Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пэрлээн Гандолгор |
Хэргийн индекс | 160/2021/0249/Э/Н/211/2022/002 |
Дугаар | 2022/ШЦТ/189 |
Огноо | 2022-06-28 |
Зүйл хэсэг | 17.1.2.4., 17.3.1., |
Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/189
2022/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: Н.Г, П.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нын Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Пгийн Т нарт холбогдох эрүүгийн 2112000000201 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ................... тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Нын Г/РД:АЭ....................../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ..................тоотод суух хаягтай, урьд Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,, 278 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Архангай аймгийн хэсгийн 1 дүгээр шүүхийн 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ял, 117 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ялаар,
Архангай аймгийн дахь Сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 26- ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял, 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жил, 6 сарын хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Г овогт Пгийн Т/РД:АЯ.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Т, Н.Г нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Бын эзэмшлийн хуучин байшингийн модыг хулгайлж, түүнд 1.615.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Т нь “цагдан хоригдож байгаа хүнийг батлан даалтад гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 52 дугаар байрны үүдэнд 39.000 төгрөгийн үнэ бүхий айраг, сүү, өрөм, ааруул зэргийг, мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах Нутгийн захиргааны ордны зүүн талд 150.000 төгрөгийг тус тус Ч.Бэс залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Н.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...П.Тийг галын модгүй болсон гэхээр нь нурсан барилгаас 12 ширхэг мод авч П.Тийг ээжийн хашаанд буулгасан. Хохиргогчийн мэдүүлээд байгаа 53 ширхэг модыг аваагүй. 12 ширхэг банз мод авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
*Шүүгдэгч П.Тийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Ч.Б нь намайг Улаанбаатар хотод эмчлүүлж байхад манай эхнэрт “би танай хүнийг чадна, заавал шоронд суулгана” гэж өс хонзон санаж хэлсэн байсан. Мөн манай эхнэрийг зодоод хүчиндсэн байсан. Би Ч.Бэс 150.000 төгрөг залилж авсан асуудал байхгүй. 10 хоногийн хугацаатай зээлж аваад буцааж өгсөн. Ч.Б нь надад өс санаж намайг гүтгэсэн гэж бодож байна. Би 12 ширхэг модыг Н.Гтай нийлж авсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2112000000201 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч К.Бын өгсөн:
“...Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг 20 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн байшингаа эргэж очтол баруун талын 3 хана, зүүн талын 1 хана нураагаад модыг нь хулгайлаад аваад явчихсан байсан болохоор нь би шууд л цагдаад мэдэгдсэн. Надад учирсан хохирол байгаа. Би хулгайд алдсан банз модоо олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/,
*Гэрч Д.Бийн өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12:14 цаг минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б би гэрээс гараад аймгийн төв явж байтал хөх өнгийн амьжиргаа машин манай гэрийн хойно байдаг дроом дээр байсан. Би аймгийн төв орчихоод буцаад гэртээ иртэл машин нь болохгүй байгаа шинжтэй иргэн Модон Галаа гэх нэг жолоочтой хамт машинаа түрээд уруу газар өнхрүүлээд манай гэрийн цаад хонхорт асахгүй үлдээсэн. Тэгээд удалгүй өөр хөх өнгийн Портер машин дуудаж ирээд манай гэрийн ард байдаг байшингаас 5-см банз мод ачаад асахгүй байсан амьжиргаа машинаа чирээд явсан. Би модон Галааг таньдаг согтуу байх шиг байсан болохоор нь очоогүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/,
*Гэрч Б.Бы өгсөн:
“...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 02 минутын орчимд иргэн Б.Б би хонио харах гээд явж байсан. Халуун өдөр байсан болохоор мал байшингийн сүүдэрт нь ороод хэвтээд өгдөг. Би яваад очсон намайг очтол байшин дотор 2 хүн байсан. Би очоод наад байшингаа яагаад нураагаад байгаа юм бэ? наад байшин чинь хөлбөмбөгийн багшийн байшин гэж хэлсэн. Тэнд байсан дунд зэргийн нуруутай, халзан толгойтой, махлаг бор ах гарч ирээд ах нь худалдаж авсан юм аа гэсэн би үнэ нь хэд гэж байна гээд асуутал 25.000.000-30.000.000-д ах нь авсан юм, ах нь байшингаа нурааж авах юм аа Нэргүй дарга газрыг нь авчихсан бид нар байшингаа нурааж авах ёстой газар дээр нь Нэргүй дарга өөр юм барих юм гэсэн гээд наадтай ярилцсан. Надаас банз авах хүн байна уу? чи 2 ахдаа ганц шил юм авчирч өгөөд банз авуул ав гээд маргааш дээврийн том машинаар ачаад авч явна гэж байсан. Би авахгүй гээд хонио харах гээд явсан. Ачаад явж байхыг хараагүй. Намайг очиход буулгачихсан байсан. Тэнд 2 хүн байсан цаана нь байшинд байсан нэг хүн нь лоом барьчихсан нурааж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/
*Гэрч А.Аын өгсөн:
“...Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар багийн нутаг дэвсгэр Тамир хороололд иргэн А.А миний хувийн эзэмшлийн шинээр барьж байгаа хашаанд барилгын ажил хийж байсан манай ажилтан иргэн (Модон Галаа)-хочит Н.Г, П.Т нар чи дам нуруу хийх мод авах уу гэсэн. Би барилгын ажил хийж байсан үе болохоор мод авна гэсэн. 2-3 хоногийн дараа манай хашаанд 2-метр урттай, 1-ширхэг мод, 5-метр урттай, 6 ширхэг хуучин палк мод надад зарсан. Би хулгайн мод гэж мэдээгүй манайд хоёулаа ажиллаж байсан болохоор нь Н.Г, П.Т нараас мод худалдаад авсан. Би Н.Гаас энэ юу мод юм бэ гээд асуухад би барилгад олон жил ажилласан хүн тэндээс хувьцааны юм байдаг гэсэн. Барилгын хуучин мод манай хашаанд 2-метр урттай, 1-ширхэг мод, 5-метр урттай, 6-ширхэг хуучин палк буулгасан байсан, би тэрийг нь худалдаж авсан. Барилгын хуучин модноос 5 ширхэг модоор байшингийн дам нуруу хийж илүү гарсан модоор нь морины жүчээнд тайрч шон хийсэн. П.Тийн ээж нь болох гавьяат Б гэх айлд 5 см зузаантай, банз мод хашаанд нь буулгачихсан байсан. Хэзээ яаж буулгасан талаар би мэдэхгүй байна. Тоог нь би сайн мэдэхгүй байна. Ажлаа хийхгүй алга болохоор нь би хайгаад хүнээс суртал ээж нь болох Бын гэрт нь очтол ээждээ 5 см зузаантай, банз мод хашаанд нь буулгаад өгсөн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/
*Гэрч Ч.Бын өгсөн:
“...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр 7 дугаар баг Тамир хороололд А.А гэх хүний барилгын ажил дээр би ажиллаж байсан. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өглөө ажилдаа 09 цаг 30 минутын орчимд очиход хамт ажиллаж байсан (Модон Галаа)-хочит Н.Гаас барилгын хуучин мод худалдаж авсан гээд барилга бариулж байгаа эзэн нь болох А.А ярьж байсан. Тухайн үед би нээх анзаарч хараагүй барилгын хуучин мод байсан. Тэнд ажиллаж байсан П.Т, Н.Г би барилгын эзэн А.А бид хэд өдөр 13 цаг 30 минутын үед худалдаж авсан модоо барьж байгаа барилга болох гарааж дээр гарган байшингийн дам нуруу хийсэн. Би хамт ажиллаж байсан (Модон Галаа)-хочит Н.Г, П.Т нартай нийлээд байдаггүй болохоор ажлаа хийчхээд ажил дуусахаар гэр рүүгээ явчихдаг. Барилгын хуучин мод байсан. Миний мэдэхээр А.Аын худалдаж авсан барилгын хуучин модноос 3 ширхэг модоор байшингийн дам нуруу хийж илүү гарсан модоор нь морины жүчээнд тайрч шон хийсэн гээд барилгын эзэн А.А ярьж байсан. П.Тийн ээж нь болох Гавьяат Б гэх айлд 5 см зузаантай, 2м 20см урттай, банз мод хашаанд нь буулгачихсан байсан. Хэзээ яаж буулгасан талаар би мэдэхгүй байна. Тоог нь би сайн мэдэхгүй байна. Б гэх хүн П.Тийн ээж нь болохоор ээждээ 5 см зузаантай, 2м 20см урттай, банз модоор нойлыг нь доторлож өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58 дугаар тал/
*Гэрч Ч.Бын дахин өгсөн:
“...Би жорлон ухалцсан, 2 өдөр ухсан. Б гэх хүн гүнзгий ухуулахгүй, 2 метрийн гүнтэй ухсан. Би 2 өдөр ажиллаад 3 дахь өдөр нь очиж ажиллаагүй. Тэгээд 4 дэх өдөр нь очиход хашаанд нь хуучин жижиг драанк мод хадсан 5 см зузаантай 2 метрийн хар модон банз байсан. Тэгээд намайг драанкыг нь салгаж байгаарай гээд Галаа П.Т нар хадаас олохоор явсан. Тэгээд хадаас цемент авч ирсэн. Тэгээд жорлон доторлох гадна өрлөг зэргийг 1 өдөр хийсэн. Би хэн буулгасан талаар мэдэхгүй байна. Би ажлын хөлс аваагүй. Тэгээд цагдаа сэргийлэх болохоор нь авъя ч гэж бодоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 137-138 дугаар тал/
*Гэрч Д.Бын өгсөн:
“...Би Н.Г гэх хүнээс банз мод авсан. 2021 оны 07 дугаар сарын эхээр урд хашаандаа хоол унд ирж хийж өгөхөөр ирэхэд хашаанд шавар болсон үргэлжээр том юм аваад ирсэн. Манай хашаанд шавар шохой болгоод хаясан. Ямар машинаар авч ирсэн талаар хараагүй. Тэр хүн авчирч тавихаар зүйл биш байна лээ. Машинаар л авчирсан. Би эхлээд 40.000 төгрөг өгсөн. Дараа нь 50.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 124-126 дугаар тал/
*Яллагдагч П.Тийн өгсөн:
“...Би 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад би Н.Г ахтай хамт Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын урд байрлах хуучин байшин дээр очоод банз ачих гэтэл миний машин асахгүй байсан. Тэгээд Галаа ах замын машиныг гар өргөөд зогсоогоод миний машиныг чирч асаагаад Галаа ах нөгөө машин дээр 12 ширхэг банзаа ачаад авсан. Маргааш нь би ээжийнд хашаанд ирэхэд 12 ширхэг банзыг Галаа ах манай ээжид 50.000 төгрөгөөр зарсан байсан. Би тэр үед хадаасан дээр гишгээд гэртээ байсан. Ачилцсан зүйл байхгүй. Би Галаа ахтай хамт гишүүнд явах гэж гэрт очсон. Тэгсэн Галаа ах энэ урд хуучин банзнууд байгаа ах нь заагаад өгье гээд очих авсан. Ээжийн хашаанд жорлон доторлосон. Дуудсан үед байнга ирж хэргийг шийдвэрлүүлэхэд саад учруулахгүй. Миний таньдаг айлын хүний машин байгаа юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-68 дугаар тал/
*Яллагдагч Н.Гын өгсөн:
“...2021 оны 07 сарын 08-ны өдөр 12 цаг өнгөрч байхад П.Т манайд ирээд хамт гишүүнд яваад өгөөч галын модгүй болчихлоо гэж ирсэн тэгээд би ойрхон нурсан барилга байгаа тэрнээс очоод түлэх мод авах гээд П.Ттай очтол П.Тийн машин асахгүй болоод би зам тосож портер машин зогсоогоод тэр портер машин дээр 12 ширхэг өмхөрсөн 1.50м урттай модыг портер машин дээр ачаад П.Тийн машиныг чирч асааж өгөөд П.Т машинаа асаагаад харих гээд явсан. Би портер машинтай 12 ширхэг модоо П.Тийн ээжийнх нь хашаанд очиж буулгасан. Би П.Тийн ээжид 12 ширхэг модоо 50.000 төгрөгөөр зарсан. Би тэр өдрөө П.Тийн ээжийн хашаанд буулгасан. Би Алтангэрэл ахтай хамт явж ачиж ирээд А.Аын хашаанд буулгасан. П.Тийн гэрт модгүй гэхээр нь 12 ширхэг мод авсан. Хуягаагийн ээжийн жорлонгийн доторлогоо хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-78 дугаар тал/
* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 11-17 дугаар тал/
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд /хх-ийн 46-50, 193-195 дугаар тал/
*Эд хөрөнгийн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 028дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаартай”...2.2 метрийн урттай 5 ширхэг банз, 45 ширхэг, 2 метр урттай палк 1 ширхэг, 5 метр урттай палк 6 ширхэг, мөн 6м квадрат хананы 2 талыг дранк хадаж шавардаж өнгөлөх ажлын хөлс болон материалын зардлыг 1.615.000/нэг сая зургаан зуун арван таван мянга/ төгрөг, 1987 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол улсад орж ирсэн Мицибиши мини каб маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 2021 оны 08 дугаар сарын байдлаар 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 170-172 дугаар тал/,
*Хохирогч Ч.Бийн өгсөн:
“...Би анх өөрийн гаргасан гомдлын талаар Авлигатай тэмцэх газрын Архангай аймаг дахь мөрдөгчид тодорхой мэдүүлэг өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр санагдаж байна би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 18-21 тоотод байх гэртээ байж байтал гаднаас өмнө зүс таних Хуягаа гэх хүн орж ирэхээр нь уг хүнтэй юм ярьж сууж байгаад өөрийн хамаатны хүн болох Н гэх хүн хүчингийн хэрэгтэй цагдан хоригдож байгаа бөгөөд уг хүнийг батлан даалтад авч болох эсэх талаар Хуягаа гэх хүнээс асуухад надад таньдаг хүн байгаа цагдаад ажилдаг ахмад М.В гэх хүнээр дамжуулан Буяндалай гэх хүнээр Н ахыг чинь мөрдөнгөөс гаргуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би Хуягаа гэх хүний гэрт яваад очтол надад прокурор Б.Буяндалайтай уулзаад болчихлоо Б.Буяндалай бол миний хуурай дүү юм гэж хэлсэн. Тэгээд би тэднийхээс гараад явсан. Гэтэл удалгүй өдөр над руу залгаад Н ахыг чинь мөрдөнгөөс гаргахад барьцаа мөнгө хэрэгтэй юм байна 150.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хуягаа утсаар залгаад нөгөө мөнгө чинь яаралтай хэрэг болоод байна. Гүйлгээ хаахаас өмнө яаралтай 150.000 төгрөгөө олоод явуулаадах гэж хэлсэн тэгээд би тэр үед нь би ээж Наранцэцэгийн дүү Д.С гэх хүнээс 150.000 төгрөгийг өөрийн дансаар авсан юм. Тэгээд би өөрийн данснаас уг мөнгийг бэлнээр нь аваад Хуягаатай ярихад дугтуйнд хийгээд аваад ир гэсний дагуу би Холбооны газраас дугтуй аваад уг 150.000 төгрөгийг хийгээд Хуягаа гэх хүнд Шүүхийн үүдэнд аваачиж өгсөн. Тэр үед Хуягаа намайг чи наанаа байж бай би Б.Буяндалай прокурорт энэ мөнгийг өгчихөөд ирье гээд Шүүх рүү яваад орсон. Тэгээд удалгүй Хуягаа Шүүхээс гарч ирээд мөнгийг нь өгчихлөө гээд гараад ирсэн юм. Мөн тэр үед Хуягаа нь над руу залгаад нөгөө ажлыг бүтээхэд Буяндалай прокурорт цагаан идээ өгөх хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн хамаатны С.Т гэх эгч дээр очоод 5 литр айраг, 1 литр орчим сүү, мөн 500 грамм ааруул, 500 грамм өрөм авсан. Тэгээд уг цагаан идээгээ аваад аймгийн төв орж ирээд Хуягаа руу ярьтал би яваад очьё гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байтал Хуягаа ирсэн тэгээд бид 2 Нэгдсэн эмнэлгийн доод талын саарал алаг байрны үүдэнд зогсоод Хуягаа миний авч ирсэн цагаан идээг аваад Б.Буяндалай прокурорынх энд байдаг би оруулж өгчихөөд ирье гээд аваад орсон. Тэгээд Хуягаа 30 орчим минутын дараа гарч ирээд нэг дэх өдөр Н ахыг чинь гаргахаар боллоо гээд тэгээд би тэндээс гэр рүүгээ харьсан. Тэрнээс хойш нэг дэх өдөр болсон боловч Хуягаа утсаа авахгүй авахаараа хөөцөлдөөд яваад байна гэсэн хариу удаа дараа өгсөн. Тэгээд тэрнээс хойш нэлээд хэд хоног Хуягаа гэх хүнийг хараад бүтэхгүй болохоор нь манай эгч С.Т гэх хүн прокурор руу орж уулзсан чинь тийм зүйл болоогүй наад нөхөр чинь худлаа яриад чамаас мөнгө авсан байна. Өргөдлөө өгч шалгуул гээд тэгээд би прокурорт өргөдөл өгсөн. Надад 150.000 төгрөг бэлнээр мөн цагаан идээний мөнгө 39.000 төгрөг, Тэгээд эгч Тийнх руу таксидсан 20.000 төгрөг нийт 209.000 төгрөгийн хохирол учирсан. Би Хуягаа гэх хүнээс 209.000 төгрөг нэхэмжилж байна. Хуягаа одоо гэртээ байгаа байх. Гэхдээ сүүлийн үед Хуягаа нь согтуу зах дээр ирээд намайг байнга дарамтлах болсон. Би хохирлын мөнгөө Хуягаа гэх хүнээс яаралтай авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-48 дугаар тал/
*Гэрч С.Тийн өгсөн:
“...Би Ч.Бэс сонсоход энэ Алтанхуяг гэгч нь хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаа манай ээжийн дүү Д.Нийг батлан даалтад гаргаж өгнө гэж хэлээд 150.000 төгрөг болон сүү цагаа идээ авсан. Алтанхуяг нь хэнд өгөх гэж байгаа юм гэхээр Б.Буяндалай прокурорт өгнө гэж хэлж авсан байсан. Алтанхуяг нь өөрөө Д.Нийг батлан даалтад найдвартай гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан. 2021 оны 10 сарын 15-ны өдрийн өглөө 10, 11 цагийн орчимд манай дүү Ч.Б залгаад цагаан идээ, айраг хэрэгтэй байна жаахан юм бэлдээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм надад бэлэн юм алга гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал манай ээж С над руу залгаад наад Ч.Б чинь овоо дорвиун юм хөөцөлдөөд байна чи цагаан идээг нь бэлдээд өгчих гэхээр нь юу хөөцөлдөөд байгаа юм гэсэн чинь Нийг 7 хоног батлан даалтад гаргах гээд хүнтэй уулзаад хөөцөлдөөд байгаа юм байна гэхээр нь би цагаан идээ бэлдсэн. Тэгээд тус өдөр би хүргэж өгч чадаагүй бөгөөд унаагүй байсан болохоор Ч.Б тэр өдрөө өөрөө орой 18, 19 цагийн орчимд ирж надаас 5 литр айраг, 2 литр сүү, 500гр -1 кг орчим ааруул, 500 гр орчим өрөм аваад явсан. 5 литрийн айргийг пивоны бор өнгийн 2 саванд хийж өгсөн, сүү 2 литрийн Кола ундааны саванд хийсэн, ааруул өрмийг нь уутанд хийж өгч явуулсан. Тэгээд Ч.Бийг цагаан идээ аваад явах үед нь чи одоо өгч чадахгүй байлгүй гэтэл маргааш өгнө гэж хариулж байсан. Би маргааш өдөр нь буюу хагас сайн өдөр 12, 13 цагийн орчимд Ч.Б рүү залгахад цагаан идээгээ арай өгөөгүй байна, үдээс хойш өгнө гэсэн хариу хэлсэн. Мөн тухайн өдөр буюу 2021 оны 10 сарын 15-ны өдөр Ч.Б надтай утсаар ярьж байхдаа Сараа эгчийг хурдан мөнгөө хий гүйлгээ хаах гээд байна гэж хэлээд 150.000 төгрөг авсан байсан. Энэ 150.000 төгрөгийг Алтанхуяг нь М.Воор дамжуулж прокурорт өгнө энэ мөнгө нь Д.Нийг 7 хоног батлан даалтаар гарах үед нь барьцаа болгож байршуулах мөнгө гэж ярьсан байсан. Тэр өдрөө манай дүү Ч.Бэс Алтанхуяг нь 150.000 төгрөгийг шүүхийн үүдэнд дугтуйнд хийгээд авсан. Тэгээд яасан гэхэд Алтанхуяг нь прокурорт өгчихсөн гэж байсан. Ингээд 1 дэх өдөр 13 цагт бэлэн бай бичиг баримттайгаа ирээрэй гэж хэлсэн байсан. 1 дэх өдөр нь буюу 10 сарын 18-ны өдөр би шүүх, прокурор дээр ирээд Алтанхуягтай уулзсан бөгөөд би өөрийн биеэр прокурортой уулзах гэхээр чи байж бай ах нь зохицуулаад яваад байна гээд уулзуулахгүй байсан, янз бүрийн юм битгий яриад яваад бай гээд хориод байсан. Ингээд 10 сарын 22-ны өдөр хүртэл Алтанхуягтай утсаар ярьж яваад 22-ны өдөр прокурор Б.Буяндалайтай уулзахад юу яриад байгаа юм тийм юм байхгүй, өргөдлөө бичээд ир гэсэн. Та хяналтын прокурор Б.Буяндалай, цагдаагийн ахмад М.В нарыг огт танихгүй өнгөрсөн 5 дахь өдөр анх удаа прокурортой уулзсан юм. Эдгээр хүмүүстэй дотно хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Манай ах Д.Нийн хэргийг Буяндалай прокурор шалгасан, одоо шүүх дээр байгаа, Д.Н нь хүчингийн хэрэгт цагдан хоригдож байгаа. Алтанхуяг нь Нийн хэрэг Буяндалай прокурорт шалгагдаж байгаа гэдгийг яаж мэдсэнийг мэдэхгүй байна. Энэ мөнгийг манай ээж С бэлдээд Ч.Бийн данс руу шилжүүлж Ч.Б данснаасаа бэлнээр аваад Алтанхуягт өгсөн байсан. Энэ дугаараас өөрийгөө В гэх хүн байна энэ данс руу 150000 төгрөг хий гээд 5135237000 дугаарын дансыг Ч.Бд өгсөн байсан. Ч.Бийн утас надад байгаа бөгөөд мессеж нь утсанд байгаа. Энэ дансыг хорихын хянагчийн данс гэдэг юм яриад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/
*Гэрч Ш.Бийн өгсөн:
“...Энэ 88400366 дугаарыг би мэдэхгүй. Тус дугаар руу би дансны хуулгыг явуулаагүй. Би 2021 оны 10 сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр төв Гост дэлгүүрийн урд хувиараа мах зараад зогсож байхад үл таних 40 орчим насны эрэгтэй хүн над дээр ирээд нэгжтэй бол нэг яриулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа өгөөд яриулсан бөгөөд удахгүй ярьчихаад надад өгсөн. Ингээд байж байтал удалгүй хэдхэн минутын дараа нөгөө ах дахин эргэж ирээд ах нь саяны дугаар руу нэг данс явуулах гэсэн юм гээд миний утаснаас дансны дугаарыг явуулсан. Тэгээд би утсаа хартал тэр ах залгасан, мессеж бичсэн дугаараа устгачихсан байсан. Тухайн хүн л миний дугаараас дээрх дугаар руу мессеж бичиж залгасан. Энэ юун дансны дугаар эсэхийг мэдэхгүй байна. Дараа нь маргааш нөгөөдрөөс нь 3 дахь өдөр нь ч байна уу үл таних дугаараас нэг эмэгтэй хүн залгаад нэг хүний нэр асуугаад байсан, тэгээд шүүхэд өгнө шүү гэх зүйл ярьсан гэсэн яг тэр үед би хөдөө мал руугаа явсан байсан бөгөөд манай настай аав утсыг авч ярьсан байсан. Би тухайн хүнийг одоо харвал таних байх. Тухайн үед тэр хүн бордуу, ногоон богино куртиктэй, 40 орчим насны эрэгтэй, намхандуу бордуу царайтай ах байсан. Би М.В гэх хүн танихгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр тал/
*Гэрч М.Вийн өгсөн:
“...Би өдрийг нь тодорхой санахгүй байна 2021 оны 10 дугаар сарын дунд үеэр санагдаж байна амралтын өдөр байж магадгүй Хуягаа гэгч нь намайг байхгүй хойгуур Архангай аймгийн Цэнхэр сум руу хөдөө яваад ирлээ хөдөөнөөс танайд сүү цагаан идээ авчирсан юм гээд манай эхнэрт гэрт 2 пивоны савтай айраг болон жаахан цагаан идээ өгсөн байсан. Манай эхнэр хүн сайхан сэтгэл гаргаад хөдөөнөөс цагаан идээ авчирч өгч байхад савыг нь хоосон гаргахгүй гээд нэг уут чихэр, 5000 төгрөгтэй өгсөн гэж хэлж байсан. Миний хувьд Хуягаа гэгчээс цагаан идээ шаардсан зүйл огт байхгүй. Хуягаа гэгч нь манай хашааг барьж байсан бөгөөд амьдралын хувьд тааруу амьдралтай хүн байсан болохоор манайх хонь гаргахдаа гэдэс толгой шийрийг нь хүртэл өгчихдөг байсан. Тухайн Хуягаа бид хоёрын хооронд өр зээл авлагын ямар нэг асуудал байхгүй. Сүү цагаан идээ хөдөөнөөс авчирсан гээд өгч байсан түүнээс биш надаас ингээд өг, тэгээд өг гэж гуйсан зүйл байхгүй, намайг байхгүй хойгуур ирсэн байсан. Би тухайн үед Хуягаа гэгчтэй огт уулзаагүй. 80403506 дугаарыг би мэдэхгүй, би энэ дугаар руу залгаж байгаагүй, 5135237000 тоот дансыг би мэдэхгүй байна. Би дээрх Д.Н гэх хүнийг мэдэхгүй, анх удаа сонсож байна. Миний нэрийг барьсанд нь гомдолтой байна, энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 24 дүгээр тал/
*Гэрч Д.Сийн өгсөн:
“...Ч.Б 2021 оны 10 дугаар сарын 15-нд өөрийнхөө 88400366 дугаарын утсаар над руу яриад Сараа эгчээ би мөрдөн байцаах тасгийн ахмад М.В гэх хүнтэй уулзсан. Манай дүү болох Нийг 7 хоногийн хугацаатай батлан даалтанд гаргаад өгье гэж байна, Цагдан хорих байрны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна. Тэгээд эхлээд 100.000 төгрөг гэж хэлснээ удалгүй 150.000 төгрөг гэж ярьсан. Тухайн үед утсаар ярихдаа “Би ахмад М.В байна гэж Ч.Бийн утсаар ярьсан” ингэж ярих үед М.В гэх хүн өөрөө биш П.Т гэх хүн М.В болж ярьсан гэдгийг би мөнгө шилжүүлсний дараа 2-3 хоногийн дараа манай дүүгийн хэргийг шалгаж байгаа прокуророос манай дүү Ч.Б мэдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 88-89 дүгээр тал/
*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 383 дугаартай:
“...5 литр айрагний үнэ 25.000 төгрөг, 1.5 литр сүүний үнэ 3.000 төгрөг, 500 грамм өрөмний үнэ 5.000 төгрөг, 500 грамм ааруулын үнэ 6.000 төгрөг, нийт 39.000/гучин есөн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 34 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 82-83 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын нутаг дэвсгэрт байрлах К.Бын эзэмшлийн хуучин байшингийн мод хулгайд алдагдсан, мөн шүүгдэгч П.Т нь “цагдан хоригдож байгаа хүнийг батлан даалтад гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 52 дугаар байрны үүдэнд 39.000 төгрөгийн үнэ бүхий айраг, сүү, өрөм, ааруул зэргийг, мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах Нутгийн захиргааны ордны зүүн талд 150.000 төгрөгийг тус тус Ч.Бэс залилан авсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
П.Т, Н.Г нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Бын эзэмшлийн хуучин байшингийн модыг хулгайлж, түүнд 1.615.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч К.Бын”...Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг 20 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн байшингаа эргэж очтол баруун талын 3 хана, зүүн талын 1 хана нураагаад модыг нь хулгайлаад аваад явчихсан байсан болохоор нь би шууд л цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бийн”...Би аймгийн төв орчихоод буцаад гэртээ иртэл машин нь болохгүй байгаа шинжтэй иргэн Модон Галаа гэх нэг жолоочтой хамт машинаа түрээд уруу газар өнхрүүлээд манай гэрийн цаад хонхорт асахгүй үлдээсэн. Тэгээд удалгүй өөр хөх өнгийн Портер машин дуудаж ирээд манай гэрийн ард байдаг байшингаас 5-см банз мод ачаад асахгүй байсан амьжиргаа машинаа чирээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бы“...Би яваад очсон намайг очтол байшин дотор 2 хүн байсан. Би очоод наад байшингаа яагаад нураагаад байгаа юм бэ? наад байшин чинь хөлбөмбөгийн багшийн байшин гэж хэлсэн. Тэнд байсан дунд зэргийн нуруутай, халзан толгойтой, махлаг бор ах гарч ирээд ах нь худалдаж авсан юм аа гэсэн би үнэ нь хэд гэж байна гээд асуутал 25.000.000-30.000.000-д ах нь авсан юм, ах нь байшингаа нурааж авах юм аа Нэргүй дарга газрыг нь авчихсан бид нар байшингаа нурааж авах ёстой газар дээр нь Нэргүй дарга өөр юм барих юм гэсэн гээд наадтай ярилцсан. Надаас банз авах хүн байна уу? чи 2 ахдаа ганц шил юм авчирч өгөөд банз авуул ав гээд маргааш дээврийн том машинаар ачаад авч явна гэж байсан. Би авахгүй гээд хонио харах гээд явсан. Ачаад явж байхыг хараагүй. Намайг очиход буулгачихсан байсан. Тэнд 2 хүн байсан цаана нь байшинд байсан нэг хүн нь лоом барьчихсан нурааж байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Аын”...Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар багийн нутаг дэвсгэр Тамир хороололд иргэн А.А миний хувийн эзэмшлийн шинээр барьж байгаа хашаанд барилгын ажил хийж байсан манай ажилтан иргэн (Модон Галаа)-хочит Н.Г, П.Т нар чи дам нуруу хийх мод авах уу гэсэн. Би барилгын ажил хийж байсан үе болохоор мод авна гэсэн. 2-3 хоногийн дараа манай хашаанд 2-метр урттай, 1-ширхэг мод, 5-метр урттай, 6 ширхэг хуучин палк мод надад зарсан. Би хулгайн мод гэж мэдээгүй манайд хоёулаа ажиллаж байсан болохоор нь Н.Г, П.Т нараас мод худалдаад авсан. Би Н.Гаас энэ юу мод юм бэ гээд асуухад би барилгад олон жил ажилласан хүн тэндээс хувьцааны юм байдаг гэсэн. Барилгын хуучин мод манай хашаанд 2-метр урттай, 1-ширхэг мод, 5-метр урттай, 6-ширхэг хуучин палк буулгасан байсан, би тэрийг нь худалдаж авсан. Барилгын хуучин модноос 5 ширхэг модоор байшингийн дам нуруу хийж илүү гарсан модоор нь морины жүчээнд тайрч шон хийсэн. П.Тийн ээж нь болох гавьяат Б гэх айлд 5 см зузаантай, банз мод хашаанд нь буулгачихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын”...П.Т, Н.Г би барилгын эзэн А.А бид хэд өдөр 13 цаг 30 минутын үед худалдаж авсан модоо барьж байгаа барилга болох гарааж дээр гарган байшингийн дам нуруу хийсэн. Би хамт ажиллаж байсан (Модон Галаа)-хочит Н.Г, П.Т нартай нийлээд байдаггүй болохоор ажлаа хийчхээд ажил дуусахаар гэр рүүгээ явчихдаг. Барилгын хуучин мод байсан. Миний мэдэхээр А.Аын худалдаж авсан барилгын хуучин модноос 3 ширхэг модоор байшингийн дам нуруу хийж илүү гарсан модоор нь морины жүчээнд тайрч шон хийсэн гээд барилгын эзэн А.А ярьж байсан. П.Тийн ээж нь болох Гавьяат Б гэх айлд 5 см зузаантай, 2м 20см урттай, банз мод хашаанд нь буулгачихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...Би Н.Г гэх хүнээс банз мод авсан. 2021 оны 07 дугаар сарын эхээр урд хашаандаа хоол унд ирж хийж өгөхөөр ирэхэд хашаанд шавар болсон үргэлжээр том юм аваад ирсэн. Манай хашаанд шавар шохой болгоод хаясан...” гэх мэдүүлэг, Эд хөрөнгийн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2021 оны 028дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаартай дүгнэлт зэргээр,
Шүүгдэгч П.Т нь “цагдан хоригдож байгаа хүнийг батлан даалтад гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 52 дугаар байрны үүдэнд 39.000 төгрөгийн үнэ бүхий айраг, сүү, өрөм, ааруул зэргийг, мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах Нутгийн захиргааны ордны зүүн талд 150.000 төгрөгийг тус тус Ч.Бэс залилан авсан гэм буруутай болох нь хохирогч Ч.Бийн”...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр санагдаж байна би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 18-21 тоотод байх гэртээ байж байтал гаднаас өмнө зүс таних Хуягаа гэх хүн орж ирэхээр нь уг хүнтэй юм ярьж сууж байгаад өөрийн хамаатны хүн болох Н гэх хүн хүчингийн хэрэгтэй цагдан хоригдож байгаа бөгөөд уг хүнийг батлан даалтад авч болох эсэх талаар Хуягаа гэх хүнээс асуухад надад таньдаг хүн байгаа цагдаад ажилдаг ахмад М.В гэх хүнээр дамжуулан Буяндалай гэх хүнээр Н ахыг чинь мөрдөнгөөс гаргуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би Хуягаа гэх хүний гэрт яваад очтол надад прокурор Б.Буяндалайтай уулзаад болчихлоо Б.Буяндалай бол миний хуурай дүү юм гэж хэлсэн. Тэгээд би тэднийхээс гараад явсан. Гэтэл удалгүй өдөр над руу залгаад Н ахыг чинь мөрдөнгөөс гаргахад барьцаа мөнгө хэрэгтэй юм байна 150.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хуягаа утсаар залгаад нөгөө мөнгө чинь яаралтай хэрэг болоод байна. Гүйлгээ хаахаас өмнө яаралтай 150.000 төгрөгөө олоод явуулаадах гэж хэлсэн тэгээд би тэр үед нь би ээж Наранцэцэгийн дүү Д.С гэх хүнээс 150.000 төгрөгийг өөрийн дансаар авсан юм. Тэгээд би өөрийн данснаас уг мөнгийг бэлнээр нь аваад Хуягаатай ярихад дугтуйнд хийгээд аваад ир гэсний дагуу би Холбооны газраас дугтуй аваад уг 150.000 төгрөгийг хийгээд Хуягаа гэх хүнд Шүүхийн үүдэнд аваачиж өгсөн. Тэр үед Хуягаа намайг чи наанаа байж бай би Б.Буяндалай прокурорт энэ мөнгийг өгчихөөд ирье гээд Шүүх рүү яваад орсон. Тэгээд удалгүй Хуягаа Шүүхээс гарч ирээд мөнгийг нь өгчихлөө гээд гараад ирсэн юм. Мөн тэр үед Хуягаа нь над руу залгаад нөгөө ажлыг бүтээхэд Буяндалай прокурорт цагаан идээ өгөх хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн хамаатны С.Т гэх эгч дээр очоод 5 литр айраг, 1 литр орчим сүү, мөн 500 грамм ааруул, 500 грамм өрөм авсан. Тэгээд уг цагаан идээгээ аваад аймгийн төв орж ирээд Хуягаа руу ярьтал би яваад очьё гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байтал Хуягаа ирсэн тэгээд бид 2 Нэгдсэн эмнэлгийн доод талын саарал алаг байрны үүдэнд зогсоод Хуягаа миний авч ирсэн цагаан идээг аваад Б.Буяндалай прокурорынх энд байдаг би оруулж өгчихөөд ирье гээд аваад орсон. Тэгээд Хуягаа 30 орчим минутын дараа гарч ирээд нэг дэх өдөр Н ахыг чинь гаргахаар боллоо гээд тэгээд би тэндээс гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Тийн”...Би Ч.Бэс сонсоход энэ Алтанхуяг гэгч нь хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаа манай ээжийн дүү Д.Нийг батлан даалтад гаргаж өгнө гэж хэлээд 150.000 төгрөг болон сүү цагаа идээ авсан. Алтанхуяг нь хэнд өгөх гэж байгаа юм гэхээр Б.Буяндалай прокурорт өгнө гэж хэлж авсан байсан. Алтанхуяг нь өөрөө Д.Нийг батлан даалтад найдвартай гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан. 2021 оны 10 сарын 15-ны өдрийн өглөө 10, 11 цагийн орчимд манай дүү Ч.Б залгаад цагаан идээ, айраг хэрэгтэй байна жаахан юм бэлдээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм надад бэлэн юм алга гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал манай ээж С над руу залгаад наад Ч.Б чинь овоо дорвиун юм хөөцөлдөөд байна чи цагаан идээг нь бэлдээд өгчих гэхээр нь юу хөөцөлдөөд байгаа юм гэсэн чинь Нийг 7 хоног батлан даалтад гаргах гээд хүнтэй уулзаад хөөцөлдөөд байгаа юм байна гэхээр нь би цагаан идээ бэлдсэн. Тэгээд тус өдөр би хүргэж өгч чадаагүй бөгөөд унаагүй байсан болохоор Ч.Б тэр өдрөө өөрөө орой 18, 19 цагийн орчимд ирж надаас 5 литр айраг, 2 литр сүү, 500гр -1 кг орчим ааруул, 500 гр орчим өрөм аваад явсан. 5 литрийн айргийг пивоны бор өнгийн 2 саванд хийж өгсөн, сүү 2 литрийн Кола ундааны саванд хийсэн, ааруул өрмийг нь уутанд хийж өгч явуулсан. Тэгээд Ч.Бийг цагаан идээ аваад явах үед нь чи одоо өгч чадахгүй байлгүй гэтэл маргааш өгнө гэж хариулж байсан. Би маргааш өдөр нь буюу хагас сайн өдөр 12, 13 цагийн орчимд Ч.Б рүү залгахад цагаан идээгээ арай өгөөгүй байна, үдээс хойш өгнө гэсэн хариу хэлсэн. Мөн тухайн өдөр буюу 2021 оны 10 сарын 15-ны өдөр Ч.Б надтай утсаар ярьж байхдаа Сараа эгчийг хурдан мөнгөө хий гүйлгээ хаах гээд байна гэж хэлээд 150.000 төгрөг авсан байсан. Энэ 150.000 төгрөгийг Алтанхуяг нь М.Воор дамжуулж прокурорт өгнө энэ мөнгө нь Д.Нийг 7 хоног батлан даалтаар гарах үед нь барьцаа болгож байршуулах мөнгө гэж ярьсан байсан. Тэр өдрөө манай дүү Ч.Бэс Алтанхуяг нь 150.000 төгрөгийг шүүхийн үүдэнд дугтуйнд хийгээд авсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Бийн”...Би 2021 оны 10 сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр төв Гост дэлгүүрийн урд хувиараа мах зараад зогсож байхад үл таних 40 орчим насны эрэгтэй хүн над дээр ирээд нэгжтэй бол нэг яриулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа өгөөд яриулсан бөгөөд удахгүй ярьчихаад надад өгсөн. Ингээд байж байтал удалгүй хэдхэн минутын дараа нөгөө ах дахин эргэж ирээд ах нь саяны дугаар руу нэг данс явуулах гэсэн юм гээд миний утаснаас дансны дугаарыг явуулсан. Тэгээд би утсаа хартал тэр ах залгасан, мессеж бичсэн дугаараа устгачихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Вийн”...2021 оны 10 дугаар сарын дунд үеэр санагдаж байна амралтын өдөр байж магадгүй Хуягаа гэгч нь намайг байхгүй хойгуур Архангай аймгийн Цэнхэр сум руу хөдөө яваад ирлээ хөдөөнөөс танайд сүү цагаан идээ авчирсан юм гээд манай эхнэрт гэрт 2 пивоны савтай айраг болон жаахан цагаан идээ өгсөн байсан. Манай эхнэр хүн сайхан сэтгэл гаргаад хөдөөнөөс цагаан идээ авчирч өгч байхад савыг нь хоосон гаргахгүй гээд нэг уут чихэр, 5000 төгрөгтэй өгсөн гэж хэлж байсан. Миний хувьд Хуягаа гэгчээс цагаан идээ шаардсан зүйл огт байхгүй. Хуягаа гэгч нь манай хашааг барьж байсан бөгөөд амьдралын хувьд тааруу амьдралтай хүн байсан болохоор манайх хонь гаргахдаа гэдэс толгой шийрийг нь хүртэл өгчихдөг байсан. Тухайн Хуягаа бид хоёрын хооронд өр зээл авлагын ямар нэг асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сийн”...Ч.Б 2021 оны 10 дугаар сарын 15-нд өөрийнхөө 88400366 дугаарын утсаар над руу яриад Сараа эгчээ би мөрдөн байцаах тасгийн ахмад М.В гэх хүнтэй уулзсан. Манай дүү болох Нийг 7 хоногийн хугацаатай батлан даалтанд гаргаад өгье гэж байна, Цагдан хорих байрны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна. Тэгээд эхлээд 100.000 төгрөг гэж хэлснээ удалгүй 150.000 төгрөг гэж ярьсан...” гэх мэдүүлэг, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт зэрэг тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Т, Н.Г нар нь бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч П.Тийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийн эд хөрөнгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Т, Н.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, П.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч П.Т, Н.Г нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Д.Батсүрэнг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч К.Бад 1.033.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй тул шүүгдэгч П.Таас 516.500/таван зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Н.Гаас 516.500/таван зуун арван зургаан мянга таван зуу/төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир хорооллын 10-07 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Кольягийн Ба/РД:АА72081410/-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчийн шүүгдэгч нар нь гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, шүүгдэгч П.Т, Н.Г нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Н.Г, П.Т нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 61-84 АРА улсын дугаартай, Мицубиши маркийн автомашины үнэ болох 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч К.Бад төлөх 1.033.000/нэг сая гучин гурван мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэн, үлдэх 467.000/дөрвөн зуун жаран долоон мянга/ төгрөгийн улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Гын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 13/арван гурав/ хоног, шүүгдэгч П.Тийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны хүртэл цагдан хоригдсон 50/тавь/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1.1,1.3, 1.4, 1.5, 1.6, 1.9, 4, 5, дахь хэсэг, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нын Г, Г овогт Пгийн Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г овогт Пгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30/гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт оногдуулсан 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Гад оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 13/арван гурав/ хоног, шүүгдэгч П.Тийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны хүртэл цагдан хоригдсон 50/тавь/ хоногийг тэдний хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Таас 516.500/таван зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Н.Гаас 516.500/таван зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, ........... тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт К..ийн Ба/РД:АА72081410/-д тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Г, П.Т нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 61-84 АРА улсын дугаартай, Мицубиши маркийн автомашины үнэ болох 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч К.Бад төлөх 1.033.000/нэг сая гучин гурван мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэн, үлдэх 467.000/дөрвөн зуун жаран долоон мянга/ төгрөгийн улсын орлого болгосугай.
9. Шүүгдэгч П.Т, Н.Г нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Т, Н.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР