| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00411/и |
| Дугаар | 135/шш2018/00577 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 135/шш2018/00577
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт байрлах, ****** ************ ХК /РД:*******-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* байр, ******тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******-д холбогдох
3,059,235.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ************ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Э.******* нь 2009 оноос өмнө 385,295.40 төгрөгийн өртэй байсан. Түүнээс хойш төлбөр нь хуримтлагдсаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3,059,235.48 төгрөг болсон байна. Удаа дараа тухайн айл өрхийг хариуцсан усны байцаагч хэрэглэсэн усны төлбөрөө төлөхийг шаардахад өгнө гэсэн тайлбарыг хэлсээр өдийг хүрсэн байна.
Ам бүл 1 задгайгаар тооцогддог. Ам бүлд 2011 оны 07 дугаар сард 2 болж өөрчлөлт орсон.
Иймд хариуцагчаас 3,059,235.48 төгрөгийн цэвэр ус хэрэглэсэн бохир ус татан зайлуусны мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хэрэглэсэн нь үнэн. Уг мөнгийг төлөх боломжгүй яваад байсан. Би оюутны зээлтэй бөгөөд энэ оны 11 дүгээр сард төлөөд дуусч байгаа. Оюутны зээлээ дуусахаар ****** ************ийн нэхэмжилсэн мөнгийг бага багаар төлөөд дуусгана.”гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** ************ ХК нь хариуцагч Э.*******өд холбогдуулан 3,059,235.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 61 дүгээр брак-8 тоотод оршин суугч Э.******* нь цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсны төлбөрт 2009 оноос өмнө 385,295.40 төгрөгийн өртэй байсан бөгөөд түүнээс хойш төлбөр нь хуримтлагдсаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3,059,235.48 төгрөг болсон болох нь хэрэгт авагдсан ****** ************ ХК-ий харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасны дагуу хариуцагч Э.*******өөс 2015 оны 02 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсны төлбөр 1,363,610.48 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Э.*******өөс 1,363,610.48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,695,625 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 11******* зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Э.*******өөс 1,363,610.48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,695,625 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,898 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 36,768 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА