Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 123/2023/0071/З |
Дугаар | 221/МА2024/0093 |
Огноо | 2024-02-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0093
“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******
Нэхэмжлэгч: “Ц” ХХК
Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга
Гомпдлын шаардлага: “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Ц*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 123/2023/0071/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан “...“Ц ХХК-д фермийн зориулалтаар олгосон 8 га газар, төмс хүнсний ногооны зориулалтаар 3 га газар эзэмшүүлэхээр олгосон Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар захирамж архивд байхгүй байгаа бөгөөд уг шийдвэрийг сэргээсэн захирамжийг Баянчандмань сумын Засаг даргаар гаргуулж, газрын цахим бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, Манай “Ц” ХХК-д Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 тоот захирамжаар газар тариалангийн зориулалтаар 3 га газар эзэмшүүлэхээр олгогдон, ашиглан эзэмшиж байгаа 18605332307302 нэгж талбарын дугаартай тариалангийн газар дээр давхцуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Аын иргэн И.Д*******д 1 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамж, иргэн Ц.А*******т 1 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/261 дүгээр захирамж, иргэн Г.С*******д 0,9 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/263 тоот захирамж, иргэн Я.А*******д 1 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/264 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгох”-оор *******гажээ.
Хоёр. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц ХХК-иас, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 тоот захирамжийг сэргээж, газраа газрын мэдээллийн санд бүртгүүлэн зохих ёсоор эзэмших гэсэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэж, нэхэмжлэгч аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг сэргээхийг Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсэг болох Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Аын иргэн И.Д*******д 1 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамж, иргэн Ц.А*******т 1 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/261 дүгээр захирамж, иргэн Г.С*******д 0,9 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/263 тоот захирамж, иргэн Я.А*******д 1 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/264 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
3.1. “...Нэхэмжлэгч "Ц" ХХК нь 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаартай захирамжаар фермерийн зориулалтаар 8 га, төмс хүнсний ногооны зориулалтаар 3 га газар олгосон гэдэг. Тус компани Улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2005.10.31-ны өдөр /хх-ийн 9 тал/ байгуулагдсан байдаг. Мөн 2008.07.29, 2011.03.21-нд кадастрын зураг хийлгэсэн. 2004.04.14-нд газар эзэмших гэрчилгээ авсан байдаг. Дээрх үйл баримтын хувьд компани улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй байхдаа захирамж гаргуулж, газар эзэмших гэрчилгээ авсан байна. Хууль эрх зүйн хувьд энэ боломжтой юу? Хэд хэдэн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаас энэ асуудлаар нотлох баримт шаардсан нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй болно. Хамгийн гол асуудал болох Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаартай захирамж хаана ч байхгүй байдаг. Сумын архив болон аймгийн архивт албан бичгээр хандаад үзлэг хийгээд байдаггүй. Захирамж байхгүй бол "Ц" ХХК-ний хүсэлт "Газрын тухай" хуульд заасан хувийн хэрэг архивт байгаа эсэх асуудлыг хөнддөг мөн л байхгүй байдаг.
3.2. Анхан шатны шүүх дээрх үйл баримтад я******* нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Хувийн хэрэг архивт байхгүй болохоор хуульд заасан газар эзэмших гэрээ хийгдсэн үү, шинэ мэдээллийн санд бүртгэгдсэн үү гэдэг асуудал хөндөгдөнө. Газрын шинэ мэдээллийн сангийн нэг зорилго нь захирамж шийдвэргүй газар эзэмшиж байгаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа болно.
3.3. Мөн мэдээллийн санд бүртгэлгүй захирамж шийдвэргүй газрыг хуулийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган 4 иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг шүүх хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Дээрх 4 иргэн хуулийн дагуу хүсэлт гарган төлөвлөгөөний дагуу эзэмшүүлсэн. Шинэ мэдээллийн санд бүртгэлгүй газрыг эргэлтэд оруулсан нь буруу юм уу.
3.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу Төв аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2023.11.23-ны өдрийн 123/2023/0045 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх *******гааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
2.1. Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан “...“Ц ХХК-д фермийн зориулалтаар олгосон 8 га газар, төмс хүнсний ногооны зориулалтаар 3 га газар эзэмшүүлэхээр олгосон Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар захирамж архивд байхгүй байгаа бөгөөд уг шийдвэрийг сэргээсэн захирамжийг Баянчандмань сумын Засаг даргаар гаргуулж, газрын цахим бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, Манай “Ц” ХХК-д Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 122 тоот захирамжаар газар тариалангийн зориулалтаар 3 га газар эзэмшүүлэхээр олгогдон, ашиглан эзэмшиж байгаа 18605332307302 нэгж талбарын дугаартай тариалангийн газар дээр давхцуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Аын иргэн И.Д*******д 1 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамж, иргэн Ц.А*******т 1 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/261 дүгээр захирамж, иргэн Г.С*******д 0,9 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/263 тоот захирамж, иргэн Я.А*******д 1 га газар олгосон 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/264 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгох”-оор *******гасан.
2.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.4.2-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах” гэж тус тус заасан.
2.3. “Ц” ХХК-д Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2002 оны дугаар 12 сарын 16-ны өдрийн 122 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэр болох Замт 2 дугаар багт фермерийн зориулалтаар 8 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 0017849 дүгээр гэрчилгээ, 3 га газрыг төмс хүнсний ногооны зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 0017848 дугаар гэрчилгээг тус тус олгосон бөгөөд дээрх 122 дугаар захирамжийг үндэслэн Төв аймгийн Баянчандмань сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Т.А*******, “Ц” ХХК-ийн захирал Ц.Ц******* нар нь “Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх” гэрээг мөн өдөр байгуулжээ.
2.4. Улмаар 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ш.Ж******* нь “Ц” ХХК-ийн эзэмшлийн 8000 м.кв хэмжээтэй газрын 18605332741400 нэгж талбарын дугаартай кадастрын зураг, 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Г******* “Ц” ХХК-ийн эзэмшлийн 36447 м.кв хэмжээтэй газрын нэгж талбарын 18605332307302 дугаартай кадастрын зургийг тус тус үйлдсэн байна.
2.5. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “Ц” ХХК-д *******гаан бүхий газруудыг эзэмших эрх нь 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрийг төлж, газрыг бодитоор эзэмшиж байжээ.
2.6. Гэтэл хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/249 тоот захирамжаар Зуунмод суманд Эрдэнэ 3 дугаар багийн Байгаль сууринд байршилтай 1 га газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар иргэн И.Д*******д давуу эрхээр 15 жилийн хугацаагаар, мөн өдрийн А/264 тоот захирамжаар Я.А*******д 1 га газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар давуу эрхээр, 15 жилийн хугацаагаар, А/263 тоот захирамжаар иргэн Г.С*******д 1 га газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар, 15 жилийн хугацаагаар, А/249 тоот захирамжаар иргэн Ц.А*******т 1 га газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлсэн бөгөөд уг газрууд нь нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж байгаа болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07/153 дугаар албан бичиг, түүний хавсралт зураглал зэргээр тогтоогдсон байна.
2.7. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нарт дээрх газрыг эзэмшүүлэх захирамж гарахаас өмнө буюу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр “...нэхэмжлэгчийн тус газрыг эзэмших эрхийг цуцалсан, өөр этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан эсэх, газрын албаны хууль бус үйлдлийг зогсоох арга хэмжээ авах ...” тухай агуулга бүхий гомдол, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 06 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар албан бичгүүдээр хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон, Төв аймгийн Засаг дарга нарт *******гаан бүхий газрын газар эзэмших эрхийг сэргээж, газрын цахим бүртгэлд бүртгүүлэх агуулга бүхий хүсэлтүүдийг гаргаж байжээ.
2.8. Мөн Төв аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/1043 дугаар албан бичигт “...CCLIS буюу газрын кадастрын хуучин мэдээллийн санд Ц ХХК-ийн нэр дээр Баянчандмань сумын 3 дугаар баг Хар модтын өвөрт 51 дугаартай 18605332307302 нэгж талбарт 36447 м.кв, 2 дугаар баг Замт 18605332741400 нэгт талбарын 80000 м.кв, 3 дугаар баг Хар модотын өвөр 004 дугаартай 18605332818315 нэгж талбарт 6152 м.кв газрууд бүртгэлтэй байна” гээд “...”Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг зөвлөсөн...” агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн бөгөөд хариуцагчаас дээрх хүсэлт албан бичгүүдийн хариуд “...Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь заалтыг хангахгүй, “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй байгаа тул мэдээллийн санд бүртгэх боломжгүй гэх хариуг тус тус өгч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн асуудлыг зохих ёсоор судлан шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргажээ.
2.9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас “Ц” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07/335 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/1181 дугаар албан бичгээр “Ц” ХХК-ийн *******гаан бүхий нэгж талбарын 18605332818315, 18605332741400 дугаартай газрууд нь CCLIS буюу газрын кадастрын хуучин мэдээллийн санд бүртгэгдсэн болох тогтоогдсон байна.
2.10. Дээрхээс үзвэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч байгууллагын дээрх хүсэлтүүдийн үндсэн дээр газар эзэмших эрхийн асуудлыг зохих ёсоор судлан шийдвэрлээгүй, “Ц” ХХК-ийн эзэмших эрх хүчин төгөлдөр эсэхийг шалгаагүй, нэхэмжлэгч тус газрыг бодитоор эзэмшиж байгаа зэргийг харгалзалгүй, зөвхөн анх олгосон шийдвэр нь байхгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх шалтгаанаар газрын мэдээллийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй нь хуульд нийцэхгүй.
2.11. Түүнчлэн нэхэмжлэгчид уг газрыг эзэмшүүлсэн захирамжийг үндэслэн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан, нэхэмжлэгч газрын төлбөрийг төлж, бодитоор газрыг эзэмшиж байхад түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүйн зэрэгцээ бусдад давуу эрхээр эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай я******* нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН