Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2018/00300

 

 

2018 оны 05 сарын 24 өдөр

   Дугаар 153/ШШ2018/00300

                        Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт Б.Г-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 153/2018/00333/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Б.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1961 онд төрсөн бөгөөд 1969 онд сургуульд орсон. 1977 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч мал маллаж байсан. 1979 онд цэргийн албанд татагдаж, 1982 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд мал маллаж байсан бөгөөд өдий хүртэл мал маллаж байна. Малчны тэтгэвэрт орох насыг наашлуулсантай холбоотойгоор тэтгэвэрт орохоор шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хандсан юм. Намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэвлэл түгээгчээр, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аж ахуйн нярав, малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХКомпанид 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү....Миний аавыг Жамбын Батаа, ээжийн нэрийг Хашбат, эхнэрийн нэрийг Цэвэлсүрэн гэдэг. Цээлээ гэж дууддаг....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Ганхүү нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хэвлэл түгээгчээр, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аж ахуйн нярав, малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Г нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хэвлэл түгээгчээр, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аж ахуйн нярав, малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 622 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1977-1979, 1982-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Гонгорын ....Б.Г нь 1977 оны 6 сард Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар буюу Бургасан бригадад малчин болсон. 1979 онд цэрэгт яваад 1982 оны 8 сард халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл мал малласан. Нэгдэл тараад Хөдөлмөр компани болоход компаний адуу маллаж байсан юм. Цэргээс халагдаж ирснийхээ дараа суманд хэвлэлийн түгээгч, аж ахуйн нярав зэргийг хийж байсан. Ямар хугацаанд хийснийг нь мэдэхүй байна...Аавынх нь нэрийг Батаа, ээжийнх нь нэрийг Хашбат гэдэг байсан. Б.Г нь эцэг эхээс долуулаа....Эхнэрийн нэрийг нь Цэвэлсүрэн гэдэг.... гэх мэдүүлэг, гэрч Д.Батбаярын ....Б.Г нь 1977 оны 6 сард надтай хамт Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар буюу Бургасан бригадад малчин болсон. 1979 онд цэрэгт яваад 1982 оны 8 сард халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл мал малласан. Нэгдэл тараад Хөдөлмөр компани болоход компаний адуу маллаж байсан юм. Цэргээс халагдаж ирснийхээ дараа суманд хэвлэлийн түгээгч, аж ахуйн няравын ажлыг малнаар ажиллаж байхдаа хамт хавсарч хийж байсан....Б.Г-ийн аавынх нь нэрийг Батаа, ээжийнх нь нэрийг Хашбат гэдэг байсан....Эхнэрийн нэрийг нь Цэвэлсүрэн гэдэг.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 288 дугаартай Тус хэлтсийн архивт Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл /Хөдөлмөр ХК/ нь 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов гэх бичилтэй албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 36/002315 дугаартай Батаа Ганхүү, Галиндэв Цэвэлсүрэн нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичилттэй лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 5-19, 24-26, 37-40, 41-43 дугаар тал/

Б.Г нь 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1982 оны 8 дугаар сарын 12-ны өдөр цэргээс халагдсан тухай бичилттэй 392464 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 3 сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 27-28 дугаар тал/

Хавтаст хэргийн 20-23 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Гонгор, Д.Батбаяр нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Г-тийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хэвлэл түгээгчээр, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аж ахуйн нярав, малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНЖАРГАЛ