Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/2022/0145/Э |
Дугаар | 2022/ШЦТ/161 |
Огноо | 2022-08-01 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******т холбогдох эрүүгийн 2207 00000 0151 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 43 настай, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй. Урьд ял шийтгэлгүй, /РД: *******/,
******* овогт *******н *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 06 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” захын лангуунаас иргэн З.*******гийн эзэмшлийн Samsung Fold-3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн З.*******д 3,195,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Налайх дүүрэгт сургуулийн барилгын арматур хийж байгаад ажил дуусаад явах гэж байсан. Тэгээд зах орж лангуун дээрээс нүдний шил 15,000 төгрөгөөр авсан. Хажууд нь утас байхаар нь авсан. Тэр өдөр уг нь буцааж оруулж өгье гэж байгаад айгаад байрандаа ороод байж байтал 5, 6 цагийн үед цагдаа ирсэн. Цагдаа руу яваад 8, 9 цагийн үед утасны эзэн охин ирээд, түүнд хүлээлгэж өгөөд уучлал гуйсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын холбогдсон
гэмт хэргийн талаар дараах баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч З.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би 13 цагийн үед ******* захын барааны лангуун дээр суудаг ******* эгчийн ажил дээр уулзахаар очсон.... Би тэр эгчид нүдний шил үзүүлэхэд 15,000 төгрөгөөр худалдаж авсан. Би энэ эгчид нүдний шил үзүүлж байхдаа өөрийнхөө гар утсыг гутлын лангуун дээр хоёр гутлын завсар тавьчихсан байсан. Энэ эгч гараад явсны дараа би утсаа авах гэтэл миний гар утас байхгүй болчихсон байсан... Ингээд цагдаа нар ирж надтай уулзаад захын камерыг шүүж үзээд хэсэг хугацааны дараа нөгөө нүдний шил худалдаж авсан эгчийг хурдан шуурхай бариад аваад ирсэн ба миний гар утсыг тэр эгч хулгай хийсэн байсан...” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НД-22-91 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...Samsung Fold-3 маркийн гар утасны үнэлгээний нийт дүн 3,195,000 төгрөг” /хх-15-16/,
Шүүгдэгч Н.******* яллагдагчаар нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Нэг лангуун дээр очоод гайгүй нүдний шил байхаар нь үзэж байгаад 15,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед нүдний шил худалдан авсан лангуун дээр Samsung Fold-3 маркийн гар утас ил харагдахаар нь тухайн үед баригдах байх гэж бодоод нууцаар тэр утсыг аваад шууд ийн байранд ороод байж байтал миний ардаас цагдаа хүрч ирээд намайг бариад авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх-26-27/ гэх мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “Шүүгдэгч Н.*******ийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч З.*******гийн өгсөн: “...Би энэ эгчид нүдний шил үзүүлж байхдаа өөрийнхөө гар утсыг гутлын лангуун дээр хоёр гутлын завсар тавьчихсан байсан. Энэ эгч гараад явсны дараа би утсаа авах гэтэл миний гар утас байхгүй болчихсон байсан... Ингээд цагдаа нар ирж надтай уулзаад захын камерыг шүүж үзээд хэсэг хугацааны дараа нөгөө нүдний шил худалдаж авсан эгчийг хурдан шуурхай бариад аваад ирсэн ба миний гар утсыг тэр эгч хулгай хийсэн байсан...” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НД-22-91 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...Samsung Fold-3 маркийн гар утасны үнэлгээний нийт дүн 3,195,000 төгрөг”, Шүүгдэгч Н.*******ийн өгсөн: "...Нэг лангуун дээр очоод гайгүй нүдний шил байхаар нь үзэж байгаад 15,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед нүдний шил худалдан авсан лангуун дээр Samsung Fold-3 маркийн гар утас ил харагдахаар нь тухайн үед баригдах байх гэж бодоод нууцаар тэр утсыг аваад шууд ийн байранд ороод байж байтал миний ардаас цагдаа хүрч ирээд намайг бариад авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 06 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” захын лангуунаас иргэн З.*******гийн эзэмшлийн Samsung Fold-3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн З.*******д 3,195,000 төгрөгийн хохирол учруулсан болох үйл баримтаар
тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.*******т ял оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй боловч шүүгдэгчийн ар гэрийн байдал, гэмт хэрэгтээ гэмшсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг тус тус харгалзан тухайн зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн хянан харгалзан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД