Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/533

 

 

 

 

 

 

 

   

  2022          7            08                                    2022/ШЦТ/533

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Хурц /томилолтоор/,

хохирогчийн өмгөөлөгч Б.Азжаргал,

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт А-ийн Э-ад холбогдох эрүүгийн 2210009810721 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монос фарм трейд Тотранс ХХК-д тээш хариуцагч ажил эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүдийн хамтаар тоотод оршин суудаг, урьд 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэгдэж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт А-ийн Э, (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 12-58 тоотод хохирогч А.Э-тай маргалдаж улмаар толгой, хөл, бие хэсэг рүү өшиглөх, гараараа цохих зэргээр санаатайгаар халдаж эрүүл мэндэд нь дух, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбээ, зүүн мөр, баруун дал, хоёр бугалга, баруун өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч А.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай төрсөн ах А.Э манай хүүхдүүдийг хараад өгөөч гэж хэрэг болох өдрөөс 7 хоногийн өмнө дуудсан би хүүхдүүдийн харж байсан ба 2022 оны 03 дугаар сарын 26-ны орой А.Э ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирээд намайг Дашжамц гэх хүнтэй гэрэл, хамт амьдар гэж шахсан би Дашжамц гэх хүнд хайргүй тэгээд миний толгой, нүүрний бүх хэсэгт хоёр гараа атгаж байгаад олон удаа цохисон яг хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна, нуруу, хоёр хөлийн гуя, дал хэсэгт хоёр хөлөөрөө олон удаа өшиглөсөн мөн манай 11 сартай хүүг зодох гэж дайрахаар нь би өмнөөр нь орж зодуулсан тухайн үед Дашжамц, бэр эгч Одгэрэл нар байсан ба Одгэрэл эгч Энхмандахыг салгах гэж оролдсон боловч дийлээгүй Энхмандах ах согтуу улаарсан байсан Дашжамц надад хандан хохь чинь надтай гэрлэхгүй бол ийм юм болдог юм гээд над руу хараад инээгээд надад туслаагүй. Энхмандах ах намайг зодож байгаад ядраад надад хандан энэ удаа чамайг зодоод өнгөрөөлөө, дараа биед чинь бүтэн яс үлдээхгүй бүгдийн хугалан гэж заналхийлсэн тухайн үед бэр эгч чи болиоч ээ гэж ярьж байгааг нь амны хайрцгаар нь харсан юм. Би зодуулсандаа болоод ухаан алдаад унасан байсан ба бэр эгч Одгэрэл намайг сэрээсэн тэгэхэд ах Энхмандах тасраад унтчихсан байсан шөнийн 3 цагаас үүрийн 6 цаг хүртэл би шокийн байдалтай байсан хүүхэд унтчихсан байсан болохоор хүүхдээ тэврээд суусан, өглөө 09-10 цагийн үед бэр эгч намайг гэрт байж бай ахын чинь архи гарчихсан одоо зүгээр гэж хэлээд намайг явуулахгүй байсан ба бэр эгчийг ажилдаа гараад явсны дараа Дашжамц, хүү хоёрын хамт түрээсээр амьдардаг гэртэй очсон тэр нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороололд байдаг найз Уранцэцэгийн хамт байр түрээсэлдэг. Манай ах надад хандан чамайг алаад дараа нь танаа найз Уранцэцэгийг бас ална гэж хэлдэг, аав, ээж минь намайг бага байхад нас барсан намайг бага байхаас эхлээд ах Энхмандахтай хамт амьдарч эхэлсэн намайг байнга зодож байсан бараг заншил болсон. Тэгээд би 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр монголын дохио хэлмэрчдийн холбоонд хандан болсон зүйлийн талаар мэдэгдсэн тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж намайг хамгаалах байранд аваачсан. ...Хөлөн дээрээ тогтож чадахгүй байсан өөрийн үйлдлээ хянах чадваргүй байсан. ...Намайг 16 настайгаас эхлэн зодож эхэлсэн эрүүл үедээ намайг зодох гэж гараа далайдаг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга намайг зоддог. ...Манай ээж намайг 5 настай байхад нас барсан тэрнээс хойш би эмээ, өвөөтэйгөө хамт амьдарсан 14 настай байхад А.Э ах өвөө, эмээ хоёрт би дүүгээ авмаар байна дүүтэйгээ хамт амьдарна гэж хэлсэн би бас ахтайгаа хамт амьдарна гэж хэлсэн би тухайн үед ахыгаа ах хүн шиг намайг хайрлаж тусалж дэмжих байх гэж бодсон. А.Этай 14-21 нас хүртлээ хамт амьдарсан ба дунд нь ах намайг зодох үед нь би гэрээсээ явчихдаг байсан намайг жирэмсэн байхад зоддоггүй байсан төрөөд 1 сар болсны дараагаас эхлэн намайг зоддог байсан. Манай ах Одгэрэл эгчтэй намайг 16 настай байхад гэрлэн хамт амьдарч эхэлсэн манай бэр эгч Одгэрэл ахыг наадахаа явуул гэж байнга ахад хэлдэг байсан. Тэрнээс болж ах намайг зодох шалтгаан байсан. ...А.Э ах намайг Дашжамцтай суу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд хайргүй хамт амьдарлаа гэхэд миний ирээдүй бүрхэг байна гэж хэлэхэд А.Э ах намайг чи миний өөдөөс юм хэлдэг хэн бэ гэж хэлээд зодсон. ...Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сурдаг 29 дүгээр сургуульд 2 дугаар ангидаа хамт сурдаг байсан 2020 онд намайг жирэмсэн байхад ах бэр эгч хоёр Дашжамцыг гэртээ дагуулан ирсэн. Тэрнээс хойш харьцаж эхэлсэн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би Дашжамцыг харахаар үзэн яддаг. ...Миний толгой байнга өвдөж байгаа юмаа мартаж санаж байгаа би эмнэлэгт очиж үзүүлээгүй одоо эмнэлэгт үзүүлмээр байна. Хамар хөндүүртэй байгаа. ...Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” (хавтас хэргийн 23-24 дэх тал) гэсэн,

 

Гэрч Ц.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний нөхөр А.Эын дүү А.Э- нь манай хоёр хүүхдийг харах гээд нөхөр Дашжамцын хамт ирсэн байсан ба 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр А.Э ажлаа тараад гэртэй ирсэн хоолоо идээд гадаа гарч тамхи татаж байгаад буцаж орж ирсэн. Тэр үед бид нар унтах гээд хэвтэж байсан А.Э- хүүхдээ тэврээд миний орны өмнө газар хэвтэж байсан тэгэхэд А.Э бос гэж хэлээд А.Э-гийн нуруу хэсэгт нь баруун гараараа цохисон, тэгэхэд А.Э- босож ирэхээр нь А.Э А.Э- хоёр хоорондоо дохиогоор ярилцаад байсан би дохионы хэл мэдэхгүй учир юу ярьж байгааг мэдээгүй тэгсэн гэнэт А.Э- уурлаад ах руугаа муухай харахаар нь А.Э А.Э-гийн баруун шанаа хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 2 удаа цохисон ба дахиж цохих гэхээр нь би урдуур нь орж болиулж нөхөртөө хэл яриагаараа учраа ол гэж хэлэхэд А.Э тайвшраад дүүтэйгээ дахиж ярилцсан. Тэгэхэд А.Э- уурлаад босож ирэхээр нь А.Э мөн адил уурлаад цохих шиг болсон яг биеийн аль хэсэгт нь юугаар цохисныг нь би хараагүй Тэгээд А.Э уурлаад гараад яваад өгсөн, А.Э- явна харин гэхээр нь би тайвшруулаад унтуулсан шөнө цагийн санахгүй байна А.Э орж ирж унтаж амарсан. Маргааш нь би 08 цаг 10 минутад ажилдаа явсан би тухайн үед Энх арвин хүнсний дэлгүүрт худалдагч хийж байсан. Намайг явахад А.Э- босчихсон байсан ба харахад баруун шанаа хэсэг нь хавдсан байхаар нь би мөсөөр жин тавьж өгөөд яваад өгсөн тэрнээс хойш А.Э-тай уулзаагүй орой намайг гэрт ирэхэд явчихсан байсан. ...Эрүүл байсан. ...Миний ээж Олзвой, хамаатны эгч Ерөөлт, дэмбэрэл, А.Э- түүний нөхөр Дашжамц, миний нөхөр А.Э бид 6 байсан. ...Ямар шалтгааны улмаас зодсоныг нь мэдэхгүй байна хоорондоо дохиогоор яриад байсан А.Э уурлаад зодсон юу ярьсныг нь би мэдэхгүй. ...Миний харснаар А.Э баруун гараа атгаж байгаад А.Э-гийн баруун шанаа хэсэгт нь 2 удаа цохисон, дух хэсэгт нь 1 удаа цохисон өөр цохиж зодсон эсэхийг би хараагүй. ...Манай нөхөр А.Э-г зодож байгаагүй тухайн үед л анх удаа зодсон. ...Би А.Этай 2012 онд танилцаад 2013 оноос хойш хамт амьдарч эхэлсэн албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй А.Э- нь өвөө дээрээ байдаг байсан ба манай гэрт 2014 оноос хойш 2021 он хүртэл амьдарсан. ...Өөр хүн цохиж зодоогүй...” (хавтас хэргийн 26 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 12-58 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Би тухайн үйл явдал болсон өдөр буюу 2022 дугаар сарын 03 дугаар сарын 26-ны өдрөөс 7 хоногийн өмнө байх өөрийн төрсөн дүү А.Э-г өөрийн хүүхдүүдээ харуулахаар дуудсан байсан бөгөөд манай гэрт миний төрсөн дүү А.Э-, саяхан төрсөн хүүхэдтэйгээ хамт ирсэн юм. Тэгээд тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байгаад би дүүтэйгээ өөрийнх нь хувийн байдлын талаар ярилцсан юм. Тэгээд би дүүдээ чи олон эрэгтэй хүнтэй яваад янз бүр болоод байгаа талаар өөрийнх нь дохионы хэлээр хэлсэн чинь уурлаад байгаа бололтой царай гаргаад намайг үл тоогоод байх шиг байсан. Манай дүү төрөлхийн сонсгол болон ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа юм. Тэгэхээр нь би уур хүрээд нүүр рүү нь гараа атгаж байгаад 2,3 удаа цохисон чинь урдаас уурлаад босож ирэхээр нь би ингэж болохгүй гээд уурлаад гуя руу гараа атгаж байгаад цохисон юм. Тухайн үед би маш их уур хурсан байсан болохоор өөрийгөө бүрэн хянаж чадаагүй юм. Би дүүгээ зодсоноо бол хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч юунаас болж ийм үйлдэл гаргасныг манай дүү ойлгоогүй байх. Тухайн манай эхнэр, болон манай дүүгийн салсан нөхөр Дашжамц нар байсан юм. ...Тухайн гэмтлийг би 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 12-58 тоотод байхдаа өөрийн төрсөн дүү А.Э-гийн нүүр хэсэгт гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон мөн, бөгс болон бие рүү нь хэд хэдэн удаа цохисон юм. Би яг хаана нь хэдэн удаа цохисноо нарийн сайн санахгүй байна. Би өмнө нь Энхнаранг цохиж зодож байгаагүй бөгөөд, Энхнарангийн хувьд бол эрх дэндсэн хүүхэд байгаа юм. ...Манай дүү гадуур дотуур таних, танихгүй хүмүүстэй архи ууж, унтаж хэвтсэн асуудал болсон тэгээд надад дандаа худал хэлдэг. ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би тухайн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” (хавтас хэргийн 58-59 дэх тал) гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3-р сарын 23-ны өдрийн шинжээчийн 5240 дугаар “....А.Э-гийн биед дух, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбээ, зүүн мөр, баруун дал, хоёр бугалга, баруун өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” (хавтаст хэргийн 45-46 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-6  дахь тал),

Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

          Шүүгдэгч А.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 38-41 дэх тал),

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал) шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 46-48 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч А.Э нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 12-58 тоотод хохирогч А.Э-тай маргалдаж улмаар толгой, хөл, бие хэсэг рүү өшиглөх, гараараа цохих зэргээр санаатайгаар халдаж эрүүл мэндэд нь дух, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбээ, зүүн мөр, баруун дал, хоёр бугалга, баруун өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт болон хохирогч А.Э-, гэрчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №5240 дугаартай дүгнэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-6  дахь тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 15-17 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч А.Э-гийн эрүүл мэндэд нь “...биед дух, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбээ, зүүн мөр, баруун дал, хоёр бугалга, баруун өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтлийг шүүгдэгч А.Э түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Э, хохирогч А.Э-гийн эрүүл мэндэд нь “...биед дух, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбээ, зүүн мөр, баруун дал, хоёр бугалга, баруун өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Эын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч А.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “... шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” саналыг шүүхэд гаргасан.

 

          Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 38-41 дэх тал зэргийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.Эад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Э-гийн эрүүл мэнд биед дух, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбээ, зүүн мөр, баруун дал, хоёр бугалга, баруун өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэл гаргаагүй зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210009810721 дугаартай хэрэгт гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Эад торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Э-ад оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ