Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

 

 

 

                                   2022/ШЦТ/202  

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Ж.Ундармаа

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

              Шүүгдэгч: О.М   

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оийн Мд холбогдох эрүүгийн 2212000000188 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын .............. тоотод оршин суудаг байсан, одоо оршин суух тодорхой хаяг байхгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Оийн М/РД:АГ.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.М нь 2022 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 10-19 тоотод оршин суух иргэн Ц.Нгийн монгол гэрт нэвтрэн орж, түүний эзэмшлийн мөнгөн бурхан, 7 кг мах зэрэг эд зүйлийг хулгайлж, түүний эд хөрөнгөд 591.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2212000000188 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

* Хохирогч Ц.Нгийн өгсөн:

“...Би 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот явсан. Буцаад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 09-цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг дэвсгэр 10-гудамжны 19 тоотод өөрийн эзэмшлийн монгол гэртээ иртэл манай гэрт хулгай орсон байдалтай бурхны гуунд байсан мөнгөн бурхан, хөлдөөгч нь дотор байсан 7 кг мах байхгүй байсан. Би гэрээ эзэнгүй 4 хоног орхиж явсан юмаа, тэр хооронд хэзээ яаж хэдэн сарын хэдний өдөр хулгай орсон талаар сайн мэдэхгүй байна. Миний өөрийн эзэмшлийн бурхан байгаа юм. Би мөнгөн бурхнаа 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. 7 кг мах захаас 90.000 төгрөгөөр худалдаж аваад идээгүй хөлдөөгчид хийгээд орхисон байсан. Мөнгөн гуутай Цагаан дарь эх бурхан байгаа. Надад нэхэмжлэх зүйл байна. Надад учирсан хохирол байгаа. Би өөрийн эзэмшлийн мөнгө бурхнаа олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/,

 

* Гэрч Н.Ггийн өгсөн:

“...2022 оны 05-дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг дэвсгэрт архи ууж яваад нутгийн найз О.Мтай таарсан. О.М надад мөнгө бурхан байна чи зараад мөнгө болгоод өгөөч гэсэн би зөвшөөрч жижигхэн мөнгө бурхан О.Мгаас авч зах дээр нэрийг нь мэдэхгүй хүн 150.000 мянгаар зарсан. Би тухайн үед хар малгай, нударгатай улаан дээл өмсөж явсан. Намайг мөнгө бурхан зараад өг гэсэн би тэгэхээр нь зарж өгсөн...’’гэх мэдүүлэг /хх-ийн 32-33  дугаар тал/,

 

* Гэрч Ж.Цын өгсөн:

“...М манайд цагдаад баригдахаасаа өмнө 10 гаран хоног ирж очоод амьдарч байсан. Би өөрөө гэртээ ганцаараа амьдардаг. Мыг өмнө нь таньдаг байсан болохоор манайд ирсэн. Тэгээд Ихтамир суманд эхнэрээсээ салчихлаа аймгийн төвд барилгын ажил хийж амьдрахаас гээд хэд хоног манайд байсан. М байр түрээсэлж амьдарна гэж хэлсэн. Тэгээд ажил хийж байгаа гээд манайхаас явдаг, орой ирэхдээ хааяа архи уучихсан явж байдаг. Тэгээд аймгийн төвд хийсэн ажилгүй хэд хоносон. Манайд 2022 оны 05 дугаар сарын эхээр М ганцаараа ирсэн. Түүнээс хойш манайд ирж очоод амьдарч байна. Хийсэн ажилгүй байгаа харагддаг. Манайд заримдаа ирж хоноод заримдаа хаана хонож байгаа нь мэдэгдэхгүй алга болчихдог. Тэгээд хаана хоносон талаараа ярьдаггүй болохоор би энэ талаар мэдэхгүй байна. Аймгийн төвд төрөл садангүй болоод манайд түр амьдарч байгаа байх. Би өөрөө төрөл садны холбоогүй хүн шүү. Архи уучхаад ирдэг. Хаанаас ямар мөнгөөрөө архи авч уугаад байгааг мэдэхгүй байна. Дуу цөөнтэй, харахад томоотой хүүхэд харагддаг. Архид орчихсон байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар тал/

 

*Хохирогч Ц.Нгийн дахин өгсөн:

“...7 кг үхрийн мах гэж хэлэхээ мартсан байна лээ, миний алдсан мах үхрийн мах байсан. Би бурхнаа буцааж авсан. Мөн хохирлоо барагдуулж авсан тул одоо ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 69 дүгээр тал/  

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн АЦ22-55 дугаартай: “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр мөнгө гуутай цагаан дахь эх нэртэй бурханы үнэ 500.000/таван зуун мянга/ төгрөг, 7 кг үхрийн махны үнэ 91.000/ерэн нэгэн мянга/ төгрөг, нийт 591.000/таван зуун ерэн нэгэн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 17-20 дугаар тал/

 

*Яллагдагч О.Мн өгсөн:

“...Хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/  

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 63 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч О.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 10-19 тоотоос иргэн Ц.Нгийн эзэмшлийн мөнгөн бурхан, 7 кг мах зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж, түүнд 591.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч О.М нь 2022 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 10-19 тоотод оршин суух иргэн Ц.Нгийн монгол гэрт нэвтрэн орж, түүний эзэмшлийн мөнгөн бурхан, 7 кг мах зэрэг эд хөрөнгийг хулгайлж, түүний эд хөрөнгөд 591.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч Ц.Нгийн”...2022 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 09-цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг дэвсгэр 10-гудамжны 19 тоотод өөрийн эзэмшлийн монгол гэртээ иртэл манай гэрт хулгай орсон байдалтай бурхны гуунд байсан мөнгөн бурхан, хөлдөөгч нь дотор байсан 7 кг мах байхгүй байсан. Би гэрээ эзэнгүй 4 хоног орхиж явсан юмаа, тэр хооронд хэзээ яаж хэдэн сарын хэдний өдөр хулгай орсон талаар сайн мэдэхгүй байна. Миний өөрийн эзэмшлийн бурхан байгаа юм. Би мөнгөн бурхнаа 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. 7 кг мах захаас 90.000 төгрөгөөр худалдаж аваад идээгүй хөлдөөгчид хийгээд орхисон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Ггийн”...2022 оны 05-дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг дэвсгэрт архи ууж яваад нутгийн найз О.Мтай таарсан. О.М надад мөнгө бурхан байна чи зараад мөнгө болгоод өгөөч гэсэн би зөвшөөрч жижигхэн мөнгө бурхан О.Мгаас авч зах дээр нэрийг нь мэдэхгүй хүн 150.000 мянгаар зарсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Цын”...М манайд цагдаад баригдахаасаа өмнө 10 гаран хоног ирж очоод амьдарч байсан. Би өөрөө гэртээ ганцаараа амьдардаг. Мыг өмнө нь таньдаг байсан болохоор манайд ирсэн. Тэгээд Ихтамир суманд эхнэрээсээ салчихлаа аймгийн төвд барилгын ажил хийж амьдрахаас гээд хэд хоног манайд байсан. М байр түрээсэлж амьдарна гэж хэлсэн. Тэгээд ажил хийж байгаа гээд манайхаас явдаг, орой ирэхдээ хааяа архи уучихсан явж байдаг. Тэгээд аймгийн төвд хийсэн ажилгүй хэд хоносон. Манайд 2022 оны 05 дугаар сарын эхээр М ганцаараа ирсэн. Түүнээс хойш манайд ирж очоод амьдарч байна...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн АЦ22-55 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.М нь хохирогч Ц.Нгийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч О.Мг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульд заасан ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нд 591.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Ц.Н нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрөө бүрэн авсан гомдол саналгүй талаар мэдүүлэг өгсөн мөн шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч О.Мн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  62/жаран хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Оийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  62/жаран хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  5. Шүүгдэгч О.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР