| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 164/2017/0062/Э/ |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 06
Л.Б, Б.Л, Б.Б,
М.Д, Б.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор Ц.Сайнхүү,
Шүүгдэгч Л.Б өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Ж.Мөнхнасан, Б.Оюунбилэг,
Шүүгдэгч Б.Б, Б.Э, М.Д нарын өмгөөлөгч Б.Болормаа, шүүгдэгч Б.Л өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 2019/ШЦТ/10 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Сайнхүүгийн гаргасан эсэргүүцлээр, Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б. нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, халх, 1964 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, “Баянтоорой бүрд” ХХК-ийн ерөнхий захирал, “Тулга Алтай” ХХК-ний гүйцэтгэх захирал, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 7-14 тоотод оршин суудаг, 1990 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/4 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14, 16-р зүйлийн 1, 2-ыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1721 дүгээр зүйлийн 1721.1 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, алтан гадас одон, салбарын тэргүүнээр шагнуулж байсан, ДБ64122818 регистрийн дугаартай, Тугчин овогт Л Б,
2.
Монгол Улсын иргэн, халх, 1961 оны 11 дүгээр сарын 15-нд төрсөн, 57 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 7-7 тоотод оршин суудаг, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, ДР61112815 регистрийн дугаартай, Алаг адуучин овогт Б Б,
Монгол Улсын иргэн, халх, 1972 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1-12 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ДП72110815 регистрийн дугаартай, Самбил овогт М.Д,
Монгол Улсын иргэн, халх, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хөгжил хороололын 5-2А тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ДР90092718 регистрийн дугаартай, Алаг адуучин овогт Б. Э,
Монгол Улсын иргэн, халх, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын 2-8 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ДБ84090718 регистрийн дугаартай, Тугчин овогт Б. Л.
Шүүгдэгч Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б.Э нар нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э, хэсгийн төлөөлөгч Б.Б нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тугчин овогт Л Б, Алаг адуучин овогт Б Б, Алаг адуучин овогт Б Э, Тугчин овогт Б Л, Самбил овогт М Д нарт холбогдох 201707000063 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б, Б.Б, Б., Б.Л, М.Д нарыг цагаатгаж, хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг
3.
хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төрийн сан банкны 100050005350 дугаартай дансанд байршуулсан 4.000.000
төгрөгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц “Мөнхтооройт” ХХК/2634074/-д олгож, эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн молдок 1 ширхэг, 3900 гэсэн бичиглэл бүхий цахилгаан үүсгүүрийг эзэмшигч Б.Буманжаргалд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Энхтуулын 80 литр А80 бензиний үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б. нар нь хохирлоо нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч М.Д нь 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагаатгах тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Сайнхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Яллагдагч Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б.Э нар нь 2017 оны 3 сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт улсын байцаагч Ц.Энхтуул, хэсгийн төлөөлөгч Б.Баярманлай нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон байна.Тус прокурорын газраас Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд 25 тоот цагаатгах тогтоолоор шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тухайн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч нар нь ямар шаардлагыг яаж эсэргүүцсэн нь тодорхойгүй, Л.Б нь Ц.Э цохьсон болох нь тогтоогдохгүй, хэсгийн төлөөлөгч Б.Баярманлайгаас гар утас хүчээр булааж авсан нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж шүүгдэгч нарыг цагаатгасан байна. Дээрх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч 2018 оны 03 дугаар сарын 9-ны өдөр 4 дугаартай прокурорын эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэж хохирогч Ц.Энхтуулыг “Л.Б нь тохойгоороо мөр шанааг дамнуулан цохиж унагаасан” гэх мэдүүлгийг бусад гэрч нарын “хараагүй, сайн мэдэхгүй гэх мэдүүлгээр няцаагдсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хохирогч Б.Баярманлайн мэдүүлэг, гэрч Батгэрэл, Сайнбаяр, Бямбацогт нарын мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж няцаалт өгөөгүй, шүүгдэгч нарын мэдүүлэгт яагаад илүү ач холбогдол өгч үнэлсэн талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна” гэж үзэж, 12 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож,
4.
прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, хяналтын шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 284 дугаартай тогтоолоор анхан шатны шүүх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгч нарыг цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой байж болох яллах талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхой зааж өгөөгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Улмаар анхан шатны шүүх хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хэлэлцээд 10 дугаартай цагаатгах тогтоолоор Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б. нарыг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасан нь үндэслэлгүй байна. Тухайлбал:
1.Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Байгалмаагийн баталсан удирдамжийн дагуу Бугат сумын Засаг даргын орлогч Ц.Давааням, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Энхтуул, хэсгийн төлөөлөгч Б.Баярманлай, мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн Б.Сайнбаяр, жолооч Ц.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тамгын газраас томилогдсон ажилтнууд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Бугат сумын Хөвчийн нурууны Шивээт гэх газрын орчимд хяналт шалгалт хийж явахдаа Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Энхтуул нь шүүгдэгч Б.Б, Б.Э нараас мэдрэгчний таваг 2 ширхэг, хянах 2 ширхэг, молдок 1 ширхэг, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэргийг тэмдэглэл үйлдэн түр хураан авч, улмаар шүүгдэгч Л.Б, М.Д нар ирэхэд хэсгийн төлөөлөгч хохирогч Б.Баярманлай шүүгдэгч Л.Б нарыг бичиг баримтаа шалгуулж машинд үзлэг хийхийг шаардахад шүүгдэгч Л.Б нь “...баримт бичиг байхгүй танай цагдаа нар авсан та нарт үзлэг хийх эрх байхгүй гэж хэлээд та нар юун хүмүүс вэ, бичиг баримтаа үзүүл гэж хохирогч Ц.Энхтуул, Б.Баярманлай нарын бичиг баримтыг үзэж авсан бөгөөд Л.Б нь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Энхтуулын үнэмлэхний хугацаа нь дууссан байна, хураалгасан зүйлүүдээ буцаагаад ав гэснээс болж тухайн маргаан үүсч, шүүгдэгч Б.Б, Б.Э, М.Д нар хураалгасан эд зүйлээ буцаан авсан, мөн буцаан авахдаа хохирогч Ц.Энхтуулыг шүүгдэгч Л.Б тохойгоороо мөр шанааг нь дамнуулан цохиж унагаасан үйлдэл гарсан, үүний дараа хэсгийн төлөөлөгч Б.Баярманлай нь хохирогч Ц.Энхтуулын гар утсаар бичлэг хийх үед шүүгдэгч Б.Л нь уг гар утсыг булаан авсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн, энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдол буюу шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, Б.Л, М.Д нарын
5.
гаргасан үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайлбал: хэсгийн төлөөлөгч Б.Баярманлай нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан эрхийн дагуу бичиг баримт шалгах ажиллагаа явуулж, харин эд зүйл хураан авах ажиллагааг улсын байцаагч Ц.Энхтуул хэрэгжүүлсэн байна.Өөрөөр хэлбэл хууль заавар журамд заасан үндэслэлийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй, зөрчил гараагүй байхад шүүгдэгч нараас эд зүйл хураан авсан гэж үзжээ.
Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд улсын байцаагчийн хураан авсан эд зүйлээс харахад хууль бусаар ашигт малтмал олборлох зориулалттай эд зүйл байсан, мөн хэсгийн төлөөлөгч Б.Баярманлай хулгайн эд зүйл байж магадгүй гэж үзэж шалгалтын ажиллагаа хийсэн гэх мэдүүлэг, түүнчлэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алт олборлох зориулалт бүхий эд зүйлийг хураан авсан байна. Энэ хэрэг нь шинээр батлагдсан хууль хэрэгжихээс өмнө үйлдэгдсэн хэрэг тул тухайн үед мөрдөгөж байсан процес хуулийн дагуу ажиллагаа явуулах ёстой. 2002 оны ЭБШХ-ийн 133.2 дахь хэсэгт хойшлуулшгүй тохиолдолд хураан авах, нэгжлэг хийх зэрэг ажиллагаа явуулж болохоор заасан байгаа, хэрэв саад учруулбал албадан гүйцэтгэхээр хуульчилсан байдаг. Хэсгийн төлөөлөгч энэ үүргээ биелүүлсэн гэж ойлгож байна. Дээрх хэргийн хувьд зөвхөн машиныг чинь шалгая багажаа онгойлго гэсэн шаардлага тавьсан, мөн бичиг баримтаа шалгуул гэсэн шаардлага тавьсан үүнийг эсэргүүцсэн, үүнээс гадна 2002 оны ЭБШХ-ийн 172.3-д хойшлуулшгүй тохиолдолд бичиг баримт үзэх шалгах, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, хураан авах талаар тусгасан байгаа. Хэсгийн төлөөлөгч тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл байж магадгүй, хууль бусаар алт олборлосон байж магадгүй гэж сэжиглэж шалгасан гэж мэдүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр хуучин мөрдөж байсан захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Зөрчил илэрсэн болон зөрчил гарсан байх үндэслэл, сэжиг байвал зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай бол эд зүйлийг түр хураан авч зөрчлийг шалгаж шийдвэрлэх хүртэл хадгалах эрхийг улсын байцаагчид олгосон байдаг. Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө зөрчлийн хэрэг бүртгэлтийн процес ажиллагааг Захиргааны хариуцлагын тухай хуулиар зохицуулдаг байсан. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлсэн. Хууль ёсны шаардлага тавьсан үүнийг эсэргүүцсэн болох нь харагдаж байгаа. Зөрчил үйлдсэн байх үндэслэл байвал эрх бүхий албан тушаалтан шалгах үүрэгтэй талаар Захиргааны хариуцлагын тухай хуульд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтын явцад зөрчил гарсан, алт олборлосон байх магадлалтай, олборлох зориулалт бүхий багаж техниктэй явж байгаа үйлдэл нь шалгах, хураан авах хангалттай үндэслэл болж байна. Зөрчлийн шинжтэй үйлдлийг яллагдагч нар гэмт хэргийн шинжтэй болгосон, яллагдагч нар хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлсэн бол зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэхийг үгүйсгэхгүй.
6.
Нөгөөтэйгүүр улсын байцаагчийн хууль, заавар, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэж буцааж эд зүйлээ авснаар энэ хэрэг үйлдэгдсэн, үнэхээр шүүгдэгч нар улсын байцаагчийг
хуулийн дагуу ажиллаагүй гэж үзэж байсан бол хүч хэрэглэж эсэргүүцэхгүйгээр шалгуулаад үүний дараа гомдол, саналаа гаргаад явсан бол энэ хэрэг гарахгүй байсан.
2. Шүүгдэгч Л.Б нь бичиг баримтаа шалгуулаагүй, тээврийн хэрэгсэлдээ үзлэг хийлгээгүй өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагчийн болон улсын байцаагчийн хуулийн дагуу тавьсан шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн болох нь хохирогч Б.Баярманлайн мэдүүлэг, хохирогч Ц.Энхтуулын мэдүүлэг, гэрч Ц.Даваанямын мэдүүлэг, гэрч Б.Сайнбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх боловч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжүүдийг агуулаагүй байна гэж үзсэн мөртлөө шүүгдэгч Л.Б бичиг баримтаа шалгуулаагүй, тээврийн хэрэгсэлдээ үзлэг хийлгээгүй, үнэмлэхийг авсан үйлдэлд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн шинж тогтоогдохгүй байх бөгөөд уг үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1-д заасан болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж шүүх 2 янзаар дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл, хуулийн дагуу тавьсан шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн нь тогтоогдсон гэх мөртлөө бичиг баримтаа шалгуулаагүй, тээврийн хэрэгсэлдээ үзлэг хийлгээгүй, үнэмлэхийг авсан үйлдэлд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн шинж тогтоогдохгүй байна, зөрчлийн шинжтэй гэж үзсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна.
Мөн хураасан эд зүйлийг буцаан ав гэж шүүгдэгч Л.Б нь уриалж улмаар шүүгдэгч Б.Б, Б.Э, М.Д нар нь хураагдсан эд зүйлийг буцаан авсан, шүүгдэгч Л.Б нь хохирогч Ц.Энхтуулыг цохисон гэх үйлдэл нь хавтаст хэрэгт байгаа хохирогч, гэрч болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзсэн, Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлж байгаа гэдгийг лавтай сайн мэдсээр байж үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн обьект нь хууль сахиулагчийн буюу улсын байцаагчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг буюу албан үүргээ хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцүүлэн явуулж байгаа үйл ажиллагаа юм. Гэтэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 08-04-333 дугаартай үнэмлэхийн хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байсан бөгөөд хэрэг учрал болсон гэх өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр улсын байцаагч Ц.Энхтуулийн үнэмлэхний хугацаа дуусгавар
7.
болсон, мөн шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг хуульд заасан зөрчил гаргаагүй байхад тэдний эд зүйлүүдийг хураан авч хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлээгүй ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 213 дугаар тушаалаар батлагдсан улсын байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журмын 5-р зүйлийн 5.1.3-д “Улсын байцаагчийн эрх нь тухайн албан тушаалд ажиллах хугацаанд хүчинтэй байна.” гэж заасан байдаг, мөн журмын 5.4-р зүйлийн 1-3-т гэмт хэрэгт сэжиглэгдсэн сэжигтнээр татагдсан тохиолдолд улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлнэ, мөн 5.5 дугаар зүйлд өөр албан тушаалд томилогдсон, ажлаасаа түр болон бүр чөлөөлөгдсөн, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн ёс зүйн хорооны дүгнэлт, төрийн албаны салбар зөвлөлийн хурлаас шийдвэрээр ажлаас халагдсан, төрийн албаны болон төрийн хяналт шалгалтын хууль бусад хууль зөрчиж ажлаас халагдсан, үүрэг даалгавар албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэний улмаас ажлаас халагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, нас барсан бол улсын байцаагчийн эрхийг цуцлахаар заасан байна. Ц.Энхтуул нь дээрх тохиолдлын алинд нь хамаарахгүй үүрэг ажлаа хийж байсан болох нь Мэргжлийн хяналтын газрын эрх бүхий этгээдүүдийн мэдүүлэг, албан бичгээр нотлогддог. Үнэмлэхний хугацаа сунгагдаагүй нь албан үүргээ гүйцэтгэхэд нөлөөлөхгүй, байцаагчийн эрх дуусгавар болох, цуцлагдсан ойлголт биш юм. Хавтас хэрэгт Ц.Энхтуулд 2013 оны 05 сарын 07-ны өдрийн 109 дугаартай тушаалаар Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон тушаал хавсаргасан байгаа, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/618 дугаартай албан бичиг /2хх-30-31/-т Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.6 дахь хэсэгт зааснаар байцаагч нь хуулийн хэрэгжилтийг хангах хянах явцад хууль бус үйл ажиллагаа эсэхийг тодруулах зорилгоор бичиг баримт эд зүйлийг шалгах эрхтэй, зөрчилтэй гэж үзвэл хураан авах эрхтэй, Ц.Энхтуул нь 2013 оноос эхлэн ажилласан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар улсын байцаагчийн эрхийг цуцлах, эрх олгох асуудлыг шийдвэрлэдэг, үнэмлэхийн хугацаа нь тухайн газраас хяналт тавих зорилгоор хугацаатай байдаг, үнэмлэхийн хугацаа дууссан нь байцаагчийн эрх дуусгавар болж байгаа ойлголт биш, үнэмлэхийн хугацаа сунгагдаагүй нь албан үүргээ биелүүлэхэд нөлөөлөхгүй гэсэн байхад Ц.Энхтуулын үнэмлэхийн хугацаа дууссан тул улсын байцаагчийн эрх дуусгавар болсон байхад зөрчлийн ажиллагаа хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлж байгаа гэдгийг лавтай сайн мэдсээр байж үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт буюу хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хяналт шалгалт хийж явна, шалгуулах шаардлагатай гээд өөрсдийн албан үнэмлэхийг үзүүлж байгаа үйлдлийг шүүгдэгч нар нь хууль
8.
сахиулагч нар албан үүргээ биелүүлж байгаа гэдгийг лавтай сайн мэдсэн байх ойлголтыг бүрэн дүүрэн хангаж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан хяналт шалгалт хийх удирдамж /1хх-08/-ийн дагуу хяналт шалгалтыг хийсэн нь нотлогддог. Мөн Ц.Энхтуулын ажлын байрны тодорхойлолт /1хх-213/-д бүрэн эрхийнхээ хүрээнд хянлат шалгалт хийх, Байгаль орчны хяналтын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийх талаар дурьдсан, хамтын үйл ажиллагааны гэрээ /1хх-217/-нд Бугат сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч Ц.Энхтуул, МХГ-ын даргын хамтарсан гэрээнд тус суманд Ц.Энхтуул нь байгаль орчны багц хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хууль тогтоожмийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй талаар тус тус дурьдсан байх бөгөөд үүний дагуу Ц.Энхтуул нь ажил үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэж явсан байна. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах”, мөн хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт “цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”. 23.6 дахь хэсэгт “цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”. Мөн хуулийн 23.7 дахь хэсэгт “цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн заалтын дагуу хэсгийн төлөөлөгч бичиг баримтаа үзүүлэхийг шаардсан, машинаас бууж ирэхийг шаардсан, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа дараах тохиолдолд хүний нэр, хаяг, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгана: 25.1.2.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, завдсан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр төлөвлөж байгаа гэх үндэслэлтэй бол” шалгахаар заасан байна. Хуулийн дээрх заалтуудын хүрээнд цагдаагийн албан хаагч нь шалгах ажиллагааг хуульд нийцүүлэн гүйцэтгэж явсан байна.
Мөн шүүхээс шүүгдэгч нар нь Ц.Энхтуулыг эд зүйл хураах эрхгүй этгээд гэдгийг тухайн үед ухамсарлаж улмаар хүч хэрэглэсэн үйлдлийг хийсэн, Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьект буюу хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэх ажиллагаа нь үгүйсгэгдэж байна гэж үзсэн байна. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьект нь холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны журам болохоос биш улсын байцаагчийн явуулж байгаа үйл ажиллагааг обьект гэж үзэхгүй юм. Мөн шүүхээс төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналт, шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын
9.
зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудсаны нэгийг өгөх, байцаагчийн үнэмлэхээ үзүүлнэ гэсэн байхад уг ажиллагааг хийгээгүй гэж үзсэн байна.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээрх зохицуулалт нь төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтанд хамаарах хуулийн заалт бөгөөд энэ хэргийн тухайд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар ард иргэдийн мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн болох нь харагдаж байна.
Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт заасан “Шаардлагатай бол улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах /фото зураг, дүрс бичлэг/, түүнчлэн шалгуулагч этгээд, түүний албан ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтан хяналтын үйл явц, улсын байцаагчийн үйлдэл, илрүүлсэн зөрчлийг баримтжуулж болно” гэж заасны дагуу бичлэг хйисэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
3.Шүүгдэгч Л.Б нь хохирогч Ц.Энхтуулын биед халдаж цохисон болох нь Ц.Энхтуулын өргөдөл, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Баярманлайн мэдүүлэг, гэрч Ц.Батгэрэлийн мэдүүлэг, Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг хийсэн “...Толгой өвдөнө, гарын шарх өвдөнө, толгой эргэнэ, зүрх дэлсэнэ...” гэх тэмдэглэл зэргээр тогтоогдож байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, ахлах дэслэгч Д.Даваахүүгийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №121 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Энхтуулын биед гэмтэл тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өөр зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн биед гэмтэл учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байх төдийгүй шүүхээс Л.Б нь Ц.Энхтуулын биед халдаж цохьсон болох нь тогтоогдож байна гэсэн мөртлөө гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.
4. Шүүгдэгч Б.Б, Б.Э нарын унаж явсан тээврийн хэрэгслээс Говь-Алтай аймгийн Бугат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Энхтуул нь эд зүйлийг хураан авч, шүүгдэгч нар нь хураалгасан эд зүйлээ эсэргүүцэн буцаан авсны дараа хэсгийн төлөөлөгч Б.Баярманлай нь хохирогч Ц.Энхтуулын гар утсаар бичлэг хийх үед шүүгдэгч Б.Л нь уг гар утсыг булаан авсан гэх үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байгаа боловч хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Л нь гар утсыг булаан авч бусдад дамжуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж
10.
эсэргүүцсэн болох нь тогтоогдохгүй ба харин гар утсыг булаан авахдаа шунахайн сэдэлт, зорилго агуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр бие даасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр гар утсыг булаан авсан нь тогтоогдож байгаа гэх шүүхийн дүгнэлт нь бодит байдалтай нийцэж байгаа бөгөөд харин яагаад
хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн нь тогтоогдохгүй байгаа талаар шүүх бодитой дүгнэлт хийгээгүй байна. Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр гар утас булааж авсан нь тогтоогддог, гар утас булааж авч байгаа үйлдэл нь хүч хэрэглэсэн, гар утсаа буцаагаад авах гэхэд өгөхгүй зууралдаад байсан нь хүч хэрэглэсэн үйлдэл байна гэж үзэж байна. Дээрх үйлдэл нь өөрсдийн буруутай үйлдлийг баримтжуулсаныг устгах, хэргийг нуун дарагдуулах, устгах зорилготой байсан нь тодорхой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол гэсэн обьектив шинжтэй. Хүч хэрэглэсэн гэж бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэсэн аливаа идэвхтэй үйлдлийг, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж аливаа өөрт ашигтай үйлдлийг хийхийн тул сэтгэл санааны хүчирхийллийг хэлнэ. Энэ нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд заналхийлж байгаа этгээд нь үүнийг үгээр болон биет байдлаар үзүүлж бодог. Энэ хэргийн хувьд шууд хүч хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хураалгасан эд зүйлийг шууд буцааж хүч хэрэглэж булааж авсан, Ц.Энхтуулыг цохиж унагаасан, гар утсыг нь булааж аван дамжуулсан, хийсэн бичлэгийг нь устгасан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож байхад шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтүүд нь үндэслэлгүй, нотлох баримтанд тулгуурлаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, цагаатгасан үндэслэлийг хуулийн хүрээнд дүгнээгүй, гэрч хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллах талын нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй, үгүйсгэсэн үндэслэл нь ойлгомжгүй байх тул Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б.Эр нарт холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 10 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгч Л.Батжаргалын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн цагаатгасан тогтоолыг үндэслэлтэй хуульд нийцсэн гэж үзэж байна. Хэргийн тухайн үед болсон гол үндэслэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дэх хэсэгт хууль сахиулагч нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн байхыг шаардаж байгаа. Тухайн үед хууль сахиулагч нар албан үүргээ биелүүлж байсан уу? гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлэх юм бол хууль сахиулагч нар буюу хэсгийн төлөөлөгч улсын байцаагч
11.
нар нь албан үүргээ биелүүлээд явж байгаа талаараа Л.Батжаргал болон бусад хүмүүст ямар ч тайлбар тухайн үедээ хийгээгүй. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хэрвээ хяналт шалгалтаар явж байсан бол тухайн үедээ эдгээр хүмүүстэй уулзаад, ийм хяналт шалгалтаар явж байгаа гэдгээ танилцуулаад удирдамжаа үзүүлэх үүрэгтэй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт энэ талаар тодорхой заасан байдаг. Төрийн хяналт шалгалт эхлэхээс өмнө төрийн албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгнө гэсэн байна. Гэтэл тухайн нөхцөл байдалд эдгээр хүмүүс нь ийм хяналт шалгалтаар явж байна гэдэг талаараа нэг ч тайлбар хийгээгүй. Шууд бичиг баримтаа үзүүлэх, авто машиндаа үзлэг хийлгэхийг шаардсан. Эд зүйлийг хураан авахдаа хуульд заасан журмаар эд зүйлийг хураан авах тэмдэглэл үйлдээгүй. Прокурор эсэргүүцлээ тайлбарлахдаа төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар зөвхөн ээлжит болон төлөвлөгөөт шалгалт хийх үедээ тус хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтална гэж байна. Ээлжит шалгалт хийхдээ энэ зүйлчлэл хамаарахгүй талаар хуульд заагаагүй байгаа. Хэргийн бодит нөхцөл байдал нь юу болсон юм гэхээр эдгээр хүмүүс нь замд яваа хүмүүстэй тааралдсан. Ямар шалгалтаар явж байгаа хэн болох талаараа өөрсдийгөө танилцуулаагүй. Ямар нэг удирдамж үзүүлээгүй. Гаргасан зөрчлийн талаар ямар нэг тэмдэглэл байхгүй. Хууль сахиулагч нарын нь ямар зөрчил гаргасан талаар тайлбарлаагүй, эдгээр нөхцөл байдал нь хууль сахиулагч албан үүргээ биелүүлж явах үед эсэргүүцсэн гэх зүйлд хамаарахгүй нөхцөл байдал харагдаж байна. Албан үүргээ биелүүлж яваа гэдгээ ойлгуулаагүй тохиолдолд тэднийг эсэргүүцсэн гэх үндэслэл байхгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Хэргийг цагаатгасан нь үндэслэлтэй юм. Л.Батжаргал нь Ц.Энхтуулд хүч хэрэглэж тохойгоороо цохисон гэсэн зүйл ярьж байна. Энэ талаар Ц.Энхтуулаас өөр хүн хэлдэггүй. Л.Батжаргал нь тухайн үед би үнэмлэхийг нь хугацаа дуусан байна гээд дээш нь өргөж байсан. Гэтэл өөрөө миний гарыг доошлуулах гэж байгаад миний гараас мултраад унасан гэсэн зүйл ярьдаг. Ц.Энхтуул нь Л.Б нь намайг цохисон гэдэг боловч Ц.Энхтуулын мэдүүлгээс өөр нотлох баримтаар тогтоогддоггүй. Хэсгийн төлөөлөгч, Л.Б, түүнтэй хамт явсан хүмүүсээс хэн ч энэ талаар хараагүй. Л.Б нь хэсгийн төлөөлөгч байж байхад би эмэгтэй хүний цохихгүй. Эдгээр нөхцөл байдлаас харахад Л.Б нь Ц.Энхтуулыг цохисон гэдэг нь тогтоодоггүй юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд улсын байцаагч нь ямар ч үед шалгагдаж байгаа хүнтэйгээ харьцах талаар заасан байна гэжээ.
Шүүгдэгч Б.Л өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Энхтуул гэдэг хүний талаар ярихгүй. Учир нь шүүгдэгч Б.Л нь Ц.Энхтуул гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй. Хохирогч Б.Баярманлайгаас та ямар зорилгоор бичлэг хийсэн юм бэ? гэхэд нэр хаягийг нь тодруулах зорилгоор бичлэг хийсэн гэж байна. Нэр хаягийг нь тодруулах зорилгоор бичлэг хийнэ гэсэн заалт Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Ямар тохиолдолд энэ бичлэгийг хэн хийх ёстой юм бэ? гэхээр Гүйцэтгэх ажлын
12.
тухай хуульд нууц далд аргаар бичлэг хийнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байгаа болон хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээгдсэн тохиолдолд мөрдөгч хийнэ. Өөрөө ажиллагаа хийгээгүй байж бичлэг хийн хүмүүсийг хөл гараас нь татаад янз бүрээр хэлж байгаа нь шаардлага хангахгүй байна. Сүүлд авсан бичлэгийг хавтаст хэрэгт өгөхгүй байгаа талаар тайлбар хийнэ. Хохирогч хэлэхдээ би сүүлд нь бичлэг хийсэн тэр гэхдээ нотлох баримтын шаардлага хангахгүй учир хавтаст хэрэг гаргаж өгөөгүй гэдэг зүйлийг хэлдэг. Тухайн бичлэгт өөрсдийн зүй бус үйлдэл харагдсан байх. Ц.Энхтуулын гар утасны бичлэгийг устгачхаад гаргаж өгсөн гэдэг. Тухайн гар утсанд үзлэг хийгээгүй. Зөвхөн Ц.Энхтуулын мэдүүлгээр гар утсан дээр байсан бичлэг устсан гэдэг зүйлийг хэлдэг. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь байхгүй. Хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг ойлголтоо улсын яллагч ойлгоогүй юм шиг байна. Зөрчлийн тухай хуульд энэ талаар тодорхой зааж өгсөн. Зөрчлийн тухай хуульд заасан нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Б.Л бусдын гарт байсан гар утсыг булааж авсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжгүй ч гэсэн өөр гэмт хэргийн шинжтэй байж болно. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол гэж байгаа. Гэтэл тухайн хүмүүс нь утасны үнийг тогтоогоогүй Тэгэхээр Б.Л гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үндсэн хуулийн 16.13 дахь хэсэгт хуульд засан үндэслэл журмаас гадуур хэнийг ч үзлэг, нэгжлэг хийх эрх чөлөөг нь зөрчихийг хориглоно гэж заасан. Хамар дээр зогсож байсан бор ногоон УАЗ-469 машин дээр тухайн хүмүүс өөрсдөө очсон байдаг. Ямар нэгэн тайлбар хэлэлгүй эд зүйлийг нь хураан авсан. Моторыг эд мөрийн баримт нь гэрэл цахилгаан гаргахын тулд хэрэглэдэг. Өөрсдийн эд зүйлийг өөрсдийн машинд ачиж яваад шүүгдэгчийн ширээний ард сууж байгаад харамсалтай санагдаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 13.7 дугаар зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний бие, хүний эд зүйл, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн, эд хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Хохирогч нар өөрсдөө Эрүүгийн хуулийн 13.7 дугаар зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээх ёстой байсан. Алт ухах гээд явж байсан гэдэг таамаглалд үндэслээд шүүгдэгчээр татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч нарын тухайд эсэргүүцсэн хууль бус үг хэллэг хэлсэн зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргаж өгнө үү. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудал нотлогдоогүй. Гэмт хэргийн сэдэл санаа зорилго тогтоогдоогүй гэжээ.
13.
Шүүгдэгч Л.Б өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Б үйлдэл холбогдол дээр тайлбарлаад байх шиг байна. Хэл амаар доромжилсон, хохирогч өөрөө мэдүүлж байгаа гэж хэллээ. Хохирогч өөрөө мэдүүлж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаарт мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй гэж заасан. Иймээс хохирогчийн хэлээд байгаа мэдүүлэг нь өөр харсан гэрч байхгүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй. Улсын яллагч цохиж унагаагүй бол түлхэж унагасан байгаа гэж мэдүүлгийг өөрчлөөд хүнийг яллах гээд зогсож байна. Алт олборлоно гээд явсан гэж байна. Гэтэл энэ хүмүүс алт олборлосон нь хавтаст хэргийн материалаар тогтоогдохгүй байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбарлах ёстой байсан юм болов уу? гэж бодож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Л.Б өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийг зөвхөн 4 дүгээр бүлэгт хэрэглэнэ. Бүлгээс бүлэгт хэрэглэж болохгүй. Иймээс хохирогч байхгүй. Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн ажилтныг хууль сахиулагч гэж тодорхойлоогүй байдаг. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчны улсын байцаагчийг хууль сахиулагч гэж тодорхойлоогүй. Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд хэрэглэж болохгүй. Энэ нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэнэ гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж байна. Засаг даргын орлогч нь нэмэлт бүрэлдэхүүн дууд гэсэн энэ нь айсан сандарсан гэж байна. Мөн миний үйлчлүүлэгчийг том биетэй байсан учир айсан гэж хэлэх гээд байх шиг байна. Би үйлчлүүлэгчээ биеийн нөхцөл байдлаар нь дуудуулахыг хүсэхгүй байна. Объектив талын гол шинж байхгүй байна. Иймээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй цагаатгах үндэслэл байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байгаа. Иймээс Ц.Энхтуулыг түлхээд унагасан зүйл нь нотлогдохгүй байна иймээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Байгалмаагийн баталсан удирдамжийн дагуу Бугат сумын Засаг даргын орлогч Ц.Давааням, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Энхтуул, хэсгийн төлөөлөгч Б.Баярманлай, мал эмнэлэгийн үржлийн тасгийн мэргэжилтэн
14.
Б.Сайнбаяр, жолооч Ц.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тамгын газраас томилогдсон ажилтнууд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Бугат сумын хөвчийн нурууны Шивээт гэдэг газрын орчимд хяналт шалгалт хийж явахад Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Энхтуул нь шүүгдэгч Б.Буманжаргал, Б.Энх-Адпар нарын тээврийн хэрэгслээс мэдрэгчний таваг, хянах тус бүр 2 ширхэгийг, молдок, цахилгаан үүсгэгч мотор, зэргийг тэмдэглэл үйлдэн хураан авсан, улмаар шүүгдэгч Л.Б, М.Д нарыг ирэхэд хэсгийн төлөөлөгч хохирогч Б.Баярманлай бичиг баримтаа шалгуулж, машиндаа үзлэг хийлгэхийг шаардахад шүүгдэгч Л.Б нь “Бичиг баримт байхгүй, танай цагдаа нар авсан. Та нарт үзлэг хийх эрх байхгүй. Та нар юун хүмүүс вэ? Бичиг баримтаа үзүүл гэж хохирогч Ц.Энхтуул, Б.Баярманлай нарын бичиг баримтыг үзэж авсан бөгөөд Л.Б нь байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Энхтуулын үнэмлэхний хугацаа дууссан байна. Хураалгасан зүйлээ буцаагаад ав гэснээс болж маргаан үүсч шүүгдэгч Б.Б, Б.Э, М.Д нар хураалгасан эд зүйлээ буцаан авсан, буцаан авахдаа шүүгдэгч Л.Б нь хохирогч Ц.Энхтуулыг тохойгоороо мөр, шанааг нь дамнуулан цохиж, унагаасан үйлдэл гарсан байна. Үүний дараа хэсгийн төлөөлөгч Б.Баярманлай нь хохирогч Ц.Энхтуулын гар утсаар бичлэг хийх үед шүүгдэгч Б.Л нь уг гар утасыг булаан авсан, шүүгдэгч нар хайгуул хийх тусгай зөвшөөрөлгүйгээр алтны дээж ухах гэж явсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн байна.
Гэвч шүүх хуралдаанаар тогтоогдсон энэхүү хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтад анхан шатны шүүх үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой байж болох яллах талын нотлох баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй байна. Энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч бүрийн үйлдэл оролцоог хөдөлбөргүй нотлох боломжтой эсэхийг үнэлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Тиймээс хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэх хүрээнд хийгдсэн аливаа ажиллагааг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдлийг хамааруулсан байна.
Өөрөөр хэлбэл хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан явуулсан үйл ажиллагаа нь хууль тогтоомжид заасан процесс, дүрэм журамд нийцээгүй нь түүний үйл ажиллагааг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх үндэслэл болохгүй, харин тухайн үйл ажиллагааны талаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол гаргах үндэслэл болохыг дурьдах нь зүйтэй.
15.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/шцт/10 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, Б.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Ш.БАТТОГТОХ