Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/512

 

                                                               

 

 

 

 

 

 

  2022          7            04                                    2022/ШЦТ/512

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал /томилолтоор/,

шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овгийн А-ийн Ч-д холбогдох эрүүгийн 2110005470621 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Улаанбаатар хот, тоотод оршин суудаг, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, Б овгийн А-ийн Ч (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И Март худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Г.Б-гийн хувцасны халааснаас iphone12 Pro Max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 3.771 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скүэр төвд Д.Г-ийн Samsung А50 маркийн гар утсыг хүч хэрэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

          Шүүгдэгч А.Ч: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15:40 минутын үед И март худалдааны төвд үйлчлүүлж байгаад гар утсаа алдсан...И мартын камер шүүсэн чинь хар куртиктэй залуу дагаж явж байгаад халааснаас суйлж байгаа бичлэг байсан. Тэр хүн авсан нь тодорхой байгаа...” (хавтас хэргийн 12 дахь тал) гэсэн,

 

Дамно ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №ХУ1-21-386 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

Хохирогчоос гаргаж өгсөн камерын бичлэгээс хуулбарлаж авсан зураг (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

 

Яллагдагчаар А.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Ай фоне 12 про макс И мартаас хулгайлсан нь үнэн...” (хавтаст хэргийн 47 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан скүэр худалдааны төвийн 1 давхарт байрлах Күнст нэртэй дэлгүүрт ажлаа хийгээд байж байтал гаднаас нэг эмэгтэй орж ирээд би тухайн хүнд худалдаа хийгээд байж байтал гаднаас хөх өнгийн богино шуб өмссөн хар масктай эрэгтэй хүн орж ирээд лангуу тойрч яваад би посын машинаа аваад эргэтэл тухайн залуу лангууны тек доор байсан миний Самсунг Галакси А50 маркийн гар утсыг аваад гарсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон...” (хавтас хэргийн 68 дахь тал) гэсэн,

 

Гэрч А.Саруулбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...өнөөдөр би 12-13 цагийн үед Зүүн салаанаас гараад Зайсан хилл орж найз охин Амарбаясгаланг ажилд нь хүргэж өгсөн. Тэндээсээ Зайсангийн дээр байдаг зогсоол дээр гараад гоймон идээд доошоо уруудаад явж байтал 26-27 орчим насны богино булган шуба өмссөн, бор өнгийн срочкин цамцтай, брюкэн өмдтэй үсээ хойш нь самнаж лакадсан нэг эрэгтэй хүн гар өргөж суугаад таксинд явж байгаа юм уу ахтайгаа өнөөдөр нэлээн явна даа гэхээр нь за гэсэн чинь ахыгаа энд түр хүлээчих гээд Зайсан скүэрийн зогсоол дээр намайг үлдээгээд орсон. 5-10 орчим минут болоод гарч ирээд дахиж суугаад Зайсангийн гүүр өнгөрмөгц буугаад надад 20000 төгрөг өгсөн. Тэгээд би удалгүй нэг эмэгтэйг аваад Наадам центр хүргэж өгсөн тэндээсээ зүүн салаанд байх гэр лүүгээ явсан...” (хавтаст хэргийн 69 дахь тал) гэсэн,

 

Дамно ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №ХУ1-21-387 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 73-74 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 96-98 дахь тал),

Шүүгдэгч А.Чий хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 155-159 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 166-167 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 168-175, 177-185 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Чд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Шүүгдэгч А.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И Март худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Г.Б-гийн хувцасны халааснаас iphone12 Pro Max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 3.771 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скүэр төвд Д.Г-ийн Samsung А50 маркийн гар утсыг хүч хэрэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Дамно ХХК-ийн №ХУ1-21-386, №ХУ1-21-387  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд (хавтаст хэргийн 15-16 дахь тал) Хохирогчоос гаргаж өгсөн камерын бичлэгээс хуулбарлаж авсан зураг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 96-98 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Чий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч шүүгдэгч А.Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч А.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “... шүүгдэгч А.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, урьд эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэх саналтай байна. 1 жил 4 сарын ял нь энэ гэмт хэргийг үйлдсэнээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй. Урьд нэгтгэгдээгүй хэргийн үлдэгдэл байгаа. Хохирогч Г.Б-д 3.771.000 төгрөгийн төлөх төлбөртэй...” саналыг шүүхэд гаргасан.

 

   Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч А.Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

Түүнчлэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоож, “7 дугаар зүйлийн  7.1 дэх хэсэгт “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч А.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 (зургаа) хугацаагаар хорих ялыг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Шүүгдэгч А.Ч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 682 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 06 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчид өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил, 4 сар, 06 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлүүлэх ялыг 1 жил, 11 сар, 06 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Чий 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс яллагдагчаар, мөн хэрэг хянан шийдвэрлэх хүртэл 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч А.Чд энэ тогтоолоор оногдуулсан биечлэн эдлэх 1 жил, 11 сар, 06 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 68 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг  1 жил, 9 сар, 28 хоногийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймээс шүүгдэгч А.Чий эдлэх 1 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.Чд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

Гэмт хэргийн улмаас Г.Б-гийн эзэмшлийн iphone12 Pro Max загварын гар утас, Д.Г-ийн эзэмшлийн Samsung А50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4.306.000 төгрөгийн хохирол учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чээс 3.771.000 (гурван сая долоон зуун далан нэгэн мянга) төгрөгийг хохирогч Г.Б-д,  535.600 (таван зуун гучин таван мянга зургаан зуун) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г- нарт олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2110005470621 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн А-ийн Ч-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Алтантөгсийн Чингүүнд оногдуулсан 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Чд өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил, 4 сар, 06 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлүүлэх ялыг 1 жил, 11 сар, 06 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Чд 1 жил, 11 сар, 06 хоногийн хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 68 хоногийг хасаж, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг  1 жил, 9 сар, 28 хоногийн хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чий эдлэх 1 жил, 9 сар, 28 хоногийн хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чээс 3.771.000 (гурван сая долоон зуун далан нэгэн мянга) төгрөгийг хохирогч Г.Б-д олгох,

- 535.600 (таван зуун гучин таван мянга зургаан зуун) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г- нарт тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Чд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ