Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 108

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо,  Хувьсгалчдын гудамж 585 тоотод оршин суух, Боржигон овогт Намхайн Отгонбаяр /регистрийн дугаар ТГ71111874, утас 853-62663556, 99120041/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 18 дугаар байрны 12 тоотод оршин суух, Чойнхор овогт Санжаагийн Тамир /регистрийн дугаар КЮ72032664, утас 99053608/-т холбогдох

"гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбаяр, хариуцагч С.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие нь эхнэр С.Тамиртай 1993 онд танилцаж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 1997 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 1997 оны 02 сарын 17-ны өдөр охин О.Хонгорзул, 2000 оны 11 сарын 29-ний өдөр охин О.Энхзул нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд бидний хооронд хэрүүл маргаан байнга гарах болсон. Ингээд 2004 онд хоёр тийшээ болоод 13 жил болж байна. Би одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тус улсын иргэнтэй гэр бүл болж байгаа учир гэрлэлтээ цуцлуулж байна.

Охин О.Хонгорзул, О.Энхзул нарыг өөрийн асрамжид авна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч  С.Тамир нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Н.Отгонбаяр бид хоёр 1993 онд танилцсан. 1997 оны 02 дугаар сарын 17-ны өдөр том охин О.Хонгорзул төрсөн. 2000 оны 11 сарын 29-ний өдөр бага охин О.Энхзул төрсөн. Н.Отгонбаяр бид хоёр 2004 оноос хойш 14 жил тусдаа амьдарч байна. Би бага охин О.Энхзултай хамт амьдардаг. Том охин О.Хонгорзул маань Улаанбаатар хотод сургуульд сурдаг. Хүүхдүүдээ эцэг Н.Отгонбаярын асрамжид өгөхөд татгалзах зүйл байхгүй.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь хариуцагч С.Тамирт холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Отгонбаяр, хариуцагч С.Тамир нар нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын  иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2000 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин О.Энхзул, 1997 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин О.Хонгорзул нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,  төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

            Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

            Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн  охин О.Энхзулыг эцэг Н.Отгонбаярын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Н.Отгонбаяр, эх С.Тамир нар нь хүүхэд болох О.Энхзулыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Намхайн Отгонбаяр, Чойнхор овогт Санжаагийн Тамир нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин О.Энхзулыг, эцэг Н.Отгонбаярын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Тамираас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Отгонбаярт олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА