Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/203

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/203

 

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Сүхбаатар

Шүүгдэгч: Р.Пц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ргийн Пцад холбогдох эрүүгийн 2212000000221 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй ам бүл 5, ээж 2 эгч, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .............оршин суух хаягтай, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт Ргийн Пц/РД:АЖ............/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Пц нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Булгийн дэлгүүрийн орчим Д.Эг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2212000000221 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Эгийн өгсөн:

“...Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Булган дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд хоёр найз болох Болдоо, Чойж нарын хамт өөрийн гэр рүүгээ харих гээд явж байхад хашаан дээрээс өнгийж нэг залуу хараад та нар наанаа яагаад чарлаад байгаа юм гэсэн. Тэгээд хашааны хажуугаар нь явж байхад хашааны хаалгаар гарч ирээд нөгөө залуу намайг шууд мөргөсөн. Тэгээд би яаж байгаа юм бэ гээд доош тонгойход дээрээс мөн адил гараараа цохиод байсан. Тэгээд нөгөө залууг хашаанаас нэг эмэгтэй гарч ирээд авч хашаа руу орсон харин би цагдаад дуудлага өгсөн юм. Яагаад цохиж зодсоныг мэдэхгүй байна. Уг зүгээр гэр лүүгээ харих гээд явж байсан. Түүнээс Р.Пцтай хэрүүл маргаан хийсэн ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн залууг танихгүй. Миний хамар руу толгойгоороо мөргөсөн. Мөн доош тонгойгоод байж байхад нуруун дээрээс гараараа цохиод байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би огт гар хүрээгүй. Харин өөрөө зодуулсан. Би тэрийг анзаараагүй сүүлд цагдаа дээр ирэхэд Чойжийн цээж хэсэг рүү өшиглөсөн гэж байсан. Учир нь намайг Р.Пц бид хоёрыг салгах гэж байгаад өшиглүүлсэн юм шиг байна лээ. Түүнээс цохиж зодолдсон асуудал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/

 

*Гэрч Г.Хгийн өгсөн:

“...Би дээрх хүмүүсээс Р.Пц гэх хүнийг танина Манай нөхрийн таньдаг дүү нь байгаа юм. Түүнээс төрөл садны холбоо хамааралгүй. Харин Д.Э гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн төрөл садан найз нөхдийн холбоо хамааралгүй. Тухайн өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Р.Пцийн гэрт би нөхөр хүүхдийн хамт хоол унд хийж идээд сууж байсан. Тэр үед Р.Пц гэрээс бие засахаар гарсан. Удалгүй Р.Пц манай нөхрийг дуудсан тэгэхээр нь би нөхрөө дагаад гэрээс гарахад хашааны гадаа хүмүүс орилж зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь Р.Пцийг нөгөө хүнээс салгаад гэр лүү авч орж ирсэн. Ер нь бол ийм зүйл болсон. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Учир нь гэрт байсан болохоор юунаас болж хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй байна. Тэрийг сайн мэдэхгүй байна тухайн үед харанхуй байсан болохоор хэн нь хэнийхээ биеийн аль хэсэг рүү цохиж зодсон талаар хараагүй. Дээд талын шүд орчмоос бага зэргийн цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй байх сайн анзаараагүй. Би тэрийг мэдэхгүй харанхуй байсан болохоор сайн хараагүй. Д.Э гээд байгаа нь архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан. Харин Р.Пц 1 лааз пиво уусан байсан. Түүнээс илүү бол уугаагүй. Ямар ч байсан нэг хүнтэй барилцсан байсан яг хэн гэдэг хүнтэй барилцаж байсныг мэдэхгүй мөн Р.Пцтай барилцаж байсан хүнийг танихгүй болохоор тэр энэ гэж хэлж чадахгүй байна. Тэгээд ямар ч байсан очиж салгасан... “гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/

 

*Гэрч Т.Бийн өгсөн:

“...Тухайн өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Р.Пцийн гэрт би эхнэр хүүхдийн хамт хоол унд хийж идээд сууж байсан. Тэр үед Р.Пц гэрээс бие засахаар гарсан. Удалгүй Р.Пц намайг дуудсан тэгэхээр нь гэрээс гарахад хашааны гадаа хүмүүс орилж чарлаад зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь Р.Пцийг нөгөө хүнээс салгаад манай дагуулаад гэр рүү авч орсон. Гэрт ороод байж байхад цагдаа нар ирж Р.Пцийг авч явсан. Ер нь бол ийм зүйл болсон. Гэхдээ Р.Пц надад ярихдаа хашааны гаднаас Р.Пцийг чаддагийн бол гараад ир гэж дуудсан гэж надад ярьсан. Түүнээс яг ямар шалтгааныг би мэдэхгүй байна. Учир нь хамт байгаагүй болохоор. Тухайн үед харанхуй байсан болохоор хэн нь хэнийхээ биеийн аль хэсэг рүү цохиж зодсон талаар хараагүй. Ямар байсан чулуу мод барьсан хүн байхгүй харин нэг нэгнээ цохиод байх шиг байсан. Өөр надад мэдэх зүйл байх тэгээд очиж салгасан. Гэрт орсны дараа Р.Пцийн дээд талын шүд орчмоос бага зэргийн цус гарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй байх сайн анзаараагүй. Д.Э гээд байгаа нь архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан. Харин Р.Пц 1 лааз пиво уусан байсан. Түүнээс илүү бол уугаагүй. Ямар ч байсан хоорондоо учиргүй зодолдоод байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-72 дугаар тал/

 

*Яллагдагч Р.Пцийн өгсөн:

“…Би гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 222 дугаартай “...Д.Эгийн биед хамар ясны хугарал, хамарт жижиг зулгаралт, зүүн дал орчим зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамарт жижиг зулгаралт, зүүн дал орчим зулгаралт, цус хуралт гэмтэл тус бүр нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/

                                                                                                                                                                         

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Булгийн дэлгүүрийн орчим иргэн Д.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Р.Пц нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Булгийн дэлгүүрийн орчим иргэн Д.Этэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Эгийн “...Тэгээд хашааны хажуугаар нь явж байхад хашааны хаалгаар гарч ирээд нөгөө залуу намайг шууд мөргөсөн. Тэгээд би яаж байгаа юм бэ гээд доош тонгойход дээрээс мөн адил гараараа цохиод байсан. Тэгээд нөгөө залууг хашаанаас нэг эмэгтэй гарч ирээд авч хашаа руу орсон харин би цагдаад дуудлага өгсөн юм. Яагаад цохиж зодсоныг мэдэхгүй байна. Уг зүгээр гэр лүүгээ харих гээд явж байсан. Түүнээс Р.Пцтай хэрүүл маргаан хийсэн ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн залууг танихгүй. Миний хамар руу толгойгоороо мөргөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Хгийн “...Удалгүй Р.Пц манай нөхрийг дуудсан тэгэхээр нь би нөхрөө дагаад гэрээс гарахад хашааны гадаа хүмүүс орилж зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь Р.Пцийг нөгөө хүнээс салгаад гэр лүү авч орж ирсэн...гэх мэдүүлэг, гэрч Т.Бийн”...Удалгүй Р.Пц намайг дуудсан тэгэхээр нь гэрээс гарахад хашааны гадаа хүмүүс орилж чарлаад зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь Р.Пцийг нөгөө хүнээс салгаад манай дагуулаад гэр рүү авч орсон. Гэрт ороод байж байхад цагдаа нар ирж Р.Пцийг авч явсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Р.Пцийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Р.Пц нь хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамарт жижиг зулгаралт, зүүн дал орчим зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Пцийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Р.Пцийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Р.Пц нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Р.Пц нь урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг ял эдэлж Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан бөгөөд шүүгдэгч Р.Пцад энэ тогтоолоор оногдуулсан торгох ял болон Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Р.Пц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Ргийн Пцийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Пцийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Пцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3/гурав/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон энэ тогтоолоор оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Пц нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Пц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Р.Пц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Пцад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР