Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 135/шш2018/00576

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** багт байрлах, ****** ******ХК /РД:********-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух,  ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******/-д холбогдох

 

2,231,653.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ****** ******ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...С.******* нь 2009 оноос өмнө 611,584.90 төгрөгийн өртэй байсан. Түүнээс хойш төлбөр нь хуримтлагдсаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2,231,653.67 төгрөг болсон байна.

 Удаа дараа тухайн айл өрхийг хариуцсан  усны байцаагч, хэрэглэсэн усны төлбөрөө төлөхийг шаардахад өгнө гэсэн тайлбарыг хэлсээр өдийг хүрсэн.   Ам бүл 3-аар задгайгаар тооцогддог. Ам бүлд 2012 оны 02 дугаар сард 2 болж, өөрчлөлт орсон.

2009 онд ам бүл 3 болсон

Иймд хариуцагчаас 2,231,653.67 төгрөгийн цэвэр ус хэрэглэсэн бохир ус татан зайлуусны мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч С.******* нь  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...өр төлбөр үүсгэсэн нь үнэн.”гэжээ.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

            Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 5 дугаар брак-04 тоот орон сууцны 2009 оноос 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хуримтлагдсан цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсны төлбөрт 2,231,653.67 төгрөг гаргуулахаар хариуцагч С.*******д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч С.******* нь 2011 оноос хойш хугацаанд дээрх орон сууцанд амьдарсан, өмнөх амьдарч байсан айлын өр төлбөрийг төлөхгүй, өөрийн амьдарч байх хугацаанд хэрэглэсэн усны төлбөр 984,050 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагчийн гаргасан тайлбарын талаар маргаагүй, үгүйсгээгүй болно.

         Иймд хариуцагч С.*******аас цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсны төлбөр 984,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,247,603.67 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 11****** зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч С.*******аас цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсны төлбөр 984,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,247,603.67 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,657 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 28,167 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            З.ТУНГАЛАГМАА