 20 ямаа аваад тууж явсан. Нэг нь машинаа унаад нэг нь мориор ямаагаа тууж явсан тухай” мэдүүлэг зэргийг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

Учир нь уг гэрч нарын мэдүүлэгт Ц.С нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд очиж маргааш нь буюу 8 дугаар сарын 29-ний өдөр УАЗ-469 машинаа портер авто машинаар сольж, 8 дугаар сарын 30-ны өдөр 17.000.000 төгрөгөөр худалдаж авсан ямааг бөөгнүүлж мориор тууж яваад Баян-Овоо сумын Бор худаг гэдэг газарт намаржиж байсан Т.Доржбатынд хоноод өглөө нь тэднийхээс 20 ямаа аваад ямаатайгаа нийлүүлж туугаад түүний маргааш нь буюу 8 дугаар сарын 31-нд Баацагаан сумын нутагт Ц.С-д очсон тухай мэдээлэл авагдсан нь орон зай, цаг хугцааны хувьд боломжгүй, эргэлзээтэй байна.

Түүнчлэн Ц.С нь 2014 оны 10 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Түйн голын бургасан дотор насанд хүрээгүй хохирогч Ц.Норжинбууг хүчиндсэн болох нь:

Хохирогчийн: “Шүүгдэгч нь 2014 оны 10 дугаар сарын эхээр хохирогчийг утсаар дуудаж гаргаж ирээд таксигаар гол дээр хүргүүлээд такси явсны дараа ус туулуулж голын нөгөө талд бургасан дотор оруулж хүчиндсэн. Тэр үед ус туулж явахдаа гар утсаа гээсэн бөгөөд маргааш нь найз Г.Чойжинхоролын хамт тэр газар очиж хайсан боловч олоогүй тухай” мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэрч Г.Чойжинхоролын: “2014 оны 10 дугаар сард нэг өдөр хичээл тарсны дараа Ц.Н өчигдөр аавтайгаа гол дээр явж байгаад гар утсаа хаячихсан цуг яваад хайлцаад өгөөч гэсний дагуу хамт явж гол дээр очоод голын ширэг, бургасан дотор хайгаад олоогүй тухай” мэдүүлгээр хохирогчийн мэдүүлэг үнэн болох нь давхар нотлогдож байна.

Дараа нь 2014 оны 10 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг мод үржүүлэхийн дээд ууланд, 2014 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутагт өөрийн гэртээ Ц.С нь насанд хүрээгүй хохирогч Ц.Н хүчиндсэн болох нь:

Хохирогчийн: “2014 оны 10 дугаар сарын дундуур шүүгдэгч мотоциклтой ирж, хохирогчийг мод үржүүлэхийн цаад талд, аймгийн гүүрний дээд талд үерт идэгдсэн газарт аваачиж хүчиндсэн, 2014 оны 11 дүгээр сард амралтаараа гэртээ очсон байх үед нь ээжийг нь аймаг явсны дараа хүчиндсэн” тухай мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Норжинбуу нь шүүгдэгч Ц.С өөрийг нь тухайн үед хүчиндсэн талаар мөрдөн байцаалтад шууд заан мэдүүлсэн нь ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байна.

Гэрч Ц.Мэлсжаргалын: “бид нар нэг гэрт амьдардаг байж байгаад 2014 оны 9 дүгээр сараас хойш би авгайгаа авч тусдаа гарсан” гэсэн мэдүүлэг нь 2014 оны 11 дүгээр сард Ц.Мэлсжаргал нь тусдаа гэрт амьдарч байсныг нотолж байна.  

Гэрч С.Туул, Ц.Мэлсжаргал нарын: “Бид хамт байх хугацаандаа тэднийг бэлгийн харьцаанд ордог талаар сонсож, харж байгаагүй” гэсэн мэдүүлэг нь хэргийн талаарх ямар нэгэн байдлыг нотлохгүй байна. 

Мөн Шүүгдэгч Ц.С нь 2014 оны 11 дүгээр сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр баг Баян дэнжийн 7-2 тоотод оршин суух Д.Мөнх-Эрдэний гэрт насанд хүрээгүй хохирогч Ц.Норжинбууд хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн болох нь хохирогчийн:

“2014 оны 11 дүгээр сард ээжийг нь аймаг явсан байхад би цахим үнэмлэхээ хөөцөлдөх гэж сумын төвд ороод Д.Мөнх-Эрдэний гэрт хоноход хүмүүсийг нь унтсан хойно аав Ц.С нь нэг удаа хүчиндсэн” тухай мэдүүлэг,

Гэрч Э.Энхбаярын: “2014 оны 11 дүгээр сард Ц.Н, Ц.С нар нэг удаа ирж хоносон. Тэр үед тус тусад нь ор засаж өгөхөд Ц.С хүүхэдтэйгээ унтана гээд дайраад орлуу нь орж унтсан. Хүүхэд нь би аавтай унтахгүй та газраар унт гэхэд нь тоогоогүй цаашаа унт гээд хамт унтсан. Тухайн үед наашаа цаашаа хөдлөөд л байх шиг байсан. Тэр өдөр ирж хонохдоо нөхөр нь юм шиг хажуугаар чинь унтана. Цаашаа унт гэж загнаад чиний өвөрт унтахаар яадаг юм гэсээр байгаад өвөрт нь орж унтсан” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  

Гэрч Д.Мөнх-Эрдэний: “2014 оны 11 дүгээр сард тэр хоёр манайд ирж хоносон. Ц.С нь жаахан архи уусан байсан. Жаахан бөөлжиж байгаад Ц.Норжинбуугийн хажуугаар нь орж унтсан. Манайд хүчингийн хэрэг болоогүй. Тухайн үед манайх нялх хүүхэдтэй шөнө гэрэлтэй унтсан” гэж тухайн асуудлын  талаар өөрийн мэдэх зүйлийг ярьсан нь тодорхойгүйн дээр хохирогч, гэрч Э.Энхбаяр нарын мэдүүлгээр няцаагдаж байна.

Харин энэ талаарх гэрч Э.Энхбаярын мэдүүлэг нь илүү тодорхой нарийвчлалтай байх тул шүүх уг мэдүүлгийг үнэн зөв бөгөөд шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж үнэллээ.

Мөн шүүгдэгч Ц.С нь хохирогч Ц.Н 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус тус Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 3-17 тоотод Д.Алтангэрэлийнд хүчиндсэн болох нь:

Хохирогч Ц.Н: “2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөөнөөс хамт орж ирээд Алтангэрэлийнд ороход хүн байхгүй байсан чинь Ц.С нь хохирогчийг жижиг өрөөнд нь оруулж хүчиндсэн, маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 7-ны шөнө Алтангэрэлийнд хонохдоо шөнө өвөрт нь орж ирж хүчиндсэн, дараа нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 30 минутын үед хохирогчийг хичээлээсээ ирэхэд нь Ц.С тэднийд ганцаараа байсан ба хувцсаа соличихоод жижиг өрөөндөө ороход өмднийх нь нэг шулхнагийг, дотоожных нь нэг гуяыг тайлаад орон дээр хэвтүүлж хүчиндсэн.” тухай мэдүүлгээр тогтоогдож байна.   

         

Гэрч Х.Баянмөнх: “2014 оны 12 дугаар сарын 06-нд шинэ жил тараад Баацагаан сумын уяачдын холбооны гишүүд, аймгийн уяачдын холбооны гишүүд Сөүл рестораны зочид буудалд ороод 04.00 цагийн үед унтах болоход Ц.С нэлээд согтчихсон байхаар нь өрөө аваад тэнд унтуулсан гэж,

Гэрч Д.Мөнхжаргал: “Ц.С бид хоёр найз нөхөд улсууд. Шинэ жилийн маргааш орой нь буюу 2014 оны 12 дугаар сарын 07-ны орой Эрдэнэбат гэдэг айлаас С аваад тэр оройдоо адуу тэжээж байсан гэрт очиж хамт хоносон, Ц.С 2014 оны 10 дугаар сард манайд очоогүй гэж тус тус мэдүүлсэн, шүүгдэгч гэрч нартай адил мэдүүлэг өгсөн боловч гэрч Х.Баямөнхийн мэдүүлэг нь Г.Гансүхийн “Би Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг Сөүл нэртэй зочид буудалд зочин хүлээн авагчаар ажилладаг. 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр уяачдын шинэ жилийн хүлээн авалтын дараа манай зочид буудалд 110 дугаар өрөөнд  Мөнх-Эрдэнэ, 112 дугаар өрөөнд 2 дуучин хоносон. Өөр хүн хоноогүй” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Гэрч Г.Гансүх нь шүүгдэгчийг танихгүй, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй тул уг гэрчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлэх үндэслэлтэй.

Гэрч Д.Мөнхжаргалын дээрх мэдүүлгүүд, гэрч Ц.Алтангэрэл, Г.Ганцэцэг нарын уяачдын шинэ жил болох үеэр Ц.С манайд ирээгүй гэсэн ижил агуулгатай мэдүүлэг нь хохирогч Ц.Н мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд уг гэрч нар нь Ц.С найз нөхөд, төрөл садангийн  харилцаатай хүмүүс тул түүнийг хамгаалж мэдүүлэг өгсөн байх боломжтой тул уг мэдүүлгийг анхан шатны шүүх үнэн зөв гэж үнэлээгүй нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хохирогчийн мэдүүлэг үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн болох нь Хүүхдийн төлөө үндэсний газрын Ц овогтой Н хүүхдийн тусламжийн 108 дугаар утасанд хандсантай холбогдох  мэдээллүүд, гэрч Э.Булганчимэг, гэрч Б.Доржрагчаа, Ш.Баянзул, Ц.Цолмон, Э.Баярмаа, нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар дүгнэлт,  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлт, шинжээч С.Батбаярын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцоогүй атлаа түүнд ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу, дүрсийн бичлэг болон тэмдэгллээр энэ байдал нь үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэдийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа шүүгдэгч гэм буруугүй гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ байдал үгүйсгэгдсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Түүчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч 99511964 дугаарын сүүлийн 3 сарын гадагш ярьсан болон илгээсэн мессежний жагсаалт баримтаар Чойжинхоролын дугаар руу шөнө 01-02 цагийн хооронд дуудлага хийсэн баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч уг үйл явдал нь 2013 оны 04 дүгээр сард болсон бөгөөд 2014 оны сүүлийн 3 сарын яриа, мессежний жагсаалт хэрэгт авагдсан болохыг дурьдах нь зүйтэй. 

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Ц.С нь 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн Хар нүдэн гэдэг газарт өөрийн гэртээ өөрийн төрсөн охин болох бага насны буюу 11 настай Ц.Н биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан давтан үйлдлээр хүчиндсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.С насанд хүрээгүй хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүний үйлдлийг 2002 оны эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн Ц.С үйлдсэн уг гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн боловч хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад 2015 онд батлагдсан эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан байна.

 

Шүүгдэгч Ц. нь 2013 оны 4 дүгээр сараас хойш буюу өөрийн төрсөн охин болох Ц.Н 15 нас 4 сартай байхаас нь эхлэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн үйлдлээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу, хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдсэн нь 2002 оны эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2015 оны эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэрэгтэй тохирч байна. Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.

 

2002 оны эрүүгийн хуульд тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд таваас дээш арван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул Ц.С үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.С 2002 оны эрүүгийн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт заасан бэлгийн замын халдварт өвчин халдаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолд дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай.

А. Шийтгэх тогтоолын 2 дахь хэсгийг: “Прокуророос шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэж,

Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг: “Шүүгдэгч Орвоон овогт Ц С-ыг 14 дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

В. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын: “12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт” гэснийг “12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт” гэж,

Г. Шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт: “14 жилийн хугацаагаар” гэснийг “7 жилийн хугацаагаар” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй:

2. Шүүгдэгч Ц.С нь 419 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан шатны шүүхээс Ц.С цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                               Ш.БАТТОГТОХ

 

                                   ШҮҮГЧИД                               Т.ЖАРГАЛСАЙХАН

 

                                                                                   Ч.ЭНХТӨР