Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

 

 

 

                               2022/ШЦТ/201

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Ж.У

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал   

              Шүүгдэгч: С.Л

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Сн Лд холбогдох эрүүгийн 2212000000093 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган ......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, О овогт Сн Л/РД:АД................../

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Л нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Сүрьеэгийн ам гэх газраас Д.Угийн эзэмшлийн блокны машин, зуурагч машин, зуурагч машины хөл зэргийг хулгайлж 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТООРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2212000000093 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Д.Угийн өгсөн:

“...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Сүрьеэгийн ам гэх газраас 2022 оны 03-дугаар сарын 04-ний өдөр Блокны машин, Зуурагч машин, Зуурагч машины хөл хулгайд алдсан. Би Улаанбаатар хот руу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр явах гээд Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэр Сүрьеэгийн аманд байх өөрийн эзэмшлийн хашаандаа очсон юм тэгэхэд миний хулгайд алдсан эд зүйлс байсан. Би ажил амжихгүй болоО Улаанбаатар хот яваагүй юм. Энд буяны ажилтай болчихсон. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед хашаанаасаа юм авах гээд очтол миний эзэмшлийн Блокны машин, Зуурагч машин, Зуурагч машины хөл байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Өмнө манай хашаа байшинд амьдарч байсан С.Л хулгай хийсэн байж магадгүй. Надад 2.000.000 төгрөгийн хохирол учирсан байна, би 2015 онд 1.800.000 төгрөгөөр хулдаж авч байсан. Ооо бүр үнэтэй болсон байгаа. Би хулгайд алдсан эд зүйлээ 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Блокны машин цэнхэр өнгөтэй байгаа. Зуурагч машин ногоон өнгөтэй байсан юм аа ажил хийх явцад өнгө нь халцраад ногоон цоохор болсон байгаа. Надад нэхэмжлэх зүйл байна. Надад учирсан хохирол байгаа. Би алдсан эд зүйлийг олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/,

 

*Гэрч Ч.Жийн өгсөн:

“...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэр Баянбулагийн 14-гудамж, 01А-тоотО 16 цагийн орчимд гэртээ байж байтал урд айлын хашаан дотор хөх өнгийн портер машинтай хүмүүс юм ачаад байж байсан. Би тухайн үед юу ачаад байгаа талаар сайн мэдээгүй. Гэтэл манай гэрт С.Л орж ирээд Блокны машиныг эзэд нь ачуулж байна гээд надад хэлсэн. Би тухайн үед эзэд нь юм бОсон. Өнөөдөр тэр хашааны эзэн нь болох Д.У ирээд манай Блокны машин, Зуурагч машин, Зуурагч машины хөл хайцан юм бол танайх харсан уу гээд надаас асуусан. Мөн Лхагваа хайчихсан юм бол гээд сураад байсан. Хэсэг бүлэг хүмүүстэй хамт С.Л Блокны машин, Зуурагч машин, Зуурагч машины хөлийг хөх өнгийн портер машин дээр ачиж байхыг нь би харсан. Миний таньдаг хүн байгаагүй. Ямартай ч С.Л бол байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

 

*Гэрч Х.Бгийн өгсөн:

“...Харилцаа хамаарал байхгүй. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 16 цагийн орчимд С.Л гэх залуу хөх өнгийн ачааны портер машинтай ирж надад хуучин муу Блокны машины төмөр рам, Зуурагч машины төмөр рам, Зуурагч машины хөл зэрэг гурван өөр төрлийн төмрийг манай хаягдал төмөр авдаг төмрийн цэгт 96.000 төгрөгөөр зараад явсан. Би уг төмрүүдийг кг тутмын 150 төгрөгөөр бОож нийт 640 кг болж надад 96.000 төгрөгөөр зарахдаа миний өөрийн төмрүүд байгаа юм аа олон жилийн өмнө ах бид 2 хамт ажуулдаг байсан гэж ярьсан. Ооо ах минь бурхан болсон ажлуулах хүн байхгүй эвдэрхий юм байгаа гэж хэлээд зарсан. 3-аас 4-хүн байсан. Хамт явсан хүмүүс нь 50 орчим насны хүмүүс байсан. Би тухайн үед тэгж харсан. Би сайн тогтож харвал таних байх. Би тэрийг нь сайн хараагүй төмөр хиллэж авч байсан. Ямар ч байсан хөх өнгийн портер байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Гэрч Б.Эын өгсөн:

“...Би тухайн өдөр Зах дээр зогсож байхад 16 цагийн үе байх С.Л ирээд манай хашаанд очоО төмөр ачаад өгөөч хөлсийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн С.Л би яваад хөлсөөр ачих хүн олоО ирье гэж хэлээд явсан удалгүй танихгүй хоёр залуу дагуулаад ирсэн. Бид нар Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг хороолол Сүрьегийн ам Ногооны талбай гэх газар нэг байшинтай хашаанд орсон тухайн хашаанд байсан 3 хэсэг төмөр ачсан тухайн төмөр нь хуучирч муудсан блок хэвлэдэг төхөөрөмж байсан. Түүнийг ачаад Багшийн сургуулийн дээд хэсэгт байдаг төмөр авах цэг дээр ирээд тушаасан С.Л надад хөлсөн 25.000 төгрөг өгсөн нөгөө хоёр залууд мөнгө хэдэн төгрөг өгснийг би хараагүй. Тэгээд С.Л явсан би зах дээр очиж зогсоол дээрээ зогссон. Би мэдээгүй намайг хөлсөөр дагуулж явсан. Тухайн үед өдрийн цагаар явсан болохоор хулгай хийж байна гэж бОоогүй. Мөн С.Л тухайн хашааг өөрийнхөө хашаа гэж байсан юм. урд өмнө би С.Лг тухайн хашаанд амьдарч байхыг харж байсан юм. Би машинаа 2010 оны үед хүнээс 6 сая төгрөгөөр авч байсан юм. Ооо би 12 жил унаж хэрэглэж байгаа тул 3 сая төгрөгөөр үнэлж байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дүгээр тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн АЦ22-21 дугаартай:

“...Блокны машины үнэ 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, зуурагч машины үнэ 560.000/таван зуун жаран мянга/ төгрөг, нийт 1.760.000/нэг сая долоон зуун жаран мянга/ төгрөг болохыг тОорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 26-28 дугаар тал/

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АА-22-17 дугаартай:

“...1997 онд үйлдвэрлэгдсэн, 2006 онд Монгол улсад орж ирсэн, Портер маркийн 89-19 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 2022 оны 03 сарын 04-ний өдрийн байдлаар 3.107.976/гурван сая нэг зуун долоон мянга есөн зуун далан зургаа/ төгрөг болохыг тОорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 66-68 дугаар тал/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-74 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 47 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.Лд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

            Гэм буруугийн талаар: 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 06 дугаар сарын 29-30 шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Онгоны ам гэх газраас иргэн Б.Бын монгол гэрийн бүтэн берзент, өрх, эсгий дээвэр, туурга, гэрийн мяндсан бүс, гэрийн дулаалга зэрэг эд зүйл алдагдаж, түүнд 1.092.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Л үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Угийн”...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Сүрьеэгийн ам гэх газраас 2022 оны 03-дугаар сарын 04-ний өдөр Блокны машин, Зуурагч машин, Зуурагч машины хөл хулгайд алдсан. Би Улаанбаатар хот руу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр явах гээд Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэр Сүрьеэгийн аманд байх өөрийн эзэмшлийн хашаандаа очсон юм тэгэхэд миний хулгайд алдсан эд зүйлс байсан...”гэх мэдүүлэг, гэрч Ч.Жийн”...2022 оны 03-дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэр Баянбулагийн 14-гудамж, 01А-тоотО 16 цагийн орчимд гэртээ байж байтал урд айлын хашаан дотор хөх өнгийн портер машинтай хүмүүс юм ачаад байж байсан. Би тухайн үед юу ачаад байгаа талаар сайн мэдээгүй. Гэтэл манай гэрт С.Л орж ирээд Блокны машиныг эзэд нь ачуулж байна гээд надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Бгийн”...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 16 цагийн орчимд С.Л гэх залуу хөх өнгийн ачааны портер машинтай ирж надад хуучин муу Блокны машины төмөр рам, Зуурагч машины төмөр рам, Зуурагч машины хөл зэрэг гурван өөр төрлийн төмрийг манай хаягдал төмөр авдаг төмрийн цэгт 96.000 төгрөгөөр зараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын”...Би тухайн өдөр Зах дээр зогсож байхад 16 цагийн үе байх С.Л ирээд манай хашаанд очоО төмөр ачаад өгөөч хөлсийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн С.Л би яваад хөлсөөр ачих хүн олоО ирье гэж хэлээд явсан удалгүй танихгүй хоёр залуу дагуулаад ирсэн. Бид нар Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг хороолол Сүрьегийн ам Ногооны талбай гэх газар нэг байшинтай хашаанд орсон тухайн хашаанд байсан 3 хэсэг төмөр ачсан тухайн төмөр нь хуучирч муудсан блок хэвлэдэг төхөөрөмж байсан. Түүнийг ачаад Багшийн сургуулийн дээд хэсэгт байдаг төмөр авах цэг дээр ирээд тушаасан С.Л надад хөлсөнд 25.000 төгрөг өгсөн нөгөө хоёр залууд мөнгө хэдэн төгрөг өгснийг би хараагүй...” гэх мэдүүлэг, тухайн алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн АЦ22-21 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Лгийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Л нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Сүрьеэгийн ам гэх газраас бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч нь  учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж  бусдын эд зүйлийг хулгайлсан нь тус гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгаа болно.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Лг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Уд 1.760.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан, харин зөөж тээвэрлэхэд гарсан зардлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.Лг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

                         Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч С.Лд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч С.Лгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Портер маркийн 89-19 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Э гэх хүний эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна Иймд уг автомашины үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  3.107.976/гурван сая нэг зуун долоон мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг шүүгдэгч С.Лгээс хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

              Шүүгдэгч С.Лгийн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон  31/гучин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

               

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Сн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Портер маркийн 89-19 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3.107.976/гурван сая нэг зуун долоон мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг улсын орлого болгосугай.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лгийн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон  31/гучин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  6. Шүүгдэгч С.Л нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР