| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0176/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/191 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/191
2022/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Бын Бд холбогдох эрүүгийн 2212000000164 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Архангай аймгийн ........... оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 154 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/236 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасны дагуу 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бын Б /РД:АЮ................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн цагаан үнээний ферм гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Г.Этай согтуурсан үедээ маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000164 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Г.Эын өгсөн:
“...Би 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн цагаан үнээний ферм гэх газарт айлын хонинд хонь шүүгээд явж байхад Б, А 2 ирээд аймаг явчихаад ирье гэхээр нь тэр хоёрын машинд суугаад хамт аймаг руу явсан. Тэгээд аймаг руу орж ирээд “Баялаг” гэх дэлгүүрээс 0.75 литрийн архиа уугаад буцаж аймагт ирж 1 шил архи аваад буцаад хөдөө очиж манай өвөлжөөний байрны хажууд уугаад би санахгүй байна, нэг сэргэсэн чинь Б.Б намайг зодож байсан. Тэгээд зугтаагаад тугалын хашаанд ороод нуугдсан. Би ямар шалтгаанаас болж намайг зодсоныг мэдэхгүй байна. Б.Б намайг гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Миний нэг шүд хугарч, баруун нүдний зовхи хавдаж, цус хурсан, язарсан, хамар зулгарч халцарсан, толгой их өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. А тасраад унтчихсан байсан. Өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна, Б.Б нь өмнө намайг 2 удаа зодож байсан. Би тухайн үед нь гомдол гаргаж цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй. Б нь нилээн согтуу байсан. Би Бг цохиж, зодоогүй. Би Б.Б, А нарын хамт аймгийн төвд ирж дэлгүүрээс архи авахдаа Аийн эзэмшлийн марк-2 маркийн автомашинтай явсан. Уг автомашиныг А жолоодож байсан. А нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 10 гаруй км газар тээврийн хэрэгсэл жолоодон явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 06-07 дугаар тал/
*Гэрч Д.Оийн өгсөн:
“...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө аймгийн төвд гэртээ байхад манай ах Батмөнх над руу залгаад танай нөхөр Эын нүүр нь цус нөж болчихсон байна, чи хэзээ ирэх юм бэ, Б Эыг зодсон гэнэ, чи хурдан ир гэж хэлсэн. Эын баруун хавдсан, зовхи, шанаа нь цус хурсан, шүд нь хугарсан, 2 чих, толгой нь хавдсан байсан. Тэгээд Эын нүдний зовхиноос цус гараад тогтохгүй байхаар нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж боолт хийлгэсэн. Би тухайн үйл явдал болоход аймагт байсан. Дараа нь өөрсдөөс нь сонсоход архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн. Ямар шалтгаанаас болж зодсоныг нь мэдэхгүй байна. Э, Б, А нар байсан гэсэн. Миний мэдэж байгаар Б нь манай нөхөр Эыг өмнө нь 2 удаа зодож байсан. Тэгээд тухайн үед олон жил айл саахалт нутагладаг юм чинь гэж бодоод цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй. Б төлөв даруу зантай, томоотой залуу байгаа юм. Харин архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ ширүүн зантай болчихдог юм байна лээ... “гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/
*Яллагдагч Б.Бгийн өгсөн:
“…Би уншиж, бичиж чадна. Архангай аймгийн 2 дугаар сургуулийг 4 дүгээр анги төгсөж, бага боловсрол эзэмшсэн. Мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахгүй өөрөө мэдүүлэг өгнө. Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй учир Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаартай “...1. Г.Эын биед зүүн дээд 1-р шүд 2 тийшээ хөдөлсөн, зүүн дээд 2 дугаар шүдний цөгц хугарсан, баруун хөмсөг, баруун шанаанд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, хамар, зүүн чих, хүзүү хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Зүүн дээд 2 дугаар шүдний цөгц хугарсан, баруун хөмсөг, баруун шанаа, хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хамар, зүүн чих, хүзүү хэсгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн цагаан үнээний ферм гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Г.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн цагаан үнээний ферм гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Г.Этай согтуурсан үедээ маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Г.Эын өгсөн “Тэгээд аймаг руу орж ирээд “Баялаг” гэх дэлгүүрээс 0.75 литрийн архиа уугаад буцаж аймагт ирж 1 шил архи аваад буцаад хөдөө очиж манай өвөлжөөний байрны хажууд уугаад би санахгүй байна, нэг сэргэсэн чинь Б намайг зодож байсан. Тэгээд зугтаагаад тугалын хашаанд ороод нуугдсан. Б намайг гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Миний нэг шүд хугарч, баруун нүдний зовхи хавдаж, цус хурсан, язарсан, хамар зулгарч халцарсан, толгой их өвдөж байна” гэх мэдүүлэг/хх-ийн 06-07/, гэрч Д.Оийн өгсөн “Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө аймгийн төвд гэртээ байхад манай ах Батмөнх над руу залгаад танай нөхөр Эын нүүр нь цус нөж болчихсон байна, чи хэзээ ирэх юм бэ, Б Эыг зодсон гэнэ, чи хурдан ир гэж хэлсэн. Эын баруун хавдсан, зовхи, шанаа нь цус хурсан, шүд нь хугарсан, 2 чих, толгой нь хавдсан байсан. Тэгээд Эын нүдний зовхиноос цус гараад тогтохгүй байхаар нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж боолт хийлгэсэн. Би тухайн үйл явдал болоход аймагт байсан. Дараа нь өөрсдөөс нь сонсоход архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн. Ямар шалтгаанаас болж зодсоныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бгийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүд 2 тийшээ хөдөлсөн, зүүн дээд 2 дугаар шүдний цөгц хугарсан, баруун хөмсөг, баруун шанаанд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, хамар, зүүн чих, хүзүү хэсгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Г.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 сарын хугацаанд хориглож, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Бын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс явахыг 3/гурав/ сарын хугацаанд хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР