Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 155/2014/00928/И |
Дугаар | 135/шш2018/00189 |
Огноо | 2018-02-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 135/шш2018/00189
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********ХХК /утас 88812850/-ий нэхэмжлэлтэй,
*******иуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух, *******овогт ******* *******/РД:*******/,
*******иуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух,******* овогт ******* ******* /РД: ********/,
*******иуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ****** хороо, ******* гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********/,
*******иуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ****** хороо, ******* гудамж, ****** тоотод оршин суух, ******* нар овогт ******* ******* /РД: **********/,
*******иуцагч: Хөвсгөл аймаг, мөрөн сум, ****** хороо, ****** хороолол, *******тоотод тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********/
*******иуцагч: Хөвсгөл аймаг, мөрөн сум, ****** хороо, ****** хороолол, *******тоотод тоотод оршин суух, *******овогт ******* ******* /РД:*********/ нарт холбогдуулан “Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, олох байсан орлого нийт 124,290,000 төгрөг гаргуулах тухай”
*******иуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан “гэм хорын хохирол нийт 90,590,100 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
“ 5,325,000 төгрөг гаргуулах тухай“ сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч *******, Ц.*******, Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 146 тоот захирамжийг хуульд нийцүүлэн гаргуулах 2009-02-09-ний өдөр аймгийн засаг даргад өгсөн хүсэлтийг үл ойшоон улмаар дээрх захирамжийг хүчингүй болгон аймгийн засаг дарга *******2009 оны 107, уг газрыг үргэжлүүлэн эзэмшүүлэх боломжтой байхад Газрын тухай хууль зөрчин манай компаниас өмнө газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй Хот тохижилт ХК-д 3261 мкв, иргэн ******* 250 мкв газар эзэмшүүлсэн 108 тоот захирамжуудыг гарган 18 жил эзэмшсэн газрыг түрэмгийлэн авсныг УДШ-ийн захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын 2009 оны 107, 108, тоот захирамжуудыг хүчингүй болгож манай компанид 3871 мкв газар эзэмшүүлэхийг аймгийн засаг даргад даалгасан юм.
Гэтэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Хот тохижолт ХК-д эзэмшүүлсэн газрыг дуудлага худалдаанд оруулах 2009-11-19-ний өдрийн А/409, ******* эзэмшүүлсэн газрыг *******т хууль зөрчин шилжүүлсэн А/409 тоот давхардсан хууль бус захирамжуудыг УДШ-ийн 2012-07-02-ны өдрийн 107 дугаар тогтоолоор хүчингүй болгож аймгийн Засаг дарга *******УДШ-ийн 2010 оны 249 дүгээр тогтоолыг биелүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 84 тоот захирамж гарган гэрчилгээ шинэчилж олгосон.
Газрын тухай хуулийн 40.5 дахь заалт, аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2009-05-12-ны өдрийн 71, 2010-03-26-ны өдрийн 40, 2010-04-12-ны өдрийн 50 тоот захирамжуудыг зөрчин Хот тохижилт ХК болон *******, ******* нарт удаа дараа газар эзэмших гэрчилгээ олгосноор хууль дээдлэх зарчим алдагдан 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хот тохижилт ХК болон иргэн *******, ******* нар 44 сарын турш хүчин төгөлдөр бус гэрчилгэээгээр газар эзэмшин бусдад зарах, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулснаас манай компани олж байсан орлогоо олж чадаагүйгээр барахгүй төрийн албан хаагчдын буруутай үйлдлийн улмаас газрын захирамж удаа дараа алга болж эрх баригчдын буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хууль шүүхийн байгууллагаар олон жил явж шалгуулж компаний болон миний нэр хүнд хохирч сэтгэл санааны хохирол амсаад зогсохгүй ажилчдын цалин нэмэх өөрчлөлт шинэчлэл хийх боломжгүй болж эзэмшил газраас ашиг орлого олох түүнийгээ захиран зарцуулах эрх зөрчигдөн компаний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж олох ёстой орлогоо олж чадаагүй гарах ёсгүй зардал гарч бизнесийн нэр хүнд эдийн засгийн хувьд хохирсон юм.
Мөн ******* нарын 3 гэр бүл зөвхөн 2013 оноос өнөөдрийг хүртэл эрх баригчдад дулдуйдан манай эзэмшил газарт 414.3 мкв газар бүхий худалдааны талбайд архи пиво хүнсний бөөний худалдаа эрхлэн тасралтгүй ашиг орлого олж манай компаниар үйлчлүүлж байгаа боловч гэрээ хийхээс татгалзан бусдыг гэрээ хийхгүй байхад турхирч хэвлэл мэдээллээр нэр хүндэд халдаж үндэслэлгүйгээр цагдаа, прокурор Авлигатай тэмцэх газраар олон удаа шалгуулж манай компаниар өдөр тутам үйлчлүүлж буй үйлчилгээний хураамжаа төлөхгүй эзэмшил газраа захиран зарцуулах эрхэнд халдаж хуулийг уландаа гишгэн хүнсний захыг машины зогсоолгүй болгон дэлгүүр барих контейнер нэмж тавих зэргээр дураараа аашлан нийтийн эрх ашгийг хохироон осол аваар гарах эрсдэл үүсгээд байгаа тул газар чөлөөлүүлэх хохирол төлүүлэх гарах ёсгүй зардал олох ёстой орлогыг буюу төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс учирсан гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд УДШ-ийн захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны хуралдааны 2010 оны 249, 2012 оны 107 дугаар тогтоолууд газар эзэмших захирамж, гэрээ, гэрчилгээ, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар эзэмшигчтэй гэрээ хийхээс татгалзан газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй манай эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж манай компаниар өдөр тутам үйлчлүүлж байгаа боловч үйлчилгээний хураамж төлөхгүй нийтийн эрх ашгийг хохироож авто машины зогсоол байсан газарт архи пиво худалдан борлуулах зорилгоор дэлгүүр контейнерүүдийг газрын маргааны явцад нэмж байршуулсан зэрэг эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсож зөрчихоос өмнөх байдал сэргээн *******, Ц.*******, Ц.******* нараас Баянцагаан, Андууд, авто машины зогсоолын нийт 250 мкв газар чөлөөлүүлэх, мөн иргэн *******, эхнэр ******* нараас******* дэлгүүр, контейнэрийн 43,4 мкв газар, иргэн Ц.*******, эхнэр Б.******* нараас Оргих дэлгүүр контейнерийн 59,2 мкв газар, иргэн Ц.******* эхнэр н.******* нараас Бумбат дэлгүүр, контейерүүдийн 61,7 мкв газрыг буюу нийт 414,3 мкв газрыг чөлөөлүүлж өгнө үү.
*******иуцагч иргэд өнөөдөр ч манай эзэмшлийн газарт худалдаа эрхэлж манай компаниар үйлчлүүлж байгаа боловч үйлчилгээний хураамжаа төлөхгүй хохироосоор байгаа тул 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 5 жил буюу нийт 60 сарын үйлчилгээний хураамж нэхэмжилж байна.
Иргэн *******, Ц.*******, Ц.******* нарын гэр бүлээс 250 мкв худалдааны талбайд сарын 1,250,000 төгрөгийг 60 сараар 75,000,000 төгрөгийг,
Дээрхээс тусдаа иргэн *******, ******* нарын******* дэлгүүр, контейнэрийн хураамж сарын 217,000 төгрөгийг 60 сараар 17,760,000 төгрөг,
Ц.*******, Б.******* нарын Оргих дэлгүүр контейнэрийн хураамж сарын 296,000 төгрөгийг 60 сараар 17,760,000 төгрөг,
Иргэн Ц.*******, Г.******* нарын Бумбат дэлгүүр контейнэрийн хураамж сарын 308,500 төгрөгийг 60 сараар 18,510,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.
*******иуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас гэм хорын хохирол нэг сарын үйлчилгээний хураамж олох ёстой орлого 1,979,500*44 сарын 87,098,000 төгрөг, өмгөөлөлийн зардал 3,000,000 төгрөг, нотариатын зардал 396,100 төгрөг, унааны зардал 96,000 төгрөг, нийт 90,590,100 төгрөгийг Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас гаргуулж өгнө үү...” гэв.
*******иуцагч Ц.*******, Ц.******* нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй түүний нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шаардлаша биш. Үүнийг бид дараахь байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ******* ..... маргааны улмаас газар олгосон гэх УДШ –ийн 2010 оны 249 дүгээр тогтоолд заагдсан тогтоох хэсэгт..... ******* ХХК-д 3871 мкв газар олгох асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн засаг дарга ******* даалгасугай гэсэн байдаг.
Үүнийг, газрын тухай хуулийг үзээд тайлбарлахад хуулийн 33 дугаар зүйлд “ Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах заалтын 33.1-д Монгол Улсын иргэн ААНБ-д газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ. Хуулийн 33.1.2-т эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны засаг дарга гаргана.
Илүү газар эзэмших хүсэлт гаргасан ААНБ-д газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн байхад үүний алинд нь ч хамрагдахгүй шууд газар эзэмших болсны үнэн учир юунд байгаа нь ойлгогдохгүй өдий хүрч байна.
Үүнийг үргэлжлүүлэхгүй дараа нь Хөвсгөл аймгийн засаг дарга ******* нь 2013 оны 4 сарын 17-ний өдөр 84 тоот захирамжаар.....******* 3871 мкв газрыг олгосонд бид маргаж байна. Тухайлбал.....газрын тухай хуулийн 34-р зүйлд газар эзэмших гэрээ байгуулахдаа түүний байгуулах журмыг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг тодруулбал хуулийн 34.2-т заахдаа....үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан ААНБ нь 90 хоногт багтаан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэнэ.
Хуулийн 34.7-д Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшил олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно. Хуулийн 34.3-т гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ. Хуулийн 35-р зүйлд Газар эзэмшигчдийн эрх үүрэг, Хуулийн 35.3.4-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх ийм ийм заалтуудыг хэрэгжүүлдэггүй. Газар эзэмшигч ******* нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны биш болно. Бидний хүмүүс Хөвсгөл аймгийн засаг даргад....газрын хууль зөрчөөд хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа “*******-ний Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага тавьсан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн ямарч үндэслэлгүй болно. “гэжээ.
*******иуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид ******* албан ёсны захирамжтай эзэмшил газар 2500 мкв газартай хамааралгүй, ******* ХХК-ны захирал *******нь нийтийн эзэмшлийн газар дээрхи худалдаа үйлүчилгээ, үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсээс захирамжгүйгээр хураамж авч ард иргэдийг хохироож байгаад, улмаар захирамж гаргах эрхгүй нэг намын журмын нөхөр Мөрөн сумын засаг дарга асан Мэндээг ажлаа өгөх үед нь хуурамч, хууль ёсны бус 2008.08.17-ны өдрийн 146-р захирамжаар өөрийн компанидаа 3871 мкв газрыг нэмж эзэмшихээр захирамж гаргуулж авсан нь маргаан гарах эх үндэс болсон юм.
Энэ нь газрын тухай хууль болон, аймгийн өөрөө удирдах шашны байгууллага, Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2004 оны 35-р тогтоолд: Мөрөн сумын нутаг дэсгэрт инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар олгох эрх хэмжээ нь зөвхөн аймгийн засаг даргад олгогдсон байхад эрх мэдэлгүй Мөрөн сумын засаг дарга асан ******* нь орон нутгийн хурлын байгууллагын шийдвэр болох...35-р тогтоол болон Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.3. 23.3.2 дахь заалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн нь маш тодорхой байгаа билээ. Үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд, зөв үнэлгээ манай талд шийдвэрүүд гарч байсан.
Гэтэл хяналтын шатны 2010.10.10-ны өдрийн 249-р тогтоолын тогтоох нь хэсэгт: *******-ны 3871 мкв газрын маргааныг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн засаг дарга ******* даалгасугай гэснийг дутуу ойлгож, илтэд мушгин гуйвуулж надад олго гэсэн гэж маргаан үргэлжилсээр байгаа юм.
Газрын тухай хуулийг үзээд тайлбарлаж .....хуулийн 33-р зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах заалтын 33.1-д .....Монгол улсын иргэн Аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ.
Хуулийн 33.1.2-т .....эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ байршил, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхэд тухайн шийдвэрийг тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн байхад, үүний алинд нь ч хамаарагдахгүй шууд газар эзэмшигч болсон нь хууль зөрчигдөж байна.
Газрын тухай хуулийн 34-р зүйлд газар эзэмших гэрээг байгуулахдаа түүний байгуулах журмыг хэрэгжүүлэх ёстой. Хуулийн 34.2-т заахдаа.....үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан Аж хауй нэгж байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэнэ....Хуулийн 34.7-д үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчин нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмшигч гэрээнд хавсралт болгоно.
Хуулийн 34.3-т .гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ. Хуулийн 35-р зүйлд Газар эзэмшигчийн эрх үүрэг, хуулийн 35.3.4-т Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх гэж заасан байна.
Ийм ийм заалтуудыг хэрэгжүүлдэггүй газар эзэмшигч ******* нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны биш болно.” гэжээ.
*******иуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...*******нь нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 94.2.” Эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна, гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.”гэжээ.
Эрх бүхий этгээд гэдэг нь тухайн эд хөрөнгийг хууль гэрээний дагуу эзэмших эрхтэй этгээдийг ойлгодог. *******нь газрыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх ёстой.
Гэтэл *******нь 2500м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байсан бөгөөд Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9-р сарын 17-ны өдрийн 146 дугаар захирамжаар 3871 м.кв газрыг нэмж олгохоор болсон байдаг.
Дээрхи захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2004 оны 35 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн байдаг.
Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2010 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 249 тоот тогтоолд “*******” ХХК-нд 3871 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн засаг даргад даалгасугай” гэсэн бөгөөд уг маргаж буй газар нь Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар бөгөөд уг газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар Газрын тухай хуулийн 33.1.2-д “.....газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2010 онд А/410 дугаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах Аймгийн Засаг даргын захирамж гарч Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолд заасны дагуу Зууны мэдээ сонинд болон орон нутгийн ЛХА, Далай ван телевизүүдээр нийтэд мэдээлсэн.
******* хуульд заасны дагуу буюу тухайн газрыг дуудлага худалдаанд оруулах замаар эзэмшүүлэхээр 2010.11.22-ны өдөр албан тоот хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй. Ингээд Газрын тухай хуулийн 33.1.2. дах хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулж иргэдэд газрыг эзэмшүүлсэн.
Аймгийн Засаг даргын захирамж гарч хууль ёсны дагуу буюу гэрээ гэрчилгээ нь олгогдсоноор *******нь эрх бүхий этгээд болох ёстой. Иймд *******нь 2013.04.17-ний өдөр хүртэл уг газрыг хууль ёсоор мэдэлдээ авч эрх бүхий этгээд болоогүй байсан. Иймд 2008 оноос 2013 он хүртэл уг газрын эзэмшигч мөн үр шимийг нь хүртэх ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд” гэдэгт хууль буюу гэрээнд заасан албан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэж гэм хор учруулсан этгээдийг ойлгодог.
Түүнчлэн “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд” гэдэгт хууль буюу гэрээнд заасан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэж гэм хор учруулсан этгээдийг ойлгодог.
Төрийн байгууллагын зүгээс ******* эд хөрөнгөнд халдах, эд хөрөнгөнд нь хохирол учруулах зэргээр зэрэг ямар нэгэн үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд уг зах болон түүнийг түрээслэж байсан иргэд нь үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байсан тул мөнгөн орологоо олж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
*******нь олох ёстой орлого гэдэгт бизнес төлөвлөгөөнд тусгагдсан мөнгөн орлогыг хамааруулж байгаа нь сар бүр олох ёстой байсан бодит орлого гэж үзэх боломжгүй байна.
Мөн гарах ёсгүй зардал гэдэгт өмгөөлөгчийн зардал, нотаратыцн зардал, унааны зардал зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Учир нь:
Улсын Дээд Шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 249 тоот тогтоолд “*******-нд 3871 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгасугай” гэсэн болохоос биш “******* ХХК-нд 3871 м.кв газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгасугай” гэж заагаагүй байдаг.
Улсын Дээд Шүүхийн 2010.10.11-ны өдрийн 249 дугаар тогтоолын дагуу Газрын тухай хуульд нийцүүлэн уг газрыг дуудлага худалдаанд оруулж эзэмшүүлсэн явдал нь Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, / эс үйлдэхүй/ гэж үзэх үндэслэлгүй учир өмгөөлөгчийн зардал, нотаратын зардал, унааны зардал зэргийг гаргах боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс ийг тухайн маргаж буй газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьсан албан бичгийг хүргүүлж байсан боловч нэхэмжлэгч оролцоогүй болно.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1.6-д /Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно. Гэж заажээ. Газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг газар ашиглах гэж ойлгоно. Гэтэл ******* газраа түрээслэж байгаа үйлдэл нь захын орчинд байрлал сайтай газрын ашигтай чанарыг гаргаж хэрэглэж байгаа үйлдэл юм. Ингэж газраа түрээслэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3.2-д заасан Төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглахтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлгээгүй хууль зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 498.2. “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцаж арилгана” гэж заасан байна.
Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсэн болохыг шүүхээс тогтоогдоогүй байхад *******буюу “*******” ХХК нь Төрийн албан хаагчийг албан үүргээ зөрчсөн гэм буруутай гэж үзэж төрөөс мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “ гэжээ.
*******иуцагч Ц.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********ХХК нь хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 90,590,100 төгрөг гаргуулах, хариуцагч *******, *******, Ц.*******, Г.*******, Ц.*******, Б.******* нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, 124,290,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
*******иуцагч Ц.******* нь нэхэмжлэгчээс 5,325,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч ********ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 1996 оны 159 дүгээр захирамжаар “Од ХЭАА-д /одоогийн ********ХХК/ хүнсний захын ойролцоо 2500 м.кв, 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай захирамжаар 6577 м.кв, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 146 дугаар захирамжаар 3871 м.кв газрыг нэмж эзэмшүүлэн, дээрх 22 дугаар захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэжээ.
Дээрх газарт сумын Засаг дарга захирамж гарган , газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг зөрчсөн гэж үзэж, аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаар захирамжаар сумын Засаг даргын 2008 оны 146 дугаар захирамжийг хүчингүй болгох , иргэн ******* 108 дугаар захирамжаар 250 м.кв, “Хот тохижуулах” ХК-д 3621 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан сумын Засаг даргын “Газар олгох тухай” 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 146 дугаар захирамж, сумын Засаг даргын ирсэн бичгийн бүртгэл, мөн сумын 2008 оны газар олголтын комиссын хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзвэл “*******” ХХК 3871 м.кв газрыг эрх бүхийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллагын холбогдох шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргаагүй алдаатай ажиллагааг газар эзэмшигчийн буруу гэж үзэх үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д зааснаар аймгийн Засаг дарга сумын Засаг даргын алдаатай шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй боловч тухайн хэргийн хувьд сумын Засаг даргын 2008 оны 146 дугаар захирамжийг хүчингүй болгон, зөрчлийг арилгаж, газрыг өмнө эзэмшиж байсан “*******” ХХК-д үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэр гаргах боломжтой байхад газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй иргэн ******* болон “Хот тохижуулах” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13-т заасан “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хэрэгжүүлээгүй нь буруу байна” гэж үзэж, ...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 32 дугаар зүйлд заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 107, 108 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, “*******” ХХК-д 3871 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж... шийдвэрлэсэн байна. /1-р хх-22-25/
Иргэн ******* нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 108 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 250 мкв газраас 230 мкв газрын эзэмших эрхийг болон ******* зах дотор байрлах 140.25 мкв бүхий талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг тус тус *******т шилжүүлэн, эрх бүхий байгууллагаас *******т газар эзэмших эрхийн 0284476 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000093456 дугаартай гэрчилгээ тус тус олгогдсныг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай тогтоолоор *******т газар эзэмшүүлэхтэй холбогдуулан гарсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны А/409, 209 оны 340 дүгээр захирамжийн 4 дэх заалтыг, газар эзэмших эрхийн 0284476 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000093456 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. /1-р хх-26-34/
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/84 дугаартай “Захирамж хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “...Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах ******* захын 6351.1 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар, хүнсний захын зориулалттаар “*******” ХХК-нд эзэмшүүлэхээр...” шийдвэрлэсэн байна. /1-р хх-55/
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “Аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...” гэж заасан байх тул Хөвсгөл аймгийн Засаг даргын А/84 дугаар захирамжийн дагуу ********ХХК нь ******* захын 6351.1 мкв газрын хууль ёсны эзэмшигч болсон байна.
********ХХК-ний зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн ******* захын 250 мкв газарт *******, Ц.*******, Ц.******* нар, 43.4 мкв газарт *******, түүний гэр бүл ******* нар нь******* нэртэй дэлгүүрийг/контейнер/, 59.2 мкв газарт Ц.*******, гэр бүл Б.******* нар нь Оргих нэртэй дэлгүүрийг /контейнер/, 61.7 мкв газарт Ц.*******, гэр бүл Г.******* нар нь Бумбат дэлгүүрийг /контейнер/ тус тус ажиллуулж, дээрх газрыг шударга бусаар эзэмшиж, ашиглаж байсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэг этгээд саад болж байвал уг саадыг арилгахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байна”, 95 дугаар зүйлийн 95.1-т “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч *******, *******, Г.*******, Ц.*******, Ц.*******, Б.******* нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, уг газраас олох байсан орлогыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ********ХХК нь олох байсан орлого буюу 2013 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 60 сарын үйлчилгээний хураамжийг хариуцагч нараас нэхэмжилсэн ба хариуцагч *******, Ц.*******, Ц.******* нараас 250 мкв газрыг сарын 1,250,000 төгрөгөөр тооцон 75,000,000 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас 43,4 мкв газрыг сарын 217,000 төгрөгөөр тооцон 13,020,000 төгрөгийг, хариуцагч Ц.*******, Б.******* нараас 59,2 мкв газрыг сарын 296,000 төгрөгөөр тооцон 17,760,000 төгрөгийг, хариуцагч Ц.*******, Г.******* нараас 61.7 мкв газрыг 308,500 төгрөгөөр тооцон 18,510,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч ********ХХК нь Хүнсний зах худалдаа үйлчилгээ эрхлэх, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан компаний дүрэм, хуулийн этгээдийн үлсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /3-р хх-92-94/
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр “...хариуцагч нараас 1 мкв газрыг 5000 төгрөгөөр тооцож, захын үйлчилгээний хураамжийг нэхэмжилсэн...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт захын сарын үйлчилгээний хураамж /түрээсийн төлбөр/ 1 мкв газрыг хэдэн төгрөгөөр тооцох талаар нотлох баримт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл ********ХХК-ний ******* хүнсний захын дотоод журмын 2.2-т “Компаний захирал нь компаний хэтийн төлөвлөлт, зардал, ашиг, ажилчдын цалинг нэмэгдүүлэх зорилгоор инфляцтай уялдуулан түрээсийн төлбөрийг өөрчилж ажиллана ” гэж заасан боловч тус компаний захирлын түрээсийн төлбөрийн талаарх тушаал шийдвэр хэрэгт нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-т тус тус зааснаар талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нараас нийт 124,290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ********ХХК нь Хөвсгөл аймгийн Засаг даргын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирол 90,590,100 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасан үндэслэлээр гаргуулахаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”,229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч ********ХХК нь хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас олох байсан орлого 87,098,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, нотариатын зардал 396,100 төгрөг, унааны зардал 96,000 төгрөг, нийт 90,590,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд мөн хуулийн 33.1.1-33.1.7-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ********ХХК нь аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо Засаг даргын ажлын алба буюу Аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй ба тэрээр дээрх хохирлоо Засаг даргын тамгын газраас шаардах эрхгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 90,590,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
*******иуцагч******* гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:
*******иуцагч Ц.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...********ХХК-нд 2000 оны 05 дугаар сараас 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд газрын түрээсийн төлбөрт нийт 5,325,000 төгрөгийг өгсөн. Гэвч тухайн үед ********ХХК нь уг газрыг хууль бусаар эзэмшиж байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч ********ХХК-иас түрээсийн төлбөрт өгсөн 5,325,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэж тайлбарлажээ.
*******иуцагч Ц.******* нь уг газрыг ********ХХК нь хууль бусаар эзэмшиж байсан гэдгийг 2009 онд мэдсэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан ба тэрээр нэхэмжлэгч ********ХХК-нд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,325,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргажээ.
Иргэн зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэх хугацааг Иргэний хуулиар тодорхой хязгаарлалт хийсэн нь тус хуулийн 75 дугаар зүйлд заасан бөгөөд хариуцагч Ц.*******гийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дугаар тогтоолд “... “*******” ХХК 3871 м.кв газрыг эрх бүхийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллагын холбогдох шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргаагүй алдаатай ажиллагааг газар эзэмшигчийн буруу гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн байна.
Иймд хариуцагч******* гаргасан нэхэмжлэгч талаас 5,325,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгч ********ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж, хариуцагч *******, *******, Г.*******, Ц.*******, Ц.*******, Б.******* нараас нийт 124,290,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас нийт 90,590,100 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ц.*******гийн гаргасан нэхэмжлэгчээс 5,325,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.1-т заасныг баримтлан ********ХХК-ний ******* захад байрлах 250 мкв газрыг *******, Ц.*******, Ц.******* нарын хууль бус эзэмшлээс, 43.4 мкв газрыг *******,******* нар хууль бус эзэмшлээс, 59.2 мкв газрыг Ц.*******, Б.******* нарын хууль бус эзэмшлээс, 61.7 мкв газрыг Ц.*******, Г.******* нарын хууль бус эзэмшлээс тус тус чөлөөлж, нэхэмжлэгчийн гаргасан *******, Ц.*******, Ц.******* нараас 75,000,000 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас 13,020,000 төгрөгийг, хариуцагч Ц.*******, Б.******* нараас 17,760,000 төгрөгийг, хариуцагч Ц.*******, Г.******* нараас 18,510,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 492 дугаар зүйлиин 492.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ********ХХК-ний гаргасан хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 90,590,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг , хариуцагч******* гаргасан нэхэмжлэгчээс 5,325,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,314,148 төгрөгөөс илүү төлсөн 12,598 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,302,550 төгрөгийг, хариуцагч******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,150 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, Г.*******, Ц.*******, Ц.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Д.ОЮУНДАРЬ