Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 00 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг тоот хашаанд байх гэртээ эхнэр тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зугтах үед хутгаар нурууны хэсэгт нь зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 00 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг тоот хашаанд байх гэртээ эхнэр тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зугтах үед хутгаар нурууны хэсэгт нь зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч ийн …2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 00 цаг 50 минутын орчим манай нөхөр гаднаас нэлээд согтуу байдалтай орж ирээд унтах гээд миний хажуугаар хэвтэхээр нь “архи үнэртээд байна. Буугаад хүүгийнхээ хажуугаар унт” гэж хэлэхэд “би хүүтэйгээ унтахгүй” гэж хэлсэн. Нөхөр бид хоёрын хувьд өмнөх өдөр нь маргаантай байсан учраас нь би уурлаад... ээж сэрээд “юу болоод байна” гээд манай нөхрийг “чи ингэж согтуу ирж байх ямар шаардлагатай юм гараач” гэж хэлэхэд манай нөхөр “та намайг дандаа хөөдөг. Гурван хүүхдээ салгах гэж ингэж байна” гэж хэлээд ээж болон нөхөр 2 хоорондоо маргалдахаар би ээжийгээ өмөөрөөд маргаан дундуур нь ороод нөхөртэйгөө дахин маргалдсан... Тэгээд би нөхөртэйгөө маргалдаж... манай нөхөр миний зүүн талын нүд рүү доод хэсэг рүү гараараа цохитол, ээж “дахин хүүхэд цохилоо” гэж хэлээд манай нөхрийг барьж аваад заамдаад, зууралдаад байсан. Тэр үед миний хамрын цус гарахаар нь нөхрийгөө очоод толгой руу нь цохиж автал, манай нөхөр, манай ээжийг түлхчээд намайг цохих гэхээр нь би гэрийн зүүн талд буюу эргэнэгийн урд хэсэгт байж байгаад гэрээ буруу тойроод буюу багана өнгөрч байхад араас буюу нуруу руу өшиглөх шиг болохоор нь би гэрээс нар буруу тойрч гүйгээд гараад ахынх руугаа явж байхад нуруу руу халуу дүүгээд, нойтон зүйл гарч байгаа мэдэгдсэн. Тэгээд ахын үүдэн дээр очиход бэр эгч өмнөөс гарч иртэл миний араас манай нөхөр гүйгээд ирэхээр нь бэр эгч , манай нөхрийг “боль чи” гэхэд манай нөхөр зогссон. Тэгэхээр нь “миний нуруунаас цус гараад байна. Яаж байгаа юм” гэж орилоход манай нөхөр “эмч дуудъя..." гэж хэлсэн. Тэгтэл ээж ахын гадаа ирэхээр нь харахад зүүн талын гараас цус гарсан байсан... Мөн ээжийн гар болон миний нуруунаас гарсан цус тогтохгүй байсан тул... эмнэлэг орж үзүүлсэн юм... Манай нөхөр 2016 онд миний толгой руу 1-2 удаа цохиж байсан. Ямар нэг гэмтэл учирч байгаагүй, өөр зодож, цохиж байгаагүй юм... Одоо байгаа гэр манай ээжийн гэр байгаа юм. Бид 2 гэр барьж тусдаа гараагүй байгаа. Манай ээжийн хувьд Төв аймагт амьдардаг. 2021 оны 11 сард энд ирсэн. Ирснээс хойш бид нартай цуг амьдарч байгаа юм... Тухайн хутга нь манай ахын хутга байгаа юм. Манайд байсан хэзээ орж ирснийг мэдэхгүй байна, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны орой мах мөлжиж байгаад, түмпэнтэй махтай эргэнэг дээр тавьсан юм. Манай нөхөр тэндээс авсан байх. Тэгэхдээ авч байхыг хараагүй юм. Тухайн үйл явдал болоход манайд ээж болон 3 хүүхэд байсан... ...Хутга эргэнэг дээр түмпэнтэй махан дотор байсан. Тухайн үйлд явдал болдгийн урьд орой тухайн хутгаар хоол идээд түмпэнтэй маханд хийгээд үлдээсэн байсан. Түмпэнтэй мах эргэнэг дээр байж байсан.Миний хувьд хутга авахыг бол хараагүй. Мөн хутгаар нуруу зүсэхийг бол мэдээгүй. Тухайн үед өшиглөчихлөө гэж бодсон. Манай ээж рүү нөхөр ******* хутга барьж дайрч, санаатай гэмтэл учруулаагүй. *******г миний араас гарах гэхэд нь ээж гаргахгүй гэж барьж авч зууралдаж байгаад *******г гараад явсны дараа гараас нь цус гарсан гэж ээж хэлсэн юм. Миний хувьд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрсэн мөн эвлэрлийн гэрээ байгуулсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-41, 43-44/,

Хохирогч ийн ... Тухайн үйл явдал болоход хутга эргэнэг дээр чанасан махтай хамт түмпэн дотор байсан. Би *******г хутга авч байхыг хараагүй. Тухайн үед манай гэрийн гэрэл мааслаад асаж унтраад байсан. Тухайн үйл явдал болоход хүргэн ******* намайг зодож, цохиогүй . Охиныг гэрээс буруу тойроод гараад гүйхэд ******* араас гарах гэхээр нь би гаргахгүй гэж хувцаснаас нь зуурч аваад хэсэг байж байтал миний гарыг тавиулаад охины араас гараад явсан. Тэгтэл миний хөл дээр нойтон юм тусахаар нь гараас цус гарч байгааг мэдсэн юм. Тэрнээс ******* над руу хутга барьж дайрч, санаатай гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тухайн үед харанхуй байсан. Би хүргэн *******г хутга барьсан байсныг ч мэдээгүй юм. Миний хувьд гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Хүргэн *******тай эвлэрсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Гэрч ын ... 2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө ээлжид гарсан. манай сумын иргэн , нар ирсэн. ийг үзэхэд нурууны зүүн талд 6.5 см урттай, 1.5 см гүнтэй 1ш, 1.5 см урт, 0,8 см-ийн гүнтэй зүсэгдсэн шарх байсан. Шархыг угааж ариутгаад өвчин намдаах тариа хийгээд том шарханд 7ш оёдол, жижиг шарханд 1ш оёдол эмнэлэгтээ хэвтүүлсэн юм. ийн хувьд манай нөхөр ******* нуруу руу өшиглөчих шиг болсон хутгаар зүссэн талаар тухайн үед мэдээгүй гэж ярьж байсан. , нарыг эмнэлэгтээ хэвтүүлээд өглөө нь дахин дусал хийгээд, эм бичиж өгөөд өдөр 14 цагийн үед гэр лүү нь явуулсан юм. Тухайн хүмүүс ямар нэг согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байгаагүй юм. Тухайн шөнө манай эмч нар байгаагүй аймагт ажилтай явсан учир би жижүүртэй байсан учир түргэн тусламж үзүүлсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/,

Гэрч ын ...2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 02 цаг 50 минутын орчим манай нөхрийн дүү гэрийн гадаа "Дүүдээ эгчээ” гэж орилохоор нь хаалга онгойлгоод гараад ирэхэд зогсож байсан. Араас нь нөхөр ******* ирж байхаар нь “болиоч” гэж хэлэхэд ******* урагшаа алхаад явсан. Харин “намайг хутгалчих шиг боллоо” гэж хэлэхээр нь би гэртээ ороод сумын цагдаа руу залгахад утсаа аваагүй. Тэгээд сумын эмч рүү залгахад “аймагт ажилтай явна эмч байгаа” гэхээр нь утас руу нь залгахад унаа алга байна хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Тэгээд *******н гэрт ороход гэр нь гэрэл байхгүй харанхуй байхаар нь утасны гэрлээ тусгахад хадам ээжийн зүүн талын гараас цус гарсан гараа боосон байсан. Харин хүүхдээ тэврээд сууж байхаар нь харахад нурууны зүүн талаас цус гараад хувцас нь цус болсон байсан... *******г харахад нээх согтсон зүйл харагдаагүй... Манайх 2021 оны 10 сард одоо байгаа хашаанд буусан. Бууснаас хойш ******* эхнэрээ ... зодож, цохиж байхыг мэдэхгүй байна... сүүлийн 2-3 хоног хоорондоо маргалдаад байх шиг байсан... манай хутга мөн байна. Хутгыг аваад 2-3 жил болж байгаа байх. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой *******гийн гэрт орж мах идэхэд тухайн хутга махтай түмпэнд байсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/,

Гэрч ын ... 2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 02 цаг 50 минутын орчим над руу залгаад “та хүрээд ир, унаа байна уу” гэж хэлэхээр нь машинаа асаагаад очсон... эгчийн гар цус болсон гараа боосон. ийн футболк нь ар хэсгээрээ цус болсон байсан. Тэгээд шууд эмнэлэг дээр хүргэж өгөөд эмч хоёулангийнх нь шархийг цэвэрлээд, оёо тавиад эмнэлэгт хэвтүүлчхээд би харьсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/,

Гэрч ы ... Манай гэр Баянговь сумын төвөөс 3 км зайтай байдаг. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ******* манайд ирсэн. Ирээд “Говь- Алтай явдаг юм уу гэж чи надад хэдэн пиво аваад өгөөч” гэхээр нь сум руу хүн рүү утсаар залгаж ярихад дэлгүүр онгойгоогүй байна гэж хэлсэн. Тэгээд жаахан байж байгаад цуг сумын төв орж ирэхэд дэлгүүрүүд онгойж байсан. Дэлгүүрээс Сэнгүр 2.5 литртэй 4 ширхэг пиво аваад эргээд манайд очоод бид 2 пивоо өдөржингөө уугаад орой 19 цагийн үед дууссан. Тэгтэл ******* “манай найз Баянлигээс гарч байна. Замд нь тосож уулзах гэсэн юм. Дахиад 3 пиво аваад өгөөч” гэхээр нь дэлгүүр ороод 3 ширхэг 2.5 литртэй пиво аваад *******д сумын баруун урд талын гүүрний цаана аваачиж өгчхөөд би гэр лүүгээ явсан. ******* тэндээ үлдсэн юм. Тэрнээс хойш *******г хаагуур явсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед манай эхнэр машин барьж явсан юм. *******д пиво аваачиж өгөхөд дунд зэргийн согтолттой байсан. Бид 2-н хувьд манайд 4 ширхэг, 2.5 литрийн пиво уусан... Ямар нэг эхнэртэйгээ маргалдсан болон өөр хүмүүстэй маргалдсан талаар яриагүй. Говь- Алтай явах талаар ярьж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/,

Шүүгдэгч *******гийн ... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 07 цагийн үед Говь-Алтай аймаг явахаар гэрээсээ гарсан. Тэгтэл цаг агаар муу байхаар нь цаг агаар гайгүй болохыг хүлээгээд найз ыд очоод байж байгаад “пиво аваад өгөөч” гэж хэлэхэд “хоёулаа цуг сум оръё” гэж хэлээд сумын төв орж дэлгүүрээс 4 ширхэг 2.5 литртэй Сэнгүр пиво аваад эргэж ы гэрт ирээд пивоо орой 19 цагийн үед ууж дуусгасан. Тэр үед цаг агаар тогтоод гайгүй болж байсан. Тэгээд Баянлиг сумын харьяат найз Гаваа руу залгахад Баянлиг сумаас Баян-Өндөр сум руу явж байна гэхээр “замд чинь уулзъя” гэж хэлээд аар дэлгүүрээс 3 ширхэг 2.5 литрийн пиво авхуулаад гүүрний цаана пиво хүргүүлж авчруулаад, би Гаваатай уулзаад пивоо хуваагаад ууж байсан. Тэрнээс хойших зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн хадам ахын эхнэр хөөе гэж орилоод “эмнэлэг дуудъя” гэж хэлэхээр нь гэнэт ухаан ороход хадам ахын үүдэн дээр гартаа хутга барьсан байхаар нь юу болов гэж бодоод хутгаа хойд хашаа давуулаад шидсэн. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Гаваатай уулзахад 22 цаг болж байсан харанхуй болсон байсан. Гаваатай уулзахад би дунд зэргийн согтолттой байсан. Уулзаад пиво ууж байснаа санаж байна. Тэрнээс хойш гэртээ яаж харьсан. Хариад эхнэр болон хадам ээжтэй юу болсныг санахгүй байна. Тухайн үед өөрийгөө удирдан жолоодох чадвар байгаагүй. Пиво их уугаад тасарсан байсан юм. Миний хувьд 2022 оны 04 сарын 19-ний орой эхнэртэйгээ маргалдчихаад гарч яваад гадуур явж байхдаа ганцаараа пиво ууж байхад эхнэр “хоолоо ид” гэж утсаар дуудахаар нь гэртээ ирж хоолоо идээд унтаад өгсөн. Тэгтэл шөнө 03 цагийн үед эхнэр “хүүхдийн гар дээр дараад уйлуулчихлаа” гээд намайг загнаад, уурлаад байхаар нь гэрээсээ гараад Баянлиг явдаг замын хажууд байж байтал Баянлиг сумын зүс харж таних 2 залуутай таараад 1 шил архи хувааж уучхаад шөнө унтах гээд гэртээ иртэл эхнэр загнаад, хадам ээж “яв” гээд хөөгөөд байхаар нь эхнэртэй маргалдаад Говь- Алтай аймаг явах санаатай гэрээсээ өглөө 07 цагийн үед гартал цаг агаар муу шуураад байхаар нь найз ыд очоод дахин пиво уусан юм... тухайн хутга манай хутга биш хадам ахын хутга байх. Би тухайн үед пиво уугаад тасарсан байсан болохоор хутга хаана байсан мөн хаанаас авсныг мэдэхгүй байна. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин архи ууж дээрх үйлдлийг гаргахгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 299 тоот шинжээчийн ...ийн биед нурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.... гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч шүүгдэгч ******* нар хоорондоо эвлэрч хавтаст хэргийн 142 дугаар талд хавсаргасан, мөн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хавтаст хэргийн 41, 44 дүгээр талуудад мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15.4 сантиметр урт, 13 сантиметр урт бариултай, бор шаргал өнгийн бариултай хутгыг устгав.

Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Б.ГЭРЭЛМАА