Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/526

 

 

 

 

 

 

 

   

  2022          7            07                                    2022/ШЦТ/526

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн У овогт Б-ийн Ц-т холбогдох эрүүгийн 2210008290454 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 7 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группт, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, 2 дүүгийн хамтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж 161 тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, У овогт Б-ийн Ц, (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан- Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “АЭРО" баарны гадаа  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “өгзөгнөөс базлаа, гаргүй банди” гэж доромжиллоо гэх шалтгаанаар Б.Цотай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагасны улмаас эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын тасланвчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн талын чулуулаг, сэртэн болон хүзүүнд цус хуралт, хэлний үзүүрт шарх, зүүн талын завжинд шарх, духанд цус хуралт, дээд зүүн 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч Б.Ц: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Цо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... тухайн үед Аэро пабад хэдэн хүүхдүүд орж ирсэн бөгөөд дардас шидээд тоглоод байх шиг байсан. Тэгсэн би саарал куртиктэй гар муутай залуутай маргалдаад бид хоёр салцгаасан чухам ямар шалтгаанаар муудалцсан талаар мэдэхгүй байна. Би найзтайгаа сууж байтал гар муутай залуу над дээр хүрч ирээд миний нүүр хэсэг рүү 3-4 удаа баруун гараа атгаад цохисон...нэг харсан миний араас нэг гар нь байхгүй залуу хөөгөөд намайг газар унагаагаад миний нүүр хэсэг, баруун гараараа 2 удаа хавирга хэсэг дээр хөлөөрөө дэвсээд намайг газраар чирээд байсан...” (хавтас хэргийн 8 дахь тал) гэсэн,

 

Гэрч Н.Энхтамир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...зүүн гарын ханцуйгаа халаасандаа хийсэн 20-25 насны эрэгтэй, 174-175 орчим өндөртэй, дундаж биетэй нэг залуу, 190 орчим өндөртэй, дундаж биетэй , 30 орчим настай залууг зодоод байсан. Өмнө нь зодуулсан гэх залуу караоке дотор зодсон гэх залуугийн бөгсийг барьж аваад байсан чинь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй залуу гараараа нэг удаа толгой руу нь цохих шиг болсон. ...Зодуулсан гэх залуу өөрөө өдөж байгаад гадаа гараад зодолдох уу гээд байсан.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 13 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би тухайн үед үүдний хэсэгт гарч ирээд байж байтал миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөхөөр нь би араас нь гүйсэн... араас нь гүйгээд 24 цагийн эмийн сангийн хажуу талд байх шороон зам дээр нөгөө залууг цохиж, унагаагаад нүүр хэсэг рүү нь баруун гараараа 3-4 удаа цохиод гэдэс хэсэг рүү нь хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн...” (хавтас хэргийн 49 дэх тал) гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3-р сарын 30-ны өдрийн шинжээчийн 4932 дугаар “....Б.Цоын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, хэлний үзүүрт шарх, зүүн талын завжинд шарх, духанд цус хуралт, дээд зүүн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 16-18 дахь тал) гэсэн дүгнэлт

         

          Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

          Шүүгдэгч Б.Цийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 34-42 дахь тал),

          Хохирогч Б.Цо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

          1. Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан- Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “АЭРО" баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “өгзөгнөөс базлаа, гаргүй банди” гэж доромжиллоо гэх шалтгаанаар Б.Цотай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагасны улмаас эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын тасланвчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн талын чулуулаг, сэртэн болон хүзүүнд цус хуралт, хэлний үзүүрт шарх, зүүн талын завжинд шарх, духанд цус хуралт, дээд зүүн 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Ц, хохирогч Б.Цо нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №4932 дугаартай дүгнэлт,            

          Хохирогч Б.Цо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Цоын эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, хэлний үзүүрт шарх, зүүн талын завжинд шарх, духанд цус хуралт, дээд зүүн 1-р шүдний эмтрэл...” бүхий гэмтлийг шүүгдэгч Б.Ц түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл  нь хохирогчийн зүй бус зан харилцаа нөлөөлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ц, хохирогч Б.Цоын эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, хэлний үзүүрт шарх, зүүн талын завжинд шарх, духанд цус хуралт, дээд зүүн 1-р шүдний эмтрэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 34-42 дахь тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Цт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цоын эрүүл мэнд биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, хэлний үзүүрт шарх, зүүн талын завжинд шарх, духанд цус хуралт, дээд зүүн 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөрт 130.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 32-33 дахь тал) авагдсан ба нэхэмжлэхээс татгалзсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 58 дахь тал) зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210000000774 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Б-ийн Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Цт торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Цт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ