Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

             

 

 

 

               2022/ШЦТ/190

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал  

Шүүгдэгч: Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ггийн Бид холбогдох эрүүгийн 2212000000068 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Б сумын ................ гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ггийн Б/РД:АО............./

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Ггийн Б нь 2022 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Архангай аймгийн Б сумын Тамир багийн нутаг Дунд тээл гэх газраас хохирогч Г.Уын 2 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж, түүнд 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           * Эрүүгийн 2212000000068 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Г.Уын өгсөн:

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед дүү Т.Дын хамт гэрийн хажууханд хэвтэж байсан үхрээ бүртгээд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед үхэр дээрээ очтол 2 хайнагийн шар байхгүй байсан. Тэгээд мөр хайсан чинь 2 морьтой хүн зүүн зүг рүү туугаад явсан мөр байсан. Тэгээд гэртээ харьж дүү Т.Дыг дагуулаад туугаад явсан мөрийг нь дагаж яваад Баянбулагийн шил дээр ирээд харанхуй болоод маргааш өглөө нь дахин нөгөө мөрөө үргэлжлүүлэн дагасаар сангийн толгойн гүүрний урд дов руу оруулаад цасгүй бараан болсон болохоор мөрөө алдсан. Тэгээд 2 үхэр тууж явсан мөрний чиглэлийг дагаад сангийн толгой уулын зүүн талд байх Б гэх айлд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн үед очтол гаднаа 2 морь уяатай нэг морь нь их хөлрөөд хөлсийг нь хусаагүй хатсан гэрт нь орсон чинь Б унтаж байсан. Би 2 үхэр алдаад мөрийг нь хөөж яваад танай дээд талын дов руу оруулаад алдчихлаа чи үхэр тууж явсан хүн хараагүй биз гэж асуухад би хараагүй гээд өөр зүйл ярихгүй байсан. Хоёулаа Хар тарлан эвэртэй, зүүн талын чихийг нь тайрсан, баруун талын чихийг нь урдаас нь сэтэлсэн эмтэй хоорондоо ялгагдахгүй шахуу их адилхан нас гүйцсэн хайнагийн шар үхрүүд байсан.  Би нэг хайнагийн шар үхрээ 2.500.000 төгрөгөөр, хоёуланг нь 5.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би сангийн толгой уулын зүүн талд байдаг Б, манай хажуу аманд байдаг О гэх хүмүүсийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/

 

*Гэрч Т.Дын өгсөн:

“...Би Г.У ахын хамт 2022 оны 01 сарын 19-ний оройны 21 цагийн үед гэрийн хажууд хэвтэж байсан үхрээ тоолж бүртгэсэн. Тэгээд 2022 оны 01 сарын 20-ны өглөө Г.У нь үхэртээ явж ирээд 2 тооны хайнагийн шар үхэр байхгүй байна. Зүүн зүг рүү 2 морьтой хүн туугаад явсан мөр байна хоёулаа хамт яваад мөр хөөе гээд хамт явцгаасан. Тэгээд Баянбулагийн шил дээгүүр давуулаад харанхуй болоод мөр нь харагдахгүй болсон. Маргааш өглөө нь Баянбулагийн шил дээрээс үргэлжлүүлэн хөөгөөд Сангийн толгойн гүүрний урд дов руу оруулаад цасгүй бараан болоод мөрөө алдсан. Тэгээд сангийн толгойн зүүн талд байх мөр чиглэсэн Б гэх айлд очтол морь нь их хөлрөөд хатсан хөлсийг нь хусаагүй, гэрт нь ортол Б гэх хүн унтаж байсан. Тэгээд тэр айлаас гараад дахин мөр хайсан боловч үхэр явах боломжгүй дандаа мөс байсан. Алдсан гэх 2 үхэр хар тарлан, эвэртэй хоорондоо их адилхан үхэр байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/

 

*Гэрч Д.Цгийн өгсөн:

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой Архангай аймгийн ЭрдэнэБ сумаас ажлаа тараад Б сумын Тамир багийн нутаг Сангийн толгой гэх газар байх гэртээ 19 цагийн очсон. Намайг очиход гэрт манай нөхөр, хоёр охины хамт байсан. Тэгээд манай нөхөр Г.Б 22 цагийн үед ойрхон ийшээ гарчхаад ирье гээд морьтойгоо явсан. Шөнө 01 цагийн үед Г.Б гэрт орж ирээд гэрийн гадаа хоёр үхэр авч ирсэн, одоо гаргаж төхөөрч байна гэж хэлэхээр нь би гараад харсан чинь малын байрны баруунд талд хоёр бараан зүсмийн үхэр унагачихсан байсан би холоос харсан болохоор бүх нарийн сайн хараагүй. Тэгээд би уурлаад бид хоёр хоорондоо маргалдаад би буцаж гэртээ ороод унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 01 дүгээр сарын 20-ны өлгөө 07 цагийн үед намайг сэрэхэд Г.Б гэртээ сууж байсан. Тэгээд би аймгийн төв рүү 08 цагийн үед машинтайгаа ажилдаа явсан. Өдөр намайг ажил дээрээ байхад Г.Б над руу утсаар залгаад одоо чиний данс руу Ж.Бгаас 800.000 төгрөг орно шүү гэж хэлсэн. Тэгээд миний Хаан банкны 5154042011 дугаарын данс руу 17 цагийн үед Ж.Бгаас 800.000 төгрөг орсон. Ямар учиртай мөнгө болохыг нь надад хэлээгүй. Бараан зүсмийн хоёр үхэр байх шиг байсан. Би холоос харсан болохоор сайн харж чадаагүй.  Өөр нэг хүнтэй хамт явсан гэж надад ярьсан яг хэнтэй хамт явсан гэдгээ надад хэлээгүй. Хаашаа явах гэж байгаагаа надад хэлэлгүй ойрхон ийшээ мордоод ирье гээд явсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар тал/

 

*Гэрч Д.Хны өгсөн:

“...Г.У гэх хүн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манайхаар өөр нэг хүний хамт мотоциклтой ирээд ирээд 2 үхэр алдчихлаа мөрийг хөөж явж байгаад Сангийн толгой уулын урд дов руу оруулаад цасгүй бараан болоод мөрөө алдчихлаа гэж байсан. Танай энэ хавиар харагдсан уу? гэж асуусан. Тэгэхээр нь би манай хавиар тийм зүйл мэдэгдсэнгүй гэж хариулсан. Тэгсэн чинь Г.У танай баруун урд зүгт харагдаж байгаа айл хэнийх гэж айл вэ? Та таних уу? эднийх ер нь ямархуу айл бэ? гэж асуусан. Тэгэхээр нь танина Г.Бийнх гэж айл байгаа ер нь хөдөлгөөнтэй айл шүү та хоёр тандаарай тэгээд миний юу гэж байгааг ойлгож байгаа биз дээ гэсэн. Тэгсэн чинь ойрын хугацаанд Г.Бийнхаар хөдөлгөөн хэр байсан бэ? гэж асуухаар нь өмнөх 2 шөнийн  00 цагийн байдлаар гэрийнх нь ойролцоо автомашины гэрэл манайхыг унтах хүртэл асаалттай байсан хэдэн цагт унтарсныг нь би мэдэхгүй байна та 2 сайн тандаарай гэж хэлсэн. Тэгсэн Г.У за тэгье харин танай энэ хавиар үхрийн арьс, шир, сэг, зэм байвал хэлээрэй гээд Г.У яваад өгсөн. Би Г.Бийг танина. Миний аавын талын хамаатан, хүүхэд байхдаа Цэнхэр сумын Буйлан багт нэг дор хамт өссөн. Г.Б өсвөр насны хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан, нутгийн хүмүүсийн яриагаар хонь мал нааш цааш болгоод байна гэж ярьдаг байсан. Манай гэрийн гаднаас Г.Бийн гэр ил харагддаг, тэгээд би шөнө малаа хашаад явж байхад манай гэрээс баруун урд зүгт орой манай адуу бэлчиж байсан зүгт автомашины гэрэл гараад байхаар нь тогтоод лавшруулаад харсан чинь манай адуу байснаас цааш Г.Бийн гэрийн харууд автомашины гэрэл тусаад байсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-өөс 21-нд шилжих 2 шөнө Г.Бийн гэрийн ойролцоо автомашины гэрэл манайхыг шөнийн 00 цаг өнгөрөөгөөд унтах хүртэл гэрэл асаалттай байсан намайг унтсанаас хойш хэр удаан ассаныг мэдэхгүй байна. Г.Бийн гэрийн гадна өмнө нь автомашины гэрэл асаалттай харагддаггүй байсан. Манай тэр хавиар мэр сэр малын хулгай гардаг байсан, Өмнөх жилээс буюу Г.Бийнх нүүж ирснээс хойш улам ихсээд байгаа гэж малчид ярьж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 132-134 дүгээр тал/

 

*Яллагдагч Г.Бийн өгсөн:

“...Би тухайн үед айж сандарсандаа тэгж хэлсэн би тухайн үед цагдаад танихгүй ченжид махаа зарсан гэж хэлсэн тэгсэн чинь намайг чи гарал үүслийн бичиггүй махыг танихгүй хүнд өгөх боломжгүй гэж хэлэхээр нь би таньдаг ченж эгч Бд өгсөн гэж мэдүүлсэн юм. яг үнэн болсон зүйл бол Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө зах дээр том ачааны машин мах авч байхаар нь тухайн 2 үхрийн махыг зарсан тухайн хүн надаас гарал үүслийн бичиг нэхэхээр нь шүлхий өвчтэй байгаа учир малын гарал үүслийн бичиг өгөхгүй байна гэж хэлээд зарсан юм тухайн 2 үхрийн мах 380 гаруй кг болж байсан санагдаж байна. Би 3 сая 200 гаруй мянган төгрөг болсон санагдаж байна мөнгөө бэлнээр аваад хэрэгцээндээ ашиглаад дуусгасан. Миний Ж.Бд мах зарсан гэдэг бол худлаа би Ж.Б эгчээс зээлж авсан мөнгөө одоо хүртэл өгөөгүй байгаа. Би Ж.Б эгчтэй мал мах зарж танилцаж байсан үүнээс хойш хуурай эгч дүү нар болсон хэрэгтэй үедээ мөнгө зээлээд буцааж өгдөг юм. Миний уяж уралдуулдаг Шарга зүсмийн морь байсан юм. Харин миний хулгай хийхдээ унаж явсан морь бол хээр алаг зүсмийн нас нийлсэн морь байсан. Би эхнэрт хулгай хийсэн талаараа хэлээгүй. Би мөнгө зээлэх гэж л ярьсан юм. Өөр зүйл байхгүй. Би Ж.Баас авсан 2 сая 980 мянган төгрөгийг ломбардад тавьсан мөнгөн тоногтой эмээлээ авах гэж зээлсэн харин сүүлд авсан 800.000 төгрөгийг мотоцикл авах гэж байгаад болиод Портер машин авахад нэмэрлэх гэсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 203-204 дүгээр тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22-19 дугаартай: “...Нас гүйцсэн 2 тооны хайнагийн шарны үнэ 4.400.000/дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 30-32 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай: “...Нас нийлсэн, жирийн унааны морины үнэлгээг 2022 оны 01 сарын 20-ны өдрийн зах зээлийн ханшаар 800.000/найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 211 дүгээр тал/

 

*Д.Цгийн Хаан банкин дахь депозит дансны хуулга/хх-ийн 41-43 дугаар тал/

*Ж.Бы Хаан банкин дахь депозит дансны хуулга/хх-ийн 57-62 дугаар тал/

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 197 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Г.Бид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Архангай аймгийн Б сумын Тамир багийн нутаг Дунд тээл гэх газраас иргэн Г.Уын 2 тооны буюу олон тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 4.400.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Уын“...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед дүү Т.Дын хамт гэрийн хажууханд хэвтэж байсан үхрээ бүртгээд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед үхэр дээрээ очтол 2 хайнагийн шар байхгүй байсан. Тэгээд мөр хайсан чинь 2 морьтой хүн зүүн зүг рүү туугаад явсан мөр байсан. Тэгээд 2 үхэр тууж явсан мөрний чиглэлийг дагаад сангийн толгой уулын зүүн талд байх Б гэх айлд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн үед очтол гаднаа 2 морь уяатай нэг морь нь их хөлрөөд хөлсийг нь хусаагүй хатсан гэрт нь орсон чинь Б унтаж байсан. Би 2 үхэр алдаад мөрийг нь хөөж яваад танай дээд талын дов руу оруулаад алдчихлаа чи үхэр тууж явсан хүн хараагүй биз гэж асуухад би хараагүй гээд өөр зүйл ярихгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Дын“...Би Г.У ахын хамт 2022 оны 01 сарын 19-ний оройны 21 цагийн үед гэрийн хажууд хэвтэж байсан үхрээ тоолж бүртгэсэн. Тэгээд 2022 оны 01 сарын 20-ны өглөө Г.У нь үхэртээ явж ирээд 2 тооны хайнагийн шар үхэр байхгүй байна. Зүүн зүг рүү 2 морьтой хүн туугаад явсан мөр байна хоёулаа хамт яваад мөр хөөе гээд хамт явцгаасан. Тэгээд сангийн толгойн зүүн талд байх мөр чиглэсэн Б гэх айлд очтол морь нь их хөлрөөд хатсан хөлсийг нь хусаагүй, гэрт нь ортол Б гэх хүн унтаж байсан. Тэгээд тэр айлаас гараад дахин мөр хайсан боловч үхэр явах боломжгүй дандаа мөс байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цгийн”...Тэгээд манай нөхөр Г.Б 22 цагийн үед ойрхон ийшээ гарчхаад ирье гээд морьтойгоо явсан. Шөнө 01 цагийн үед Г.Б гэрт орж ирээд гэрийн гадаа хоёр үхэр авч ирсэн, одоо гаргаж төхөөрч байна гэж хэлэхээр нь би гараад харсан чинь малын байрны баруунд талд хоёр бараан зүсмийн үхэр унагачихсан байсан би холоос харсан болохоор бүх нарийн сайн хараагүй. Тэгээд би уурлаад бид хоёр хоорондоо маргалдаад би буцаж гэртээ ороод унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 01 дүгээр сарын 20-ны өлгөө 07 цагийн үед намайг сэрэхэд Г.Б гэртээ сууж байсан. Тэгээд би аймгийн төв рүү 08 цагийн үед машинтайгаа ажилдаа явсан. Өдөр намайг ажил дээрээ байхад Г.Б над руу утсаар залгаад одоо чиний данс руу Ж.Бгаас 800.000 төгрөг орно шүү гэж хэлсэн. Тэгээд миний Хаан банкны 5154042011 дугаарын данс руу 17 цагийн үед Ж.Бгаас 800.000 төгрөг орсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Хны”...Г.У гэх хүн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манайхаар өөр нэг хүний хамт мотоциклтой ирээд ирээд 2 үхэр алдчихлаа мөрийг хөөж явж байгаад Сангийн толгой уулын урд дов руу оруулаад цасгүй бараан болоод мөрөө алдчихлаа гэж байсан. Г.Бийнх гэж айл байгаа ер нь хөдөлгөөнтэй айл шүү та хоёр тандаарай тэгээд миний юу гэж байгааг ойлгож байгаа биз дээ гэсэн. Тэгсэн чинь ойрын хугацаанд Г.Бийнхаар хөдөлгөөн хэр байсан бэ? гэж асуухаар нь өмнөх 2 шөнийн  00 цагийн байдлаар гэрийнх нь ойролцоо автомашины гэрэл манайхыг унтах хүртэл асаалттай байсан хэдэн цагт унтарсныг нь би мэдэхгүй байна та 2 сайн тандаарай гэж хэлсэн. Манай гэрийн гаднаас Г.Бийн гэр ил харагддаг, тэгээд би шөнө малаа хашаад явж байхад манай гэрээс баруун урд зүгт орой манай адуу бэлчиж байсан зүгт автомашины гэрэл гараад байхаар нь тогтоод лавшруулаад харсан чинь манай адуу байснаас цааш Г.Бийн гэрийн хажууд автомашины гэрэл тусаад байсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-өөс 21-нд шилжих 2 шөнө Г.Бийн гэрийн ойролцоо автомашины гэрэл манайхыг шөнийн 00 цаг өнгөрөөгөөд унтах хүртэл гэрэл асаалттай байсан намайг унтсанаас хойш хэр удаан ассаныг мэдэхгүй байна. Г.Бийн гэрийн гадна өмнө нь автомашины гэрэл асаалттай харагддаггүй байсан...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22-19 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл буюу мал хулгайлах гэмт хэргийн  тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Бийн хохирогч Г.Уын 2 үхрийг хулгайлсан үйлдэл нь  бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч Г.Бийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд хохирогч Г.Ут хохирол төлбөрт 5.200.000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүгдэгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбарласан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу нэг жилийн хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Г.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000/найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хээр алаг зүсмийн 1/нэг/ тооны морийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Бийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл баривчлагдсан 2/хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт Ггийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 2/хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000/найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хээр алаг зүсмийн 1/нэг/ тооны морийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

             7. Шүүгдэгч Г.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР