Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/517

 

 

 

 

 

 

 

   

  2022          7            05                                    2022/ШЦТ/517

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Х овогт Л-ийн М-д холбогдох эрүүгийн 2210000000739 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулаан, сан ашиглалтын инженер мэргэжилтэй, “АПУ” ХХК-ийн бохирын слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Л-ийн М, (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол, 1015 дугаар байрны зогсоол дээр байрлуулсан Б.С-гийн эзэмшлийн “Subaru impreza” маркийн 80-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн спойлер, баруун хойд талын хаалгыг эвдэж, баруун талын толийг хагалж 420,200 төгрөгийн, Б.Ц-ын эзэмшлийн “Harier” маркийн 34- 32 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд эвэр толийг хугалж, 180,000 төгрөгийн, Х.Ө-ын эзэмшлийн “Prius-20” маркийн 35-56 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг сууриар нь хугалж, 120,000 төгрөгийн, С.Г-ын эзэмшлийн “Subaru impreza” маркийн 47-97 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг хугалж 80,000 төгрөгийн, Г.С-ын эзэмшлийн “Toyota platz” маркийн 18-50 ДУИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалж, 60,000 төгрөгийн, Г.Ц-ын эзэмшлийн “Nissan tiida” маркийн 80-62 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толь, салхины шилийг хагалж, 290,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Л.М: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Subaru impreza” маркийн 8057 УАЕ улсын дугаартай автомашиныг Хонгор худалдааны төвийн зүүн талд зам дагуу авто зогсоолд байрлуулан тавиад гэртээ орж амарсан бөгөөд маргааш өглөө буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа явахаар өөрийн машин дээрээ ирэхэд зүүн талын толь хугарсан. Мөн спойлер нь хугарсан байдалтай баруун талын хойд хаалга 8x8 см хэмжээтэй хонхойсон байдалтай байсан...” (хавтас хэргийн 21 дэх тал) гэсэн,

 

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...1014 дүгээр байрны урд талд байрлах авто зогсоолд өөрийн эзэмшлийн саарал өнгийн “Harier” маркийн 3432 УАХ улсын дугаартай автомашинаа байрлуулж тавиад гэртээ амарч байхад цагдаагийн газраас миний гар утас уруу залгаад таны машины урд эвэр толь хугарсан байна гэж хэлснээр би гэрээсээ гараад өөрийн машин дээр ирэхэд урд талын эвэр толь суурь хэсгээрээ хугарсан байдалтай газар унасан газар хэвтэж байсан...” (хавтас хэргийн 12 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа явах өөрийн 3556 УБД улсын дугаартай автомашин дээрээ ирэхэд баруун талын толийг суурь хэсгээр нь хугарсан байдалтай цахилгааны утас дээрээ дүүжлэгдсэн байдалтай байсан...” (хавтас хэргийн 15 дахь тал) гэсэн,

 

Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1015-49 тоотод амьдардаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тарж ирээд гэрийнхээ хажуу талд буюу 1015 дугаар байрны урд талд байрлах авто зогсоолд өөрийн эзэмшлийн хар өнгийн “Nissan tiida” маркийн 80-62 УБЭ улсын'дугаартай автомашинаа байрлуулж тавиад гэртээ амарч байхад цагдаагийн газраас миний гар утас уруу залгаад таны машины баруун талын толь хугарсан байна гэж хэлснээр би гэрээсээ гараад өөрийн машин дээр ирэхэд баруун талын толь суурь хэсгээрээ хугарсан, урд салхины шил хагарсан байдалтай байсан...” (хавтас хэргийн 27 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би саарал өнгийн “Toyota platz” маркийн 18-50 ДУИ улсын дугаарт ай автомашиныг 2022 оны 05 дугаар сарын 08-ны 19 цагийн орчимд тус авто зогсоолд байршуулан тавиад гэртээ амарч байхад шөнө дунд Платз маркийн 18-50 ДУИ улсын дугаартай машины зүүн талын толь хугарсан байна гэж хэлсний дагуу би гэрээсээ гараад өөрийнхөө 18-50 ДУИ улсын дугаартай авто машин дээр ирэхэд жолоочийн эсрэг талын зүүн толь суурь хэсгээрээ хугарч тог дамжуулах утсан дээр тогтон унжиж байсан. Би өөрийн 18-50 ДУИ улсын дугаартай авто машинд өөр учирсан эвдрэл гэмтэл байгааг шалгахад тус толиноос өөр эвдэрч гэмтсэн эд зүйлгүй байсан...” (хавтас хэргийн 24 дэх тал) гэсэн,

 

Хохирогч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1015-49 тоотод амьдардаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тарж ирээд гэрийнхээ хажуу талд буюу 1015 дугаар байрны урд талд байрлах авто зогсоолд өөрийн эзэмшлийн хар өнгийн “Nissan tiida” маркийн 80-62 УБЭ улсын дугаартай автомашинаа байрлуулж тавиад гэртээ амарч байхад цагдаагийн газраас миний гар утас уруу залгаад таны машины баруун талын толь хугарсан байна гэж хэлснээр би гэрээсээ гараад өөрийн машин дээр ирэхэд баруун талын толь суурь хэсгээрээ хугарсан, урд салхины шил хагарсан байдалтай байсан...” (хавтас хэргийн 27 дахь тал) гэсэн,

 

Гэрч С.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би өөрийн эзэмшлийн 94-82 УАО улсын дугаартай цагаан өнгийн Prius-20 маркийн машинаар хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын урд байрлах Эх нялхас эрүүл мэндийн төвийн ард хүн буулгачхаад буцаад Их нялхас эрүүл мэндийн ард байрлах замаар хотын төв рүү явах гэж байхад 30 орчим насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу залуу машинуудын хажуугаар явахдаа гараараа болон хөлөөрөө өшиглөөд байхаар нь тус залууд хандан чи болиоч гэж хэлэхэд үргэлжлүүлэн машин цохиод байхаар нь би цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Гэтэл цагдаа нар миний дуудлага мэдээлэл өгсөн газарт шуурхай хурдан ирснээр тус согтуу залуугийн хууль бус үйлдлийг таслан зогсоосон бөгөөд бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг гар болон хөлөөрөө өшиглөөд байсан залууг барьж авсан...” (хавтас хэргийн 31 дэх тал) гэсэн,

 

 “Дамно”ХХК-ний №ХУ1-22-525 дугаартай үнэлгээний тайлан (хавтас хэргийн 39-40 дэх тал)

 

Яллагдагчаар Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...бм өөрийн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, дахин архи ууж бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээхгүй.” (хавтаст хэргийн 70 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 2 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн баримт (хавтаст хэргийн 3-9 дэх тал),

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал),

          Шүүгдэгч Л.Мы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 50-54 дэх тал),

          Хохирогч Б.Ц-а, Б.С, Х.Ө-, С.Г-, Г.С-, Г.Ц- нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр барагдуулсан баримт  (хавтаст хэргийн 74-79 дэх тал),

          Хохирогч Б.Ц-а, Б.С, Х.Ө-, С.Г-, Г.С-, Г.Ц- нарт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 81-87 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Л.М нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол, 1015 дугаар байрны зогсоол дээр байрлуулсан Б Соёлмаагийн эзэмшлийн “Subaru impreza” маркийн 80-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн спойлер, баруун хойд талын хаалгыг эвдэж, баруун талын толийг хагалж 420,200 төгрөгийн, Б.Ц-ын эзэмшлийн “Harier” маркийн 34- 32 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд эвэр толийг хугалж, 180,000 төгрөгийн, Х.Ө-ын эзэмшлийн “Prius-20” маркийн 35-56 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг сууриар нь хугалж, 120,000 төгрөгийн, С.Г-ын эзэмшлийн “Subaru impreza” маркийн 47-97 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг хугалж 80,000 төгрөгийн, Г.С-ын эзэмшлийн “Toyota platz” маркийн 18-50 ДУИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалж, 60,000 төгрөгийн, Г.Ц-ын эзэмшлийн “Nissan tiida” маркийн 80-62 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толь, салхины шилийг хагалж, 290,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч .Цэдэндамба, Б.С, Х.Ө-, С.Г-, Г.С-, Г.Ц- нарын болон шүүгдэгч Л.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч С.Баянмөнхийн мэдүүлэг, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 2 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн баримт (хавтаст хэргийн 3-9 дэх тал),

“Дамно”ХХК-ний №ХУ1-22-525 дугаартай үнэлгээний тайлан (хавтас хэргийн 39-40 дэх тал)

          Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр барагдуулсан баримт  (хавтаст хэргийн 74-79 дэх тал),

Хохирогч Б.Ц-а, Б.С, Х.Ө-, С.Г-, Г.С-, Г.Ц- нарт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 81-87 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Л.М нь ганцаараа бусдын эд хөрөнгийг утгах, гэмтээх гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.М, хохирогч Б.Ц-ад 180.000 төгрөг, Б.Сд 420.000 төгрөг, Х.Ө-д 120.000 төгрөг, С.Г-ад 80.000 төгрөг, Г.С-т 60.000 төгрөг, Г.Ц-д 290.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Мыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Л.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Шүүх шүүгдэгч Л.Мыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг (хавтаст хэргийн 50-54 дэх тал) харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Л.Мд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Б.Ц-ад 180.000 төгрөг, Б.Сд 420.000 төгрөг, Х.Ө-д 120.000 төгрөг, С.Г-ад 80.000 төгрөг, Г.С-т 60.000 төгрөг, Г.Ц-д 290.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр барагдуулсан баримт  (хавтаст хэргийн 74-79 дэх тал),

Хохирогч Б.Ц-а, Б.С, Х.Ө-, С.Г-, Г.С-, Г.Ц- нарт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 81-87 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Л.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Л.Маас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Л-ийн М-ыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Мд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.Мд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ