Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 135/шш2018/00237

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******/утас *******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух , *******овогт ******* *******/регистрийн дугаар *******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *********/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух , *******овогт ******* ******* /регистрийн дугаар ******/ нарт холбогдох  

 

“27,390,743.37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч М.*******, Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэн *******, М.*******, Э.******* нар нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус банктай ЗГ-ВСС2014120205-1 тоот зээлийн гэрээ болон №БГ-ВСС2014120205-1-01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” мөн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ-ВСС2014120205-2 тоот зээлийн нэмэлт гэрээ,  2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-ВСС2014120205-3 тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан 30 сая төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч *******,  М.*******,  Э.******* нар нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус банктай байгуулсан ЗГ-ВСС2014120205-1 тоот Зээлийн гэрээ болон БГ-ВСС2014120205-1-01 тоот “Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-р хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож *******, М.******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг,******* хаягт орших 28 мкв 2 өрөө орон сууцыг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дараах зээл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна.

Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 24,768,687.01 төгрөг,  үндсэн хүүгийн үлдэгдэл 2,469,461.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,595.28 төгрөг нийт 27,390,743.37 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч нараас 27,390,743.37 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч *******, М.*******, Э.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“...*******,  М.******* нар нь 2004 оноос хойш тус банкнаас бизнесийн зээлж авч үйл ажиллагаагаа явуулж хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бизнесийн 30,000,000 төгрөгийн зээл авсан.

Ингээд төлж явж байгаад М.*******миний бие муудаж улмаар 2 удаа хүнд хагалгаанд орж хэвтэрт орсон. Одоо үлдэгдэл 27,391,000 төгрөг үлдэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид зээлээ төлөхөд М.*******миний бие  хөдөлмөрийн чадвараа алдсан тул 1 хүний орлого зээл төлөхөд хүрэлцэхгүй байгаа тул өөрийн эзэмшлийн  тухайн үед зээл авахад 34,000,000 төгрөгөөр үнэлсэн 28 мкв 2 өрөө орон сууцаа ******* банкинд өгөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

           

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******, М.*******, Э.******* нарт холбогдуулан  27,390,743.37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч *******, М.*******, Э.******* нар нь ******* банкнаас  2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-ВСС2014120205-1 тоот зээлийн гэрээ, болон ЗГ-ВСС2014120205-1-01 тоот барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талууд 2015 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн зээлийн нэмэлт ЗГ-ВСС2014120205-02 тоот гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн нэмэлт ЗГ-ВСС2014120205-3 тоот гэрээгээр зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон байна.

Зээлдүүлэгч банк, зээлдэгч *******, М.*******, Э.******* нарын хооронд байгуулсан  зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн  453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.

Шүүх хуралдаан дээр хариуцагч М.*******, Э.******* нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 24,768,687.01 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2,469,461.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,595.28 төгрөг, нийт 27,390,743.37 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг Дархан-Уул аймаг, Дархан сум,  8 дугаар баг, ******* 2 өрөө 28 мкв  талбай  бүхий орон сууцаар хангуулахыг зөвшөөрсөн.

Зохигч талууд 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БГ-ВСС2014120205-1-01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан ба уг гэрээнд “Банк зээлдэгч нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ-ВСС2014120205-1 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн дугаар , тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг,******* 2 өрөө орон сууц 28 мкв үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх  эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч М.*******нь шүүх хуралдаанд ирээгүй учир талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 451 дүгээр зүйлийн  451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, М.*******, Э.******* нараас 27,390,743.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн дугаар , тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг,******* 28 мкв 2 өрөө орон сууцыг албадан  худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,904 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 294,904 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ТУНГАЛАГМАА