Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/шш2020/0704

 

 

 

 

 

 

 

2020 10 30 128/ШШ2020/0704

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ХХК /РД: /,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , нар,

Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдлын шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч , нарын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тоот татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсын 1.1 дэх заалтаар 73,636,363.64 төгрөгийн зөрчилд ногдуулсан 7,363,636,40 төгрөгийн нөхөн татвар, 2,209,090.90 төгрөгийн торгууль, 1,472,727.30 төгрөгийн алданги нийт 11,045,454.60 төгрөгийн төлбөр ногдуулсан ба харин шийтгэлийн хуудсын 1.2 дахь заалтыг хүлээн зөвшөөрсөн болно.

Бид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч , нарын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсын шийдвэрлэх нь хэсгийн 1.1 дэх заалтыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар актыг хэвээр баталж, бидний гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Бид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч , нарын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно. Үүнд:

1. Манай компани нь реклам, хаяг чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаагаа явуулахдаа шаардлагатай барилгын материалуудыг иргэн, хуулийн этгээдээс байнга худалдан авдаг. 2014 онд манай компани нь Орхон аймгийн Бүсийн оношлогооны газрын хаяг, реклам хийх ажлын гэрээ байгуулж, Зуун айл-ын , гэдэг 2 дэлгүүрт байрлах барилгын материал зардаг лангуунаас лед гэрэл, төмөр, цахилгааны утас зэрэг барилгын материалуудыг зээлээр худалдан авсан ба үүний төлбөрийг 2016 онд төлсөн болно. Бид үнийг нь төлсөн бараа материалынхаа НӨАТ-ын падааныг авъя гэхэд ХХК-ийн НӨАТ-ын цахим баримт олгож, манай компани бүртгэлийн системд шивж ХХК ч бас шивж аль аль компани нь тайлагнаж баталгаажуулсан болно. Эдгээр нь манай компанийн 2014 оноос хойшхи НӨАТ-ын тайлангуудаар хангалттай нотлогдоно. Үүнийг зөрчил гэж үзэх ямар ч үндэслэлгүй бөгөөд манай компани нь хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй болно.

2. Татварын улсын байцаагчийн акт буюу шийтгэлийн хуудаст 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй. гэж заасныг үндэслэжээ. Бид 2014 онд дээрх 100 айлын , дэлгүүрүүдээс зээлээр авсан бараа материалуудын баримт, падаанууд буюу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг авч байсан боловч манай компанийн байрлаж байсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 69 дүгээр цэцэрлэгийн хажуу талын 37дугаар байрны подвальд 2016 оны намар их хэмжээний борооны улмаас подваль үерт автаж бүгд устсан юм. Бид компанийн баримт бичгүүд үерт устсан талаарх Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс лавлагаа тодорхойлолтыг авч зөрчил шалган шийдвэрлэсэн татварын улсын байцаагч , нарт өгч байсан. Гэтэл татварын улсын байцаагч нар уг лавлагаа тодорхойлолт буюу бидний хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон нотлох баримтыг үл хайхарсан гэж үзэж байна.

3. Манай компани нь ХХК-иас НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авсан, ХХК нь үүнийг хүлээн зөвшөөрч бүртгэлийн системээр баталгаажсан НӨАТ-ын падаан цахим хэлбэрээр олгосон нь 2 компанийн тайлан, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар хангалттай нотлогдож байгаа юм. Иймд албан татварыг хасч тооцож тайландаа тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар НӨАТ-ын падаан буюу цахим баримт нь өөрөө нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтанд хамаарах юм. Гэтэл татварын улсын байцаагчийн актаар анхан шатны баримтанд тусгагдсан байхад баримтанд тусгагдаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

4. 2015 онд батлагдаж 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь техник технологийн дэвшлийг хуулиндаа тусгаж хуулийн заалтуудад цахим баримт-ыг хуульчилсан байна. Энэ нь талуудын хооронд заавал цаасан төлбөрийн баримт, падаан шаардахгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж цахим хэлбэрээр үүнийгээ баталгаажуулж, бүртгэж, баримт олгож болох зохицуулалт юм. Хуулийн энэ заалтын дагуу ХХК нь цахимаар баримт явуулж, үүнийг аль аль тал нь хүлээн зөвшөөрч бүртгэж авч, тайландаа тусгасан юм.

5. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хариуцагч ттаварын улсын байцаагч , нар нь гаргасан тайлбартаа борлуулагч ХХК нь 2012, 2015-2016 онд нийт 547,828,524.19 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнасан нь үндэслэлгүй байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлтийг гаргасан талаар дурджээ. Өөрөөр хэлбэл ХХК нь 2012 оноос НӨАТ-ын хий бичилтийг бичиж байсан гэдэг тайлбарыг өгчээ. Нэхэмжлэгч талын зүгээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг ХХК нь Монгол Улсын гаалиар оруулж ирсэн эсэх, ХХК нь хий бичилттэй НӨАТ-ын падаан бичдэг эсэхийг мэдэх ямар ч боломжгүй бөгөөд ХХК нь НӨАТ-ын бичилттэй төлбөрийн баримтыг бидэнд өгсөн, тайландаа тусгасан бид ч хууль ёсны дагуух баримт юм байна гэж үзэж тайлагнасан. Хэрвээ татварын байгууллага нь ХХК-ийн ийм байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг татвар төлөгч бид нарт мэдэгдсэн, ХХК-ийг НӨАТ суутган төлөгчөөс хассан, үйл ажиллагааг нь зогсоосон байсан бол манай компани ийм их хэмжээний татварын өр төлбөрт орохгүй байх байсан. 2008 оны Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалтанд татварын хууль тогтоомж удаа дараа ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааг уг зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр зогсоох; бүрэн эрх татварын байгууллагад хуулиараа олгогдсон байсан. Энэ нь татварын байгууллагын өөрсдийнх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй бурууг буюу үр дагаврыг нэхэмжлэгч үүрч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтанд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдсан гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч , нарын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсын шийдвэрлэх нь хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , бид регистрийн дугаартай ХХК-ийн 2016-2017 оны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд /*******/ регистрийн дугаартай, Хан-Уул дүүргийн ётоот хаягт оршин суух,  *******г оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүргийг уншуулж танилцуулан гарын үсэг зуруулсан.

Татварын хяналт шалгалтаар тус компанид нийт 79,299,363.64 төгрөгийн зөрчил илэрч үүнээс 5,663,000.00 төгрөгийн зөрчлийг зөвшөөрч, 73,636,363.64 төгрөгийн зөрчлийг зөвшөөрөөгүй болно. Тус компани нь 2016 онд ХХК-иас нийт 73,636,363.64 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнаж, хий бичилттэй төлбөрийн баримт үйлдсэн зөрчил нь Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 Анхан шатны баримт бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, 20 дугаар зүйлийн 20.1.4 Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэж заасныг зөрчсөн болох нь санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, татварын тооцооллын программын тооцоолол, ярилцлагын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

ХХК нь анхан шатны холбогдох баримтгүй гүйлгээг дансанд бичиж, хуурамч гүйлгээг бүртгэл санхүүгийн тайлан тэнцэлд тусган, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийсэн, бодит худалдан авалт биш гэдэг нь дараах зүйлүүдээр нотлогдож байна.

1. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ХХК-ийн захирал Б.*******тэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаантай худалдан авалт хийсэн байна. Ямар бараа материал авсан бэ? гэж асуухад 2014 онд 100 айлын , гээд 2 дэлгүүрийн нэгнээс нь барилгын маериал зардаг лангуунаас лед гэрэл, төмөр, электрод, цахилгааны утас гэх мэтийг зээлээр авсан. 2014 онд Эрдэнэт хотод бүсийн оношилгооны газарт хаяг, рекламны ажил хийж байхдаа л увуулж цувуулаад зээлээр бараа материал авсан. 2016 оны 05 сард Эрдэнэтээс авлагаа аваад дээрх өрөө төлж барагдуулахад эхлээд цэнхэр тамгатай баримт өгсөн, би нягтландаа аваачиж өгтөл энэ болохгүй заавал нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хэрэгтэй гэсэн, тэгээд 2 хоногийн дараа тухайн газраас цахим баримт бичиж өгсөн. гэж хариулснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан өгөөрэй гэхэд нь хий бичилттэй энэ падааныг өгсөн нь тодорхой харагдаж байна. Татварын хяналт шалгалт хийн компанийн санхүүгийн баримтыг шалгах явцад ажил, гүйлгээ хийсэн талаар холбогдох ямар ч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материалыг ирүүлээгүй, ирүүлсэн баримт материалд нь байхгүй байснаас үзэхэд тус компани нь дээр дурдсан Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон бусад хуулийн заалтыг зөрчсөн нь тодорхой харагдаж байна.

2. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг, мөн үүний хавсралт ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийлгэн авсан ААН-ийн нэрсийн жагсаалтад ХХК нь бүртгэгдсэн байгаагаар мөн нотлогдож байна.

3. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоотод дурдсанаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд татвар тооцогдох зөрчил нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлнэ үү гэснээр нотлогдож байна.

4. Татварын улсын байцаагчийн дээрх ******* тоот дүгнэлтээр ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 368,690,515,795,5 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байх бөгөөд эрүүгийн ******* дугаар бүхий хэрэг нээж, хянаж байх хугацаандаа дээрх дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 тоот дүгнэлтээр Татварын улсын байцаагчийн 2017 оны 2500000817 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ХХК 2012, 2015-2016 онд нийт 547.828.524.19 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнасан нь үндэслэлгүй байна гэх дүгнэлтийг гаргажээ.

5. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн прокурорын 58 тоот прокурорын тогтоолд: ХХК, ******* ХХК-иудын захирал ******* нь ХХК-ийн нэрээр 2012 он, 2015-2016 онуудад 640 ААН-д 184,217,012,097.00 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр НӨАТ-ын цахим шивэлт хийсэн, 545,127,788.17 төгрөгийн бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнасан, мөн 183,928,375,910.00 төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулан НӨАТ төлөхөөс зайлсхийсэн ... болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч *******ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 228 дугаартай дүгнэлт / 9хх-ийн 76-15 5х/ болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогджээ. Дээрх ХХК-ийн нэрээр 2012 он, 2015-2016 онуудад 640 ААН-д бараа худалдан борлуулсан мэтээр НӨАТ-ын цахим шивэлт хийсэн боловч түүнээс 156 ААН нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 тушаал, журмын дагуу татварын тайландаа засвар оруулж 5,334,388,792.7 төгрөгийн НӨАТ-ыг улсад төлж барагдуулахаа илэрхийлж, үлдсэн 13,087,312,417.21 төгрөгийн НӨАТ-ыг 484 ААН төлөхөөр дээрх дүгнэлтэнд тусгасан байна. Дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан ХХК-иас НӨАТ-ын хуурамч шивэлт хийлгэсэн тайландаа залруулга хийлгээгүй 484 ААН-с ... 438 ААН-ийн үйлдэл, эс үйлдэл зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 заалтад заасан их хэмжээний хохирол-д хүрэхгүй буюу зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тул Татварын байгууллагад Татварын ерөнхий хуулийн дагуу зохих арга хэмжээг авахуулахаар эдгээр ААН-ийн нэрсийг албан бичгээр хүргүүлсэн / 9хх-ийн 178-190х/ нь үндэслэлтэй байна. гэснээр нотлогдож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч , нар ХХК-ийн 2016-2017 оны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот томилолтын дагуу хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар нийт 79,299,363.64 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулснаас 2016 онд 73,636,363.64 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил-д нөхөн татвар ногдуулсан шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар ХХК гомдол гаргаж, маргажээ.

ХХК нь 2014 онд Зуун айл барилгын материалын худалдааны гудамжны , гэх дэлгүүрийн лангуунаас лед гэрэл, төмөр, цахилгааны утас зэрэг барилгын материал худалдан авч ажил үйлчилгээнд хэрэглэсэн гэх ба, ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 73,636,363.64 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын (ДДТД 000005437024000160704000001039527) цахим баримт авч, 2016 оны 6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн, тухайн сард хасагдах нэмэгдсэн өртгийн албан татвар хэмээн тайлагнаж, улмаар төсөвт төлөх албан татварыг тэр дүнгээр буюу 7,363,636 төгрөгөөр бууруулсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 Анхан шатны баримт бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, 20 дугаар зүйлийн 20.1.4 Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэж заасныг зөрчсөн гэж татварын улсын байцаагч нар үзсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох-оор, 14 дүгээр зүйлийн 14.5-д албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж тус тус заажээ. Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.

Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэйн дээр төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх эрхтэй, харин ийнхүү худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болохоо буюу худалдан авалтаа бодитойгоор хийгдсэн болохоо санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлох үүрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 3.1.4-т журнал гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг, 3.1.5-д ерөнхий дэвтэр гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг ойлгохоор тодорхойлсон.

ХХК-ийн худалдан авсан гэх барааг борлуулсан хэмээн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан \цахим баримт\ бичсэн ХХК-ийг борлуулалт хийгээгүй атал нэмэгдсэн өртгийн падаан хий бичиж аж ахуйн нэгжүүдэд татвараас зайлсхийх боломж олгосон хэмээн тус компанийн захирал *******т холбогдуулан эрүүгийн ******* дугаартай хэрэг үүсгэн шалгасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолд ******* нь ХХК-ийн нэрээр 2012 он, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид 184,217,012,097 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, 545,127,788.17 төгрөгийн бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнасан, мөн 183,928,375,910.00 төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлт болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. гэж дүгнэсэн байдаг.

ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бичүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын цахим баримтад бичигдсэнээр 81,000,000.00 төгрөгийн худалдан авалт хийсэн болохыг, 73,636,363.64 төгрөгийн барааг 7,363,636.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн дүнгээр худалдан авсан болохыг нотлох санхүүгийн анхан шатны баримтууд цахим баримтаас өөрөөр байхгүй бөгөөд уг төлбөрийн цахим баримтад 1 ширхэг бараа авсан гэж бичсэнээс өөрөөр гомдолд дурдсанчлан лед гэрэл, төмөр, цахилгааны утас зэрэг барилгын материалын төрөл, нэгж үнэ, тоо ширхэг бичигдээгүй байна. Гомдол гаргагч нь төлбөрийг бэлнээр хийсэн гэх бөгөөд мөн орлого, зарлагын баримт бичигдсэн нь үерийн улмаас устсан хэмээн тайлбарласан ч энэ байдал нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл ХХК борлуулалт хийсэн болох нь, ХХК нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт хийсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар болон нягтлан бодох бүртгэлээр ийнхүү тогтоогдоогүй тул татварын улсын байцаагч 2016 онд 73,636,363.64 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил гэж үзэж 7,363,636 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль (2008 оны) -ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА