| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/01150/И |
| Дугаар | 1746 |
| Огноо | 2018-05-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 1746
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт А.Б, Сэнгэ овогт С.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2001 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.М, 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Э нарыг эх С.С-н асрамжид үлдээсүгэй.
3. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.М, Б.Э нарыг нэг сард 2 удаа /2 өдөр/ эцэг А.Б-тэй уулзуулж байхыг нэхэмжлэгч С.С-д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045*** дугаар бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлэгийн-2/3 дугаар байрны зоорийн давхрын 2 тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045*** дугаар бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлэгийн-2/3 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот авто зогсоолыг А.Б-н өмчлөлд 10,000,000 төгрөгийн хариу төлбөртэйгээр, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, зуслангийн зориулалттай, нэгж талбарын 3056/14073 18644327801*** дугаартай, 615 м2 хэмжээтэй, газар эзэмших эрхийг 1,000,000 төгрөгийн хариу төлбөртэйгөөр, 1996 онд үйлдвэрлэгдсэн, **-** УНК улсын дугаартай, “Тоёота ланд круйзер-80” /toyota land criuser-80/ маркийн автомашин, 1995 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота раав-4” /toyota rav-4/ маркийн, **-** УБК улсын дугаартай автомашиныг хариуцагч А.Б-н өмчлөлд үнэ төлбөргүйгээр тус тус шилжүүлэхийг нэхэмжлэгч С.С-д даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 онд үйлдвэрлэгдсэн, **-** УНТ улсын дугаартай, “Лексус ар экс” /Lexus-Rx/ маркийн автомашиныг С.С-н өмчлөлд хэвээр үлдээхээр талууд тохирсныг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан охин Б.М, Б.Э нарын 18 нас хүртэл хугацааны сургуулийн сургалтын төлбөрийг бүрэн төлөхийг хариуцагч А.Б-д даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.М, Б.Э нарыг 18 нас хүртэл хугацаанд сар бүр 100,000 төгрөгийг хүүхэд тус бүрт төлж байхыг хариуцагч А.Батмөнхөд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ