Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

             

 

 

 

               2022/ШЦТ/193

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: Б.Б, С.Га, Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бы Б, М овогт Сын Га, Т овогт Гын М нарт холбогдох эрүүгийн 2212000000141 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 41 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ............... гэх газар оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Сын Га/РД:АО.............../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ..............оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Гын М/РД:АО............./

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай ............ газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Бы Б/РД:АЕ........./

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Б.Б, С.Га, Г.М нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж, 2019 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутгаас хохирогч Л.Дын эзэмшлийн 4 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж, 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           * Эрүүгийн 2212000000141 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Л.Дын өгсөн:

“...2019 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Өлзийт сумын Байшир багийн нутаг сумын төвийн баруун талын хогийн хашааны хажууд малаа бэлчээрт хонуулсан. Үхрүүд дотроосоо дэлэн цагаан улаан зүсмийн үнээ, нас гүйцсэн сувай үнээ, цагаан толгойтой улаан халзан хязаалан насны эр үхэр, дух цагаан сартай халиун зүсмийн нас гүйцсэн үнээ, улаан зүсмийн нас гүйцсэн үнээ нийт 4 тооны үнээ хулгайд алдсан. Үхрээ алдаад өглөө эрт мэдээд хайж эхлээд ойролцоо нутаглаж байсан Бы Б гэх залуугийнд очсон. Тэдний гадаа хүрэн морь аргамжаатай байгаа харагдсан. Морь нь шөнө унаж явсан бололтой хөлөрчихсөн, шөнө уяж хоносон уяан дээрээ байсан юм. Б.Б гэртээ ганцаараа байсан. Б.Б морио аргамжиж байсан. Б.Бтой уулзахад юм яриагүй. Нутгийн иргэдээс сураад явахад сумын төвд Б.Б манай сумын биш хүмүүстэй дэлгүүрийн гадаа зогсож байснаа архи авч уугаад байгаа бололтой гэж ярьсан. Би одоо уг яриаг гаргасан хүнийг хэн байсныг санахгүй байна. Машины номерыг асууж мэдээд хайж эхлэхэд тэр машин Цэнхэр сумын М гэж залуугийн машин болж таарсан. Тэр үед Б.Бын гэрт нь очиход Б.Б манай үхрийг хулгайлсан талаар гэм буруугаа хүлээхгүй гүрийсэн. Би цагдаад хэлнэ гээд харьсан. Орой нь гэртээ байхад 21 цагийн үед хашааны үүдэнд машин ирж зогссон чинь Б.Б эхнэрийн хамт байсан. Б.Б Л.Д ахаа гэж дуудаад уулзъя гэж хэлсэн. Би Б.Бын машинд суугаад уулзахад ахаа би танай дөрвөн үхрийг хүнд гаргаад өгчихсөн юм. Таньд хохирлыг чинь төлнө. Би хоёр хүнтэй хамт явсан бид 3 хохирол төлнө гэж ярьсан. Би хоёр хүнтэй авсан. Бид 3 хохирол төлнө гэж ярьсан. Тэр үедээ Б.Быг хохирол төлчих юм байх гэж бодоод хүлээтэл ирээгүй. Тэгэхээр нь би Б.Бтой дахин уулзаад Б.Б, түүний эхнэр  Бын аавыг дагуулаад бид нар Цэнхэр сум ороход нөгөө машин Цэнхэр сумын төвд байсан. Мижигээ гэж залуутай уулзсан. Дараа нь Мг суулгаж хөдөө байгаа Шар хочит С.Га гэсэн байх эхнэр нь багш хийдэг залуугийнд очсон. Гурвууланг нь нүүрэлдүүлэн уулзуулахад авсан гэж яриад хохирлоо төлөхөөр болсон. Надад С.Га 1 сая төгрөг, М 2 үхрийн мөнгө болох 2 сая төгрөг өгсөн. Сумын төвд ирээд Б.Боос 600.000 гаруй төгрөг бэлнээр авсан, бусдад нь хонь, төлөг аваад салсан. Цагдаад битгий яриач гэж гуйгаад байхаар нь хэлээгүй нуугаад өнгөрсөн. Б.Бын аав нь ирж гуйгаад байхаар нь хохирлоо бүрэн бол аваагүй салахын түүс болоод өнгөрсөн. Би Б.Бод дахин битгий хулгай хийгээрэй гэж гуйгаад өнгөрсөн. Ийм л асуудал болсон. Дөрвөн үхрээ бүгдийг нь ижил үнээр 1.000.000 төгрөгөөр үнэлж авсан. Энэ үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-9 дүгээр тал/

 

*Гэрч Х.Бы өгсөн:

“...Би Б.Быг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж мэдэхгүй тухайн цаг хугацаанд нутгийн хүмүүс дунд Б.Б нь Л.Дын 4 тооны үхрийг хулгайлсан гэнэ гэх яриа гарсан байсан. Тэгэхдээ би өөрийн хүү Б.Быг тухайн 4 үхрийг хулгайлсан гэдэгт нь бол итгээгүй. Б.Б Л.Дд мөнгө өгсөн гэж л сонсоогүй. Харин Л.Д сүүлд нь танай хүүг хулгайд гүтгээд муухай юм боллоо шүү гээд надаас уучлалт гуйж байсан. Миний хүү Б.Б хааяа надаас мөнгө гуйх тохиолдол байдаг, гэхдээ тэр үед бол надаас мөнгө гуйгаагүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/

 

*Гэрч А.Мын өгсөн:

“...2019 оны намар одоо сар өдрөө санахгүй байна манайд Цэнхэр сумаас манай нөхөр Б.Бын танил хоёр хүн машинтай ирж намайг байхгүй эмнэлэгт байхад манай нөхөртэй уулзаад явсан байсан. Дараа нь Л.Д гэх нутгийн хөгшин ах манайд ирээд үхэр хулгай хийсэн гэж ярьсан. Дараа нь манай нөхөр Б.Б бид хоёр Л.Д ахын гадаа очиж уулзаад Цэнхэр явах талаар ярьсан. Цэнхэр сум руу Л.Д ах түүний банди нь бид нар яваад хоёр танихгүй хүнтэй уулзсан. Би нарийн асуудлыг мэдэхгүй. Манай нөхөр Б.Б Л.Дд хохирол төлсөн талаар яриагүй. Тэр үедээ Цэнхэр сумын хоёр залуу л хохиролд мөнгө төгрөг өгсөн...гэх  мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/

 

*Гэрч Д.Мы өгсөн:

“...2019 оны 08 сард гэж санаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь би мэдэхгүй байна. Манай аав Л.Д нь 4 тооны үхэр алдсан бөгөөд тухайн үед манай аав болон манай дүү М нар хайгаад олохгүй байсан. Хэсэг хугацааны дараа 4 үхрийн сургийг гаргасан гэж ярьсан бөгөөд Б.Б гэх залуу аймаг руу ачсан гэж байна гээд манай аав, М, Б, Б.Б нар хамт явсан боловч үхрийг алаад худалдчихсан байна гээд хохирол болох 4 үхрийн 4.000.000 төгрөг өгнө гэсэн гээд ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/

 

*Гэрч Д.Мын өгсөн:

“...Манай аав 2019 оны 08 сарын дундуур гэж санаж байна 4 тооны үхэр хулгайд алдсан. Би аавынхаа хамт тэр алдсан үхрээ хайж байгаад Б.Быг авчихлаа гэж хардаад манай аав бид хоёр Б.Бтой уулзсан юм. Гэтэл Б.Б тухайн үед 2 хоногийн дотор үхрийн чинь сургийг гаргаж өгье гэсэн. Орой нь Б.Б эхнэрийнхээ хамт манай гадаа ирээд надтай уулзаж, Д.М ахаа уучлаарай танай 4 үхрийг дүү нь Цэнхэр сум руу хүнд ачуулчихсан гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа гэж санаж байна. Х.Б, Б.Б эхнэртэйгээ, манай аав Л.Д бид нар Цэнхэр сумын төвд очиж М гэж дууддаг залуутай уулзаад Б.Б үхрийн эзэд нь бид нарыг хулгай хийсэн асуудлыг мэдсэн байна хохирлыг нь төлж өгье гэхэд М гэх залуу нь тэгье одоо баригдчихсан юм чинь хохирлыг нь төлье гэсэн. Цэнхэр сумын төвөөс хойд зүгт хамт явсан гэх нэг залуутай нь очиж уулзсан. Тэр залуу ч гэсэн хэргээ хүлээгээд хамт хохирлоо төлөхөөр болсон. М болон тэр миний нэрийг нь санахгүй байгаа залуу арай илүү мөнгө өгсөн гэж санаж байна. Ямар ч гэсэн Б.Б, М тэр нэрийг нь санахгүй байгаа залуу 3 нийлээд 4.000.000 төгрөг өгсөн. Тухайн үед манай үхэр Өлзийт сумын төвийн баруун зүгт хогийн цэгийн араар бэлчээрлэдэг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/

 

*Гэрч А.Оийн өгсөн:

“...Л.Д гэх хүн манайд ирээд танай нөхөр манай үхрийг хулгай хийсэн байна гээд Өлзийт сумын иргэн манай нөхрийн он жав Б.Б гэх хүнийг дагуулж ирсэн. Би тэгээд өөрийн нөхөр болох Г.Мийг утсаар дуудаад манай нөхөр ирж уулзаад Л.Д гэх хүнд үхрийн хохирол төлөхөөр би эхлээд 1.000.000 төгрөг өгсөн. Сүүлд нь дахин 1.000.000 төгрөг өгөөд нийтдээ 2.000.000 төгрөг Л.Д гэх хүнд өгсөн. Би өөрийн нөхрөөс үхрийн талаар асуухад архи ууж байгаад С.Га ах, Б.Б бид гурав энэ хүний үхрийг ачаад ирсэн гэж ярьсан. Манай нөхөр Г.М 3-4 тооны үхэр ачиж ирсэн гэж ярьсан. Би өөрийн нөхөр Г.Мийг Өлзийт сум руу ямар ажлаар явсан, мөн Өлзийт сумаас үхэр ачиж ирсэн талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/

 

*Гэрч М.Нын өгсөн:

“...Манай нөхөр С.Га гэх хүнийг Г.М Өлзийт сумын төв яваад ирье гээд аваад яваад ирсэн. Тэгээд хэдэн сарын дараа Г.М хэдэн хүн дагуулж ирээд хамт ирсэн хүн нь манай нөхөр Г.М нар манай үхрийг Өлзийт сумаас ачаад ирсэн байна гээд Г.М, С.Га нар хулгай хийсэн болоод уг хэргийн хохирогч болох хүнд манайх 1.000.000 гаран төгрөг өгсөн. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхөр С.Га Г.Мтой Өлзийт яваад ирэхдээ гэртээ ямар нэгэн үхэр мал авч ирээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-44 дүгээр тал/

 

*Яллагдагч С.Гын өгсөн:

“...Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84 дүгээр тал/

 

*Яллагдагч Г.Мийн өгсөн:

“...Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Бын өгсөн:

“...Би хулгай хийхдээ өөрийнхөө Мустанг-5 маркийн мотоциклоор явсан. Манай гадна байсан морь бол миний морь хулгай хийхийн өдөр нь би морио унаад хөлөргөөд намрын сөлөнд уяж хоносон юм. Тэгээд би тухайн шөнө мотоциклтой хулгай хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 101-102 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 04 сарын 01-ний өдрийн 24 дугаартай: “...нас нийлсэн 3 тооны монголын сувай үнээний үнэ тус бүр 900.000/есөн зуун мянга/ төгрөг, хязаалан насны монголын эр үхрийн үнэ 1.000.000/нэг сая/ төгрөг, нийт 3.700.000/гурван сая долоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 70 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай: “...2000 онд үйлдвэрлэгдэж, 2012 онд монгол улсад орж ирсэн улсын дугаар тодорхой биш энгийн Портер маркийн автомашины үнэлгээг 2019 оны 08 дугаар сарын зах зээлийн ханшаар 2.800.000/хоёр сая найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 162 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн АА-22-20 дугаартай: 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд монгол улсад бүртгэгдсэн Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнийг 810.000/найман зуун арван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 154-157 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116-118 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутгаас иргэн Л.Дын эзэмшлийн 4 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 3.700.000 төгрөгийн хохирол хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нар бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Дын“...Үхрээ алдаад өглөө эрт мэдээд хайж эхлээд ойролцоо нутаглаж байсан Бы Б гэх залуугийнд очсон. Тэдний гадаа хүрэн морь аргамжаатай байгаа харагдсан. Морь нь шөнө унаж явсан бололтой хөлөрчихсөн, шөнө уяж хоносон уяан дээрээ байсан юм. Б.Б гэртээ ганцаараа байсан. Б.Б морио аргамжиж байсан. Б.Бтой уулзахад юм яриагүй. Нутгийн иргэдээс сураад явахад сумын төвд Б.Б манай сумын биш хүмүүстэй дэлгүүрийн гадаа зогсож байснаа архи авч уугаад байгаа бололтой гэж ярьсан. Би одоо уг яриаг гаргасан хүнийг хэн байсныг санахгүй байна. Машины номерыг асууж мэдээд хайж эхлэхэд тэр машин Цэнхэр сумын М гэж залуугийн машин болж таарсан. Тэр үед Б.Бын гэрт нь очиход Б.Б манай үхрийг хулгайлсан талаар гэм буруугаа хүлээхгүй гүрийсэн. Би цагдаад хэлнэ гээд харьсан. Орой нь гэртээ байхад 21 цагийн үед хашааны үүдэнд машин ирж зогссон чинь Б.Б эхнэрийн хамт байсан. Б.Б Л.Д ахаа гэж дуудаад уулзъя гэж хэлсэн. Би Б.Бын машинд суугаад уулзахад ахаа би танай дөрвөн үхрийг хүнд гаргаад өгчихсөн юм. Таньд хохирлыг чинь төлнө. Би хоёр хүнтэй хамт явсан бид 3 хохирол төлнө гэж ярьсан. Би хоёр хүнтэй авсан. Бид 3 хохирол төлнө гэж ярьсан. Тэр үедээ Б.Быг хохирол төлчих юм байх гэж бодоод хүлээтэл ирээгүй. Тэгэхээр нь би Б.Бтой дахин уулзаад Б.Б, түүний эхнэр  Бын аавыг дагуулаад бид нар Цэнхэр сум ороход нөгөө машин Цэнхэр сумын төвд байсан. Мижигээ гэж залуутай уулзсан. Дараа нь Мг суулгаж хөдөө байгаа Шар хочит С.Га гэсэн байх эхнэр нь багш хийдэг залуугийнд очсон. Гурвууланг нь нүүрэлдүүлэн уулзуулахад авсан гэж яриад хохирлоо төлөхөөр болсон...” гэх мэдүүлэг, гэрч Х.Бы“...Би Б.Быг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж мэдэхгүй тухайн цаг хугацаанд нутгийн хүмүүс дунд Б.Б нь Л.Дын 4 тооны үхрийг хулгайлсан гэнэ гэх яриа гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Мын”...2019 оны намар одоо сар өдрөө санахгүй байна манайд Цэнхэр сумаас манай нөхөр Б.Бын танил хоёр хүн машинтай ирж намайг байхгүй эмнэлэгт байхад манай нөхөртэй уулзаад явсан байсан. Дараа нь Л.Д гэх нутгийн хөгшин ах манайд ирээд үхэр хулгай хийсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мы”...Манай аав Л.Д нь 4 тооны үхэр алдсан бөгөөд тухайн үед манай аав болон манай дүү М нар хайгаад олохгүй байсан. Хэсэг хугацааны дараа 4 үхрийн сургийг гаргасан гэж ярьсан бөгөөд Б.Б гэх залуу аймаг руу ачсан гэж байна гээд манай аав, М, Б, Б.Б нар хамт явсан боловч үхрийг алаад худалдчихсан байна гээд хохирол болох 4 үхрийн 4.000.000 төгрөг өгнө гэсэн гээд ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мын”...Би аавынхаа хамт тэр алдсан үхрээ хайж байгаад Б.Быг авчихлаа гэж хардаад манай аав бид хоёр Б.Бтой уулзсан юм. Гэтэл Б.Б тухайн үед 2 хоногийн дотор үхрийн чинь сургийг гаргаж өгье гэсэн. Орой нь Б.Б эхнэрийнхээ хамт манай гадаа ирээд надтай уулзаж, Д.М ахаа уучлаарай танай 4 үхрийг дүү нь Цэнхэр сум руу хүнд ачуулчихсан гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа гэж санаж байна. Х.Б, Б.Б эхнэртэйгээ, манай аав Л.Д бид нар Цэнхэр сумын төвд очиж М гэж дууддаг залуутай уулзаад Б.Б үхрийн эзэд нь бид нарыг хулгай хийсэн асуудлыг мэдсэн байна хохирлыг нь төлж өгье гэхэд М гэх залуу нь тэгье одоо баригдчихсан юм чинь хохирлыг нь төлье гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Оийн”...Д гэх хүн манайд ирээд танай нөхөр манай үхрийг хулгай хийсэн байна гээд Өлзийт сумын иргэн манай нөхрийн он жав Б.Б гэх хүнийг дагуулж ирсэн. Би тэгээд өөрийн нөхөр болох Г.Мийг утсаар дуудаад манай нөхөр ирж уулзаад Л.Д гэх хүнд үхрийн хохирол төлөхөөр би эхлээд 1.000.000 төгрөг өгсөн. Сүүлд нь дахин 1.000.000 төгрөг өгөөд нийтдээ 2.000.000 төгрөг Л.Д гэх хүнд өгсөн. Би өөрийн нөхрөөс үхрийн талаар асуухад архи ууж байгаад С.Га ах, Б.Б бид гурав энэ хүний үхрийг ачаад ирсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Нын”...Тэгээд хэдэн сарын дараа Г.М хэдэн хүн дагуулж ирээд хамт ирсэн хүн нь манай нөхөр Г.М нар манай үхрийг Өлзийт сумаас ачаад ирсэн байна гээд Г.М, С.Га нар хулгай хийсэн болоод уг хэргийн хохирогч болох хүнд манайх 1.000.000 гаран төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 04 сарын 01-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт, Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн АА-22-20 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нарын хохирогч Л.Дын 4 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь  бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...бусдын олон тооны малыг хулгайлсан, малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж...” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, мөн уг зүйлийн албан ёсны тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нар нь бүлэглэн, машин механизм ашиглан  2019 оны 08 сарын 16-наас 17-нд шилжих шөнө бусдын 4 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуульд орсон тус өөрчлөлтөөс өмнөх үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул прокуророос шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нарт холбогдох хэрэгт  Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ. Харин прокурор яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тухайн зүйлийн буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид байхгүй хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох машин механизм ашилаж бусдын малыг хулгайлсан гэж бичсэнг дурдах нь зүйтэй.

           Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд хохирогч Л.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж мөн  шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд тэдгээрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.800.000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн автомашин, 810.000/найман зуун арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Боос 1.203.333 төгрөг, шүүгдэгч Г.Моос 1.203.333 төгрөг, шүүгдэгч С.Гаас 1.203.333 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Х овогт Бы Б, М овогт Сын Га, Т овогт Гын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нарыг тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, С.Га нарыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Быг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд тус тус хориглосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.800.000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн автомашин, 810.000/найман зуун арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Боос 1.203.333/нэг сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, шүүгдэгч Г.Моос 1.203.333/нэг сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, шүүгдэгч С.Гаас 1.203.333/нэг сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

 

             7. Шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Г.М, С.Га нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР