Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Иргэдийн төлөөлөгч  Б.Наранбаатар,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч, хохирогч Б.О********гийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, Г.Түвшинтөгс,

Шүүгдэгч, хохирогч Б.О********, Б.Ч********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат-Эрдэнийн Ч**********, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Болдын О******** нарт холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.О******** нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 32 дугаар гудамж 16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Ч**********тэй маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгалан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Ч********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.О********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.О********гийн толгой руу сандлаар цохиж зулай, хуйханд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-5х),

Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-9-12х),

Шүүгдэгч Б.О********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ч********** өмнө нь эгчийндээ очиж пиво уусан байсан. Дараа нь Н**** гэх найз түүний нөхрийн хамт тэднийд архи уусан байсан. Манайд ирээд хоёул пиво уусан. Машин аваад завхайрч явсан гээд хэрэлдээд байхаар нь больё гээд гал түлэхээр зомгол цуулж байхад над руу ирж мөр, нуруу, толгой руу хэд хэдэн удаа цохиод өшиглөөд байсан бөгөөд өмнө нь хэл амаар доромжлуулж олон удаа тархи толгойгоо хагалуулж нүүрээ сарлуулж маажуулж ирсэн болохоор өөрийн эрхгүй дахиад аяга сандлаар цохиж магад гэж айх гайхах цочих, дахин цохих вий гэхээс зөнгөөрөө гараараа хаах явцад л түүний зүүн далны орчим хутгалсан байсан. Би гартаа хутга барьснаа ер мэдээгүй. Түүнийг хөөж араас нь хутгалаагүй. Надад түүнийг хутгалах санаа зориг сэдэл байгаагүй. Хутга шөвөг эрж хайгаагүй. Би хутгалсан гэж ер бодоогүй. Ч********** өмнө нь эгчийндээ очиж пиво уусан байсан. Дараа нь Н**** гэх найз түүний нөхрийн хамт тэднийд архи уусан байсан. Манайд ирээд хоёул пиво уусан. Машин аваад завхайрч явсан гээд хэрэлдээд байхаар нь больё гээд гал түлэхээр зомгол цуулж байхад над руу ирж мөр, нуруу, толгой руу хэд хэдэн удаа цохиод өшиглөөд байсан бөгөөд өмнө нь хэл амаар доромжлуулж олон удаа тархи толгойгоо хагалуулж нүүрээ сарлуулж маажуулж ирсэн болохоор өөрийн эрхгүй дахиад аяга сандлаар цохиж магад гэж айх гайхах цочих, дахин цохих вий гэхээс зөнгөөрөө гараараа хаах явцад л түүний зүүн далны орчим хутгалсан байсан....санаатай гэмтээе гэж бодоогүй. Хутгыг бол хайж олж аваагүй. Ална гэж  ч хөөгөөгүй ямар ч тэр хүн рүү дайрсан үйлдэл бол гаргаагүй. Гартаа хутга байна гэж бодоогүй. Яагаад гэвэл галаа түлэх зорилготой зомголоо цуулж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-74-75, 78-81х),

Шүүгдэгч Б.**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Г******гаар машинаа бариулаад Н******ын хамтаар гурвуулаа О********гийн гэр рүү очихоор явж байхад О******** хашааныхаа үүдэнд явж байхад таарсан. Хашааны үүдэнд очиж зогсоод О********гийн гэр рүү бид гурав хамт орсон. Гэрт ороод би явлаа гэж уурлаад цүнхтэй хувцсаа аваад гэрээс нь гарч машиндаа орж суусан. Араас О******** гарч ирээд машинаас гараад хашааны гадна уулзахад надаас уучлалт гуйхаар нь эвлэрээд О******** нь машин жолоодоод Н******, Г****** хоёрыг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд тэр хоёрыг хүргэж өгөөд гэртээ ирсэн. О******** машинд ачсан түлээгээ оруулж ирээд галаа түлэхээр хутгаар зомгол цуулж галаа түлсэн. Дэлгүүрээс авсан пивоо бид хоёр хувааж уусан. Тэр пивоноос би их уугаагүй. Бид хоёр утсаараа дуу сонсоод л фейсбүүк орж байхад О******** миний утсыг булааж аваад чат уншсан. Миний утсыг ухаж чатыг бүгдийг нь үзсэнээ хардсан зүйл ярьж эхэлж, дууных нь өнгө чангарч эхлээд надтай хэрүүл хийж эхлэхээр нь би зүгээр ярилцсан. Тэгээд угаалгын машиных нь урд зогсож байхад толгойн зүүн тал руу хоёр удаа гараараа цохисны дараагаар толгойн баруун хэсэг, чих хэсэг рүү гараараа цохисон. Тэгсэн чинь чих дүнгэнээд юм сонсохгүй байхаар нь уйлаад зогсож байхад зүүн талын гуя, шилбэ рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгээд ерөнхийдөө тайвшрахаар нь унтъя гэж бодоод, даараад зуухны аман тушаа зогсож байхад зүүн талын дал хэсэг рүү гараараа атгаж байгаад хүчтэй цохисон л гэж бодсон. Би бодохдоо гарынхаа үе хэсгээр л хүчтэй цохичихлоо гэж бодоод зогсож байснаа шууд сулраад өөрийн мэдэлгүй суусан. Тэр үед О******** яана аа хутгалчихлаа гэж орилоод хутгаа үүд рүү шидсэн. Баруун гараараа зүүн суганы доогуураа дарж үзэхэд гар цус болчихсон байхаар нь хутгалчихлаа гэдгийг мэдсэн. Тэр үед О********д хандан би үхлээ ш дээ эмнэлэг дуудаач гэж хэлэхэд О******** утсаараа түргэн дуудсан....2022 оны 1 сарын сүүлээр байх согтуу машин барьж яваад Хатгалын цагдаад машинаа журамлуулсан тэгээд О********г Мөрөн сумаас дуудсан. О******** нь найзынхаа хамтаар Алаг-Эрдэнэ суманд С****** эгчийн гэрт пиво ууж байсан. Тэднийд О********, С******, П****** 2-3 том пиво хамт уусан. О******** нь согтсоноо намайг орон дээр сууж байхад алгадаад байхаар нь чи яагаад алгадаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үед П****** нь О********г явъя гэж хэлээд гэрээс аваад гараар нь би яахаараа хүнд ингэж алгадуулж байх ёстой юм гэж бодоод гэрээс модон сандал авч гүйгээд О********г машинд суух гэж байхад араас нь цохичихсон чинь толгойг нь оночихсон. Тэгсэн чинь цус гараад байхаар нь харахад толгойн ар хэсэг хуйх нь язарчихсан байсан. ... ” гэх мэдүүлэг  (хх-19-20х),

Хохирогч Б.О********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч********** бид хоёр хамт амьдарч байгаа. Бид хоёр одоо эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...(хх-24х)

Хохирогч Б.**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр эмчлэгч эмчтэйгээ уулзахад уушги руу хутга гүн нэвтэрч орсон байна гэсэн. Одоо Улаанбаатар хот руу эмчилгээнд явах учир эмчилгээний төлбөрийг О********гээс гаргуулна. Хэдэн төгрөг болохыг хэлж мэдэхгүй байна...Өөр нэмж ярих зүйлгүй. (хх-19-20х),

Шүүгдэгч Б.О********гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... Тухайн өдөр эхнэр бид хоёр маргалдаад манай эхнэр уурлаж яваад буцаад ирсэн. Би галаа түлээд маргааш түлэх зомголоо цуулаад сууж байтал Б.Ч********** ар нуруу луу цохиод авсан. Өмнө нь манай эхнэр миний толгойг хагалж байсан учраас би одоо бас хагалчих болов уу? гэсэн болгоомжлол хүнд төрдөг болчихсон байсан. Тэгээд би эхнэрийнхээ нуруу луу гараараа цохилоо гэж бодсон боловч хутгалчихсан байсан би санаатайгаар Б.**********ийг хутгалаагүй надад тийм санаа ч байгаагүй, тухайн өдөр би эхнэр лүүгээ дайрсан ямар нэгэн асуудал байхгүй хутгалснаа ч санахгүй байгаа гэв.

Шүүгдэгч Б.**********ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... Тухайн өдөр Б.О******** миний машиныг унаад ахынх руугаа түлээнд явсан би Г******, Н**** гэх хоёр найзындаа хоёр идээд байж байсан. Тэгээд манай нөхөр удаад байхаар нь утас руу залгатал утсаа авахгүй байхаар хардаад машин авч яваад өөр хүнтэй уулзаад байгаа юм байна гэж бодсон. Манай хоёр найз намайг гэрт минь хүргэж өгсөн Б.О******** гэр лүүгээ алхаад ирж байсан тэгээд би Б.О********гийн гэрээс хувцсаа аваад явах гэж байснаа болиод Н****, Г****** хоёрыг Б.О******** бид хоёр хүргэж өгөөд гэр лүүгээ явах замдаа дэлгүүрээс 1 ширхэг том пиво аваад хувааж уусан. Тухайн өдөр би Б.О******** рүү  уурлаж, юм авч шидсэн үнэн ийм зүйл болон гэж огт бодоогүй. Б.О******** намайг цохисон учраас би зөрүүлээд цохиод, орилсон тэгээд Б.О******** миний нурууны гол руу цохих шиг болохоор нь харсан чинь хутгалчихсан байсан. Би Б.О********г намайг санаатайгаар хутгалсан гэж бодохгүй байна. Манай нөхрийг битгий шоронд явуулаач амьдралдаа ийм хар толботой үлдээмээргүй байна  гэв.

Гэрч М.П********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2022 оны 1 сарын 28-ны үед байх Алаг-Эрдэнэ сум руу О********гийн хамт түүний эхнэрийн байгаа айлд очсон. Тэнд танихгүй эмэгтэй Ч********** нар архи уучихсан сууж байсан ба О********гийн авч очсон 2 том пиво уусан. Би ч явъя гэхэд О******** цуг явна гэхээр эхнэр нь хардаад түүнийг алгадаж аваад хоорондоо муудалцаад байхаар нь салгасан. О********г машинд суух гэж байхад Ч********** сандал барьж гүйж ирээд сандлаараа түүний толгойн ар хэсэгт цохисон. Ч********** болон тэр эмэгтэй согтуу байсан ба эхнэр нь хардалтаас болж сандлаар цохисон...” гэх мэдүүлэг (хх-29х),

Гэрч Т.С******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...орой намайг

орондоо хэвтэж байхад Б.Ч**********, Б.О******** нар согтуу ирсэн. Хоорондоо маргалдаж байгаад гараад явсан. Яг юунаас болж маргалдсаныг сайх мэдэхгүй, манайд бол нэгэндээ гар хүрээгүй...” гэх мэдүүлэг (хх-30х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаартай:

1. Б.О********гийн зулай дагзны хуйханд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зулайн сорви гэмтэл нь 2022.01.29-ний өдөр үүсгэгдсэн  байх боломжтой бөгөөд тус тус мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Б.О********гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” дүгнэлт (хх-35х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 155 дугаартай:

1. Б.Ч*********ийн цээжний хөндий нэвтэрсэн шарх, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж, зүсэх үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3. Б.Ч*********ийн биед тогтоогдсон дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь цээжний хөндийд нэвтэрсэн шархны эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. ...” гэх дүгнэлт (хх-40х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 236 дугаартай:

1. Б.Ч*********ийн биед тухайн дүгнэлт гаргах өдөр үзлэг хийж мөн Ч*********ийн авчирсан Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдсэн цээжний рентген зургийг уншиж үзээд уг дүгнэлтийг гаргасан. Уг зураг нь Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасагт архивлагддаг, хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээс онош, эмчилгээ, шинжилгээний хариу зэргийг авч хавсаргах боломжтой юм.

2. Дээрх баримтаар гэмтлийн зэрэг өөрчлөгдөх боломжгүй.

3. Б.Ч*********ийн зүүн уушги авчсан /унасан/, зүүн плеврийн хөндийд хийтэй, зүүн талын зүрх өрцний синуст бага хэмжээний шингэнтэй байна гэдэг нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэдгийг бүрэн баталж байна. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний хөндийн гадна орчинтой харьцаж, улмаар цээжний хөндийд агаар гадна орчноос орж хийн даралт өгснөөр уушги авчина. Мөн уушгинд шарх гэмтэл үүснээр уушги авчина. Цаашид уушгинд гэмтэл өгсөн тохиолдолд уушгинаас плеврийн хөндийд цус алдаж шингэн хурна. ...” гэх дүгнэлт (хх-45х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Энхтүвшиний 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан хар хөх өнгийн нэхий дээлд 1,8см х2,2мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна. Уг гэмтлийн зах ирмэг жигд, оёдлын утас сунаж хөврөөгүй нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул хатуу хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-50-53х),

Хохирогч, шүүгдэгч Б.О********, Б.Ч********** нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-89х),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-130-132х),

Шүүгдэгч Б.О********гийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн засаг дарга С.Ариунаагийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт (хх-90х),

Шар овогт Б***ын О********гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-91х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-112х),

Шүүгдэгч Б.**********ийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн засаг даргын тамгын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Түмэнбаярын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт (хх-93х),

Алтгана овогт Б*******ийн Ч*********ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-94х),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын засаг даргын тамгын газрын дарга Ё.Даваагийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт (хх-95х),

Б.Ч*********ийн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхийн хуулбар (хх-100-111х),  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-113х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О******** нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 32 дугаар гудамж 16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Ч**********тэй маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Ч********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.О********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.О********гийн толгой руу сандлаар цохиж зулай, хуйханд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч Б.О********, Б.Ч********** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч М.П********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-29х),

Гэрч Т.С******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-30х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаартай дүгнэлт (хх-35х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 155 дүгнэлт (хх-40х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 236 дугаартай дүгнэлт (хх-45х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Энхтүвшиний 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-50-53х),

Хохирогч, шүүгдэгч Б.О********, Б.Ч********** нар нь хоорондоо сайн

дураараа эвлэрсэн тухай 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-89х),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-130-132х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.О******** нь гэмт хэрэг үйлдэх үедээ хутга хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан ба шүүгдэгч Б.О******** нь гэмт хэргийг үйлдэхдээ ахуйн хутгаар хохирогчийг хутгалж биед хүнд гэмтэл санаатай учруулсан нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.О********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч Б.Ч********** нь ганцаараа үйлдсэн,

-хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч Б.О******** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэдийн төлөөлөгч Б.Наранчулууны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарыг гэм буруугүй гэх дүгнэлтийг гаргаж байх ба шүүгдэгч Б.О********, шүүгдэгч Б.Ч********** нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр гэм буруутай болох нь тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч Б.Наранчулууны дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.О********, Б.Ч********** нар нь харилцан зодолдож Б.Ч********** нь Б.О********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Б.О******** нь Б.**********ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн,

Шүүгдэгч Б.О********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2

дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ч**********, Б.О******** нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-112-113Х)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ч**********, Б.О******** нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Ч**********, Б.О******** нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан Б.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О******** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид оногдуулахаар заасан хорих ялаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар хөх өнгийн нэхий дээл, улаан өнгийн цамц 1 ширхэг, хөхний даруулга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ч**********д буцаан олгож, бариулгүй, төмөр хутаг 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О********, Б.Ч********** нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хавтаст хэргийн хүрээнд шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алтгана овогт Б*******ийн Ч*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдсэнд,

шүүгдэгч Шар овогт Болдын О********г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийн **********ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т

зааснаар шүүгдэгч Б****ын О********г 5 (тав) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих

ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О********д оногдуулсан 5 (тав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч********** нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Б.Ч********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ч********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.**********ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  хар хөх өнгийн нэхий дээл, улаан өнгийн цамц 1 ширхэг, хөхний даруулга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ч**********д буцаан олгож, бариулгүй төмөр хутаг 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн ********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ч********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч**********д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.О********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЭЭЖИН

                                       ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                                                               А.ДӨЛГӨӨН