| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0183/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/196 |
| Огноо | 2022-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/196
2022/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Д.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Дын Пд холбогдох эрүүгийн 2212000000219 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн ......... тоотод оршин суух, “Амгалан хайрхан” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, Б овогт Дын П/РД:АК............../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000219 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Бгийн өгсөн:
“...Би 2022 оны 05-р сарын 02-нд гэртээ байж байтал манай нөхөр Д.П надтай хэрүүл өдөөд танай дүү охины хүүхэд энд тэндгүй шээж баагаад яасан ч их идэж уудаг юм гэх мэтчилэн гадуурхаад байсан мөн дүүд чинь хөдөөнөөс хонийг нь оруулж ирээд өгье гэтэл машинаа харамлаад дугарахгүй байна хүн хүн шиг хандаад байхад чоно шиг хандлаа тэгвэл би өөр шиг нь байж чадна шүү дээ гээд гараад явах гэхээр нь би хорьж араас нь гараад Д.Птай уулзаж дүү бид хоёр чамд ямар гэм хийчихээд байгаа юм бэ? Миний дүү үргэлж манайд байгаад байх биш битгий ад үзээд байгаач, чи ч гэсэн өөрийнх нь гэр оронд очоод хонож өнжөөд л явдаг биздээ чи өөрөө тэгвэл миний дүү Н.Бтай учраа ол гээд хэлтэл надтай болон миний дүү Н.Бтай хэрэлдэж Н.Быг гэр орон бузарласан янхан минь манайхаас зайлаарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Д.П гэртээ ирэхгүй байхаар нь орой согтуу ирээд хэрүүл маргаан үүсгэж магадгүй гэж бодоод эрүүл олж уулзаж буруу зөвөө ярилцъя гэж бодоод Д.Пгийн араас би өөрийн дүү охины хамт машинтай хайж яваад Хайрхан сумын Өгөөмөр багийн Үйлчилгээний гудамжинд А.Ө гэх ажлынхаа газрын залуутай хамт машинтай явж байхаар нь зогсоож уулзаад чи наад машинаасаа буугаад өөрийнхөө машинд суугаадах миний дүү хаана хэнтэй янхандаж гэр орныг чинь бузарласан юм бэ гэтэл машинаас буухгүй чи зайл гэхээр нь би явахгүй гээд машиных нь үүдэнд зогсож байтал миний нөхөр Д.П миний уруул руу болон толгойн дух, хөмсөг хэсэгт гараараа 2-3 удаа цохиж миний уруулыг гэмтээсэн. Энэ үед миний дүү Н.Б намайг өмөөрч салгах гээд миний хажууд иртэл Н.Бын толгой дух хэсэг рүү Д.П нь гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд тухайн үед миний дүү Н.Бын нүднийх нь шил унаж духнаас нь цус гараад байхаар нь би цагдаа дуудлаа гэж хэлээд явах гээд өөрийнхөө машинд суугаад хартал миний нөхөр Д.П хаашаа ч юм зугтаагаад явсан байсан. Тэгээд би өөрийн дүү охин Н.Бын хамт сумын эмнэлэгт очиж үзүүлтэл, миний дээд уруулын баруун хэсэгт сэтэрсэн байсан тул миний урууланд 1 оёдол тавьсан. Харин миний дүү Н.Бын духны гол хэсэгт шарх үүссэн байсан тул 2 оёдол тавиулсан. Манай нөхөр Д.П нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг олон жилийн өмнө зодож байсан. Хүүхдүүдээ бол зодож байгаагүй. Миний бусадтай харилцахыг хязгаарлах болон хуваарьт эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд халдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/
*Хохирогч Н.Бын өгсөн:
“...Тухайн өдөр би Улаанбаатар хотоос ахындаа буюу өөрийн төрсөн эгч Н.Бгийнд ирээд нэг сар орчим байсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүргэн ах эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгэхээр нь би эгчээсээ асуутал хүүхэд чинь л их л идэж уух юм. Хүн хүн шиг байхад машинаараа юманд явуулсангүй гэх мэтчилэн хэрүүл хийлээ гэж байхаар нь би эгчтэйгээ хамт гадуур Д.Пг хайж яваад Хайрхан сумын Өгөөмөр баг Үйлчилгээний гудамжинд таарсан. Тэгээд тэндээ Д.П ахтай уулзтал манай эгчтэй хэрэлдээд байсан. Намайг очоод Д.П ахыг машинаас нь буулгах гэтэл учир зүггүй намайг толгой болон зүүн гар руу хэд хэдэн удаа гараараа цохиод авсан. Нэг мэдэхэд миний нүүр рүү цус урсаад ирэхээр нь гараараа духаа дарж үзтэл миний дух 2 хөмсөгний голд язаран байсан. Тэгээд сумын эмнэлэгт очиж үзүүлж 2 оёдол тавиулсан. Мөн Н.Бг нөхөр нь зодсон. Тухайн үед би миний эгч Н.Б, түүний нөхөр Д.П түүнтэй хамт явсан Өөгий гэх залуу байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн үед миний харснаар Д.П эхнэр Н.Бг гараараа нүүр рүү нь цохиод авах шиг болсон. Тухайн үед намайг болон миний эгч Н.Бг нэг цаг хугацаанд 2 гараараа тал тал тийш нь савж цохиж, гэмтэл учруулсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг гаргуулж авна...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-18 дугаар тал/
*Гэрч А.Өгийн өгсөн:
“...Би тухайн өдөр ажил дээрээ байж байтал Д.П ажил дээр ирэхээр нь хамт шатахууны өртэй хүмүүсээсээ өрөө цуглуулах гээд Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Үйлчилгээний гудамж гэх газарт Д.П ахын хамт би машинтайгаа явж байтал Д.П ахын эхнэр Н.Б өөрийн дүү охин Н.Бын хамт машинтай ирж намайг шахаж зогсоогоод машинаасаа бууж миний машины хажуу талаар ирээд Н.Б эгч Д.П ахтай хэрүүл хийгээд наад машинаасаа буу гэж байсан энэ үед нь Д.П ах машинаас буухгүй гээд ноцолдож байснаа нэг хартал машинаас буух явцдаа хамт хэрүүл хийгээд зогсож байсан Н.Б, Н.Б нарын толгой руу гараараа 2-3 удаа цохиод авсан энэ үед нь би болиоч гээд машинаасаа бууж машиныхаа араар тойроод очиход Д.П ах Н.Б, Н.Б нараас зугтаагаад булан тойроод яваад өгсөн энэ үед араас нь Н.Б чулуу шидсэн боловч оноогүй. Үүний дараа Н.Б Д.Пд хандаж чамайг цагдаа дуудаж өгнө гээд машиндаа суусан энэ үед Н.Бгийн дээд уруулын баруун талаас нь цус гарч байсан. Мөн Н.Бын духнаас нь цус гарч байсан. Энэ үйл явц маш богино хугацаанд болоод өнгөрсөн ба тэгээд салаад явцгаасан. Тухайн үед Д.Пг Н.Б, Н.Б нар нь цохиж зодсон асуудал байхгүй. Миний машинаас Д.Пг Н.Б, Н.Б нар нь чирч татаж буулгах гэж л хэрүүл маргаан хийж байсан. Д.П нь гартаа ямар нэгэн юм бариагүй хоосон гараараа машинаас буух явцдаа Н.Б, Н.Б нарыг маш богино хугацаанд 2-3 удаа цохиод машинаас бууж гүйсэн. Хэсэг хугацааны дараа Д.П нь надтай эргэж уулзаад пиздагууд чинь хувцас ураад хаячихлаа гэж байсан. Тэр өдрөөс хойш Д.Птай би таараагүй утас нь холбогдохгүй ажилдаа ч ирэхгүй байгаа. Сүүлд сургийг нь сонсоход Улаанбаатар хот руу явсан юм шиг байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Д.П нь жаахан хэнэггүй, найз нөхрүүдтэйгээ нийтэч амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хөнгөн хүн шиг санагддаг. Гэр бүлийн хувьд жаахан таарамжгүй харилцаатай байх шиг байдаг өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/
*Гэрч С.Лгийн өгсөн:
“...Би тухайн өдөр ажил дээрээ жижүүртэй байж байтал гаднаас манай сумын иргэн Н.Б өөрийн дүү Н.Бын хамт орж ирээд надад үзүүлсэн тухайн үед Н.Бгийн дээд уруулын баруун талд сэтэрсэн шархтай зүүн хөмсөгний дээд талд хөхөрч хавдсан байдалтай байсан тул Н.Бгийн уруулын сэтэрсэн хэсэгт 1 оёдол тавьж эм бичиж эмчийн магадалгаа бичиж өгсөн. Мөн түүний дүү Н.Бын духны гол хэсэгт зүсэгдсэн бололтой шархтай духны баруун хэсэгт хөхөрч хавдсан. Хамрын таславч зүүн тал руу бага зэрэг мурийсан байдалтай байсан тул духны шарханд оёдол тавьж боолт хийж эмчилгээ, болон эмчийн магадалгаа бичиж өгсөн. Тухайн үед Н.Б нь өөрөө хэлэхдээ миний нөхөр Д.П миний дүү Н.Б бид хоёрыг гараараа цохиод уг гэмтэл шархийг учрууллаа гэж байсан ба дээрх шарх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ шарх гэмтлүүд байсан. Би Д.П гэх хүнтэй ойр байдаггүй тул нэг их зан байдлын талаар нь нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ уулзаад ярилцахад зан харилцаа сайтай хүн шиг санагддаг. Түүнээс өөр надад нарийн мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Яллагдагч Д.Пгийн өгсөн:
“...Дээрх гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна, дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 200 дугаартай“...Н.Бгийн биед дээд уруулын баруун хэсэгт сэтэрсэн шарх, зүүн хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 201 дугаартай“...Н.Бын биед духны гол хэсэгт шарх, хамрын таславчийн муруйлт, духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Духны гол хэсгийн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Үйлчилгээний гудамжинд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн Н.Б, Н.Б нар нь бусдад зодуулж, тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.П нь Н.Б, Н.Б нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Бгийн”...миний нөхөр Д.П миний уруул руу болон толгойн дух, хөмсөг хэсэгт гараараа 2-3 удаа цохиж миний уруулыг гэмтээсэн. Энэ үед миний дүү Н.Б намайг өмөөрч салгах гээд миний хажууд иртэл Н.Бын толгой дух хэсэг рүү Д.П нь гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд тухайн үед миний дүү Н.Бын нүднийх нь шил унаж духнаас нь цус гараад байхаар нь би цагдаа дуудлаа гэж хэлээд явах гээд өөрийнхөө машинд суугаад хартал миний нөхөр Д.П хаашаа ч юм зугтаагаад явсан байсан. Тэгээд би өөрийн дүү охин Н.Бын хамт сумын эмнэлэгт очиж үзүүлтэл, миний дээд уруулын баруун хэсэгт сэтэрсэн байсан тул миний урууланд 1 оёдол тавьсан. Харин миний дүү Н.Бын духны гол хэсэгт шарх үүссэн байсан тул 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, хохирогч Н.Бын”...Д.П ахтай уулзтал манай эгчтэй хэрэлдээд байсан. Намайг очоод Д.П ахыг машинаас нь буулгах гэтэл учир зүггүй намайг толгой болон зүүн гар руу хэд хэдэн удаа гараараа цохиод авсан. Нэг мэдэхэд миний нүүр рүү цус урсаад ирэхээр нь гараараа духаа дарж үзтэл миний дух 2 хөмсөгний голд язарсан байсан. Тэгээд сумын эмнэлэгт очиж үзүүлж 2 оёдол тавиулсан. Мөн Н.Бг нөхөр нь зодсон...” гэх мэдүүлэг, гэрч А.Өгийн”...Д.П ах машинаас буухгүй гээд ноцолдож байснаа нэг хартал машинаас буух явцдаа хамт хэрүүл хийгээд зогсож байсан Н.Б, Н.Б нарын толгой руу гараараа 2-3 удаа цохиод авсан энэ үед нь би болиоч гээд машинаасаа бууж машиныхаа араар тойроод очиход Д.П ах Н.Б, Н.Б нараас зугтаагаад булан тойроод яваад өгсөн энэ үед араас нь Н.Б чулуу шидсэн боловч оноогүй. Үүний дараа Н.Б Д.Пд хандаж чамайг цагдаа дуудаж өгнө гээд машиндаа суусан энэ үед Н.Бгийн дээд уруулын баруун талаас нь цус гарч байсан. Мөн Н.Бын духнаас нь цус гарч байсан. Энэ үйл явц маш богино хугацаанд болоод өнгөрсөн ба тэгээд салаад явцгаасан. Тухайн үед Д.Пг Н.Б, Н.Б нар нь цохиж зодсон асуудал байхгүй. Миний машинаас Д.Пг Н.Б, Н.Б нар нь чирч татаж буулгах гэж л хэрүүл маргаан хийж байсан. Д.П нь гартаа ямар нэгэн юм бариагүй хоосон гараараа машинаас буух явцдаа Н.Б, Н.Б нарыг маш богино хугацаанд 2-3 удаа цохиод машинаас бууж гүйсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Лгийн”...Би тухайн өдөр ажил дээрээ жижүүртэй байж байтал гаднаас манай сумын иргэн Н.Б өөрийн дүү Н.Бын хамт орж ирээд надад үзүүлсэн тухайн үед Н.Бгийн дээд уруулын баруун талд сэтэрсэн шархтай зүүн хөмсөгний дээд талд хөхөрч хавдсан байдалтай байсан тул Н.Бгийн уруулын сэтэрсэн хэсэгт 1 оёдол тавьж эм бичиж эмчийн магадалгаа бичиж өгсөн. Мөн түүний дүү Н.Бын духны гол хэсэгт зүсэгдсэн бололтой шархтай духны баруун хэсэгт хөхөрч хавдсан. Хамрын таславч зүүн тал руу бага зэрэг мурийсан байдалтай байсан тул духны шарханд оёдол тавьж боолт хийж эмчилгээ, болон эмчийн магадалгаа бичиж өгсөн. Тухайн үед Н.Б нь өөрөө хэлэхдээ миний нөхөр Д.П миний дүү Н.Б бид хоёрыг гараараа цохиод уг гэмтэл шархийг учрууллаа гэж байсан ба дээрх шарх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ шарх гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Пгийн мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 200, 201 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.П нь хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд дээд уруулын баруун хэсэгт сэтэрсэн шарх, зүүн хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Н.Бын эрүүл мэндэд духны гол хэсэгт шарх, хамрын таславчийн муруйлт, духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хохирогч нарт учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэнг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Пг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Н.Бгийн биед дээд уруулын баруун хэсэгт сэтэрсэн шарх, зүүн хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хохирогч Н.Бын биед духны гол хэсэгт шарх, хамрын таславчийн муруйлт, духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Хохирогч Н.Б, Н.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Д.Пг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Д.П нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Д.П нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дын Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пг 550/таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР