Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 189

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Цагаан-Уул тэрхэн ХХК /утас 88812850/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хөвсгөл аймаг,  Мөрөн сум, 4 дүгээр хороо, 11 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух, Хар сүрэгтэн овогт Чулууны Төгсдэлгэр /РД:РЛ62123111, утас 96388383/,

Хариуцагч: Хөвсгөл аймаг,  Мөрөн сум, 4 дүгээр хороо, 11 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух,Баатарууд овогт  Ёлигоогийн Цэцэгмаа /РД: ХЛ66060301, утас 95376393/,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 6 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, Барнууд овогт Цэвээнжавын Жадамба /РД:РЮ60032014, утас 99387747/,

Хариуцагч:  Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 6 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, Тайж нар овогт Гэлэгнямын Үржинханд /РД: РЭ63102807, утас 99388666/,

Хариуцагч: Хөвсгөл аймаг,  мөрөн сум, 6 дугаар хороо, 18 дугаар гудамжны 11 тоотод тоотод оршин суух, Баачууд овогт Буян-Оршихын Бадамрагчаа /РД:РТ70040565, утас 99387607/

Хариуцагч: Хөвсгөл аймаг,  мөрөн сум, 6 дугаар хороо, 18 дугаар гудамжны 11 тоотод тоотод оршин суух, Цагаан гэр овогт Цэрэнбатын Доржсүрэн /РД:РЕ70033079, утас 98509192/ нарт холбогдуулан “Бусдын хууль бус эзэмшлээс газар  чөлөөлүүлэх,  олох байсан орлого нийт 124,290,000 төгрөг гаргуулах тухай”

 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан “гэм хорын хохирол нийт 90,590,100 төгрөг гаргуулах тухай”  үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

 “ 5,325,000 төгрөг гаргуулах тухай“ сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Алтанхуяг, хариуцагч Ч.Төгсдэлгэр,  Ц.Жадамба,  Ц.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, иргэдийн төлөөлөгч Б.Дуламжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Цагаан-Уул Тэрхэн ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 146 тоот захирамжийг хуульд нийцүүлэн гаргуулах 2009-02-09-ний өдөр аймгийн засаг даргад өгсөн хүсэлтийг үл ойшоон улмаар дээрх захирамжийг хүчингүй болгон  аймгийн засаг дарга Л.Цэрэнжав 2009 оны 107, уг газрыг үргэжлүүлэн эзэмшүүлэх боломжтой байхад Газрын тухай хууль зөрчин манай компаниас өмнө газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй Хот тохижилт ХК-д 3261 мкв, иргэн Ц.Гантуяад 250 мкв газар эзэмшүүлсэн 108 тоот захирамжуудыг гарган 18 жил эзэмшсэн газрыг түрэмгийлэн авсныг УДШ-ийн захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын 2009 оны 107, 108,  тоот захирамжуудыг хүчингүй болгож манай компанид 3871 мкв газар эзэмшүүлэхийг аймгийн засаг даргад даалгасан юм. 

Гэтэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Хот тохижолт ХК-д эзэмшүүлсэн газрыг дуудлага худалдаанд оруулах 2009-11-19-ний өдрийн А/409,  Ц.Гантуяад эзэмшүүлсэн газрыг Ч.Төгсдэлгэрт хууль зөрчин шилжүүлсэн А/409 тоот давхардсан хууль бус захирамжуудыг УДШ-ийн 2012-07-02-ны өдрийн 107 дугаар тогтоолоор хүчингүй болгож аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав УДШ-ийн 2010 оны 249 дүгээр тогтоолыг биелүүлж,  2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 84 тоот захирамж гарган гэрчилгээ шинэчилж олгосон.

Газрын тухай хуулийн 40.5 дахь заалт, аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2009-05-12-ны өдрийн 71, 2010-03-26-ны өдрийн 40, 2010-04-12-ны өдрийн 50 тоот захирамжуудыг зөрчин Хот тохижилт ХК болон Ц.Гантуяа,  Ч.Төгсдэлгэр нарт удаа дараа газар эзэмших гэрчилгээ олгосноор хууль дээдлэх зарчим алдагдан 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хот тохижилт ХК болон иргэн Ц.Гантуяа, Ч.Төгсдэлгэр нар 44 сарын турш хүчин төгөлдөр бус гэрчилгэээгээр газар эзэмшин бусдад зарах,  газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулснаас манай компани олж байсан орлогоо олж чадаагүйгээр барахгүй төрийн албан хаагчдын буруутай үйлдлийн улмаас газрын захирамж удаа дараа алга болж эрх баригчдын буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хууль шүүхийн байгууллагаар олон жил явж шалгуулж компаний болон миний нэр хүнд хохирч сэтгэл санааны хохирол амсаад зогсохгүй ажилчдын цалин нэмэх өөрчлөлт шинэчлэл хийх боломжгүй болж эзэмшил газраас ашиг орлого олох түүнийгээ захиран зарцуулах эрх зөрчигдөн компаний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж олох ёстой орлогоо олж чадаагүй гарах ёсгүй зардал гарч бизнесийн нэр хүнд эдийн засгийн хувьд хохирсон юм.

Мөн Ч.Төгсдэлгэр нарын 3 гэр бүл зөвхөн 2013 оноос өнөөдрийг хүртэл эрх баригчдад дулдуйдан манай эзэмшил газарт 414.3 мкв газар бүхий худалдааны талбайд архи пиво хүнсний бөөний худалдаа эрхлэн тасралтгүй ашиг орлого олж манай компаниар үйлчлүүлж байгаа боловч гэрээ хийхээс татгалзан  бусдыг гэрээ хийхгүй байхад турхирч хэвлэл мэдээллээр нэр хүндэд  халдаж үндэслэлгүйгээр цагдаа, прокурор Авлигатай тэмцэх газраар олон удаа шалгуулж манай компаниар өдөр тутам үйлчлүүлж буй үйлчилгээний хураамжаа төлөхгүй эзэмшил газраа захиран зарцуулах  эрхэнд халдаж хуулийг уландаа гишгэн хүнсний захыг машины зогсоолгүй болгон дэлгүүр барих контейнер нэмж тавих зэргээр дураараа аашлан нийтийн эрх ашгийг хохироон осол аваар гарах эрсдэл үүсгээд байгаа тул газар чөлөөлүүлэх хохирол төлүүлэх гарах ёсгүй зардал олох ёстой орлогыг буюу төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс учирсан гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд УДШ-ийн захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны хуралдааны 2010 оны 249,  2012 оны 107 дугаар тогтоолууд газар эзэмших захирамж, гэрээ,  гэрчилгээ, Газрын тухай хуулийн холбогдох  заалтуудыг үндэслэн  газар эзэмшигчтэй гэрээ хийхээс татгалзан газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй манай эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж манай компаниар өдөр тутам үйлчлүүлж байгаа боловч үйлчилгээний хураамж төлөхгүй нийтийн эрх ашгийг хохироож авто машины зогсоол байсан  газарт архи пиво худалдан борлуулах зорилгоор дэлгүүр контейнерүүдийг газрын маргааны явцад нэмж байршуулсан зэрэг эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсож зөрчихоос өмнөх байдал сэргээн Ч.Төгсдэлгэр, Ц.Жадамба,  Ц.Доржсүрэн нараас Баянцагаан, Андууд,  авто машины зогсоолын нийт 250 мкв газар чөлөөлүүлэх,  мөн иргэн Ч.Төгсдэлгэр, эхнэр Ё.Цэцэгмаа нараас Ёлт дэлгүүр, контейнэрийн 43,4 мкв газар, иргэн Ц.Доржсүрэн, эхнэр Б.Бадамрагчаа нараас Оргих дэлгүүр контейнерийн 59,2 мкв газар,  иргэн Ц.Жадамба эхнэр н.Үржинханд нараас  Бумбат дэлгүүр, контейерүүдийн 61,7 мкв газрыг буюу нийт 414,3 мкв газрыг чөлөөлүүлж өгнө үү.

Хариуцагч иргэд өнөөдөр ч манай эзэмшлийн газарт худалдаа эрхэлж манай компаниар үйлчлүүлж байгаа боловч үйлчилгээний хураамжаа төлөхгүй хохироосоор байгаа тул 2013 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 5 жил буюу  нийт 60 сарын үйлчилгээний хураамж нэхэмжилж байна.

Иргэн Ч.Төгсдэлгэр, Ц.Жадамба, Ц.Доржсүрэн нарын гэр бүлээс 250 мкв худалдааны талбайд сарын 1,250,000 төгрөгийг 60 сараар 75,000,000 төгрөгийг,

Дээрхээс тусдаа иргэн Ч.Төгсдэлгэр, Ё.Цэцэгмаа нарын Ёлт дэлгүүр, контейнэрийн хураамж сарын 217,000 төгрөгийг 60 сараар 17,760,000 төгрөг,

Ц.Доржсүрэн,  Б.Бадамрагчаа нарын  Оргих дэлгүүр  контейнэрийн хураамж сарын 296,000 төгрөгийг 60 сараар 17,760,000 төгрөг,

Иргэн Ц.Жадамба, Г.Үржинханд нарын Бумбат дэлгүүр контейнэрийн хураамж сарын 308,500 төгрөгийг 60 сараар 18,510,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас гэм хорын хохирол нэг сарын үйлчилгээний хураамж олох ёстой орлого 1,979,500*44 сарын 87,098,000 төгрөг, өмгөөлөлийн зардал 3,000,000 төгрөг, нотариатын зардал 396,100 төгрөг, унааны зардал 96,000 төгрөг, нийт 90,590,100 төгрөгийг Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Ц.Жадамба, Ц.Доржсүрэн нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“... Ж.Алтанхуягийн  нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь  зөвшөөрөхгүй  түүний  нэхэмжлэлийн  шаардлага  нь  хууль  ёсны  бөгөөд  үндэслэлтэй  шаардлаша  биш.  Үүнийг  бид  дараахь  байдлаар  тайлбарлаж  байна.  Үүнд: Ж.Алтанхуягт ..... маргааны  улмаас  газар  олгосон  гэх  УДШ –ийн  2010  оны  249  дүгээр  тогтоолд  заагдсан  тогтоох  хэсэгт.....  Цагаан  -Уул  Тэрхэм  ХХК-д  3871  мкв  газар  олгох  асуудлыг  Газрын  тухай  хуульд  заасан  журмын  дагуу  шийдвэрлэхийг  Хөвсгөл  аймгийн  засаг  дарга  Л.Цэрэнжавд  даалгасугай  гэсэн  байдаг. 

Үүнийг,  газрын  тухай  хуулийг  үзээд  тайлбарлахад  хуулийн  33  дугаар  зүйлд  “  Газар  эзэмшүүлэх  шийдвэр  гаргах  заалтын  33.1-д  Монгол  Улсын  иргэн  ААНБ-д  газар  эзэмшүүлэх  асуудлыг  дараах  журмыг  баримтлан  шийдвэрлэнэ.  Хуулийн  33.1.2-т  эрхийн  гэрчилгээгээр  эзэмшүүлэх    газрын  хэмжээ,  байршил,  төсөвт  байгууллагад  зайлшгүй  хэрэгцээтэй  газрыг  эзэмшүүлэх  тухай  шийдвэрийг  тухайн  шатны  иргэдийн  төлөөлөгчдийн  хурлаар  баталсан  газар  зохион  байгуулалтын  ерөнхий  болон  тухайн  жилийн  төлөвлөгөөний  дагуу  тухайн  шатны  засаг  дарга  гаргана. 

Илүү  газар  эзэмших  хүсэлт  гаргасан  ААНБ-д  газар  эзэмшүүлэх  асуудлыг  тухайн  шатны  засаг  дарга  дуудлага  худалдаа,  төсөл  сонгон  шалгаруулах  зарчмаар  шийдвэрлэнэ гэсэн  байхад  үүний  алинд  нь  ч  хамрагдахгүй  шууд  газар  эзэмших  болсны  үнэн  учир  юунд  байгаа  нь  ойлгогдохгүй  өдий  хүрч  байна. 

Үүнийг  үргэлжлүүлэхгүй дараа  нь  Хөвсгөл  аймгийн  засаг  дарга  Л.Цэрэнжав  нь  2013  оны  4  сарын  17-ний  өдөр  84  тоот  захирамжаар.....Ж.Алтанхуягт  3871 мкв  газрыг  олгосонд  бид  маргаж  байна.  Тухайлбал.....газрын  тухай  хуулийн  34-р  зүйлд  газар  эзэмших  гэрээ байгуулахдаа  түүний  байгуулах  журмыг  хэрэгжүүлэх  ёстой.  Үүнийг  тодруулбал  хуулийн  34.2-т  заахдаа....үйлдвэрлэл  үйлчилгээ  явуулах  зориулалтаар  газар  эзэмших  эрх  авсан  ААНБ  нь  90  хоногт  багтаан  Байгаль  орчны  нөлөөллийн  үнэлгээг  хийлгэсний  дараа  тэдгээртэй  газар  эзэмшүүлэх  гэрээ  байгуулж,  эрхийн  гэрчилгээ  олгож,  улсын  бүртгэлд  бүртгэнэ.

 Хуулийн 34.7-д  Үйлдвэрлэл,  үйлчилгээ  эрхлэх  зориулалтаар  эзэмшил  олгож  байгаа  газрын  төлөв  байдал,  чанарын  улсын  хянан  баталгаа  болон,  байгаль  орчны  нөлөөллийн  үнэлгээг  тухайн  газар  эзэмших  гэрээний  хавсралт  болгоно.  Хуулийн  34.3-т  гэрээний  биелэлтийг  талууд  жил  бүр  дүгнэнэ.  Хуулийн  35-р  зүйлд  Газар  эзэмшигчдийн  эрх  үүрэг, Хуулийн  35.3.4-т  газрын  төлөв  байдал,  чанарын  улсын  хянан  баталгааг  тогтоосон  журмын  дагуу  хийлгэж  байх ийм  ийм  заалтуудыг  хэрэгжүүлдэггүй.   Газар  эзэмшигч  Ж.Алтанхуягийн  нэхэмжлэлийн  шаардлага  хууль  ёсны  биш  болно.  Бидний  хүмүүс  Хөвсгөл  аймгийн  засаг  даргад....газрын  хууль  зөрчөөд  хууль  бус  үйл  ажиллагаа  явуулаад  байгаа “Цагаан  Уул  Тэрхэн”  ХХК-ний  Газар  эзэмших  эрхийн  гэрчилгээг  хүчингүй  болгох  шаардлага  тавьсан  болно.

Иймд нэхэмжлэлийн  шаардлага  нь  хуулийн  ямарч  үндэслэлгүй  болно. “гэжээ.

Хариуцагч Ч.Төгсдэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэжлэгч  Ж.Алтанхуягийн  нэхэмжлэлийн  шаардлагыг  хүлээн  зөвшөөрөхгүй  байна.  Бид  Ж.Алтанхуягийн  албан  ёсны  захирамжтай  эзэмшил  газар  2500 мкв газартай  хамааралгүй,  Цагаан-Уул  Тэрхэн  ХХК-ны  захирал  Ж.Алтанхуяг  нь  нийтийн  эзэмшлийн  газар  дээрхи  худалдаа  үйлүчилгээ,  үйл  ажиллагаа  явуулж  байсан  хүмүүсээс  захирамжгүйгээр  хураамж  авч  ард  иргэдийг  хохироож  байгаад,  улмаар  захирамж  гаргах  эрхгүй  нэг  намын  журмын  нөхөр  Мөрөн  сумын  засаг  дарга  асан  Мэндээг  ажлаа  өгөх  үед  нь  хуурамч,  хууль  ёсны  бус  2008.08.17-ны  өдрийн  146-р  захирамжаар  өөрийн  компанидаа  3871  мкв  газрыг  нэмж  эзэмшихээр  захирамж  гаргуулж  авсан  нь  маргаан  гарах  эх  үндэс  болсон  юм. 

            Энэ  нь  газрын  тухай  хууль  болон,  аймгийн  өөрөө  удирдах  шашны  байгууллага,  Хөвсгөл  аймгийн  иргэдийн  төлөөлөгчдийн  хурлын  2004  оны  35-р  тогтоолд:  Мөрөн  сумын  нутаг  дэсгэрт  инженерийн  шугам  сүлжээ  бүхий  газарт  газар  олгох  эрх  хэмжээ  нь  зөвхөн  аймгийн  засаг  даргад  олгогдсон  байхад  эрх  мэдэлгүй  Мөрөн  сумын  засаг  дарга  асан  Ц.Мэндээ  нь  орон  нутгийн  хурлын байгууллагын  шийдвэр  болох...35-р  тогтоол  болон  Газрын  тухай  хуулийн  21-р  зүйлийн  21.3.     23.3.2  дахь  заалтыг  тус  тус  ноцтойгоор  зөрчсөн  нь  маш  тодорхой  байгаа билээ.  Үүнийг  захиргааны  хэргийн  анхан  шатны  шүүхийн  шийдвэрүүд  мөн  давж  заалдах  шатны  шүүхийн  шийдвэрүүд,  зөв  үнэлгээ  манай  талд  шийдвэрүүд  гарч  байсан. 

Гэтэл  хяналтын  шатны  2010.10.10-ны  өдрийн  249-р  тогтоолын  тогтоох  нь  хэсэгт:  Цагаа  Уул  Тэрхэн  ХХК-ны  3871  мкв  газрын  маргааныг  Газрын  тухай  хуульд  заасны  дагуу  шийдвэрлэхийг  Хөвсгөл  аймгийн  засаг  дарга  Л.Цэрэнжавд  даалгасугай  гэснийг  дутуу  ойлгож,  илтэд  мушгин  гуйвуулж  надад  олго  гэсэн  гэж маргаан  үргэлжилсээр  байгаа  юм. 

            Газрын  тухай  хуулийг  үзээд  тайлбарлаж  .....хуулийн  33-р  зүйлд  газар  эзэмшүүлэх  шийдвэр  гаргах  заалтын  33.1-д  .....Монгол  улсын  иргэн  Аж  ахуйн  нэгж  байгууллагад газар эзэмшүүлэх  асуудлыг  дараахь  журмыг  баримтлан  шийдвэрлэнэ.

            Хуулийн  33.1.2-т  .....эрхийн  гэрчилгээгээр  эзэмшүүлэх  газрын  хэмжээ  байршил,  төсөвт  байгууллагад  зайлшгүй  хэрэгцээтэй  газрыг  эзэмшүүлэхэд  тухайн  шийдвэрийг  тухайн  шатны  засаг  дарга  дуудлага  худалдаа,  төсөл  сонгон  шалгаруулах  зарчмаар  шийдвэрлэнэ  гэсэн  байхад,  үүний  алинд  нь  ч  хамаарагдахгүй  шууд  газар  эзэмшигч  болсон  нь  хууль  зөрчигдөж  байна. 

Газрын  тухай  хуулийн  34-р  зүйлд  газар  эзэмших  гэрээг  байгуулахдаа  түүний  байгуулах  журмыг  хэрэгжүүлэх  ёстой.  Хуулийн  34.2-т  заахдаа.....үйлдвэрлэл,  үйлчилгээ  явуулах  зориулалтаар  газар  эзэмших  эрх  авсан  Аж  хауй  нэгж  байгууллага  нь  90  хоногт  багтаан  байгаль  орчны  нөлөөллийн  үнэлгээг хийлгэсний  дараа  тэдгээртэй  газар  эзэмших  гэрээ  байгуулж,  эрхийн  гэрчилгээ  олгож  улсын  бүртгэлд  бүртгэнэ....Хуулийн  34.7-д  үйлдвэрлэл,  үйлчилгээ  эрхлэх  зориулалтаар  эзэмшилд  олгож  байгаа  газрын  төлөв  байдал,  чанарын  улсын  хянан  баталгаа  болон  байгаль  орчин  нөлөөллийн  үнэлгээг  тухайн  газар  эзэмшигч  гэрээнд  хавсралт  болгоно. 

Хуулийн  34.3-т .гэрээний  биелэлтийг  талууд  жил  бүр  дүгнэнэ.  Хуулийн  35-р  зүйлд  Газар  эзэмшигчийн  эрх  үүрэг,  хуулийн  35.3.4-т  Газрын  төлөв  байдал,  чанарын  улсын  хянан  баталгааг  тогтоосон  журмын  дагуу  хийлгэж  байх гэж заасан байна.

Ийм  ийм  заалтуудыг  хэрэгжүүлдэггүй  газар  эзэмшигч  Ж.Алтанхуягийн  нэхэмжлэлийн  шаардлага  хууль  ёсны  биш  болно.” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ж.Алтанхуяг  нь  нэхэмжлэлдээ  Иргэний  хуулийн  94.2.”  Эрх  бүхий  этгээд  эд  хөрөнгийг  буцааж  авах  хүртэл  эд  хөрөнгө болон  үр  шим  нь  өмнөх  эзэмшигчийнх  байна,  гэм  хорыг  арилгах  үүрэг  бүхий  этгээд  нь  учруулахаас  өмнөх  байдалд  сэргээх  үүрэгтэй.”гэжээ.

            Эрх  бүхий  этгээд  гэдэг  нь  тухайн  эд  хөрөнгийг  хууль  гэрээний  дагуу  эзэмших  эрхтэй  этгээдийг  ойлгодог.  Ж.Алтанхуяг  нь  газрыг  хууль  ёсоор  мэдэлдээ  авах  замаар  эзэмшил  үүсэх  ёстой. 

            Гэтэл  Ж.Алтанхуяг  нь  2500м.кв  талбай  бүхий  газрыг  эзэмшиж  байсан  бөгөөд  Мөрөн  сумын  Засаг  даргын  2008  оны  9-р  сарын  17-ны  өдрийн  146  дугаар  захирамжаар  3871  м.кв  газрыг  нэмж  олгохоор  болсон  байдаг. 

            Дээрхи  захирамж  нь  Газрын  тухай  хуулийн  21 дүгээр  зүйлийн  21.3.2,   33  дугаар  зүйлийн  33.1.2,  Аймгийн  иргэдийн  төлөөлөгчдийн  хурлын  тэргүүлэгчдийн  хуралдааны  2004  оны  35  дугаар  тогтоолыг  тус  тус  зөрчсөн  байдаг. 

            Дээд  шүүхийн  хяналтын  шатны  захиргааны  хэргийн  2010  оны  10  дугаар  сарын 11-ны  өдрийн  249  тоот  тогтоолд  “Цагаан-Уул  Тэрхэн”  ХХК-нд  3871  м.кв  газрыг  эзэмшүүлэх  асуудлыг  Газрын  тухай  хуульд  заасан  журмын  дагуу  шийдвэрлэхийг  Хөвсгөл  аймгийн  засаг  даргад  даалгасугай” гэсэн  бөгөөд  уг  маргаж  буй  газар  нь  Аймгийн  төвийн  инженерийн  шугам  сүлжээ  бүхий  газар  бөгөөд  уг  газрыг  эзэмшүүлэх,  ашиглуулах  талаар  Газрын  тухай  хуулийн  33.1.2-д  “.....газар  эзэмших  хүсэлт  гаргасан  иргэн,  аж  ахуй  нэгж,  байгууллагад  газар  эзэмшүүлэх  асуудлыг  тухайн  шатны  Засаг  дарга  дуудлага  худалдаа,  төсөл  шалгаруулах  зарчмаар  шийдвэрлэнэ”  гэж  заасны  дагуу  2010  онд  А/410  дугаар  газар  эзэмшүүлэх  дуудлага  худалдаа  явуулах  Аймгийн  Засаг  даргын  захирамж гарч  Засгийн  газрын  2003  оны  28  дугаар  тогтоолд  заасны дагуу  Зууны  мэдээ  сонинд  болон  орон  нутгийн  ЛХА,  Далай  ван  телевизүүдээр  нийтэд  мэдээлсэн. 

            Ж.Алтанхуягт  хуульд  заасны  дагуу  буюу  тухайн  газрыг  дуудлага  худалдаанд  оруулах  замаар  эзэмшүүлэхээр  2010.11.22-ны  өдөр  албан  тоот  хүргүүлсэн  боловч  хүрэлцэн  ирээгүй.  Ингээд  Газрын  тухай  хуулийн  33.1.2.  дах  хэсэгт  зааснаар  дуудлага  худалдаа  явуулж иргэдэд  газрыг  эзэмшүүлсэн. 

            Аймгийн  Засаг  даргын  захирамж  гарч  хууль  ёсны  дагуу  буюу  гэрээ  гэрчилгээ  нь  олгогдсоноор  Ж.Алтанхуяг  нь  эрх  бүхий  этгээд  болох  ёстой.  Иймд  Ж.Алтанхуяг  нь  2013.04.17-ний  өдөр  хүртэл  уг  газрыг  хууль  ёсоор  мэдэлдээ  авч  эрх  бүхий  этгээд  болоогүй  байсан.  Иймд  Ж.Алтанхуяг    2008  оноос  2013  он  хүртэл  уг  газрын  эзэмшигч  мөн  үр  шимийг  нь  хүртэх  ёстой  гэж  үзэх  хууль  зүйн  үндэслэлгүй  байна. 

            Түүнчлэн  “гэм  хорыг  арилгах  үүрэг  бүхий  этгээд”  гэдэгт  хууль  буюу  гэрээнд  заасан  албан  албан  үүргээ  зохих  ёсоор  биелүүлээгүйгээс  үүсэж  гэм  хор  учруулсан  этгээдийг  ойлгодог. 

            Түүнчлэн  “гэм  хорыг  арилгах  үүрэг  бүхий  этгээд”  гэдэгт  хууль  буюу гэрээнд  заасан  албан  үүргээ  зохих  ёсоор  биелүүлээгүйгээс  үүсэж  гэм  хор  учруулсан  этгээдийг  ойлгодог. 

            Төрийн  байгууллагын  зүгээс  Ж.Алтанхуягын  эд  хөрөнгөнд  халдах,  эд  хөрөнгөнд  нь  хохирол  учруулах  зэргээр  зэрэг  ямар  нэгэн  үйлдэл  эс  үйлдэхүй  гаргаагүй  бөгөөд  уг  зах  болон  түүнийг  түрээслэж  байсан  иргэд  нь  үйл  ажиллагаагаа  тасралтгүй  хэвийн  явуулж  байсан  тул  мөнгөн  орологоо  олж  байсан  гэж  үзэх  үндэслэлтэй  байна. 

Ж.Алтанхуяг  нь  олох  ёстой  орлого  гэдэгт  бизнес  төлөвлөгөөнд  тусгагдсан  мөнгөн  орлогыг  хамааруулж  байгаа  нь  сар  бүр  олох  ёстой  байсан  бодит  орлого  гэж  үзэх  боломжгүй  байна. 

            Мөн  гарах  ёсгүй  зардал  гэдэгт  өмгөөлөгчийн  зардал,  нотаратыцн  зардал,  унааны  зардал  зэргийг  нэхэмжилсэн  нь  үндэслэлгүй  юм.  Учир  нь: 

            Улсын  Дээд  Шүүхийн  2010  оны  10  дугаар  сарын  11-ны  өдрийн  249  тоот  тогтоолд  “Цагаан  Уул  Тэрхэн”  ХХК-нд  3871 м.кв  газрыг  эзэмшүүлэх  асуудлыг  Газрын  тухай  хуульд  заасан  журмын  дагуу  шийдвэрлэхийг  Хөвсгөл  аймгийн  Засаг  даргад  даалгасугай”  гэсэн  болохоос  биш  “Цагаан-Уул  Тэрхэн  ХХК-нд  3871  м.кв  газрыг  эзэмшүүлсэн  шийдвэр  гаргахыг  даалгасугай”  гэж  заагаагүй  байдаг. 

            Улсын  Дээд  Шүүхийн  2010.10.11-ны  өдрийн  249  дугаар  тогтоолын  дагуу Газрын  тухай  хуульд  нийцүүлэн  уг  газрыг  дуудлага  худалдаанд  оруулж  эзэмшүүлсэн  явдал  нь  Төрийн  албан  хаагч  албан  үүргээ  зөрчсөн  гэм  буруутай  үйлдэл, / эс  үйлдэхүй/  гэж  үзэх  үндэслэлгүй  учир  өмгөөлөгчийн  зардал,  нотаратын  зардал,  унааны  зардал  зэргийг  гаргах  боломжгүй  гэж  үзэж  байна.  Өөрөөр  хэлбэл  хариуцагчийн  зүгээс  Ж.Алтанхуягийг  тухайн  маргаж  буй  газрыг  эзэмшүүлэх  дуудлага  худалдаанд  урьсан  албан  бичгийг  хүргүүлж  байсан  боловч  нэхэмжлэгч  оролцоогүй  болно. 

            Газрын  тухай  хуулийн  35  дугаар  зүйлийн  1.6-д  /Газар  эзэмшигч  нь  газар  эзэмшүүлэх  шийдвэр  гаргасан  этгээдийн  зөвшөөрөлтэйгээр  тухайн  газраа  бүгдийг  нь  буюу  зарим  хэсгийг  бусдад  ашиглуулж  болно.  Гэж  заажээ.  Газрын  аль  нэг  ашигтай  чанарыг  гаргаж  хэрэглэхийг  газар  ашиглах  гэж  ойлгоно.  Гэтэл  Ж.Алтанхуягийн  газраа  түрээслэж  байгаа  үйлдэл  нь  захын  орчинд  байрлал  сайтай  газрын  ашигтай  чанарыг  гаргаж  хэрэглэж  байгаа  үйлдэл  юм.  Ингэж  газраа  түрээслэхдээ  Газрын  тухай  хуулийн  35  дугаар  зүйлийн  3.2-д  заасан  Төрийн  эрх  бүхий  байгууллагаас  газар  ашиглахтай  холбогдуулан  тавьсан  нийтлэг  шаардлагыг  биелүүлгээгүй  хууль  зөрчсөн  гэж  үзэх  хууль  зүйн  үндэслэлтэй  байна. 

            Иргэний  хуулийн  498.2.  “хуульд  өөрөөр  заагаагүй  бол  төрийн  албан  хаагч  албан  үүргээ  зөрчсөн  гэм  буруутай  үйлдэл  /эс  үйлдэхүй/-н  улмаас  бусдад  гэм  хор  учруулсан  бол  уг  гэм  хорыг  түүний  ажиллаж  байгаа  хуулийн  этгээд  буюу  төр  хариуцаж  арилгана”  гэж  заасан  байна. 

            Төрийн  албан  хаагч  албан  үүргээ  зөрчсөн  гэм  буруутай  үйлдэл  /эс  үйлдэхүй/  хийсэн  болохыг  шүүхээс  тогтоогдоогүй  байхад  Ж.Алтанхуяг  буюу  “Цагаан-Уул  Тэрхэн”  ХХК  нь  Төрийн  албан  хаагчийг  албан  үүргээ  зөрчсөн  гэм  буруутай  гэж  үзэж  төрөөс  мөнгө  нэхэмжилсэн  нь  үндэслэлгүй  байх  тул  нэхэмжлэлийг  бүхэлд  нь  хэрэгсэхгүй  болгож  өгнө  үү. “ гэжээ.

            Хариуцагч Ц.Жадамба шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК нь хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 90,590,100 төгрөг гаргуулах, хариуцагч Ч.Төгсдэлгэр, Ё.Цэцэгмаа, Ц.Жадамба, Г.Үржинханд, Ц.Доржсүрэн, Б.Бадамрагчаа нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, 124,290,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Ц.Жадамба нь нэхэмжлэгчээс 5,325,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

 

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 1996 оны 159 дүгээр захирамжаар “Од ХЭАА-д /одоогийн Цагаан-Уул Тэрхэн ХХК/ хүнсний захын ойролцоо 2500 м.кв, 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай захирамжаар 6577 м.кв, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 146 дугаар захирамжаар 3871 м.кв газрыг нэмж эзэмшүүлэн, дээрх 22 дугаар захирамжийн  холбогдох заалтыг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэжээ.

Дээрх газарт сумын Засаг дарга захирамж гарган , газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг зөрчсөн гэж үзэж, аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаар захирамжаар сумын Засаг даргын 2008 оны 146 дугаар захирамжийг хүчингүй болгох , иргэн Ц.Гантуяад 108 дугаар захирамжаар 250 м.кв, “Хот тохижуулах” ХК-д 3621 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан сумын Засаг даргын “Газар олгох тухай” 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 146 дугаар захирамж, сумын Засаг даргын ирсэн бичгийн бүртгэл, мөн сумын 2008 оны газар олголтын комиссын хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзвэл “Цагаан-Уул Тэрхэн” ХХК 3871 м.кв газрыг эрх бүхийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллагын холбогдох шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргаагүй алдаатай ажиллагааг газар эзэмшигчийн буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д зааснаар аймгийн Засаг дарга сумын Засаг даргын алдаатай шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй боловч тухайн хэргийн хувьд сумын Засаг даргын 2008 оны 146 дугаар захирамжийг хүчингүй болгон, зөрчлийг арилгаж, газрыг өмнө эзэмшиж байсан “Цагаан-Уул Тэрхэн” ХХК-д үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэр гаргах боломжтой байхад газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй иргэн Ц.Гантуяа болон “Хот тохижуулах” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13-т заасан “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хэрэгжүүлээгүй нь буруу байна”  гэж үзэж, ...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 32 дугаар зүйлд заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 107, 108 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, “Цагаан-Уул Тэрхэн” ХХК-д 3871 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж... шийдвэрлэсэн байна. /1-р хх-22-25/

Иргэн Ц.Гантуяа нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 108 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 250 мкв газраас 230 мкв газрын эзэмших эрхийг болон Цагаан-Уул зах дотор байрлах 140.25 мкв бүхий талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг тус тус Ч.Төгсдэлгэрт шилжүүлэн, эрх бүхий байгууллагаас Ч.Төгсдэлгэрт газар эзэмших эрхийн 0284476 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000093456 дугаартай гэрчилгээ тус тус олгогдсныг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай тогтоолоор Ч.Төгсдэлгэрт газар эзэмшүүлэхтэй холбогдуулан гарсан Хөвсгөл аймгийн Засаг даргын  2010 оны А/409, 209 оны 340 дүгээр захирамжийн 4 дэх заалтыг, газар эзэмших эрхийн 0284476 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000093456 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. /1-р хх-26-34/

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/84 дугаартай “Захирамж хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “...Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цагаан-Уул захын 6351.1 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар, хүнсний захын зориулалттаар “Цагаан-Уул Тэрхэн” ХХК-нд эзэмшүүлэхээр...” шийдвэрлэсэн байна. /1-р хх-55/

 

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “Аймгийн Засаг дарга нь  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...” гэж заасан байх тул  Хөвсгөл аймгийн Засаг даргын А/84 дугаар захирамжийн дагуу Цагаан-Уул тэрхэн ХХК нь Цагаан-Уул захын 6351.1 мкв газрын хууль ёсны эзэмшигч болсон байна.

Цагаан-Уул тэрхэн ХХК-ний зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Цагаан-Уул захын 250 мкв газарт Ч.Төгсдэлгэр, Ц.Жадамба, Ц.Доржсүрэн нар, 43.4 мкв газарт Ч.Төгсдэлгэр, түүний гэр бүл Ё.Цэцэгмаа нар нь Ёлт нэртэй дэлгүүрийг/контейнер/, 59.2 мкв газарт Ц.Доржсүрэн, гэр бүл Б.Бадамрагчаа нар нь Оргих нэртэй дэлгүүрийг /контейнер/, 61.7 мкв газарт Ц.Жадамба, гэр бүл Г.Үржинханд нар нь Бумбат дэлгүүрийг /контейнер/ тус тус ажиллуулж, дээрх газрыг шударга бусаар эзэмшиж, ашиглаж байсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэг этгээд саад болж байвал уг саадыг арилгахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байна”, 95 дугаар зүйлийн 95.1-т “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Ч.Төгсдэлгэр, Ё.Цэцэгмаа,  Г.Үржинханд, Ц.Жадамба, Ц.Доржсүрэн, Б.Бадамрагчаа нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, уг газраас олох байсан орлогыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Цагаан-Уул Тэрхэн ХХК нь олох байсан орлого буюу 2013 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 60 сарын үйлчилгээний хураамжийг хариуцагч нараас нэхэмжилсэн ба хариуцагч Ч.Төгсдэлгэр, Ц.Жадамба, Ц.Доржсүрэн нараас 250 мкв газрыг сарын 1,250,000 төгрөгөөр тооцон 75,000,000 төгрөгийг, хариуцагч Ч.Төгсдэлгэр, Ё.Цэцэгмаа нараас 43,4 мкв газрыг сарын 217,000 төгрөгөөр тооцон 13,020,000 төгрөгийг, хариуцагч Ц.Доржсүрэн, Б.Бадамрагчаа нараас 59,2 мкв газрыг сарын 296,000 төгрөгөөр тооцон 17,760,000 төгрөгийг, хариуцагч Ц.Жадамба, Г.Үржинханд нараас 61.7 мкв газрыг 308,500 төгрөгөөр тооцон 18,510,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК нь Хүнсний зах худалдаа үйлчилгээ эрхлэх, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан компаний дүрэм, хуулийн этгээдийн үлсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /3-р хх-92-94/

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр “...хариуцагч нараас 1 мкв газрыг 5000 төгрөгөөр тооцож, захын үйлчилгээний хураамжийг нэхэмжилсэн...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт захын сарын үйлчилгээний хураамж /түрээсийн төлбөр/ 1 мкв газрыг хэдэн төгрөгөөр тооцох талаар нотлох баримт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл  Цагаан-Уул тэрхэн ХХК-ний Цагаан-Уул хүнсний захын дотоод журмын 2.2-т “Компаний захирал нь компаний хэтийн төлөвлөлт, зардал, ашиг, ажилчдын цалинг нэмэгдүүлэх зорилгоор инфляцтай уялдуулан түрээсийн төлбөрийг өөрчилж ажиллана ” гэж заасан боловч тус компаний захирлын түрээсийн төлбөрийн талаарх тушаал шийдвэр хэрэгт нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-т тус тус зааснаар талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нараас нийт 124,290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК нь Хөвсгөл аймгийн Засаг даргын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирол 90,590,100 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасан үндэслэлээр гаргуулахаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”,229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”,  мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК нь хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас олох байсан орлого 87,098,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, нотариатын зардал 396,100 төгрөг, унааны зардал 96,000 төгрөг, нийт 90,590,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд мөн хуулийн 33.1.1-33.1.7-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Цагаан-Уул Тэрхэн ХХК нь аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо Засаг даргын ажлын алба буюу Аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй ба тэрээр дээрх хохирлоо Засаг даргын тамгын газраас шаардах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 90,590,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ц.Жадамбын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Ц.Жадамба нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Цагаан-Уул тэрхэн ХХК-нд 2000 оны 05 дугаар сараас 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд газрын түрээсийн төлбөрт нийт 5,325,000 төгрөгийг өгсөн. Гэвч тухайн үед Цагаан-Уул тэрхэн ХХК нь уг газрыг хууль бусаар эзэмшиж байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК-иас түрээсийн төлбөрт өгсөн 5,325,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Ц.Жадамба нь уг газрыг Цагаан-Уул тэрхэн ХХК нь хууль бусаар эзэмшиж байсан гэдгийг 2009 онд мэдсэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан ба тэрээр нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК-нд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,325,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргажээ.

Иргэн зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэх хугацааг Иргэний хуулиар тодорхой хязгаарлалт хийсэн нь тус хуулийн 75 дугаар зүйлд заасан бөгөөд хариуцагч Ц.Жадамбагийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дугаар тогтоолд “... “Цагаан-Уул Тэрхэн” ХХК 3871 м.кв газрыг эрх бүхийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллагын холбогдох шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргаагүй алдаатай ажиллагааг газар эзэмшигчийн буруу гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн байна.

Иймд хариуцагч Ц.Жадамбын гаргасан нэхэмжлэгч талаас 5,325,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж, хариуцагч Ч.Төгсдэлгэр, Ё.Цэцэгмаа,  Г.Үржинханд, Ц.Жадамба, Ц.Доржсүрэн, Б.Бадамрагчаа нараас нийт 124,290,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас нийт 90,590,100 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ц.Жадамбагийн гаргасан нэхэмжлэгчээс 5,325,000 төгрөг гаргуулах тухай сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.1-т заасныг баримтлан Цагаан-Уул тэрхэн ХХК-ний Цагаан-Уул захад байрлах  250 мкв газрыг Ч.Төгсдэлгэр, Ц.Жадамба, Ц.Доржсүрэн нарын хууль бус эзэмшлээс, 43.4 мкв газрыг Ч.Төгсдэлгэр,Ё.Цэцэгмаа нар хууль бус эзэмшлээс, 59.2 мкв газрыг Ц.Доржсүрэн, Б.Бадамрагчаа нарын хууль бус эзэмшлээс,  61.7 мкв газрыг Ц.Жадамба, Г.Үржинханд нарын хууль бус эзэмшлээс тус тус чөлөөлж, нэхэмжлэгчийн гаргасан Ч.Төгсдэлгэр, Ц.Жадамба, Ц.Доржсүрэн нараас 75,000,000 төгрөгийг, хариуцагч Ч.Төгсдэлгэр, Ё.Цэцэгмаа нараас 13,020,000 төгрөгийг, хариуцагч Ц.Доржсүрэн, Б.Бадамрагчаа нараас 17,760,000 төгрөгийг, хариуцагч Ц.Жадамба, Г.Үржинханд нараас 18,510,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 492 дугаар зүйлиин 492.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК-ний гаргасан хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 90,590,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг , хариуцагч Ц.Жадамбын гаргасан нэхэмжлэгчээс 5,325,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,314,148 төгрөгөөс илүү төлсөн 12,598 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,302,550 төгрөгийг, хариуцагч Ц.Жадамбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,150 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Төгсдэлгэр, Ё.Цэцэгмаа,  Г.Үржинханд, Ц.Жадамба, Ц.Доржсүрэн, Б.Бадамрагчаа нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.ТУНГАЛАГМАА

                                                                                       

 

                                              ШҮҮГЧИД                        Д.АЛТАНТУЯА

 

                                                                                     

                                                                                      Д.ОЮУНДАРЬ