| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/0972/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/977 |
| Огноо | 2022-07-29 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/977
2022 07 29 2022/ШЦТ/0000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,
улсын яллагч: Г.Лхагвасүрэн /томилолтоор/,
шүүгдэгч: Д.Э, Д.Ц, С.Ш /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч С.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Э, Д.Ц, С.Ш нарт холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Ө жт овогт Д-гийн Э /РД:0000000000/,
Монгол Улсын иргэн,****оны ***дугаар сарын ***-ны өдөр, ******* аймгийн *******суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бурэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хуухдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, ******* 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
2. Д н овогт Д-гийн Ц /РД:0000000000/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр, ********* аймгийн ******** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Р 0 дугаар багийн 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
3. Д овогт С-гийн Ш /РД:0000000/,
Монгол Улсын иргэн, **** оны *** дугээр сарын ***-ны өдөр, ********* аймгийн *********** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянхонгор аймгийн Э сумын 0 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны 000000000 дугаартай данснаас Д.Ц-ын Хаан банкны 000000000 дугаартай дансруу 450.000 төгрөгийг шилжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалтад заасан 3 ширхэг Алтайн хойлог шувууг захиалж, худалдан авсан,
Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиалагч Д.Э-аас шилжүүлсэн 450.000 төгрөгнөөс 300.000 төгрөгийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд С.Ш-гийн Хаан банкны 0000000000 дугаартай дансруу шилжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалтад заасан 3 ширхэг Алтайн хойлог шувууг худалдан авсан,
Шүүгдэгч С.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалтад заасан 3 Алтайн Хойлог шувууг худалдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны 000000000 дугаартай данснаас Д.Ц-ын Хаан банкны 000000000 дугаартай дансруу 450.000 төгрөгийг шилжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалтад заасан 3 ширхэг Алтайн хойлог шувууг захиалж, худалдан авсан,
Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиалагч Д.Э-аас шилжүүлсэн 450.000 төгрөгнөөс 300.000 төгрөгийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд С.Ш-гийн Хаан банкны 0000000000 дугаартай дансруу шилжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалтад заасан 3 ширхэг Алтайн хойлог шувууг худалдан авсан, худалдсан,
Шүүгдэгч С.Ш нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалтад заасан 3 Алтайн Хойлог шувууг худалдан авсан, худалдсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт буюу... Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр.... Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн Газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно" гэж заасныг тус тус үндэслэн нийт 780.000 төгрөгийг Нийслэлийн Байгаль орчны газрын ....дансанд шилжүүлнэ гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37-р хуудас/,
-Гэрч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...би Баянхонгороос Улаанбаатар, Улаанбаатараас Баянхонгор аймгийн чиглэлд өөрийн 53-30 БНА улсын дугаартай ПYСО маркийн ачааны машинаар ачаа тээвэрлэдэг юм. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагаас Баянхонгор аймгийн төвийн Биржийн гадна талбай дээрээс ачаа ачсан бөгөөд тухайн үед саарал жижиг тэрэгтэй, саарал урт хүрэмтэй 30 гаран насны залуу надад жижиг цаасан хайрцагтай баглаж боосон дээр нь 89870015 дугаарыг бичсэн хайрцагтай зүйл өгсөн. Уг залуу нь надад "Оюутны хоол хүнс байгаа юм. Улаанбаатарт очоод энэ дугаар руу залгачих" гэж хайрцаг дээрх дугаарыг хэлсэн. Би ч уг хайрцгийг нь шалгаж үзээгүй машиндаа ачаад Улаанбаатар руу хөдлөөд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний 09 цагийн орчим Эмээлтийн постоор орж ирсэн юм. Энэ үед цагдаагаас шалгалт гарчихсан миний ачаа тээшийг нэг бүрчлэн шалгахад тухайн залуугийн өгч явуулсан хайрцаг дотроос 3 ширхэг үхцэн шувуу гарч ирсэн..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 11-р хуудас/
-2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Э-ийн:
“...1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Гургуулынханы (Phasianidae) овгийн 3 бодгаль Алтайн хойлог (Tetraogallus altaicus) шувуу болохыг тогтоосон.
2. Нас, хүйс, агнагдсан хугацааг тодорхойлох боломжгүй.
3. Уг шувуунуудын нуруунд шарх үүссэн байсан. Гаднах байдал, шархнаас үзэхэд агнаад удаагүй байх магадлалтай. Дээж материал шинээрээ байсан.
4. Алтайн хойлог шувуу нь монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн Амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтад багтсан (ATX, 2012). Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангиллаар олон улсын хувьд "анхааралд өртөхөөргүй", Монгол орны хувьд "ховордож болзошгүй зүйл"-д хамаарна.
5. Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох "Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр 130,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 57-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч С.Э-ын яллагдагчаар өгсөн: “...өөрийн яллагдагчаар татагдсан зүйл ангийг ойлгосон, хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгосон..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 219-р хуудас/,
Шүүгдэгч Д.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...өөрийн яллагдагчаар татагдсан зүйл ангийг ойлгосон, хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгосон....би Баянхонгор аймгийн тавд Ш-тай утсаар ярьж байгаад ээжийнх нь гэрт очиж 3 ширхэг хойлог шувуу авсан, уг шувуугаа би шуудайнд хийж шуудайтай шувуугаа цаасан хайрцагт хийж боогоод Улаанбаатар хот руу замын ачааны машинд хийж явуулсан.... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 225-р хуудас/,
Шүүгдэгч С.Ш-гийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байна...” гэж /1-р хавтаст хэргийн 237-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Э-ын хувийн байдлын хувьд: иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 62-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 73-р хуудас/, нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 84-р хуудас/,
Шүүгдэгч Д.Ц-ын хувийн байдлын хувьд: иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 64-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 69, 193-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 74-р хуудас/, нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 184-186-р хуудас/, депозит дансны хуулга /1-р хавтаст хэргийн 90-92-р хуудас/
Шүүгдэгч С.Ш-ийн хувийн байдлын хувьд: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 162-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 75-р хуудас/, амбулатортиор эмчлүүлэгчдийн карт /1-р хавтаст хэргийн 164-178-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 182-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 191-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 195-р хуудас/ депозит дансны хуулга /1-р хавтаст хэргийн 88-89-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Э нь бүрэн бус дунд боловсролтой, шүүгдэгч Д.Ц нар монгол хэл, шүүгдэгч С.Ш нь бага боловсролтой ч бичиг үсэг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Э, Д.Ц, С.Ш нар нь шууд санаатай үйлдлээр Алтайн хойлог шувууг захиалж, худалдаж, худалдан авсан нь дээрх дурдсан баримтуудаар тогтоогдож байна.
Алтайн хойлог шувуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалтад багтсан байна.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заажээ. Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны эдийн засгийн үнэлгээнд үнэлсэнээр 130,000 төгрөг болох нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг худалдсан, худалдан авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Э, Д.Ц, С.Ш нарыг ховор амьтны жагсаалтад заасан Алтайн хойлог шувууг захиалж, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч нар хохирол төлбөр 780,000 төгрөгийг төлсөн /1хх-250/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч С.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, эд мөрийн баримтаар хураагдаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 3 ширхэг Алтайн хойлог шувууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх саналтай байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Д.Э, Д.Ц, С.Ш нар нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.Э, Д.Ц, С.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бөгөөд тэдний ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна тус тус харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох шүүгдэгч Д.Э-лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч С.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Э, Д.Ц, С.Ш нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Э, Д.Ц, С.Ш нарт шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 3 ширхэг Алтайн хойлог шувууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Д-гийн Э-ыг ховор амьтны жагсаалтад заасан Алтайн хойлог шувууг захиалж, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Д овогт Д-гийн Ц-ыг ховор амьтны жагсаалтад заасан Алтайн хойлог шувууг худалдан авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Д овогт С-гийн Ш ховор амьтны жагсаалтад заасан Алтайн хойлог шувууг худалдан авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баримтлан шүүгдэгч С.Э, Д.Ц, С.Ш нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч С.Э, Д.Ц, С.Ш нар 1 жилийн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Э, Д.Ц, С.Ш нар шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 3 ширхэг Алтайн хойлог шувууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА