Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/436

 

 

 

 

 

 

 

 

  2022          6            07                                    2022/ШЦТ/436

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч З.Ч, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн И овогт З-ын Ч-т холбогдох эрүүгийн 2210000000472 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1972 оны 02 сарын 01-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, байрны жижүүр ажилтай, ам бүл-2 эхнэрийн хамт амьдардаг, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарбн 12-ны өдрийн 1863 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан И овогт З-ын Ч (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Ч нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 94 дүгээр байрны гадна талаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны 20 цагийн орчим иргэн М.О-ын эзэмшлийн “Sирег Sосо” брэндийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч М.О-од 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хан- Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 94 дүгээр байрны зоорины давхраас иргэн Д.Д-ын өмчлөлийн унадаг дугуй 2 ширхэг, автомашины дугуй 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Д-д 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 94а байрны зоорины давхраас иргэн Д.Т-гийн хүүхдийн унадаг дугуйг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 94а байрны зоорины давхар, автомашины зогсоолд хадгалж байсан иргэн Д.Т-гийн эзэмшлийн автомашины 4 ширхэг автомашины дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Д.Тарвад 324,000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 3,744,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч З.Ч: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны орой би ажил тарж ирээд байрныхаа гадаа өөрийн “Sирег Sосо” нэртэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн цахилгаан унадаг дугуйгаа грашийн үүдэнд тавиад орсон юм. Тэгэхдээ цэнэглэхээр батарейг нь аваад дугуйгаа цоожилж түгжилгүйгээр орхисон. Өнөөдөр 19 цагийн үед би байрны гадаа гарч ирж тамхи татахад дугуй маань байж байсан. Тэгтэл 21 цагийн орчим дахин гарч ирэхэд дугуй алга болсон байсан...” (хавтас хэргийн 14 дэх тал) гэсэн,

Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-8 дахь тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 10, 137-144 дэх тал),

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ- 22/029 дугаартай үнэлгээний тайлан, (хавтаст хэргийн 30-33 дахь тал),

 

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагт байрныхаа граш руу ороход хүүхдийн унадаг дугуй 2 ширхэг алга болсон байхаар нь камер шүүгээр гараад ирэх байлгүй гэж бодоод маргааш нь ахиад граш руу ороход Ниссан Ваниат маркийн авто машины Р-14 обудтай 2 ширхэг дугуй алга болсон байсан...” (хавтаст хэргийн 56-57 дахь тал) гэсэн,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн X- 0004 дугаартай үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 66-68 дахь тал)

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 71, 137-144 дэх тал)

 

Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед 94 дүгээр байрны доод талын граш ороод машинаа тойроод хүүхдийн унадаг дугуй болон автомашины дугуйгаа харахад хүүхдийн унадаг дугуй болон автомашины 4 ширхэг дугуй алга болсон байсан. Тэгээд мөн манай байрны оршин суугчид дугуйнуудаа алдсан гээд хамт камер шүүлгэхэд 40 гаруй орчим насны майгадуу, эрэгтэй хүн байсан...” (хавтаст хэргийн 92-93 дахь тал) гэсэн,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн X- 0003 дугаартай үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 107-109 дэх тал)

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 141-148 дахь тал)

Яллагдагчаар З.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 3-4 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо 94а байрны зоорины давхраас 4 ширхэг дугуй, хүүхдийн унадаг дугуйг хулгайлж авсан нь үнэн. Дугуйны хажууд байсан жижиг цүнхтэй барилгын багаж байхаар нь үүрээд сүүлийн хоёр дугуйны хамт аваачсан. Ингээд найз Баттөр лүү залгаад чи найздаа машинаар туслаад хашаанд эд зүйл аваачаад өгөөч гэж хэлсэн. Баттөр өдөр ирээд дээрх эд зүйлийг машинд ачаад Баттөрийг найзынхаа Монелд байрлах хашаанд аваачаад тавих гэж хэлсэн. Баттөр надаас юун эд зүйл юм бэ гэхэд нь би хүнийх байгаа юмаа буцаагаад өгөх юм аа гэж хэлсэн. Тэгээд Баттөр аваад явсан би нэг ширхэг жижиг дугуйг нь авч үлдээд Лавай захын хажуу талын манаачид 20,000 төгрөгөөр зараад тус мөнгөөр 0,75 нэг шил Хараа архи, тамхи, ундаа аваад гэртэй ирээд архи уусан. Маргааш нь тус дугуй эзэн ирээд та авсан байна гэхээр нь би хулгайлсан эд зүйлийг буцааж өгсөн...” (хавтаст хэргийн 116 дахь тал) гэсэн,

 

Шүүгдэгч З.Чийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 123-136 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 139 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 157-160 дахь тал)

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 149-151 дэх тал)

Хохирогч Д.Тарва, М.О-, Д.Д- нар гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 152-155 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, З.Чт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч З.Ч нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 94 дүгээр байрны гадна талаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны 20 цагийн орчим иргэн М.О-ын эзэмшлийн “Sирег Sосо” брэндийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч М.О-од 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хан- Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 94 дүгээр байрны зоорины давхраас иргэн Д.Д-ын өмчлөлийн унадаг дугуй 2 ширхэг, автомашины дугуй 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Д-д 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 94а байрны зоорины давхраас иргэн Д.Т-гийн хүүхдийн унадаг дугуйг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 94а байрны зоорины давхар, автомашины зогсоолд хадгалж байсан иргэн Д.Т-гийн эзэмшлийн автомашины 4 ширхэг автомашины дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Д.Тарвад 324,000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 3,744,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогч Д.Тарва, М.О-, Д.Д- нарын мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлсэн мэдүүлэг, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 149-151 дэх тал)

Хохирогч Д.Тарва, М.О-, Д.Д- нар гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 152-155 дахь тал)

Хөрөнгийн үнэлгээний тайлангууд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч З.Ч нь ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Чийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Шүүгдэгч З.Ч нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч З.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлсөн, хохирогч нар гомдол саналгүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Шүүхээс шүүгдэгч З.Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 123-136 дахь тал) прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Чийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаагаар баривчилсан буюу 6 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймээс шүүгдэгч З.Чийн эдлэх 1 жил 5 сар 24 хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар З.Чт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

Гэмт хэргийн улмаас М.О-ын эзэмшлийн “Sирег Sосо” брэндийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч М.О-од 3,000,000 төгрөгийн хохирол,

Д.Д-ын өмчлөлийн унадаг дугуй 2 ширхэг, автомашины дугуй 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Д-д 420.000 төгрөгийн хохирол

Д.Т-гийн хүүхдийн унадаг дугуйг, автомашины 4 ширхэг автомашины дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Д.Тарвад 324,000 төгрөгийн хохирол учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шүүгдэгч нь эд зүйлийг биет байдлаар хохирогч нарт буцаан өгч хохирогч Д.Тарва, М.О-, Д.Д- нар гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 152-155 дахь тал) зэргээр тогтоогдож  байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000472 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, хохирогч нар гомдол, санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт З-ын Ч-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Д-ыг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Ч-ийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаагаар баривчилсан цагийг хоногт шилжүүлэн 6 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2210000000472 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ