Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/541

 

 

 

 

 

 

 

 

  2022          7           19                                    2022/ШЦТ/541

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн 2203002410297 дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо “Эм И Ар Ти Эс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд

Багануур дүүргийн ЭХАШШүүхээр 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ял шийтгэгдэж, 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Г-ын Б, (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны 12 цаг 20 минутын үед Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн замд “Hyundai Porter” маркийн 76-15 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Hyundai Sonata” маркийн 67-33 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Hyundai Sonata” маркийн 67-33 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Хас-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Э.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч Г.Б: “...Тухайн үед ахтайгаа хотын төв рүү явж байгаад болиод замаасаа буцаж эргэсэн. Би автобусны буудал дээр утсаар ярьж байгаад хөдөлж шууд 2 дугаар эгнээ рүү дарж орсон нь миний буруу. Тухайн үед машины хажуу талаас нэг зүйл хүчтэй мөргөсөн. Би сандраад буугаад хартал машин байхгүй мотоцикл байсан. Цаана хохирогч хэвтэж байсан. Хохирогчийн каскыг нь тайлж тэнд байсан хүмүүсийг туслаарай гэж орилсон. Ах түргэн дуудсан...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 Хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Яармагийн замаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байх үед 2 дугаар эгнээний цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл зам дээр хөндлөн 1 дүгээр эгнээ рүү орж ирэх үед миний сууж явсан машины жолооч зогсоох гэсэн боловч гулгаад тухайн машины жолоочийн эсрэг тал руу мөргөж, осол гаргасан. Осол гарах үед би жолоочийн хойд талд сууж явсан. ...манай жолооч осол гарах үед баруун талаас 1 дүгээр эгнээгээр ирж байгаа хамгаалалтын машиныг хараад тоормос гишгэсэн боловч хамгаалалтын машин зогсолгүй ирж мөргөсөн...” (хавтас хэргийн 17-19 дэх тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч М.Хас-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2 дугаар эгнээний цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл зам дээр хөндлөн 1 дүгээр эгнээ рүү орж ирэх үед би зогсоох гэсэн боловч гулгаад тухайн машины жолоочийн эсрэг тал руу мөргөж осол гаргасан. Осол гарах үед Уянга жолоочийн хойд талд, Энхбаатар жолоочийн эсрэг талд сууж явсан..” (хавтас хэргийн 22 дахь тал) гэсэн,

 

Иргэний хариуцагч Г.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллагад 76-15 УНТ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Манай байгууллага учирсан хохирол төлбөрийг хуулийн дагуу буруутай жолоочоор нөхөн төлүүлнэ..” (хавтас хэргийн 34 дэх тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2 дугаар эгнээний цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл зам дээр хөндлөн 1 дүгээр эгнээ рүү орж ирэх үед би зогсоох гэсэн боловч гулгаад тухайн машины жолоочийн эсрэг тал руу мөргөж осол гаргасан. Осол гарах үед Уянга жолоочийн хойд талд, Энхбаатар жолоочийн эсрэг талд сууж явсан..” (хавтас хэргийн 22 дахь тал) гэсэн,

 

Гэрч Г.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...манай жолооч осол гарах үед баруун талаас 1 дүгээр эгнээгээр ирж байгаа хамгаалалтын машиныг хараад тоормос гишгэсэн боловч хамгаалалтын машин зогсолгүй ирж мөргөсөн. ...Ослын улмаас би толгойгоороо урд салхины шил мөргөж гэмтсэн...” (хавтас хэргийн 48 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 сарын 09-ний өдрийн 6637 дугаар “...Э.У-ын биед ахар сүүлний 3,4-р нугалмын хугарал, бугалга тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 70-71 дэх тал) гэсэн шинжээчийн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 сарын 09-ний өдрийн 6636 дугаар “...Г.Энхбаатарын биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” (хавтаст хэргийн 76-77 дахь тал) гэсэн шинжээчийн дүгнэлт

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 сарын 09-ний өдрийн 6638 дугаар “...М.Хас- Эрдэнийн биед шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 64-65 дахь тал) гэсэн шинжээчийн дүгнэлт

 

“Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 399 дугаар “...“Hyundai Sonata” маркийн 67-33 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүнгээр 3.997.500 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан байна... (хавтаст хэргийн 82-86 дахь тал) гэх үнэлгээний тайлан,

 

“Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 594 дүгээр “Hyundai Porter” маркийн 76-15 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүнгээр 1.280.000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан байна... (хавтаст хэргийн 94-95 дахь тал) гэх үнэлгээний тайлан

 

Мөрдөгчийн 530 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 99-100 дахь тал) гэсэн,

Яллагдагчаар Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 08.00 цагт Баянгол дүүргийн 11В Ра1асе төвийн ард баригдаж байгаа спорт заалны барилга дээр очоод 09.00 цагийн үед 76-15 УНТ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй менежер Энхцэцэгийн хамт яармагт засвар хийж байгаа барилга руу материал аваачиж өгөхөөр яармагийн замаар зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад Номин дэлгүүрийн урд талын буцаж эргэх уулзвар дээр ирээд дохиогоо өгөөд зогсож байх үед 2,3 дугаар эгнээний машин зам тавиа өгөхөөр нь би буцаж эргэх уулзвараар чигээрээ нэвтрэх үед 1 дүгээр эгнээгээр явж байсан хамгаалалтын машин миний машины баруун талын дугуй хэсэг рүү мөргөж осол гаргасан. Би өөрийн буруутай үйлдлийн улмаас Уянгад учирсан хохирол төлбөрт 370,000 төгрөг төлж барагдуулсан. Хойшид гарах эмчилгээний зардал мөнгийг төлж барагдуулна.  ...бусдын эрүүл мэнд хохирсон явдалд харамсаж байна.” (хавтаст хэргийн 124 дэх тал) гэсэн,

 

2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 5-12 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 128-130, 154-161 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 131 дэх тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 147-148 дахь тал),

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлсөн дансны хуулга (хавтаст хэргийн 149, 163-165 дахь тал),

Хохирогч М.Хас-Эрдэнэ, Г.Энхбаатар, Г.Энхцэцэг, Э.У-а нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 167, 169-171 дэх тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны 12 цаг 20 минутын үед Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн замд “Hyundai Porter” маркийн 76-15 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Hyundai Sonata” маркийн 67-33 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Hyundai Sonata” маркийн 67-33 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Хас-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Э.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 6637, 6638 тоот дүгнэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 99-100 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 399, 594 тоот дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд нь гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.  

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Hyundai Sonata” маркийн 67-33 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Hyundai Sonata” маркийн 67-33 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Хас-Эрдэнийн эрүүл мэнд биед шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, зорчигч Э.У-ын эрүүл мэнд биед ахар сүүлний 3,4-р нугалмын хугарал, бугалга тохойд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч Г.Бд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Г.Б нь хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаар учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй. гэсэн саналыг шүүхэд гаргасан..

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, түүнийг арилгах, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 128-130, 154-161 дахь тал), прокуророос гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.Бд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Бд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Хас-Эрдэнийн эрүүл мэнд биед шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, зорчигч Э.У-ын эрүүл мэнд биед ахар сүүлний 3,4-р нугалмын хугарал, бугалга тохойд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Э.У-ад гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ зэрэг баримтаар нийтдээ 370.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч төлж барагдуулсан, Хохирогч М.Хас-Эрдэнэ, Г.Энхбаатар, Г.Энхцэцэг, Э.У-а нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 167, 169-171 дэх тал) гэсэн тул хүний эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөрт шүүгдэгч нь төлөх төлбөргүй,

- “Hyundai Porter” маркийн 76-15 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын 1.280.000 төгрөгийн эвдрэл, хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба иргэний нэхэмжлэгч Г.Энхцэцэг дээрх нэхэмжлэлийг нэхэмжлэхээс татгалзсан талаарх хүсэлт хавтаст хэрэгт авагдсан байх тул төлөх төлбөргүй,

- “Hyundai Sonata” маркийн 67-33 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын 3.997.500 (гурван сая есөн зуун ерэн долоо мянга таван зуун) төгрөгийн эвдрэл, хохирол учирсныг шүүгдэгч Г.Баас гаргуулж, иргэний нэхэмжлэгч Л.Оюунцэцэг олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2203002410297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б-д торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 3.997.500 (гурван сая есөн зуун ерэн долоо мянга таван зуун) төгрөгийг  гаргуулж, иргэний нэхэмжлэгч Л.Оюунцэцэгт олгосугай.

 

6. Эрүүгийн 2203002410297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ