Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Ц.Сайнхүү

Хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Л-йн Б-д холбогдох эрүүгийн *********** дугаарын хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, малчин, ам бүл *, *** хамт **** сум ***** багт оршин суух, Сумын сайн малчин, Аймгийн сайн малчин, мянгат малчин Ж овогт Л-ийн Б гэв.

Шүүгдэгч Л.Б нь 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу гэр бүлийн маргааны улмаас эхнэр Д.Б-ийн зүүн хацарт цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр болсон үйл явдал байгаа юм. Манай бага охин маань яваад утсаар ярихгүй намайг залгах үед утсаа авахгүй ээжтэйгээ яриад байсан. Энэ асуудлаас болж маргаан гарсан гэв. 

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Бид 2 маргалддаггүй байсан юм. Тухайн үед хүүхдээсээ болсон юм. Охин маань надтай утсаар ярьж байсан. Ааваасаа айгаад ярьж чадахгүй байсан юм. Охин маань нөхөр нь энд байдаг. Сураггүй алга боллоо гэж бодож байтал энд нөхөртэйгөө хамт байсан юм байна. Манай гэр бүлийн хүний ярьж байгаа үнэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр хавтаст хэргийн 106-107-рт хохирогчийн мэдүүлэг, гэрч О-ийн мэдүүлэг 121-рт, 117-118-рт гэрч О-ны мэдүүлэг, 237 дугаартай шинжээчийн дүгнэлт 125-126-рт, 144-146 шинжээчийн 1073 дугаартай дүгнэлт, хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл 101-109-рт, гэрч Л.М-йн мэдүүлэг 123-р хуудас, гэрч Г-ын мэдүүлэг 119-рт, компьютер томографикийн шинжилгээ хийсэн дүгнэлт, 1073 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтад, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хүсэлтээр хавтаст хэргийн 110-рт гэрч Т-йн мэдүүлэг, гэрч О-ны мэдүүлэг, 114-рт гэрч О-ийн мэдүүлэг, 20-рт гэрч Т-н мэдүүлэг, 185-рт ял шалгуулах хуудас зэргийг шинжлэн судалж үзлэг хийв.

Шүүгдэгч Л.Б нь 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу гэр бүлийн маргааны улмаас эхнэр Д.Б-ийн зүүн хацарт цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б-д холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  хорих ялаар шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Л.Б-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгүүдэд заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүх шүүгдэгч Л.Б-ын хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хуульд заасан үндэслэлд хамаарч байгааг үндэслэн хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хураагдсан, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй, гэрч хохирогч нарын мэдүүлгүүд нь тухайн хэрэг үйлдэл болсон байдлыг нотолсон байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Л-ийн Б-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Б-д оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Б-д оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай  аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай. 

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ү.А нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн  58  дугаар  зүйлд  заасан  журмыг  баримтлан  ял  оногдуулах,  мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.   

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ялтан Л.Б-ын эзэмшлийн 3500000 төгрөгийн үнэлгээ бүхий 50 толгой ямааг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хамт хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

6. Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, ялтан Л.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Л.Б-ын иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Л.Б-д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Б-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.МӨНХТУЯА