Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Улсын яллагч ,

Хохирогчийн өмгөөлөгч , /Онлайнаар/

Шүүгдэгч М.*******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогтой ******* *******,

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, , ******* овогтой ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь М.*******тэй бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 21 цаг 30 минутын орчим Баянхонгор аймгийн сумын “ ” 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн тээрэм дотор ажиллаж байх хугацаандаа бээлийн дотор хийсэн байсан баяжмалтай шороог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “ ” ХХК-д 5.163.621 төгрөгийн хохирол учруулан хулгайлах,

Шүүгдэгч М.******* нь *******тай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 21 цаг 30 минутын орчим Баянхонгор аймгийн сумын “ ” 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн тээрэм дотор ажиллаж байх хугацаандаа бээлийн дотор хийсэн байсан баяжмалтай шороог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “ ” ХХК-д 5.163.621 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь М.*******тэй бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 21 цаг 30 минутын орчим Баянхонгор аймгийн сумын “ ” 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн тээрэм дотор ажиллаж байх хугацаандаа бээлийн дотор хийсэн байсан баяжмалтай шороог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “ ” ХХК-д 5.163.621 төгрөгийн хохирол учруулан хулгайлах,

Шүүгдэгч М.******* нь *******тай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 21 цаг 30 минутын орчим Баянхонгор аймгийн сумын “ ” 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн тээрэм дотор ажиллаж байх хугацаандаа бээлийн дотор хийсэн байсан баяжмалтай шороог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “ ” ХХК-д 5.163.621 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны оройн 21 цаг 30 минутын үед Уурхайн үйлдвэрийн шалган нэвтрэх постон дээрээс Харуул хамгаалалтын албаны дарга “үйлдвэрийн хоёр ажилтан бээлийнд боосон шороог газарт хаясан байхад нь оллоо” гэж уурхайн дарга д утсаар холбогдон мэдээлсэн. Тэгээд уурхайн дарга болон миний бие нь нэвтрэх шалган дээр ирэхэд үйлдвэрийн хамгаалалтын албаны ажилчид үйлдвэрийн оператор ******* оператор ******* нарын биед үзлэг хийж дуусаад байж байсан. Тэгээд Би болон уурхайн дарга , хамгаалалтын албаны дарга нарын хамт *******, ******* хоёрыг аваад " ” ХХК-ийн ажлын төв байр болох оффис руу авч орон үйлдвэрийн тээрэмд болсон асуудлын талаар *******, ******* нартай ярилцсан. Миний зүгээс "Та хоёрын гаргасан энэ үйлдэл ямар сөрөг үр дагавартайг мэдэж байгаа уу? гэж асуухад ******* нь "Тийм ээ мэдэж байсан, буруугаа ухамсарлаж байна, нэгэнт хийсэн хэрэг юм чинь хариуцлагыг нь үүрнэ” гэж оператор ******* нь “Бидний буруу бид нарыг уучлаарай" гэж хэлсэн. Тэгээд бид цагдаагийн байгууллагад дуудлага өгч сумын цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хамт ирсэн. Тухайн гэмт хэрэг үйлдэх үед авч гарах гэж байсан гэх бээлийтэй зүйл нь баяжмалтай шороо байсан. Ийм хулгайн үйлдэл нь манай уурхай дээр удаа дараа гарч байгаа учир манай байгууллагын зүгээс гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цаг 45 минутад харуулын ээлж хүлээж аваад “ уурхайн үйлдвэрийн тээрэм рүү 5 хүн оруулахаар болсон. Тухайн үед *******, , *******, , нар орсон. *******, ******* хоёр тээрэм дотор ажилласан. Би тухайн үед хоёр хамгаалагчийн хамт тээрмийн хамгаалалт хариуцан ажиллаж байхад тээрэм дотор ажиллаж байсан *******, ******* хоёрын ******* гэгч нь өөрийн өмд рүүгээ гараа хийгээд хөдөлгөөд байхаар нь би сэжиг аваад ыг ээлжийн ахлах ад болсон асуудлын талаар хэлүүлсэн. Тухайн үед тээрэм дотор ажиллаж байсан ******* тээрэм дотроос гарч ирэхээр нь биед нь үзлэг хийгээд байж байхад араас нь ******* гарч ирээд *******ыг манай нөгөө хамгаалагч үзлэг хийхэд биеэс ямар нэгэн юм гарч ирээгүй хэвийн байсан. Тэгээд үзлэг дуусаад байж байхад хамгаалагч ид “тэнд нэг юм тавьсан байна” гэж хэлээд тухайн газарт байсан зүйлийг авч үзэхэд бээлийнд шороо хийгээд уясан байсан. Тухайн үед *******, ******* хоёрыг сэжиглээд үйлдвэрийн дарга д мэдэгдсэн. Би *******ыг биедээ нууж байхыг харсан. Харин гаргаж тавьсан талаар мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би ХХК-ийн уурхайд 2016 оноос хойш ажиллаж байгаа юм. Би ковшийн оператор хийдэг байсан. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн орчимд боол руу орсон. Боол гэдэг нь дугуй терм байгаа юм. Тэгээд уг терм рүү ороод ажлаа хийгээд байж байтал цагаан өнгийн резинен бээлийтэй шороо байсан. Уг бээлийтэй шороо цаад талын мухарт буланд шавар дээр байсан. Тэгээд ажлаа хийж байгаад уг термээс 21 цагийн үед гарсан юм. Тэгээд уг шороог задалж үзээгүй аваад гарсан. Бид хоёр хоёулаа хоорондоо ярилцаж байгаад авахаар болсон юм. Тухайн бээлийтэй шороог бол алттай гэдгийг мэдэж байсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, Дахин энэ төрлийн хэрэгт холбогдохгүй. Ял шийтгэлийг минь хөнгөлж өгнө үү... гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орой 20 цагийн орчимд би ажилдаа гарсан. Тэгээд тухайн үед терм задарч байсан. Ахлахаас зааварчилгаа аваад 5 хүн гарч ажилласан. Терм дотор ******* бид хоёр ойролцоогоор 1 цаг гарган ажилласан. Терм дотор гаралтын эргүүлэг хэсэг дээр нэг удаагийн цагаан бээлийнд алттай шороо байсан. ******* бид хоёр харчхаад хоорондоо уг бээлийтэй шороог авчих уу гэж ярилцаад би тухайн шороог өмдний тэлээний ардаа хийгээд термээс аваад гарсан.Ажил бол дуусаагүй байсан. Тэгээд ам цангаад бид хоёр кофе уух гээд гарч ирсэн. Гарч, орох болгонд хамгаалагч нар шалгадаг юм. Эхлээд ******* шалгуулаад, *******г шалгуулж байх хооронд би нөгөө бээлийтэй шороог тэнд тонны сав байдаг юм тэрний хажууд тавьсан. Тэгээд би шалгуулж гараад доод талын өрөөнд орж юм уучхаад гараад иртэл бээлийтэй шороог олсон байсан. Тэгээд шууд уурхайн дарга дуудаад уурхайн даргын өрөөнд очсон. Бид хоёр хоёулаа хоорондоо ярилцаад авахаар болсон юм. Мөнгө болгох зорилгоор авсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёр тухайн үед хэр их хэмжээний алттай байсан эсэхийг бол мэдээгүй. Ямар ч байсан алттай шороо гэдгийг мэдэж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103/,

Шинжээчийн 2022 оны 04 дүгээр 25-ны өдрийн 139 тоот ...Баяжмалтай шорооноос гарсан цэвэр алтны буюу эд зүйлийн үнэ цэнэ 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 27.15 грамм алт нь 5.163.621 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 77/,

Шүүгдэгч М.*******, ******* нарын хөдөлмөрийн гэрээнүүд /хх-ийн 19-38/,

Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 39-41/,

Ажилтны анкет /хх-ийн 42-43/,

Хамгаалалтын албаны илтгэх хуудас /хх-ийн 44-45/,

Шүүгдэгч М.*******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 107-127/,

М.*******, ******* нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 160-161/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч *******, М.******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******, М.******* нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******, М.******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзнэ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохоо хавтаст хэргийн 55 дугаар талд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна. 

Шүүгдэгч *******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч *******, М.******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалсан болно.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, ******* нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.*******, ******* нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.*******, ******* нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.*******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГЭРЭЛМАА